antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2012 5 comments

МАН-ын ээлжит ”Хулхидалт” ба ”Хулгай”

нийтлэсэн Admin

Хийморийн дарцаг “зэрэг нэмж”, Эверестэд авирав

Саяхан Монголын уулчин С.Бат-Эрдэнэ Эверестийн оргилд гарч, дөрвөн цаг болоод иржээ. Гэтэл нэг МАН-ын нэг дарга “Бат-Эрдэнэ манай намын далбааг /Уг нь бол намд туг, билэгдэл л байдаг. Харин “төрийн далбаа” гэж ярьдаг/ Эверестэд аваачиж хатгалаа, манай нам ч энэ сонгуулиар алаад хаясаан” хэмээн твиттертээ бичиж байна. Эверэстэд нэг уулчин гарлаа байлаа ер нь энэ сонгуультай ямар хамаа намаа, уялдаа холбоо байна аа. Гэтэл араас нь нийслэлийн Баянгол дүүргээс нэр дэвшсэн нэг эмэгтэй бас “Миний гарын үсэгтэй далбааг Бат-Эрдэнэ Эверестэд гаргалаа” хэмээн жиргэж байна. Бодоход Ардын намын далбаан дээр Ардчилсан намын нэр дэвшигч гарын үсгээ зураад уулчин С.Бат-Эрдэнэд өгч Эверестийн оргилд гаргасан байх нь. Аз болоход нөхдүүдийн аливаа юманд хандах хандлага, логик сэтгэлгээ их ойролцоо байсан бололтой. Тэгээд уулчин залууд томилолт өгөөд, гарын үсэг зурж адис авсан тугаа бариулаад “Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө аваачиж хатгачихаад ир” гээд явуулсан юм шиг байгаа юм. Эверестийн оргилд гарахыг Шилийн Богдын орой дээр хийморийн дарцаг хийсгэхтэй адил ойлгодог нөхдүүд.

Харин удалгүй уулынхан хоорондоо эвдэрч, “Бат-Эрдэнээс түрүүлж бид гарсан”, “Тэгж яривал Бат-Эрдэнэ чинь Эверестэд гараа ч үгүй” хэмээн хэрэлдэж эхэлснээр Эверестэд гарсан намын туг, гарын үсэгний тухай сенсааци тэгсгээд үнэ цэнээ алдав.

Санаснаас Сангийн дэд сайд гуай сонгуульд нэр дэвшсэнээсээ хойш тоо бүр бодохоо болилоо. Өглөө хар нүд хуу татав уу үгүй юу твиттерээ нээгээд л өөртэй нь адилхан завтай хэдэн нөхдийг “Хөөе гүйцгээе. Хамтдаа гүйе, гүйгээч, гүйчих л дээ” гэдэг болсон байна лээ. Гүйж ирээд хэрхэн гүйсэн тухайгаа, хэнтэй хамт гүйснээ бичнэ, хэд алхсанаа, тэгээд л орой унтахдаа дахиад л өглөөний гүйлтийнхээ тухай бичнэ. Эко ногоон хоттой болох эхний алхам нь энэ юм гэсэн. Гүйхдээ заавал мэргэжлийн зурагчин авч гүйнэ. Цаадах нэр дэвшигчийн зургийг урдаас нь, хажуунаас нь, тал бүрээс нь авахын тулд өөрөөс нь хурдан гүйх шаардлага гарна. Н.Энхбаярыг Алтай таван Богдод гаргах гэж комиссарууд нь хэдэн удаа авирсан гэдэг билээ. Эцэст нь яасан, Н.Энхбаяр л спортын мастер аваа биз дээ.

Араас нь залгаад “Хар сарнай”-н Амараа, “Харанга”-ын Лхагваа, “Бужгар” Жагаа, “Хасар” Жагаа, мисс Содтуяа, “Мандухай” Н.Сувд, дуучин “ВХ” нар МАН-ын ажлыг хийж, сонгуульд дэмжихээ илэрхийлжээ. Сонгуулийн сурталчилгаанд урлагийн тоглолт ашиглахыг хориглосон учраас ядаж нэрийг нь ашиглаж байгаа хэрэг. Өнгөрсөн жил жил МАХН нэрээ МАН болгож сольсны дараа намынх генсек баахан гавьяатуудад намын батлах шахаж, өмнөөс нь нөгөөдүүл нь амьтны хараал идсэн дээ. Одоо тэр нь дахиад давтагдаж байх шиг байна. Ардын намын сонгуулийн пиар ийнхүү намтай, намгүй болж байх хойгуур намын дарга нар нь юу хийж байгааг сонирхоод үзье.

Хуулиас “хулгайлсан” мөнгөн амлалт

МАН-ын дарга тэтгэврийг гурав дахин нэмэхээ амлажээ. Мөн хүүхдийн баярын өдөр эхчүүдийг төрийн ордонд хүлээж аваад ихэр хүүхэдтэй айлд сая төгрөг, гурван ихэр хүүхэдтэйд нь таван сая төгрөгийн тэтгэмж өгнө гэж амласан байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын журам гарч, өрх толгойлсон эхчүүд, эрэгтэйчүүдэд сар бүр 120 мянган төгрөгийн тэтгэлэг өгөхөөр болсон гэнэ. Хамтгайруулсан халамжаас татгалзаж, халамж шаардлагатайд нь өгсөн шиг өгөх тухай Ардчилсан намын бодлого ингээд МАН-ын хөлд үрэгдэж байгаа юм. Ардчилсан нам бодлого гаргадаг, Ардын намын нөхөд түүнийг нь шүүрч аваад, барьж гүйгээд юу ч биш болгодгийн жишээ энэ.

Уг нь оны өмнөхөн батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд улс төрийн намууд болон нэр дэвшигчид мөнгөн амлалт авахыг хориглосон. Энэ хуулийг хэрэгжүүлэх гэж хоёр нам /бусад намууд ч адилхан/ мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд өгөхийн өмнө аудитын байгууллагад шалгуулж, хууль зөрчсөн амлалтуудаа хасч танах гэж хэдэн өдрийг авсан билээ. Тэгээд тухайлбал, МАН-ын мөрийн хөтөлбөрт жишээ нь “Тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцийн өсөлтийг давуулан нэмнэ” гэх мэтийн барих барьцгүй амлалтууд орсон хэрэг. Гэхдээ сайн тунгаавал ирэх дөрвөн жилд хэрвээ МАН эрх барьсан тохиолдолд цалингийн нэмэгдэл, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт хоёр өнгөрсөн дөрвөн жилийн адил урд хойноо орон уралдаж, үр дагаврыг нь иргэд нуруун дээрээ үүрэх нь ээ л гэсэн үг.

Үүнээс гадна анхааралтай харвал МАН-ын сонгуулийн мө­рийн хөтөлбөр дотор нэгэн жижиг “хулгай” байгааг харж бол­но. Ахмадуудаа хүндэлж “Ач санах хуультай болно” гэсэн нэг заалтыг нөхдүүд аудитын шал­галтад унасан даруйдаа шур­гуулсан юм шиг байна лээ. Харин сонгуулийн сурталчилгаа эх­лэнгүүт “Ачилж байгаа нь энэ шүү дээ” гээд тэтгэвэр тэт­гэм­жийг гурав дахин нэмэх тухай яриад эхэллээ. 1,5 сая төг­рөгийн бэлэн мөнгөний ам­лал­таа өгөхийн тулд Хүний хөгж­лийн сангийн тухай хууль гэд­гийг УИХ-аар батлуулаа биз дээ. Ач санах хууль нь ч гэсэн нэг иймэрхүү л юм байх болов уу.

Харин яг одоо бол нөхдүүд “Улс төрийн намын сурталчилгаа биш, Засгийн газар ажлаа хийж байна” гээд Засгийн газраар тогтоол гаргуулаад явж байна. СЕХ, улс төрийн өрсөлдөгчдөөс нь “Мөнгө амлахаа зогсоо” гэж шаардвал “Нам биш, Засгийн газар ажлаа хийж байна” гэж хэлнэ. Харин сонгогчид дээр очихоороо “Манай намын бодлого энэ шүү, бид өгч байгаа юм” гээд явна. Ингээд үнэн хэрэгтээ Ардын намын нөхдүүд засгийн нэрээр, засгийн мөнгөөр, бүр цаашилбал татвар төлөгч мань мэтийн мөнгөөр өөрсдөд нь зориулсан сурталчилгаа хийгээд, тархи угаагаад эхэлчихлээ. Сонгуулийн тухай хуульд төрийн албыг сурталчилгаанд ашиглах, төсвийн мөнгөөр сурталчилгаа хийх аль аль нь хориотой. Гэвч үзье гээд үзүүлэх юмгүй, хуваалцах санаа оноогүй МАН-ын дарга нар эцсийн бүлэгт сонгогчдынхоо халаасыг ухаж эхэллээ. Үүнийг одоо хулгай, хулхидалт гэхээс өөр юу ч гэх вэ дээ.

Б.СЭМҮҮН
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (June 06, 2012 10:34:05 am )

    Зохиолмол нэртэй Сэмүүн гуай одоо өөр ажил олж шударгаар амьдарвал яасан юм бэ.

  • Anonymous (June 06, 2012 11:12:22 am )

    Хядадыг монгол улсын иргэн болгодгоо хэзээ болих юм бэ Наад монголд байгаа хятадуудаа СОНГУУЛИАС ӨМНӨ гаргаачээ ЕРӨНХИЙ САЙДАА

  • Anonymous (June 06, 2012 11:32:59 am )

    ENE SITE TER CHIGEEREE MAN IIN ESREG MEDEE. MAN AAS AIJ BGA BUSAD NAMIIN UHUUALGA GEJ OILGOJ BOLOH UU

  • Anonymous (June 06, 2012 2:16:16 pm )

    Зөв л юм бичсэн бна ш дээ МАН яадгийг мэднээ МАН-нхан бол бүгд новшнууд шүү дээ үнэндээ

  • Anonymous (June 06, 2012 3:29:22 pm )

    залхаж бана бас лнэг улс төрийн явуулга байх шив дээ

antalya rent a car