antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2012 Comments are off

ХҮРЗЭЭР ЗӨӨХ ҮҮ, ХӨРӨНГӨӨР ХИЙХ ҮҮ

нийтлэсэн Admin

Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ ирэх таван жилд 25 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн найдаж буй тухай манай нэгэн удирдах албан тушаалтан ярьсныг CNN-ий сурвалжлагч Жэй ми Флор Круз одоогоос нэг жилийн өмнө бичиж байв. Холын энэ тоонд итгэхээсээ өмнө ойрын мэдээг сөхөж харъя. Өнгөрсөн онд гэхэд манай улсад 4.98 тэрбум ам.долларын хөрөнгө орж ирсэн байх юм. Үүнээс улбаалж манай ДНБ-ний үзүүлэлт дээшлэх төлөв бий. “Монголын нэг хүнд ногдох ДНБ өнгөрсөн онд 3070 ам.доллар байсан бол ирэх онд 5649 болж өснө” гэж Гадаадын хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн бататгаж байна. Эдийн засгийн энэхүү өсөлтийг уул уурхайн салбарын хөгжил түргэтгэх нь тодорхой. Тус салбараас төсвийн орлогынхоо 30 гаруй хувийг төвл өрүүлдэг манай улс Катар шиг хөгжих боломж бий. Дэлхийд нөөцөөрөө дээгүүрт орох Тавантолгой гэхэд 16 тэрбум тонн нүүрс агуулж буй болохоор тэр.

Гагцхүү газар дорх баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахад гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй чухал болохыг мэргэжилтнүүд сануулж байгаа. Үнэхээр Тавантолгой тэрг үүтэй томоохон ордуудынхаа нөөцийг хүрздэж гаргана гээгүй л юм бол уул уурхайн салбар хэдэн зуун жил хөгжсөн гаднын орнуудын туршлага, технологийн ноу-хау бидэнд зайлшгүй чухал. Бусад хөгжсөн орны жишгээс харвал гаднын хөрөнгө оруулалтыг татаж, хөгжлийн шат ахисны дараа бодлогоо өөрчилдөг байх юм. Харин манайх өөрсдөө бие даагаад ордуудаа ашиглаж чадах хэмжээнд байгаа гэж үү. Дэлхийн уул уурхайн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтыг “хар данс”-даа бүртгэж суудаг “Metals Economics Group”-ийнхний тооцоолсноор 2011 онд БНХАУ энэ салбартаа гаднын 611 сая ам.долларын хөрөнгийг татжээ.

Үүгээрээ урд хөрш дэлхийд долоодугаарт эрэмбэлэгдсэн байх юм. Харин “Minegolia” гэх “гуншин”-тай манай улсад гаднынхан өнгөрсөн онд 107 сая ам.доллар оруулснаар бид дээрх жагсаалтын 25 дугаарт бичигджээ. БНХАУ-ын төрийн өмчит CHALCO, Канадын “SouthGobi Resources”- ийн хэлцлээс болоод УИХаас Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнг ө оруулалтыг зохицуулах тухай хуулийг саяхан баталж орхив. Уг хууль нь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байгаа гэхээс илүүтэй хяналтдаа оруулж буй явдал гэж ЭБЭХ-ний сайд тайлбарлаж байгаа. Австрали, АНУ, Канад, БНХАУ зэрэг оронд гаднын хөрөнгө оруулалтыг зохицуулсан хууль бий. АНУ-д гэхэд үндэсний аюулгүй байдал, эсвэл монополь эрх тогтоох зорилгоор компаниуд нэгдэх бол Өрсөлдөөний хорооноосоо зөвшөөрөл авдаг байх жишээтэй.

Харин Австрали улсад 246 сая австрали доллараас доош хэмжээний хөрөнгө оруулахад Гадаадын хөрөнгө оруулалтыг хянах зөвлөлөөс зөвшөөрөл авах шаардлагаг үй байдаг аж. Монголын Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гаднын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуульд зааснаар эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн эзэмших хувь 49-өөс илүү гарах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ гэж заасан. Үүнд зарим бизнесийн байгууллагуудын зүгээс хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэж гомдонгуй байгаа юм. Ганц манайд бус бусад орны аль “өнгөтэй” ордод Хятад улс хөрөнгө оруулах болоод хэдэн жилийн нүүр үзэж буй. Өмнөх оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 35 гаруй хувь нь тэдэнд ногдож буй.

Мөн тавдугаар сард болсон “Mining Mongolia 90” чуулга уулзалтын үеэр, нэг жилийн өмнөх байдлаар манай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 10 гаруй хувийг Хятадын компаниуд эзэмшиж буй тухай мэргэжилтнүүд дуулгасан. Нөгөөтэйгүүр, ашиглалтын тусгай зөвшөөрлийн 48 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн эзэмшилд байгаа гэнэ. Тэгэхээр улсынхаа тэргүүлэх салбар гэж тодорхойлоод буй уул уурхайд ганц улс давамгайлахад хяналт тогтоосныг буруутгах аргагүй. Гэтэл стратегийн ач холбогдол бүхий салбарт гаднын компани хөрөнг өө оруулъя гэхэд шаардагдах материал бүрдүүлэхэд 165 хоног хүлээх хэрэгтэй болгосон нь хэр зөв бол. Эрсдэлээ өөрөө үүрнэ гэж зориглоод хөрөнгөө оруулсан гаднынханд энэ мэт сонгуулийн өмнөх “гэнэтийн” хууль таалагдаагүй нь лавтай. Энэ талаар “Frontier Securities”-ийн мэргэжилтэн “Тоглоом эхэлсний дараа дүрмээ өөрчлөх нь тоглогчдод таатай санагдахгүй” хэмээн “Bloomberg”-т ярьсан байна лээ.

Уг нь НҮБ-ын Худалдаа хөгжлийн байгууллагаас манай гадаадын хөрөнгө оруулалт шингээх чадварыг өндөр гэж тооцоолсон. Дээрх судалгаагаар, манай улс ойрын жил үүдэд 40 хүртэлх тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг шингээх боломжтой гэж үзсэн байна. Нөгөөтэйгүүр, Азийн хөгжлийн банкны “Азийн хөгжлийн төлөв-2012” тайланд Монгол Улсын эдийн засаг, уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэлийн үр дүнд энэ онд 15, 2013 онд 17.5 хувиар өснө гэж таамаглажээ. Өнгөрсөн онд манай улсад 4.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүртгэгдсэний 81 хувь нь геологи, уул уурхайн салбарт ногдсон байна. Түүхий эдийн эрэлт өссөн хэвээр байна гэж гаднын шинжээчид үзэж буй энэ үед байгалийн баялгийн нөөцөөрөө “моод”-нд орсон Монгол дэлхийн анхаарлаас нэг хуулиар гарчихна гэж тооцоолох боломжг үй. Тэгээд ч Европт эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа ч хотжих явцаас болоод БНХАУ, Энэтхэгт 2050 онд дэлхийн зэсийн эрэлтийн 50 хувь нь ногдоно. Дэлхийд нүүрсний нөөц нь хоёрдугаарт эрэмбэлэгддэг ч цэвэр импортлогч орон болсон Хятад улс “хар алт”-аа хав дарах сонирхолтой байгаа тул манай экспорт буурахгүй гэж болох аж.

Гэхдээ аливаа улсын хууль тогтоомж тогтвортой байхын хэрээр гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэг жамтайг мартаж болохг үй. “Financial times”-ийн сэтгүүлч Урбан Руснак Монголын хөрөнгө оруулалтын тухай өчигдөр нэгэн нийтлэл бичжээ. Тэнд олон нийтийн сонирхол болон гаднын хөрөнгө оруулагчдын хүслийг тэнцвэртэй хадгалах нь чухал болохыг нийтлэлээрээ сануулсан байх юм. Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин боломжийн гэж гаднын шинжээчид үнэлдгийг Гадаадын хөр өнгө оруулалтын газрын орлогч даргын үүргийг түр гүйцэтгэгч Ё.Мөнхтуяа ярьсан. Гадаадын хөрөнг ө оруулалт нь чадварлаг мэргэжилтэн, санх үүгийн нөөц зэргийг агуулахаас гадна түүнийг дагалдан менежмент, технологийн ноу-хау орж ирдэг билээ. Хөрөнгө оруулагчдыг татаж чадсан учраас л манай эдийн засаг дэлхийд гайхагдахуйц хурдаар өссөн байж таарна.

Ц.Болормаа


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car