antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 17, 2012 7 comments

Ж.Энхбаярын эрээгүй алхмууд

нийтлэсэн Admin

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр нэр бүхий 22 генералд хаус, эдлэн газар түүний үнийн дүнтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн тусламж олгох шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргахдаа Улстөрийн бодлогын зөвлөх, хошууч генерал Н.Жалбажав, сайдын Цэргийн бодлогын зөвлөх, хошууч генерал Д.Мягмар нарыг хамруулж, бүр батламж гардуулжээ. Нийт 22 генералын нийгмийн асуудлыг шийдвэрлэх нэрийн дор нутгийн хоёроо шургуулчихсан хэрэг л дээ.

 

Тиймдээ ч салбарынхан нь “Говь-Алтайнхан ёс зүйтэй байхад яана даа. Батлан хамгаалах яамыг Говь-Алтайгаар дүүргэлээ” гэж өдөр тутмын сонинд бичээд байсан нь бүр батлагдлаа шүү” гэж шүүмжилж байна. Уг нь ч батламж гардуулснаар генералууд нэгэн зэрэг 22-уулаа эдлэн газартай болж хаусанд амьдарчихгүй аж. Нэг жилд зургаан генералыг эдлэн газар, орон сууцтай болгоно. Ингэхгүйгээр төсөв ч даахгүй, газар нь ч бас хаа байгаа юм. Гэтэл сонгууль дөхөж байсан болоод ч тэр үү, хөөрүү сайд нь өмнөх сайдын гаргасан журмыг зөрчөөд ганцхан далайлтаар 22 генералд батламж гардуулж шоудаад амжиж. Тэгэхдээ энэ жил зургаан генералын асуудлыг шийдвэрлэнэ гэвэл эхний ээлжинд хошууч генерал Н.Жалбажав, хошууч генерал Д.Мягмар нар багтаад сайд гуай суудлаасаа бууна гэсэн үг л дээ.
Ер нь ч Ж.Энхбаяр Батлан хамгаалах сайдын албанд томилогдон ирснээр салбарыг шинэчлэх, гадаад харилцааг өргөжүүлэх талд гавьж хийсэн юмгүй, өмнөх сайдын санаачлагыг л өөрийнхөө эрх ашигт нийцүүлэх ажлыг гарамгай гүйцэтгэж байна гэх. Энэ нь дээр дурдсан генералуудыг эдлэн газар, хаустай болгох шийдвэрээр илэрч буй аж. Тодруулж хэлбэл, генералуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх санаачлагыг Ж.Энхбаяр ч гаргасан юм биш аж, өмнөх сайд Л.Болд нь санаачилж байжээ. Тиймдээ ч Монгол Улсын Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд жинхэнэ гар бие оролцон, нойр, хоолгүй зүтгэж явсан баатруудын асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэн, зургаан генералд канад технологиор хаус бариулж өгчээ. Газартай нь хамтад нь шийдэж өгсөн тул үнийн дүн нь 80 орчим сая төгрөг болж байсан аж. Нийт зургаан генералын асуудлыг шийдвэрлэж өгснөөс гурав нь тэтгэвэртээ суусан 80 гарсан буурлууд байсан тухай одоо ч Батлан хамгаалах яамныхан онцолж байна.
Батлан хамгаалахын сайд болсныхоо дараахан Ж.Энхбаяр Монгол Улсын Зэвсэгт хүчинг ард түмнийх нь эсрэг босгох юм ярьж, хэрэг мандаасан нь бий. УИХ ын гишүүн Э.БатҮүл, Р.Гончигдорж нар өнгөрсөн өвөл түүнийг огцруулах бичиг өргөн мэдүүлсэн ч олонхийн бүлэг хүч түрэмгийлэн авч үлдсэн юмдаг. Энэ хооронд бас нэгэн хэрэг мандаасан нь улсын нууцад холбогдох мэдээллийг олон нийтэд цацаж, Монгол Улсын Зэвсэгт хүчний дархлааг сулруулаад авсан удаатай. Гэвч МАН түүний талд зогсч, улсын нууц задруулсан сайдаа авч үлдсэн юм.  Мөн тэрээр саяхан Зэвсэгт хүчний … дугаар ангийг аав Жадамбынхаа нэрэмжит болгох шийдвэрийг Засгийн газраар гаргуулж, үүнд өөрөө гарын үсэг зурсныг ч салбарынхан шивнэлдэж байна. Генерал Жадамбын нэрэмжит гэдэгт учир нь байгаа юм биш. Харин шийдвэр дээр Ж.Энхбаярын гарын үсэг зурагдсан нь л үнэ хүндийг нь унагаж байгаа хэрэг.

Г.Өнөр

soninmn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (June 17, 2012 11:42:30 pm )

    boldiig ayaj gyutseh be dee zailuul

  • Anonymous (June 18, 2012 1:40:31 am )

    har mortei batsaan tavan tolgoid ochood butshad tsergeed in onholdoolhun uheh gej bhad yun songuul yun sudan ogtsor chi garah uu

  • Anonymous (June 18, 2012 6:23:51 am )

    залуу хүн хийх ажлаа л мэдэж л байгаа байлгүй дээ.Гадаадынханд газар шороогоо өгсөн биш монгол дотроо нэг хүнийг ч гэсэн газар орон байртай болгож л байг л даа.зөв зөв

  • Anonymous (June 18, 2012 7:00:58 am )

    generaluud bairaar dutaagui.ahlagch nar n guilgachin shig l baigaa daa.gazar shoroogoo hudaldahad yu ch dugardaggui chin zuvshuursnii shinj shuu dee

  • Anonymous (June 18, 2012 11:50:52 am )

    зөв нэг ч хүн оронтой болог. та нар юундаа бухимдаад бгаа юм бэ.болдын ажлыг үргэлжүүлсэн хүн бнаа

  • Anonymous (June 18, 2012 12:15:51 pm )

    bogino hugatsaand yaj buh asuudliig shiidej amjihu, garaad udaagui hiih ajil zondoo l bga , odii zeregt oorchlolt hiij yawa ni bolloosht,

  • Anonymous (June 18, 2012 12:49:13 pm )

    sana bodol zowtoi sa

antalya rent a car