antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2012 8 comments

Бас л хүүхнээс болж эрчүүд нэгнийгээ хөнөөсөн бололтой

нийтлэсэн Admin

Хэлж дуусаагүй байхад гэдэг шиг л юм болж байна. Өчигдөрхний дугаарт “Ээ дээ эрчүүд минь энэ хүүхнүүдээс болж амиа хорлов” гэж бичсээр байтал тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг дахиад л хүүхний асуудлаас болж хоёр эр нэгнийхээ амийг хороочих шиг боллоо. Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0131 дүгээр ангид заставын орлогч, ахлах дэслэгч Э, жагсаалын дарга, ахлагч Э нар хоорондоо ширүүн зодоон хийснээс болж ахлах дэслэгч Э нь ухаан орохгүй байсаар нас баржээ. Номгон сумын эмнэлэгт хүргэж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч нэмэр болоогүй байна. Цагдаагийн байгууллагаас “Чухам юунаас болж ийм хэрэг болов гэдгийг тогтоохоор ажиллаж байна” гэж мэдээлж байгаа хэдий ч эх сурвалжийн мэдээллээр бол нэг хүүхнээс болсон гэх мэдээлэл байна. Одоогоор энэ эмэгтэй ямар учиртай хүн болох нь тодорхойгүй байна. Нэгийг нь байхгүй хойгуур нөгөөхтэй нь жиг ургуулсан бололтой. Ингээд л хардал сэрдэлтийн юм явагдаж офицер, “Жа” хоёр зодолдсон аж. Газар дээр нь очиход ч юу байхав дээ, дор нь тодорхой болгоно л доо. Энэ хэрэг явдал үнэхээр хүүхнээс болсон бол ерөөсөө ар өврөөр явалддаг асуудал улс орны эмгэнэл болох нь. Өдөр бүхэн шахуу хаа нэг газраас эрчүүд нэгнийгээ хөнөөлөө, амиа хорлолоо гэсэн мэдээлэл ирэх. Юунаас болов гээд учир шалтгааныг нь ухахаар эхнэр нь эр нөхрөө эзгүйчилсэн, эсвэл эр нөхөр нь бусдынх руу саамагнаснаас болж таараад байгаа юм. Улс орон доройтохын нэг шинж нь эмс хүүхнүүдийн хормой, хот суларснаар илэрдэг гэж дээдсийн захиаст бий. Энэ улсын өнцөг булан бүрээс ийм л шалтгаантай хэргүүд зайгүй цувах болсон нь эртний энэ сургаалыг эрхгүй сануулах боллоо.

Өчигдөрхөн бүсгүйчүүдийг өмгөөлж эрчүүдэд бурууг тохож бичсэн бол өнөөдөр харин “Эмс хүүхнүүд минь энгэр заамаа чангахан барь, эрчүүдийг буруу замд хөтлөхөө боль” гэж хэлэх байна. Ямарч эр хүн нааш гэж байгаа бүсгүйгээс буцдаггүй болохоор элдэв аяг гаргаж эрчүүдэд нүүр өгөхөө боль. Буруу дуулахгүй л бол буцдаг эр хүн байдаггүй болохоор бүсгүйчүүд минь та нар л чанга бай. Тас ширвээд явж одоцгоо.

Холбогдолтой мэдээ: Эрчүүд ээ, энэ юу болж байна вэ?

Б.НЯМАА

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (June 06, 2012 10:11:47 am )

    Erchuud l tenegeesee bolj amia aldsan bn shuu ee. Huuhnyig ni huchindsen geh chini bilee.Emegteid buruu ugch bolohgui ee.Har arhi l biz dee

  • Anonymous (June 06, 2012 10:21:35 am )

    hyyhnyyd mini ee es surtahuuntai bai l daa yamar ch tohioldold emegtei hyn l hohirogch boldog yum shyy

  • Anonymous (June 06, 2012 10:35:39 am )

    ter terseldeed ukeed bgaa kumuus l teneg bna daa
    kairan ami baigaa daa tarki ni zurkee zakirak ue kenii ch amidrald tokiok ue zunduul shuu dee
    kumuun zaya olj turuud yagaad iim teneg baidag bnaa MGL erchuud yamar doroi bolsniig l karuulj bna daa

  • Anonymous (June 06, 2012 9:23:02 pm )

    дур хүсэл аймаар оволзож байна

  • Anonymous (June 06, 2012 9:40:13 pm )

    erchuud mini naashaa gesen huuhen buhen uruu guiseer baital etsest n ner hundee aldaj huuhnuudee hariin humuust aldab

  • Anonymous (June 06, 2012 9:52:52 pm )

    Ç¿ãýýð íýã ¿õýýã¿é þì áàéíà. ßàãààä ýð õ¿í õ¿¿õíèé òºëºº ¿õýæ áîëîõã¿é ãýæ.Õàðèí ÷ äóíäàä çóóíû ¿åä áàéñàí áîë ñàéõàí ë ò¿¿õ áîëîõ áàéæ. Àëäàðò ïóøêèíààñ ýõëýýä ìàø îëîí æåíòëåìåí ýð÷¿¿ä õ¿¿õíèé òºëºº ¿õñýí þìäàã.

  • Anonymous (June 06, 2012 10:54:26 pm )

    tegsen ch um uu ugui ch um uu chi zugeer l medeegee bicheech umnuus ni taagaad baih hereggui zaa

  • Anonymous (June 09, 2012 7:49:23 pm )

    JINHENE SAIHAN GUNDUUGUI MOHGOL ER HUN HEZEECH EHNEREE ARAAR N TAVIDGUI YUM. HARIH ERIIN ORONCOG, HUUHNUUDIIN BUZAR BOLSON, MUN HUUHDUUDEE DOROMJILDOG ERCHUUD, 2,3N AMIDRAL ZOHIOJ BAIGAA IIM ERIIN ORONTSOGUUD L EHNEREE ARAAR N TAVIDAG YUM. IIM ERIIN ORONTSOGUUDIN AJIL N HURTEL BUTDEGGUI YUM. IIM HUMUUSIIN BUZARAAR BITGII AMIDARTSGAA ER EMGUI

antalya rent a car