Зургаан жилийн өмнө “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны дарга Ж.Мэндбаярт шүүхийн шийдвэрийн дагуу 10 жилийн ял оноосон. ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хорих ангид ял эдэлж буй “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагч Ж.Мэндбаяр тавдугаар сарын 24-өөс эхлэн дэглэм бууруулахыг шаардаж нойтон өлсгөлөн зарласан ч түүний шаардлагыг биелүүлэхгүй байгаа учир тавдугаар сарын 31-ээс хуурай өлсгөлөн зарласан байна. Шүүхээс түүнийг арван жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан билээ. Тэрбээр өнгөрсөн жил өмгөөлөгчөөрөө дамжуулан дэглэм буурах хүсэлт тавьсан ч прокурор хүлээж аваагүй аж. Шүүхийн шийдвэрийн дагуу түүний ялыг эхний таван жил чанга дэглэмтэй, сүүлийн таван жил энгийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар удаа дараа холбогдох албаныхан мэдэгдэж байсан ч шийдвэрлэж өгөхгүй байгаа учраас Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тэдний хохирлыг барагдуулах боломжийг Шүүхий шийдвэр гүйцэтгэх газар олгохгүй байна гэлээ. Улсаас хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлын тал хувийг нь барагдуулсан ч үлдсэнийг нь Ж.Мэндбаяр төлөх ёстой гэж үзэж байгаа аж. Тиймээс энгийн дэглэмтэй хорих анги руу шилжүүлж, тэдний хохирлыг барагдуулах боломж олгохыг хүсч байгаа гэв.
Одоогоор өсгөлөн зарласны улмаас түүний эрүүл мэндэд ноцтой хохирол учраагүй ч удаан үргэжилэх нь аюултай гэдгийг эмч нар сануулжээ. Гэвч тэрбээр шаардлагад нь хариу өгөхөөс нааш өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгээ илэрхийлжээ. Харин прокурорын газраас Ж.Мэндбаярын төлөх ёстой хохирлынхоо 34 хувийг нь төлж барагдуулсан учраас хүлээж аваагүй гэлээ. Мөн өнгөрсөн даваа гаригт түүнд холбогдох хэргийн шүүх хурал болсон ч хоригдож буй хорих ангийн даргын хүсэлт байхгүй учир дэглэм бууруулахыг нь хэлэлцээгүй гэнэ. Ээлж дараалан дампуурал зарлаж, байсан хадгаламж зээлийн хоршоодын эздээс хамгийн өндөр ял авсан нь “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны эзэн Ж.Мэндбаяр билээ. Иргэдээс их хэмжээний мөнгө залилсан Ж.Мэндбаярыг баривчилсны дараа түүний гэр бүлийнхний хөрөнгийг битүүмжлэн хураасан байна. Түүний хөрөнгөөр хохирогчдын хохирлыг барагдуулах боломжтой гэлээ. Анх Ж.Мэндбаярын 9,7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хурааж 2,2 тэрбумаар үнэлсэн, нийт 15 мянган 953 ширхэг эд хөрөнгө битүүмжилснээс 5328 ширхэг нь алга болсон, 10 гаруй газар, 34 орчим тээврийн хэрэгсэл зэрэг хохирогчдын хохирлыг барагдуулах боломжтой байсан ч зургаан жил болж байхад хохирол барагдуулахгүй байна гэдгийг хохирогчид хэлж байлаа. Хорих ангийн удирдлагууд нь түүний дэглэм бууруулах саналыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгджээ.
Харин ХЗХ-ны хохирогчдын хувьд түүнийг дэглэм бууруулахгүйгээр шоронгоос нэгмөсөн сулла гэсэн шаардлагыг холбогдох албаны хүмүүст бичгээр илэрхийлнэ гэлээ. Учир нь хуулийнхан бидний хөрөнгийг замаас нь дээрэмдэж, бүр ихээр хохироож байна. Иймээс Ж.Мэндбаяр өөрийн биеэр гарч ирвэл бидний хохирлыг бүрэн барагдуулах боломжтой гэсэн юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 06, 2012 9:36:40 am )
odoo ingeed l bugd baritsaad balairaad ehleh ym b.a l da Boon MUMU tai l boloh ni de
-
Anonymous (June 06, 2012 10:20:03 am )
zov sdee zovhon enhbayar hun yumuu? nogoo ban gi mun yagad utasdahgui bn ve?
-
Anonymous (June 07, 2012 2:20:54 pm )
Даварсан муу хулгайч өлсөөд үхвэл үхнэ л биз ямар хамаа байна аа тэгээд ч наад мууг чинь их юм яриад байвал бөгсөөр нь хоол хий тэгээд л болоо тэгээд өлсөж үхэийг нь харъя амаараа идэж чадахгүй бол бөгсөөрөө идэг
-
Anonymous (June 07, 2012 2:55:25 pm )
ENKHBAYAR BOL 22 HONOG HUURAI ULSGULUN ZARLASAN SHUU!!! EVDEHED HETSUU L RECORD DOOOO
-
Anonymous (June 07, 2012 3:58:53 pm )
Mendbayar hool idej baigaad barigdaad ulsuglung n zogsoog bgaa gene ulsuud tessengui dee
-
Anonymous (June 09, 2012 3:53:45 pm )
tsaaguuraa idej l baigaa shyy dee hudlaagaasaa zalilangiin etgeed shyy dee yund ni davruuldag yum be zund ni hayah heregtei
-
Anonymous (June 14, 2012 1:13:54 pm )
Өөрөө унасан хуухэд уйлдаггуй юм уунийгээ бодож байсан бол ард тумний мөнгийг юу гэж идсэн юм бэ ? Чи дайнд яваад эх орноо хамгаалаад ирсэн биш ?
7 Comments