antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2012 35 comments

МАН-ын араас зул өргөх цаг ойртоод байна

нийтлэсэн Admin

Хорин жилийн өмнө коммунист дэглэмтэй   улс орнууд  зах зээлийн нийгэмд шилжсэн.  Манайд ч энэ шилжих процесс явагдсан.  Гэвч бусад улс орнуудаас ялгаатай нь коммунист намын үндэс нь өөрч­лөгдсөнгүй.  Өнөөг хүртэл өнөөх л нам эрх барьсаар ирлээ. Эрх баригч намаа сольсон бүх улс орон өөрчлөгдөж, хөгжиж чадлаа. Мон­гол Улс яагаад  зах зээлийн ний­гэмд хөл тавьчихаад бусдын адил  хөгжиж чадахгүй байгаад байна.  Коммунизмаа үндсээр нь үгүй хийж чадаагүйд л хамаг учир байна.  Үндсээр нь устгаагүй цагт комму­низм одоо ч оршин тогтносоор байна гэж ойлгож болох нь. Тий­мээс МАН-ын оршин тогтнож буй энэ он жилүүдэд өөдөө өндийхгүй, бусад шиг хөгжиж чадахгүй байгаа. Монголын хөгжилд энэ нам л чөдөр тушаа болж байна. Иргэдээ  хөдөл­мөрлөх дургүй болгож, “архины мөнгө” гэгдэх  хорин нэгэн мянгад дугаарлуулж, идэр насны залуусыг амьд үхдэл мэт угжив.    Тэдэнд  улс орны хөгжил цэцэглэлт юун хамаа байхав. Өнөөдөр өрх гэрээ ч олиг­той авч явж чадахгүй өрөвдөлтэй амьтад болчихлоо.  Үүний буруу­танг эрх баригчдад тохох хэрнээ дахиад л  тэднийг сонгочихдог.  Эсвэл нөгөөдүүл нь элдэв луйврын аргаараа гараад ирнэ. Луйвраар төрийн эрх барилаа гэж эсэргүүц­вэл шууд л хорьчихно. Дахиж өөрсдий­гөө эсэргүүцэн тэмцэхийг нь боль­тол тамлана. Үгүй бол заримыг нь буудчихна. Ингээд нуруугаа ава­хуулсан морь шиг болчихдог. Өөрийн­хөө намд орсон залуусыг ч мөн адил.

Эрх мэдэл албан ту­шаалд очих дур хүслээр нь тоглоод л жигтэйхэн тоож, албан тушаалд хүртэл айхгүй тавьчихна. Тухайн салбараа мэддэг байна уу, үгүй юу хэнд хамаагүй. Мөнгөө төлсөн бол шууд сайд. Ингэж хэрэг­­тэй үедээ ашиглаж байгаад хэргээ барахаар хэнийг нь ч хамаагүй шоронд илгээнэ. Д.Сүрэнхор гэхэд төрийн нарийн бичгийн даргын албанд очоод улсын мөнгөөр тоглоод л шоронд явсан.  Ц.Чи­мэдцэрэн мөн л “Хадгаламж банк”-ны арван дөрвөн тэрбумаар тог­лосон хэр­гээр шоронд явсан.  Хамт мөнгийг нь үрэлцэж, тоглосон намын нөхөд нь харин шоронд орсон хойно нь эргэж ч очилгүй хаясан даа.  Эсвэл намдаа баахан хандив өгч “Алтан сарнай”-гаар гулгиулж байсан  Ц.Түмэнгэрэл шиг л алуурчин болгож хувиргана.  Одоо энэ на­маас орон нутагт засаг барьж байгаа нөхдүүд бүгд авлигын хэргээр шоронд явах нь. Эхнээсээ ч яваад эхэлчихлээ. Хууль зүйн сайд нь орлогоосоо үнэтэй хаус түрээсэлж, хуучин дарга байсан Н.Энхбаяраа хөлийг нь сарвал­зуулж байгаад л аваа­чаад хий­чихнэ. Н.Энхбаяр идэж уусан байх. Гэхдээ намдаа бол хайртай л байсан байж таараа. Тиймдээ ч хөөгдөж туугдаж гарах­даа хуучин нэрээ сэрээгээд нам байгуулахав.

МАН, МАХН хоёр ижилдээ ижил. Гэхдээ МАН намын­хаа төлөө үнэнч хөвгүүдээ зай­луулсан. Ерөнхий сайд асан А.Амарын хэлсэн үг бий. “Монгол төр өөртөө зүтгэсэндээ халтай” гэж. Тэр үед МАН  л төр барьж байсан. Тэгэхээр МАН-д зүтгэсэнд энэ намынхан халтай юм байна. Эхний долоогоо яалаа. Дараа нь аль өнгөтэй өөдтэй сэхээтнүүдээ устгасан. Зүгээр л буудчихсан. Ард түмнээ хэдэн  мянгаар хэлмэг­дүүлсэн. Адаг сүүлд нь Н.Энхбая­рыгаа аваачаад хийлээ. Араас нь бас МАН-ын хэнд нь ч ийм зүйл тохиолдож болно. Тэд бас л инээ­нэ. Улсын  өмчийг шам­шигдуулж, татварын мөнгөөр таа­ваа­раа тарвалзсан бол барьж хорих нь зүйн хэрэг. Тэрийг   эсэр­гүүцээд байх юм алга. Гол нь намын­хаа гишүүдийг ийм болгоод байгаа тэр тогтолцоог л үгүй хийх хэрэгтэй юм. Улс орныхоо эрх ашгаас өөрийнхөө, намынхаа эрх ашгийг дээр тавиад байгаа тэр тогтолцоог үгүй болгох цаг нь болжээ.

Бусад улс орнууд коммунист угшилтай намуудаа татан буул­гасан. Дахин тийм нам байгуулахыг хуулиар хориглосон, хуучин удир­дагч нарыг нь буудан хороосон. Ингэж л ул үндсээр нь дахиж өндийж босч ирэхгүй болтлоо алга болох ёстой аж. МАН-ыг ардчилал бий болох тэр үед л үр үндсээр нь үгүй хийх байж. Тэдний өөрсдийн хэрэглэдэг арга буудан хороох тухай яриагүй шүү. Энэ намыг дахиж үйл ажиллагаагаа явуулах­гүйгээр татан буулгах ёстой байж. Манайд хуучин коммунист нам нэрээ сольж нүүрээ татуулаад ч амь бөхтэй оршин тогтносоор байна. Үүний үр дүнд Монгол Улс Польш, Чех, Ардчилсан Германаас  яаж хоцорч байна.

Одоо энэ явж өгдөггүй, дараг­даж өгөхгүй, өндийж босоод эрх бариад байгаа энэ намыг сонгуу­лиар л татан буулгах хэрэгтэй юм.

Оросын большевик нам яалаа.  Улс орноо, ард түмнээ, намын үнэнч гишүүдээ  яалаа даа.  Мон­голд МАН яаж байна. Насаараа намдаа  үнэнч явсан Н.Энхбаяры­гаа бас л явуулчихлаа. Хамгийн гол нь  инээдээ нууж чадахгүй баярлаж байгааг нь бид харлаа. Энэ намын гишүүн байвал ингэх л юм байна.

Одоо бол энэ намыг эсэргүү­цээд намын байрыг нь шатааж хэрэггүй ээ. Ард түмэн байрыг нь шатаачихлаа л гэдэг. Үнэн хэрэг дээрээ ард түмний татварын мөн­гөөр арав дахин сайхан ордон бариад суучихлаа. Мөн ч даа­жинтай байгаа биз. Тэртэй тэргүй юу хийж, яаж ард түмнээ басам­жилж доромжилдгийг нь үзлээ, харлаа, мэдлээ.

Сонгууль ойртлоо. МАН-ын араас зул өрөх цаг оройтож байна.

Энэ намын  эсрэг байгаа бүх хүчнүүд  нийлж байгаад ч хамаагүй сонгуульд унагахын төлөө явах цаг болж. Улс төрийн газрын зураг­наас арчих цаг нь болж. Тэгж байгаад араас нь зул өргөж маани уншъя.  Ардын нам улс төрийн газрын зурагнаас арчигдах тэр үед л Монгол  Улс хөгжлийн замдаа жинхэнэ утгаараа орно. Энэ сон­гуу­лийг тэсрэлт болгоё. Тэгэхийн тулд  залуус сонгуульдаа идэвхтэй оролцож, ганц өдөр төр барих эрхээ эдэлцгээе.  Сонгуульд идэвх­тэй оролцдог эмээ, өвөө нар чинь насаараа МАН-ын гишүүн байсан болохоор үнэнч байгаад буруут­гаад яах юм. Сонгуулийн дараа МАН ялбал араас нь бухимдаж уурлаад яах юм. Зүгээр л ардчил­сан нийгмийг цогцлоох хүсэлтэй залуус сонгуульдаа идэвхтэй орол­цох хэрэгтэй юм.

Д.МӨНГӨНДАЛАЙ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

35 Comments

  • Anonymous (June 05, 2012 4:43:01 pm )

    odoohondoo mongold MAN shig uzel bodloo todorhoi bolgochihson, bolovson huchnii huvid nuutstei nam baihgui ni tuuliin unen.eregtsuulj bodoh heregtei, bas sonirhodog bol sudlah heregtei, bitgii hunees sonsosnooroo yum bich l dee

  • Anonymous (June 05, 2012 4:43:20 pm )

    Zul ali ert belen bolson.tsumuuruu zereg urgunu za

  • Anonymous (June 05, 2012 4:43:58 pm )

    ter sinbaa bataagiin duu bat- enhk geech ni erdenetiig hoosolj bgaa bas hamag mongoor ni cazino togloson odoo ATG deer shalgagdaj bgaa udahgui bas deeleee nomorno

  • Anonymous (June 05, 2012 4:44:19 pm )

    bi ahmad namyn gishuun hun.Manai nam dendej bn.Namdaa sanalaa uguhgui gej bgaa ahmaduud zunduu.Ahmaduud geheeree MAN namaas uur namuud baidgiig meddeggui gej uu.Bid ch ardchilalyg husdeg.Hudalch nam bideend ch hereggui.

  • Anonymous (June 05, 2012 4:44:40 pm )

    Medeej MANAN hiisen uundaa gants MAN tohood bgaa uom be? Chamd AN mengeer l zahialgati bichuulsen ee hileech . Aavshigaa zorigtoi unenii telee yavj suraach

  • Anonymous (June 05, 2012 4:52:13 pm )

    nas baga bhdaa owchinoor hun uhdag, zaluu nasandaa hund aluulj,owchinoor,hogshioor ireheer bas owchinoor eswel aluulah, erin yu we geheer naad nam chini MAH-ig helj COM-d orchihson yum bishuu, deer in AH

  • Anonymous (June 05, 2012 5:25:38 pm )

    çóë ñàéí ºð㺺ðýé ãýæ çàõèõ áàéíà õàðèí ÷ óäëàà çàéëóóë

  • Anonymous (June 05, 2012 5:32:11 pm )

    yen abya japand bgaa humuus holboo barih 08054363264

  • Anonymous (June 05, 2012 5:35:45 pm )

    yag zob bichsen bnaa
    zaluusaa songuulidaa edebhtei oroltsyo emee oboo nariig bol yaaj iij bgad songuul yabuulahgui bailgah heregtei tegej bj saihan amdarah ym biluu ugui ch bj medne gehdee….

  • Anonymous (June 05, 2012 5:51:00 pm )

    D.Mungundalai gj hen um be Muu gulug mini Mongoliin ard tumniig nas huiseer n ylgavarlan gaduurhah uzel chinii uzel um uu namiin chin uzel um uu .Chi undsen
    huulia medeh ii .Chinii uzleer bol nuuts sanal huraalt ogt hereggui ahmad n man-d zaluu n an-d sanal ugdug gesen logik garah uu hutsvaa mal mini chinii ene bichsen zuilm chin chinii dolignood baigaa humuust gai bolj AN-n heden sanalaa busad namd aldahad tulhets uguh zuil boljee AN-Chamd margaash gehed haruitslag tootsno doo. Iim olhiogui setguulch baih gj

  • Anonymous (June 05, 2012 5:57:45 pm )

    iim zaluustai uls oron hugjihgui baih n argagui l um bna Emee uvuu nariig songuuld oruulahgui baiya ch gh shig setgegdel bichij baigaa zaluusiinhan medleg chadvariig dugnej boloh heg hemjuur shuu ene bol

  • Anonymous (June 05, 2012 6:00:00 pm )

    MAH sunutugugei Tegvel Mongol uls hugjinhee

  • Anonymous (June 05, 2012 6:10:02 pm )

    AH sonutugei. tegvel mongol hogjino hehe

  • Anonymous (June 05, 2012 6:13:16 pm )

    зөв өө зөв одоо МАН устах цаг аль хэдийн болсон энэ сонгуулиар булшлагдах байх ард түмний ихэнх нь арчилалыг хүсэж байгаа

  • Anonymous (June 05, 2012 6:16:40 pm )

    мөрөөдөхөд мөнгө төлдөг болсон шүү………

  • Anonymous (June 05, 2012 6:19:56 pm )

    МАН нь дээр байхоо

  • Anonymous (June 05, 2012 7:03:17 pm )

    ardiin namiihniig bi mednee heden hulgaich deeremchin luivarchin officcer niileed l huuchin ner ashiglaad gahai shig targalsan baliar hun chanargui pizdakuud bgaa yum!ene nam zuliin gol bolj shataj duusval ard tumnii nuruu teniij magadgui!

  • Anonymous (June 05, 2012 7:35:41 pm )

    íàìóóïûí óðèà ìºðèéí õºòºëáºðèéã òîäîðõîé õàðóóëæ ºãºº÷

  • Anonymous (June 05, 2012 7:44:09 pm )

    МАН унахгуй бол сонгууль будиллаа гэж бод..

  • Anonymous (June 05, 2012 7:54:40 pm )

    НААД ЗАХИАЛГЫН ЗҮЙЛЭЭ БОЛИОСОЙ ИНЭЭДТЭЙ ЮМ ЭЛБЭГДОРЖИЙН ЗАХИАЛГЫН ГАРУУД ХАЛТАР ТӨГРӨГӨӨР БИЕЭЭ ҮНЭЛЭЭД

  • Anonymous (June 05, 2012 7:59:36 pm )

    unen yum yrihaar uher oshootei gj uher ardiin nam unah gj bgaagaa medehuu?

  • Anonymous (June 05, 2012 8:32:19 pm )

    huue vm buhend elbegdorjiig buruutgahaa boli ter hun berd vm uu buhniig unen baieand ni tabihiig husej bgaa hun shuu huue3 teneguudee odoo ingej neg namiig bodoj zub ch bai buruu ch bai bishren shutdegee bolio neh hiij chadah ni garag ali namiin hen baih ni hamaagui zaluu saihan bolobsroltoi shine huniig songotsgooe gehdee l lan batshugar nomtoibayr baynselenge l bish shuu humuusee

  • Anonymous (June 05, 2012 8:47:54 pm )

    “Ардчилсан” гэх тодотголтой сонгуулийн аргаар ТӨР ЗАСАГ-аа байгуулах гэж 20 гаруй жилд 5 удаа оролдоод үзэхэд :
    –Сонгогдсон төлөөлөл нь хэн ч халдашгүй дархлагдсан эрхтэй олигархууд болдог.
    –Сонгуулийн ажиллагаа нь санал луйвардах үйлдэл болдог.
    –Сонгосон иргэд нь амь нас, эд хөрөнгөөрөө хохирогч болдог.
    –Мөрийн хөтөлбөр, баталсан хууль, өгсөн амлалт нь ажил хэрэг болдоггүй ардаа хэл ам нэхэл чирэгдэл дагуулдаг.
    –Сонгууль явуулсаны ач тус , үр дүн нь гардаггүй ялсан ялагсан хоёулаа нийлж хууль бус аргаар төр засгийг байгуулдаг.
    –Эцэстээ “СОНГУУЛЬ” нэр нь ард түмний дунд айдас болгоомжлол, хардалт цөхрөл дагуулсан зүйл болдгийн учир нь Нийгэмд “ХҮН” гэгч дутагдаж үгүйлэгдэж байгаагийн шинж илрэл ажээ. Хүний нийгмийн хөгжилийн явцад шинжлэх ухаан, техник техинологийн дэвшил чамлахааргүй төвшинд хүрсэн ч ухаант “ХҮН”-ийг тодорхойлж, бий болгох явдалыг орхигдуулжээ. Ийм хүний шинж тэмдэгийн эхний үзүүлэлт нь:
    “ХҮН” бол хариуцлага, үүрэгтэй байх
    “ХҮН” бол шудрага ёс журамтай байх
    “ХҮН” бол хүнлэг чанар сэтгэл зүйтэй байх шаардлагыг хангаж чадсан үед л
    худлаа ярьдаг, хуурч мэхэлдэг, хууль зөрчидөг,хулгай хийдэг, хуйвалдаж завшдаг
    бусармаг үйлдэлийг таслан зогсоож арилгаж болох учиртайг МАХН –ын “ШУДРАГА ЁС” эвсэлийнхэн ухаарч мэдэж уриа болгон дэвшүүлсэнийг эрхэм сонгогч авгай нар минь эрхбиш эрэгцүүлэн бодож тунгаагууштай л юмдаа.

  • Anonymous (June 05, 2012 9:04:04 pm )

    MANiig ylagdbal bayrlah bno.KOMUNIST HURUNGUTHYYD SUNUTYGEI

  • Anonymous (June 05, 2012 9:06:40 pm )

    ãàðëàãàíäàà ãàðñàí àëóóð÷èäûí àðààñ ºðãºõ øàð òîñ àëãà

  • Anonymous (June 05, 2012 11:12:27 pm )

    manan hoorhii do odoo bolson bvvr dabraad mongotei hvmvvsiig oruulj mongoliig bvr tsolmoh gej baigaa odoo bolie naizuudaa

  • Anonymous (June 06, 2012 12:23:46 am )

    Mongolchuudiig bitgii ingej taltsuulaad baildaa humuus harjil bgaa shu dee. ongorson 20 jild mongol uls hogjsonuu? Mongolchuud medjil bgaa shu dee

  • Anonymous (June 06, 2012 2:51:36 am )

    МАН, МАХН хоёр чинь угтаа нэг юм аа.Хогийноор зуйрлэвэл МАХН бол МАН хэрэглээд хаячихсан бэлгэвч Энхбаяр туунийг нь арсаа хамгаалахын тулд газраас аваад углачихаад би арай болоогуй байна гээд л байгаа юм шуудээ дэмжигчид ээ.

  • Anonymous (June 06, 2012 8:08:25 am )

    Сэрэхгүй бол сайхан зүүдээ могой гурав тасрав ч гүрвэлээс том гэж ардын үг бийдээ хувцасны шинэ хүний хуучин нь дээр ардчилсан нам ялаад яахын боловсон хүчний нөөцгүйг хүн бүхэн мэднээ

  • Anonymous (June 06, 2012 8:35:50 am )

    АН яасан их мөнгөтэй юм бэ!!! Захиалгатай хөлсний мэдээгээр булж алах нь шив дээ!!! АН ялахгүй ш дээ!!! Ялагдчаад нөгөө намынхаа хөнжилд гүйгээд л орно биз!!! Завхай янхан царайлсан нам ш дээ!!! Албан тушаалаар биеэ үнэлэгчид!!!

  • Anonymous (June 06, 2012 9:15:38 am )

    AH-iinhan boliosoi. ingej baigaad yalagdchihaad luivar hiilee hiij uimeen samuun zohion baiguulah gej baigaam

  • Anonymous (June 06, 2012 11:32:12 am )

    ENE SITE TER CHIGEEREE MAN IIN ESREG MEDEE. MAN AAS AIJ BGA BUSAD NAMIIN UHUUALGA GEJ OILGOJ BOLOH UU

  • Anonymous (June 06, 2012 11:55:33 am )

    Hehe, Mongondalai guai ter hogjson orniig haana harsan yum bol, genen ard tumniig bitgii ingej hudlaa yarij doromjilj bai,setguulch guai. Aaviinhaa hiisen ajliin yag esreg zogsdog sonin hun, bas neriig ini bas ih ashiglah yumaa!

  • Anonymous (June 06, 2012 1:12:19 pm )

    Dashbalbariin Mungundalai yag unen bichijee.Aav chin 1996 ond ner devshij bhda “minii gart ahiuhan chuluu bagtdag bol ene gazar shoroogoo suitguilj bga erh barigchdiin duhand neg neg zuluu zoohson’gej yarij bsan yum da.Ter tsagaas hoish yuch uurchlugduugui l bna da Ter bichlegiig tv-eer dahin gargaj unuugiin ene untamhai archaagui bolson zaluustaa uzuuleerei.D.Mungundalai bol sudar egruulj ussun nomoos uur hurunggui ailiin ohin, sn setguulch de amjilt husie

  • Anonymous (June 07, 2012 6:22:52 pm )

    YG ZOV ZUL ORGOH BOLJEE. MAN ZAILAA

antalya rent a car