antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 17, 2012 18 comments

Ээ энэ гурвыг ээ, дэмжлэг авах уу

нийтлэсэн Admin

УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт АН-аас өрсөлдөх нэр дэвшигчид тодрох үед энэ үгийг хэлмээр байлаа шүү.

Ардчиллын партизан, сонгуульд ялагдагсдын фракци. Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, “Монос” группын дэд ерөнхийлөгч Л.Эрдэнэчимэг, Улс төрийн боловсролын академийн ТУЗ-ийн дарга Да.Ганболд нарын эрхмүүд өрсөлдөж байна. Да.Ганболд Ардчилсан хувьсгалын тугийг баригчдын нэг. 1990 оноос хойш Ардын Их Хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын Тэргүүн шадар сайд (1990-1992 он), 1992-1999 он хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай нэгэн. Түүнээс хойш агентлагийн дарга, 2008 -2012 онд Нийслэлийн засаг даргын орлогчоор ажиллаж байв. Улс төрийн бүх л өндөр албан тушаалыг хашиж байв.

Гэвч өөрчлөлт шинэчлэлтийг хүсч буй энэ цаг үед түүнийг өрсөлдүүлсэн нь оновчтой сонголт мөн үү. Өнөө л Да.Ганболдыгоо дэмжихгүй л болов уу. Тэр тусмаа нийслэлийнхэн. Ардчилсан хувьсгалын туг баригч гэдгээрээ эртний танил ч С.Бат-Үүл, Баабар шиг өндөр нэр хүндтэй биш. С.Бат-Үүлээс хүртэл ард түмэн уйдаж байна. 20 жилийн тэртээх партизануудаас ард түмэн “нүүрээ буруулж”, өөр шинэ хүмүүсийг хүсч байгаа. Ийм үед “хөгшин партизан”-аа нийслэл хотод сойсон нь АН нэг суудлаа алдсантай адилгүй хэрэг биш гэж үү.
Л.Эрхэмбаярын хувьд бол Сонгинохайрханчуудад нэр хүндтэй биш ээ. 2008 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодож байв. Өмнө нь нэр дэвшиж байсан, дүүргийн АН-ын дарга энэ тэр гэдгээрээ өрсөлдөж буйг нь буруутгамгүй байна. Ер нь тэгээд энэ тойрогт ялалт байгуулж байсан намын дарга Н.Алтанхуяг намынхаа листээ тэргүүлж, Д.Кёкүшюзан Батбаяр Ховд руу хөлгийн жолоо залсан учраас энэ тойрог эзгүйрсэн. Иймээс л хаа холын Л.Эрдэнэчимэг бүсгүй, “партизан”-ы хамт орж ирсэн хэрэг л дээ.

“Монос” группын дэд ерөнхийлөгч Л.Эрдэнэчимэгийн хувьд бол бас сонин сонголтын нэг хувилбар. Сүхбаатар аймгаас өмнөх сонгуулиар өвдөг шороодож байв. Хөрөнгө мөнгөтэй бүсгүйчүүдийн нэг. АН-аас өрсөлдөж буй нэр дэвшигчдийн хоёр нь өмнөх сонгуульд өвдөг шороодож байсан, нөгөө нэг нь “моодноос” гарсан улс төрч. Энэ гуравт ижилхэн зүйл нь нэр хүнд муутай, сонгогчдын санал зулгаах боломж хомс харагдаж буй юм. Яахав эмэгтэй нэр дэвшигч, шинэ хүн гэдэг утгаараа Л.Эрдэнэчимэгт санал өгч мэдэх.
СХД нь АН-ын энэ удаагийн сонгуулийн хамгийн муу хувилбар, найдваргүй тойргуудын нэг ч байж мэдэх шүү. АН энэ тойрогт нэг ч суудалгүй хоцорч мэднэ. Ядаж байхад сая сонгуулийнхаа сурталчилгааг эхлүүлэнгүүтээ айлын хашаа “шатааж”, түүнийг нь унтраадаг гал сөнөөгчид болж тоглов. Монголын улс төрийн сонгуулийн түүхэн дэх сонирхолтой Пиар гэх үү дээ. Инээдтэй, эмгэнэлтэй бас сэтгэлгээний ядууралтай гэдгээ харуулсан гэхээс өөр юу хэлхэв дээ. Ийм л учраас тэдэнд найдвар муу байгаа юм даа.

Харин МАН-аас тус тойрогт Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ын дарга Д.Сумьяабазар, “Өгөөж чихэр боов” ХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл, Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр нар өрсөлдөж байна. Эд нарын хувьд бол улс төрийн туршлагагүйчүүд. Харин бизнесийнх нь хувьд ямар амжилттай явааг тэдний эрхэлдэг компанийнх нь нэрнээс харж болно. Олонд танигдсан нь гэвэл Улсын аварга Д.Сумъяабазар. Д.Кёкүшюзан Батбаяр Сонгиночуудыг хулхидсанаас үзэхэд бөхчүүдэд сонгогчид таатай хандахгүй л болов уу. С.Түмэнгэрэл, Г.Тэнгэр нарын хувьд олонд танигдаагүй, шинэ хүмүүс. МАН-ын залуус нэр цэвэр залуу улс төрч гэдгээрээ давуу талтай. Харин АН-ынхан сайн муугаараа танигдсанаараа илүү юм уу даа.

МАН, АН-ын нэр дэвшигчдээс гадна тэдэнтэй хүч үзэх хууччуул бас байна. МАХН-аас УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан нарын нэр дэвшигчид энэ дүүрэгт сойгдож буй.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өмнөх сонгуульд ялалт байгуулж байсан, одоогийн нэр дэвшигчдээс цорын ганц нь. Түүнд Сонгиночууд хэрхэн хандахыг тааварлашгүй. Сонгогдох магадлалтай хүмүүсийн нэг байж мэдэх юм. Ер нь тэгээд энэ тойргоос тэр гарна гээд хэлчихэд “шаанстай” улс төрч харагдахгүй л байна. Энэ дүүрэгт бусдаасаа товойн гарч шууд сонгогдох гэхээсээ илүүтэй эгзэг нь таарвал хэн ч сонгогдож магадгүй дүр зураг харагдаж байна.

Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчдийн талаар нэмж сонирхуулахад ёстой эрээн мяраан, эрээвэр хураавар нөхдүүд байна аа. Иргэний хөдөлгөөний намаас “Анод”-ын Н.Даваа, Чингэс хааны дэлхийн академийн тэргүүн ерөнхийлөгч П.Давааням, Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт, “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр гээд сонирхолтой сонгууль Сонгинохайрханд болох юм байна.

Т.АМУР
Эх сурвалж: OLLOO.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Anonymous (June 17, 2012 11:57:00 pm )

    itgehguie demjihguie huuramch em uuhguie

  • Anonymous (June 17, 2012 11:57:36 pm )

    yu saihan dur saihan gedeg biz dee, mungutei yum bol heden tsaas tsasaal biz chi yundaa zovsiin , chamaas mungu zeeleegyi yum baigazdee

  • Anonymous (June 18, 2012 7:47:52 am )

    Yagaad garch irj bolohgui gej,ene 3-g garaad ureheer uy gej dongosiig uzey

  • Anonymous (June 18, 2012 9:03:49 am )

    МАНАЙ ДҮҮРЭГ МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА.
    МОНГОЛ АРДЫН НАМ ҮЕИЙН ҮЕД ҮҮРД МАНДАН БАДАР ░░░░░░░░░░░░░░░░░░░░░░█████████.чи ░░███████░░░░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒███.хєєрхєн ░░█▒▒▒▒▒▒█░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒███.юмаа ░░░█▒▒▒▒▒▒█░░░░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██.♥ ░░░░█▒▒▒▒▒█░░░██▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒███ ░░░░░█▒▒▒█░░░█▒▒▒▒▒▒████▒▒▒▒████▒▒▒▒▒▒██ ░░░█████████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░░░█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒██ ██▒▒▒███████████▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒██ █▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒████████▒▒▒▒▒▒▒██ ██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░█▒▒▒███████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█ ░░████████████░░░█████████████████ ░░░░░░░░░░

  • Anonymous (June 18, 2012 9:04:55 am )

    МАН ҮЕИЙН ҮЕД ҮҮРД МАНДАН БАДАР

  • Anonymous (June 18, 2012 9:12:53 am )

    МАН-ын нэр барьсан луйварчид дэндэж байна. УИд-ээс ажилдаа алхаад ирэх гэтэл явган хүний зам улаан цамцтай хүүхдүүд жагсаачихсан …Яасан хэцүү. МУ-ын хөгжилд 90 жил чөдөр тавьсан. Одоо иргдээ гудамаар алхахад нь хүртэл чөдрлөдөг болж. Энэаягүйдэл олны уур хилэнг улам бадрааж байна.

  • Anonymous (June 18, 2012 9:15:34 am )

    МАНАЙ ДYYРЭГ МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА.
    МОНГОЛ АРДЫН НАМ YЕИЙН YЕД YYРД МАНДАН БАДАР ░░░░░░░░░░░░░░░░░░░░░░█████████.чи ░░███████░░░░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒███.хєєрхєн ░░█▒▒▒▒▒▒█░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒███.юмаа ░░░█▒▒▒▒▒▒█░░░░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██.♥ ░░░░█▒▒▒▒▒█░░░██▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒███ ░░░░░█▒▒▒█░░░█▒▒▒▒▒▒████▒▒▒▒████▒▒▒▒▒▒██ ░░░█████████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░░░█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒██ ██▒▒▒███████████▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒██ █▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒████████▒▒▒▒▒▒▒██ ██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░█▒▒▒███████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█ ░░████████████░░░████████████████

  • Anonymous (June 18, 2012 12:44:40 pm )

    Gurbadah huchniig demjij bna Terbishdagba, Jarglsaihan nariig demjij bna ta nar yalah bolno. amjilt husie!

  • Anonymous (June 18, 2012 1:28:02 pm )

    tbd ugasaa garna shtee

  • Anonymous (June 18, 2012 2:12:24 pm )

    shaatsgaaaaldaa AH ylnaaaaaa OLUULAAAAA yalnaaaaaaa

  • Anonymous (June 18, 2012 3:48:33 pm )

    энэ гурвын амьдрал бараан харагдаж байна шүү дэмжлэг авахдаа муу хүмүүс сонгуульп нэр дэвших сонирхолтой л байдаг юм байхдаа хахаха

  • Anonymous (June 18, 2012 3:49:22 pm )

    МАН та нар ялна шүүү бусдыг хошуучлагч МАН мандтугай

  • Anonymous (June 18, 2012 3:51:48 pm )

    ish ene 3niig haraa onigootoi ymaa bi urdaas ni ichchihlee engj garch yadg bn

  • Anonymous (June 18, 2012 3:52:42 pm )

    unheer garla yu hudlaa yarihaas ntsaashgui yumnuud bj mongo idehees oor yu hj giiguilsiim

  • Anonymous (June 18, 2012 4:02:01 pm )

    zailda

  • Anonymous (June 18, 2012 4:06:15 pm )

    Mongoliin zaluus chuluut tsagaa zuw bolowson ungruuldeg bolson
    Ard tumen uurchlult shinechleliig boditoor harj bgaa
    Negdsen humuus buhniig hiij chaddag MAH

  • Anonymous (June 18, 2012 5:13:07 pm )

    Монголчуудыг Анхнаасаа Хулхидсан Нам. Монголчуудыг Алах Нам болон шинэчилэгдсэн байгаа шүү

  • Anonymous (June 18, 2012 5:46:54 pm )

    End ner debshigchdees uzekhed MAN ner debshuulekh oligtoi bolobsroltoi khungui bolson ni ilt kharagdaj baina. Arai ch iim jol nam baigaagui yum shuu.Uunii tsaad shaltgaan ug shag ni ene nam mongotei bol oor yum kharakh chadbargui bolsontoi shuud kholbootoi.TUS nam UIKH-d niigem-uls topiin talaar ogt bolosroogui, orgon tsaraatai medleggui neg bokh, neg talkh boovkhon khiideg jijig yildberiin ezen zergiig debshuulsen ni unekheer chamlaltai! TED naraas yuch garakhgui. Iimd tedend sanal ogokhiin orond AN-iin gurabd sanal ogokh ni khamaagui iluu shuu dee!AN-aa demjbel amind olziitei!

antalya rent a car