Бяцхан охин зөнгөөрөө тэр зургийг зурсан. Хар өнгөөр ханын цаасанд зурсан түүний зураг цэцэг, нар, ээж, аавтайгаа хөтлөлцөж алхаж буй өмнөх зургаас нь тэс өөр. Буудуулж буй өрөвдөлтэй хүний тухай. Тэнд нар байхгүй. Цэцэг ч байхгүй. Зөвхөн араатан адил хүн хүнээ буудаж буйг л охин зурсан. Гэхдээ олон удаа. Дөрвөөс ч олон удаа. Харамсалтай нь тэр зураг биелсэн. Аавдаа тохиолдох явдлыг охин мэдсэн юм шиг зурсан. Аавыгаа сэрэмжлээсэй, хараасай гэсэн шиг ханын цаасанд буулгасан. Хар өдрийг сануулах мэт зурагтай ханын цаасаа одоо ч солиогүй гэсэн. Охин аавыгаа хаачсаныг мэдэхгүй. Гэрийнхэн нь хэлэхгүй. Өглөө үнсээд гарсан. Орой эргэж ирээгүй. Охины хувьд аав нь хол явсан. Хаашаа явсаныг ээж нь хэлж зүрхлээгүй. Эргээд ирэхэд нь тэр зургаа харуулж, эцгээ болгоомжлуулахаар охин хүлээн суугаа.
Аавыг нь хаачсаныг хамгийн сайн мэдэх хүн нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил. Гэсэн ч тэр охинд үнэнийг бас хэлээгүй. Хэлэхийг ч хүсээгүй. Ардчилсан гэх энэ улсад үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө нохой шиг буудуулсан дөрвөн хүнийг дурсаач үгүй. 21 зууны ардчилсан нийгэмд монгол хүн эрх баригчдын намын байранд гавлуулаад шатаж үхсэн. Үнэн нь тэр. Харанхуй бүдүүлэг дундад зууны мухар сүсэгтнүүдийн харгис цаазаар шүү. Талийгаачийн ар гэрийнхнийг тавлах мэт шатсан байрны суурин дээр татвар төлөгчдийн мөнгөөр шинэ ордон барьсан. Шатсан байр байхгүй. Буудуулсан хүн босч ирэхгүй. Ингээд нотлох баримтгүй болсон гэсэн шиг Ц.Мөнх-Оргил иргэдийн төлөө ажиллана гэж УИХ-д нэр дэвшиж байна. Түүнийг төлбөртэй ярилцлага, телевизийн нэвтрүүлгийг харах болгондоо бэлэвсэрсэн эхнэр, хүүгээ алдсан эцэг, эцгээ хүлээх охидууд горьдлогын харцаар харж суугаа. Харин дөрвөн хүний амь үрэгдэхэд Онц байдлын штабын дарга байсан Ц.Мөнх-Оргил уучлалт гуйгаагүй. Харин ч “Цагдаа нар буруугүй” гэж үхсэн хүмүүсийн сүнсийг тайван орхиогүй. Цагдааг шууд удирдаж байсан тэрээр ингэж хэлсээр байгаа нь харин ч цагдаа нар буруутайг сануулаад байна.
Долоон сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн удирдлагуудын шүүх хурал хоёр өдрийан турш үргэлжилж, энэ сарын 7-нд ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3,6 жил, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2,6 жилийн ял оноолоо. Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарыг өршөөлийн хуульд хамруулж ял оноосонгүй. Ингээд бүх асуудлыг шийдчихлээ гэсэн шиг Ц.Мөнх-Оргил УИХ-д дахин нэр дэвшиж байна. Гомдол тайлагдаагүй. Түүнийг хэзээ нэгэн цагт шүүнэ гэдгийг тэр мэднэ. Мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас УИХ-ын гишүүний хамгаалалтанд орохоор улайрч явна. Ингэхдээ ичихгүй “Иргэнд тэгш боломж, Нийгэмд шударга ёс” хэмээн хуурч явна. Уг нь өөрөөсөө шударга ёс нэхэх ёстой хүн.
Таван айлын амьдралыг харлуулчихаад яаж ингэж хэлж, унтаж чаддаг байна аа. Уучлалт гуйх нь байтугай УИХ-д нэр дэвшихгүй гэх совесть ядаж түүнд байсангүй гэж үү. Харвардыг дүүргэсэн хүн ийм байдаг юм болов уу. Малийтлаа инээсэн зургаа зам дагуу байруулчихсан харагдана лээ. Адаглаад Баянгол дүүрэгт амиа алдсан хүний ар гэрийнхэн байгаа гээд арай төв царайтай зураг наах сэтгэл байсангүй, түүнд.
Түүнтэй хариуцлага тооцохыг Долдугаар сарын 1-ний хэрэгт хохирогсдын холбооныхон мэдэгдээд буй. Харин Ц.Мөнх-Оргил “Би өөрийгөө сонгуульд оролцох ёс зүйн бололцоотой гэж үзэж байгаа. Үүнтэй санал нийлэхгүй хүмүүс гарах л байх. Гэхдээ үймээн самуун үүсгэж, нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд хүргэсэн хүмүүс сонгуульд оролцох эрхтэй гэж үзээд нэрээ дэвшүүлж байгаа цагт миний сонгуульд оролцох эрх хаагдахгүй. Хариуцлага хүлээх хүн нь би биш. Сонгуульд нэр дэвшихэд энэ огт хамаагүй” гэж хэлсэн байгаа юм. Үймээн гаргасан хүмүүстэй хүний амийг хөнөөсөн явдлыг жигнэж болно гэж үү. Энэ нөгөө яриад байгаа тэгш боломж, шударга ёс уу. Хариуцлагагүйгээс чинь болж амиа алдсан гэмгүй таван хүний ар гэрийнхэнд ичихгүй тэр ингэж хэлжээ. Одоо тэрэнд охиных нь өмнөөс харж байгаад “Аавыг чинь үхсэнд би буруугүй” гэж хэлэх л үлдэж. Тэр чадах л байх. Харин түүний энэ үг охинд хичнээн чанга цохилт өгөх бол оо. Охин түүнийг насан туршдаа эцгийг холын холд явуулахад хүргэсэн буруутан гэж ойлгосоор хүмүүжих нь дамжиггүй. Аав нь хэзээ ч эргэж ирэхгүйг мэдсэн өөрөөр яах билээ дээ. Тэрэнд ийм ёс зүй байгаа бол баянголчуудад түүнийг сонгохгүй байх ёс зүй бий гэдэгт итгэх л үлдэж.
Л.ХАЛИУ
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 20, 2012 9:21:17 am )
àëóóð÷èíã ñîíãîæ áóóäóóëàãñäûí ñ¿íñèèã ãîìäîîâ íèèñëýëèèíõýí
-
Anonymous (June 20, 2012 10:11:20 am )
гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр бусдыг муулдаг хүн л алуурчин гэж даргыгаа муулж байгаа биз энэ чинь явуулга гэдгийг 6настай балчираас 60 хөгшин хүн хүртэл мэдэхээр зүйл юм
-
Anonymous (June 20, 2012 10:12:26 am )
buruu zuil hiilee gd mongol ulsad amidaqrch blhgu bn gj yu bdgiin ene chin uhuulga shde
-
Anonymous (June 20, 2012 10:16:16 am )
хэдэн сая төгрөг хэдэн хүний амь хөнөөсөн хүмүүс улс төрд яваад байхад гэмгүй алдаанаас болж хүний амыг хөнөөсөн энэ хүнийг буруутгах зүйл байхгүй л байх
-
Anonymous (June 20, 2012 10:17:22 am )
мөнхоргил дарга хотын даргаар ажилласанаар монгол улс улаанбаатар хот гадаад орныг хэлэлтгүй хөгжиж яваа ирээдүйтэй улсын нэг юм шүү
-
Anonymous (June 20, 2012 10:32:34 am )
монгол улсын төлөө явж байгаа хүмүүсийн нэг бол мөнхоргил дарга юм хүнд алдаж онох цаг ирэлгүй яхав тэр болгоныг буруутгах нь буруу
-
Anonymous (June 20, 2012 10:35:42 am )
2008 оны 7сарын 1ний явдал бол АНын явуулга сонгуульд ялагдсан бол бусдыг ингэж гүтгэх нь буруу тиймээс өөрийн гэм буруутайгаа
-
Anonymous (June 20, 2012 10:36:02 am )
2008 оны 7сарын 1ний явдал бол АНын явуулга сонгуульд ялагдсан бол бусдыг ингэж гүтгэх нь буруу тиймээс өөрийн гэм буруутайгаа АН хүлээ
-
Anonymous (June 20, 2012 10:36:38 am )
Би Ардчилсан намаас дэвшүүлсэн Хүн шиг амъдаря гэдэг урианд маш их эгдүүцэж байгаа. Би, миний гэр бүл, найзууд, мэддэг таньдаг хүмүүс минь хүн шиг амьдраагүй хэрэг үү? Яасан муухай доромжлоно вэ? Мэдээж хүн шиг амьдарч чадахгүй архи дарсанд толгойгоо мэдүүлж, орлогогүй, халамж хүртэгч хэсэг бий. Тийм хэсэгт зориулсан уриагаар яагаад зүгээр мөрөөрөө ажлаа хийж яваа хүмүүсийг татаж чадна гэж бодоо вэ? Шал утгагүй хэрэг. Эсвэл Ардчилсан намын нөхдүүдэд амьдралаас тасраад мань мэт нь хүртэл тэдэнд хүн шиг харагддаггүй юм болов уу? Би хүн шүү гэж хэлмээр санагдах юм. Үнхээр эгдүүцэж байна.
-
Anonymous (June 20, 2012 10:37:24 am )
monh-orgiliig ih demjij baiga shuu tanai namiin gargaj baigaa moriin hotolboruud chin ih taalagdaj baigaa jishee n:1. Цалин, тэтгэврийг жил бүр нэмнэ. Нэмэгдсэн цалин үнийн өсөлтийг бүрэн нөхнө.
2. Ахмадаа халамжпах “Ач санах хууль”-тай болно.
3. Ахмад настан жилд нэг удаа үнэгүй эмнэлэгийн үзлэгт хамрагдана.
4. 2000 оноос өмнө тэтгэврийн шимтгэл төлөөгүй иргэдэд нэг удаа нөхөн төлөх арга хэмжээ авна.
5. Хүүхдээ 18 сар хүртэл асарсан хугацааг ажилласан жилд тооцож нийгмийн даатгалд хамруулна.
ene hotolboruud n yalanguya ih taalagdaj baigaa ta buhend amjilt -
Anonymous (June 20, 2012 10:41:49 am )
ene tor yu lbolood bnda arail bishee
-
Anonymous (June 20, 2012 11:13:40 am )
monh orgil ch sain buuddag yum bilee!
-
Anonymous (June 20, 2012 11:14:28 am )
monh orgil ch bas ih sain setgegdel bichdeg yum bn shuu!dan ooriinh n setgegdel bn sdeee!
-
Anonymous (June 20, 2012 11:47:13 am )
Хотод 150 мянга, хөдөөд 50000 орон сууц барина.
Нэг гэр бүлд 20-44 ам.мөтр талбай ногдох “Залуучууд-орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Цэргийн албан хаагчдыг тэтгэвэрт болон чөлөөнд гарахад нь орон сууцаар хангах, иргэний мэргэжил эзэмшүүлэх тогтолцоог бүрдүүлнэ. -
Anonymous (June 20, 2012 11:49:59 am )
monh-orgil hun alaagui eee umnii uchir olj baij bicheech zohion baiguulsan tend orolzson zambaraagui baidal uusgesen humuusees naad yariad neheed bgaaagaa asuu
-
Anonymous (June 20, 2012 11:50:54 am )
Долоон сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн удирдлагуудын шүүх хурал хоёр өдрийан турш үргэлжилж, энэ сарын 7-нд ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3,6 жил, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2,6 жилийн ял оноолоо. Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарыг өршөөлийн хуульд хамруулж ял оноосонгүй. мөнхоргил гэм буруугүй болоод ял авахгүй байгаа биздээ. хэрэгийг буруу шүүсэн тэр хүмүүс л буруу хэрэгтэн болсоноор энэ жинхэнэ явуулга нь үнэн болж байна
-
Anonymous (June 20, 2012 11:53:58 am )
yamarch hun setgegdel bichih erhtei gehdee naad buduuleg huniig basan doromjilson setgegdeluud chin taalagdahgui bna bitgii hudlaa hard bi monorgiliig tanihgui gehdee bolobsroltoi toriin ajil hiij bgaa negnee heterhii buruutgaj bna bi uuniig hiliin chandaas bichij bna shalga daa
-
Anonymous (June 20, 2012 12:38:08 pm )
AN YLAGDANA GEDGEE MEDSEN BOLOLTOI HIISEN AJIL GD HELCHIH GAVIYA BHGUI TED MAN-G MUULAH MUU ARGANDAA ORJEE
-
Anonymous (June 20, 2012 1:14:21 pm )
Ардчилсан гэх энэ улсад үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө нохой шиг буудуулсан дөрвөн хүнийг дурсаач үгүй. 21 зууны ардчилсан нийгэмд монгол хүн эрх баригчдын намын байранд гавлуулаад шатаж үхсэн. Үнэн нь тэр. Харанхуй бүдүүлэг дундад зууны мухар сүсэгтнүүдийн харгис цаазаар шүү. энэ ардчилсан нам явуулага одоо болтх болоогүй л юм байхдаа
-
Anonymous (June 20, 2012 1:29:04 pm )
энэ нэг л биш ээ ,,,,,
-
Anonymous (June 20, 2012 1:31:21 pm )
Harvardiin diplomoo saitad taviachee
-
Anonymous (June 20, 2012 1:36:57 pm )
боловсролтой мэдлэгтэй хүн улс төрд хэрэгтэй яг мөнхоргил дарга шиг
-
Anonymous (June 20, 2012 1:55:46 pm )
TIIM SHUU HUN ALAH ALUURCHIN MONGOLD DYTAGDAAD BGAA
-
Anonymous (June 20, 2012 2:50:40 pm )
ta nar bitgii hutsatsgaa Munhorgiliin bugsiig dolooson adgiin amitad bna snde ugaasaa garahgui za ard tumen bid teneg bisn za eniig sain sanaj bai
-
Anonymous (June 20, 2012 4:01:27 pm )
АН-ын бичээч нар минь та нар хамаагүй бусдын хэрэгт бүү оролц энэ бүхнийг та нар биш ард түмэн шийднэ
-
Anonymous (June 20, 2012 4:05:18 pm )
АН-ын бичээч гөлөг нар минь амаа тат та нар энэ асуудал огт хамаагүй хэн ялахыг ард түмэн сонгох болно за
-
Anonymous (June 20, 2012 4:07:47 pm )
мөнхоргил даргаа амжилт та монголын бахархал болсон хүн шүү
-
Anonymous (June 20, 2012 4:08:27 pm )
АН бусдыг ингэж доромжлуулж бичүүлэхээ больмоор юм
-
Anonymous (June 20, 2012 4:09:14 pm )
Ардчилсан намыг коммент бичдэг гөлөгүүд дугаа намаа магтаач олон юм хуцахын оронд
-
Anonymous (June 20, 2012 4:13:20 pm )
хүний мууг үзэх дуртай хүмүүс хол явахгүй дээ та нар ялгаа байхгүй хэзээ нэгэн цагт иймэрхүү байталтай явж байхыг хэнч мэдэхгүй шүү
-
Anonymous (June 20, 2012 4:17:02 pm )
YU INEEDT YUM AA 7 SARIIN 1ND CH BATZANDAN ELBEGEE MAGNAI JAGAA NAR 100 HUWI BURUUTAI SHDE ZOHION BAIGUULSAN HUMUUSD 2 NUDEEREE BUHEL ODORJINGOOOOOOOOOOO HARSAN ZA
-
Anonymous (June 20, 2012 5:55:08 pm )
АН 2012 оны сонгуулийг дахийд арай 2008 оны 7сарын 1н шиг зүйл болгохгүй байлгүй гэхдээ мэдэхгүй л юм АН-ын дарга цэрэг нар юу бодож санадагыг хэнч мэдэж таашгүй шүү дээ зөв л хүн зөв намыг сонгох хэрэгтэй
-
Anonymous (June 20, 2012 5:57:17 pm )
энэ сонгууль 2008 оны сонгууль шиг болохгүй гэдэгт итгэж л байна шүү ардчилсан намын дарга цэрэг нар юуг яаж хийж бодож байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ тиймээс зөв хүн зөв намыг сонгох хэргтэй байна
-
Anonymous (June 20, 2012 11:23:25 pm )
АН НАм ялна
-
Anonymous (June 21, 2012 6:19:00 am )
ААБАР (єдрийн сонин 2005-06-03 135) дугаарт Ардчилсан нам єєд боллоо, гэгээн дурсгалыг нь хvндэтгэе! гэсэн нийтлэл бичиж энэхvv намуудын мєн чанар says:
2012/06/21 at 15:31Ажнайн Д.Бат-эрдэнэ мэтийн олигархиудын хамгийн онцлог шинж юу вэ гэхээр нийтийн ашиг тусын тєлєє ажилладаггvй, зєвхєн єєрсдєдєє ашиг бий болгохын тєлєє явдаг. Yvгээрээ улс оронд болоод нийгэмд тун аюултай. Эцсийн бvлэгт зорилго нь тєрийн эрх мэдлийг гартаа авч, vvгээр дамжуулан єєрсдийн бизнесээ хийдэг.Сєрєг хvчин байж чадахгvй байгаагийн нэг гол шалтгаан нь олигархиуд хэдийгээр єєр єєр намын нэрээр сонгогдсон боловч тєрд гарч ирээд ашиг сонирхлоороо нэгдчихээд байна. Єєрєєр хэлбэл, парламентад сєрєг хvчний хяналтаа тавьж чадахгvй байгаа нь цаагуураа олигархиуд нэгдсэнийг баталж байна.Э. Бат-Yvл
-
Anonymous (June 21, 2012 10:01:05 am )
Хот бол хөдөлмөр буцалж байдаг газар болохоос улстөрийн хэрүүлийн талбар биш. Тэнд мэргэжлийн хүмүүс инженерийн шийдлээр ажил хийдэг хөдөлмөрлөдөг байхад дээд албан тушаалтангууд нь хэрүүл хийж нэгнийгээ доромжижлж бусдыг гүтгэх явджл ихэссээр байна энэ арай дэнднээ
36 Comments