Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Ховд багийн нутаг Дулаан хар хэмээх газар Дарьтын уурхай гэдэг шинэ уурхай ашиглалтад орох гэж байгаа аж. Тэнд газар дор ажиллаж байсан найман уурхайчин агаар дутагдсаны улмаас ухаан алдан осолдох шахжээ. Найман хүнийг газрын гүнээс аварч дөрвийг нь эмнэлэгт хүргэж бусдыг нь гадуур эмчилж байгаа юм байна.
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Дарьтын уурхайд Хятадын 20 гаруй, Монголын 50 орчим хүн ажиллан хөрс хуулалт хийж байгаа аж. Тус уурхай аюулгүй ажиллагааны дүрэм журам мөрддөгүй, уурхайчдад зохих хэмжээний цалин хөлс олгодоггүй байсан нь энэ ослын улмаас хийсэн шалгалтаар илэрчээ. Аюулгүй ажиллагааны шаардлагыг хууль дүрмийн дагуу бүрэн хангатал Дарьтын уурхайн үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 17, 2012 9:32:09 pm )
Yun tur zogsooh gej bur haagaachee.
-
Anonymous (June 18, 2012 5:37:46 am )
harin tiin shuudal haah heregtei shdee.
-
Anonymous (June 18, 2012 8:24:51 am )
за яршигаа хүн мундсан биш энэ өвгөнөөр алуулаад байхдаа яахав харин тэд алах гэсэн гэж хэл гэж 60 саяыг өгсөн биздээ
3 Comments