antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2012 12 comments

Г.Батхүү, Д.Зоригт нар тойрогтоо 168 сая төгрөг тараажээ

нийтлэсэн Admin

-Энэхүү хууль бус үйлдлийг баримтаар баталгаажуулсан нам нэгт Т.Хасбаатар харин ч шударга залуу юм гээч-

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг сонгогчдод мөнгө тараасныг баримттайгаар нотлон нэрийн жагсаалтаас хасуулах саналыг СЕХ-нд хүргүүлжээ. УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Д.Зоригт нар энэ оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн бие төлөөлөгч Махбариад, Төмөрням, Пунсалмаа болон Доржпалам нараар дамжуулан тойргийнхоо 19 сумын 560 иргэнд хууль бусаар мөнгө тараасан гэнэ. Тараасан мөнгө нь нийлбэр дүнгээрээ 168 орчим сая төгрөг бөгөөд нэг хүнд 300 мянган төгрөг оногджээ. Ардчилсан намаас нэр дэвшигчдийн ийм бийлэгжүү үйл ажиллагаанд намын гишүүдээс гадна өөр намын харьяалалтай, бас нам бус хүмүүс ч хамрагджээ. Нэр дэвшигчдийн хууль бус үйлдлийг нам нэгт нөхөр нь үйлдэл дээр нь баримтжуулсан болохоор энэ мэдээллийг үгүйсгээд ч, булзааруулж бултуулах гээд ч нэмэргүй юм байна. Учир нь хууль бусаар мөнгө тараасныг гэрчилсэн бичлэг бүхий CD, Арвайхээр суманд мөнгө авсан 200 хүний нэрсийн жагсаалт, мөнгө тараахад ашиглаж байсан гэрээний маягтыг Т.Хасбаатар СЕХ-нд хүргүүлсэн хүсэлтдээ хавсаргасан байна. Түүний энэхүү мэдэгдэл нэр дэвшигчид төдийгүй аймгийнх нь Ардчилсан намын хорооныхныг ихэд сандаргасан бололтой. Хэвлэлийн бага хурал зарлаж, Т.Хасбаатарыг улстөрийн хариуцлага алдсан тул намаасаа хөөнө гэж сүрдүүлэв. Тэрбээр УИХ-ын сонгуульд Өвөрхангайд үзэх санаатай байсан л гэнэ, нэр дэвшиж чадаагүйдээ хорсож ийм мэдээлэл цацаж байна гэх мэтээр намын хорооныхон нь хурал дээр хэлж байна лээ. Гэвч нам нэгт нөхдийнхөө хууль бус үйлдлийг сонгуулийн кампанит ажлын ид үед гаргаж тавьснаараа Т.Хасбаатар харин ч шударга залуу юм гээч. Тэр Өвөрхангай аймгийн Ардчилсан намын хорооны даргаар ажиллаж байсан. Тийм болохоор тус аймагт нэр дэвшигчид сонгуульд ямар тактик баримталж байгаа, сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор ямар ажиллагаа зохион байгуулах гэж байсныг нэгд нэгэнгүй мэддэг байж таарна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараахаас эхлээд үнэ төлбөргүй ямар ч үйлчилгээ явуулж болохгүй. Гэтэл “АПУ”-гийн Г.Батхүү, “Монгол шуудан”-гийн Д.Зоригт нар хөрөнгө мөнгөөрөө түрий барин аль хэдийнэ сонгогчдын гарыг цайлгаж эхэлснийг иргэн Т.Хасбаатар ийнхүү нотоллоо. Зөрчлийг нуун дарагдуулах, үл мэдээлэх нь гэмт хэрэгт тооцогдох тул тэрбээр иргэний журамт үүргээ биелүүлэн эдгээр нэр дэвшигчийн хууль зөрчсөн үйлдлийг шалгуулахаар СЕХ-нд хандсан байна. Ингэхдээ тэдний нэрийг нэрийн жагсаалтаас хасуулах, эрүүгийн хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад нь шилжүүлэхийг хүсчээ. Хэрвээ илт нотлох баримттай үйлдлийг эс ойшоовол тэмцлийн дараагийн арга хэмжээнд шилжихээ Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос анхааруулсан аж. Ямар ч гэсэн Өвөрхангайд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн хууль зөрчсөн болохыг баталгаажуулан эрх бүхий байгууллагад хүргүүллээ. Баримтаар нотолсон баттай мэдээлэл учраас тус байгууллага шударга үнэнд нийцүүлэн ажиллана гэдэгт найдаж байна.

 

Н.Бүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (June 06, 2012 12:45:31 pm )

    Мангар тэнэг гар, мэдрэл гацаа

  • Anonymous (June 06, 2012 12:46:34 pm )

    Энэ чинь харин балчир юм байж овоо амбицтэй нөхөр үү, хувиа хичээгч

  • Anonymous (June 06, 2012 1:04:58 pm )

    ийм л байх ёстой. Үнэн хэлсэн хүнд хүн өширхөнө гэгчээр түүнд бүү дургүйц. хууль бол хууль байх ёстой. хасбаатарыг дэмжиж байна.

  • Anonymous (June 06, 2012 2:17:10 pm )

    Элбэгдоржийн шудрагыг ард түмэн минь одоо л харъяаа, Энэ бол ор үндэсгүй зүйл биш нэмэр хачир байхыг үгүйсгэхгүй Олигархийн олигархи Батхүү Зоригт хоёр мөнөөс мөн шүү энэ хоёрт холбогдолгүй хар наймаабайхгүйг ойлгоорой

  • Anonymous (June 06, 2012 2:29:36 pm )

    shudarga yos baigaa esehiig odoo l haryaaaaaaaaa

  • Anonymous (June 06, 2012 2:32:08 pm )

    Хэн нь сонгуулийг будлиантуулдагийг одоо хараа биздээ булавч бултайна даравч дардайна гэж энэ дээ . АН-ын жинхэнэ нүүр царай болсон лидерүүд нь хэрхэн хуурамч баг өмсч явдаг нь харагдаж байна даа

  • Anonymous (June 06, 2012 4:08:30 pm )

    Ardchilsan nam odoo jinhene ymar nambe gedgiig harnaa.Tegeed SH yaj shiideh ve gedeg n sonin bna.

  • Anonymous (June 06, 2012 4:36:40 pm )

    Олигархийн олигархи Батхүү Зоригт хоёр мөнөөс мөн шүү энэ хоёрт холбогдолгүй хар наймаа байхгүйг ойлгоорой

  • Anonymous (June 06, 2012 5:09:47 pm )

    øèðýý ñààæ àìüäàðñàí ÷èí çîðèã òºìºð õ¿¿ áèø ¿íýý ñààæ àìüäàðñàí õ¿ì¿¿ñ ìóóñàèí òåíäåð÷åíã¿¿ä

  • Anonymous (June 06, 2012 6:11:58 pm )

    гахай царайлсан новшууд хэдхэн сарын өмнө сонгуулийн шинэ хуулиа өөрсдөө баталсан биз дээ. Одоо сонгуулийн ерөнхий хороо энэ хоёр гахайд нэр дэвших эрхийг нь хаах хэрэгтэй биз дээ.

  • Anonymous (June 06, 2012 9:02:38 pm )

    Дарханд Ж.Сүхбаатар гишүүн Монгол улсын үндсэн хууль номыг бас айл өрх бүр тарааж байна . Үүнийг тараахын тулд өөрийн гар хөл бологч зарим багш нарыг өдөрийн 15,000 төгрөгний хөлсөөр ажиллуулан лав л шинэ Дарханы айлуудаар тарааж байгаа нь хууульд нийцсэн үйл ажиллагаа мөн үү .

  • Anonymous (June 07, 2012 1:34:29 pm )

    Одоо л шударга ёс гэж чалчдаг хүмүүсийн амыг харъя хэн нь ял аваад хэн нь үлдэхийг харж байя ийм л юмнаас болж өнгөрсөн 4 жилийн өмнө 7.1 гэж айхтар 4 хүний амь нас үрэгдсэн биз дээ ШУДАРГА Л БАЙ

antalya rent a car