antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2012 18 comments

Засаг дарга Л.Амгалан хогоо цэвэрлээд дараа нь сонгуульд оролц

нийтлэсэн Admin

“Хоггүй Улаанбаатар” аян өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 30-ны хооронд явагдсан билээ. Уг аяны хүрээнд Хан-Уул дүүрэг долоо хоног бүрийн бямба, ням гараг бүр их цэвэрлэгээ хийж , нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хорооллын айл өрх болон ил задгай үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулсан байна. Гэтэл Баянгол дүүргийн хувьд байдал сайжирсангүй. Улаанбаатар хотын хамгийн олон орон сууцны хороололтой гэдэг тус дүүрэг хамгийн хоггүй байх магадлалтай баймаар. Засаг дарга нарын хувьд хог том асуудал бас том мөнгөний хүүдий. Хог арилгах нэрээр нэг авна, ачуулах нэрээр нэг авна харин үр дүн нь нүдэнд үл харагдана. Цорын ганц үр дүн Засаг дарга нарын халаасанд тэмтрэгдэнэ. Бусад дүүргүүдтэй харьцуулбал үйлчилгээний байгууллага олонтой, амьжиргааны түвшин харьцангуй дээгүүр, хүн амын ихэнх нь орон сууцанд амьдардаг гээд Баянгол дүүрэгт олон давуу тал бий. Улаанбаатар хотын өнгө үзэмжийг хамгийн сайн тодорхойлохуйц атал хог новшиндоо дарагдсан байдалтай байгаа нь эмэгтэй хүн толгойлж байгаа дүүрэг гэхэд даанч гомдмоор. Баянгол дүүргийн засаг дарга хатагтай Л.Амгаланг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “ХХҮ сан” нь иргэд оршин суугчдаас хураасан хог хаягдлын сангийн мөнгөн хөрөнгийг баруун солгойгүй цацаж, үрэн таран хийж, шамшигдуулсан гэдэг.
Учир нь “Цүүрдэн” ХХК, дүүргийн ТҮК, Гурван тайшир ХХК-ийн хооронд гурвалсан гэрээтэй хог хаягдлыг тээвэрлэдэг журам тогтоосон байдаг ч бас хэд хэдэн дүүргийн ТҮК-уудыг сая саяар хулхидах замаар хогоо тээвэрлүүлсэн гэх шум гараад байсан. Тодруулбал Сүхбаатар дүүргийн ТҮК-иар 2,5 сая төгрөгийн, СХД-ийн ТҮК-иар 3 сая төгрөгийн, Нийслэлийн ТҮК-иар 3 сая төгрөгийн, “Гурван тайшир” ХХК-иар 36 сая төгрөгийн, Цүүрдэн ХХК-иар 12,4 сая төгрөгийн ажлыг гүйцэтгүүлсэн ч заримых нь мөнгөн төлбөрийг хийгээгүйгээр барахгүй БГД-ийн ТҮК-ийн 19 ажилтны 4 сая төгрөгийн цалингийн “өрөнд” унасан нь үүнийг баттай гэрчилнэ. Хогноосоо салах аян ид үргэлжилж байхад засаг дарга эрхэмсэг хатагтай Л.Амгалан УИХ-ын сонгуульд тоосоо өргөж торгон жолоо атгуулах гээд тун ч завгүй явсан бололтой.  Л.Амгалан даргаа хогоо цэвэрлээд дараа нь сонгуульд оролцвол яасан юм вэ .

WORD.MN    Ш.Хишгээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Anonymous (June 05, 2012 3:20:07 pm )

    unenshdee bayangol duureg bur hogondoo daragdaj duuslaa ene avgai yu hiisen gj songuulid ner devsheed bgn

  • Anonymous (June 05, 2012 3:55:23 pm )

    амгалан дарга шиг сайн ажилдаг засаг дарга байхгүй байх шүү. битгий ингэж хүнд амаархаж бай

  • Anonymous (June 05, 2012 4:13:35 pm )

    bayngoliig hogiin tseg bolgoh gej devshij bgaam uu zailaa

  • Anonymous (June 05, 2012 4:14:18 pm )

    ene hudalch busgui yugaa hiisen gej devshij bgaan be demii sh dee

  • Anonymous (June 05, 2012 4:28:46 pm )

    ядаж дүүргийнхээ үүдийг цэвэрлэх хэрэгтэй шүү? маш их хогтой дүүргийн үүдэн байгаа жижигхэн хайсдаа бохир байна шүү? эмэгтэй гэхдээ сонгуульд бол бүр чадахгүй дээ

  • Anonymous (June 05, 2012 4:58:24 pm )

    ta nar chuhal.mn-iin medee avch tavichihaad uuriin yum shig bh yum. icheechee.bie bieniihee hudulmuriig uneleech yadaj eh survaljiig ni taviach

  • Anonymous (June 05, 2012 5:00:50 pm )

    TA NAR 3 4 HOROOLOL MODNI 2 G OCHOOD UZ HOGONDOO DARAGDAJ ZAMIIN DUNDAH HIIMEL ZULEG BUTEN 2 JIL BOLJ HUMUUSIIG HUURCH BAINA ENE BANZAL ABGAI

  • Anonymous (June 05, 2012 5:33:50 pm )

    Amgalan omnoh Zasag darga nariin uyed uussen hamag namag balchig shalbaag bolson duureg huleej avsan. Neg uyee bodhod harin ch sehchiheed baina. Ter ih baas shees hog tsuglarsan ajliig harin ch emegtei hun gehed sain arilgaj baigaa. Medeej bugdiig neg dor hog shuurdej bgaam shig ustgaj chadahgyi. Umnuh zasag dargiin uyed bugd Uvurhangaihan bolchihson. Uvur hangaid zondoo bolovsroltoi zaluuchuud baigaashdee araichdee iim humuus tsugluulahdaa yahavdee gemeer bag burdchihsen baisan. Tedniig bugdiig ni tsegtselsen. Boon yanhanii gazar saun massagenii gazar bolchihson baisan. Odoo baihgyi bolson. Huuhed zaluuchuudiin choloot tsag ongorooh gazar baihgyi baisan chadliinhaa hireer l hiij baih shig baigaan. Heden usan orgiluur ene ter tsetserleg geedl hiisen yum ih baigaa uunii hajuugaar aldaach baigaal baih. Tsogtbaatar zasag dargaas buuhaasaa omno Bayangol duurgiin 1-r horoonii gazariig yu ch uldeelgui shahuu zarchihsan. Daraa ni humuust bi ajilgui bolchihloo yaj amidrah yum. Nadaa ajliin bair gargaj ogooch geh met baashilj uvgud hugshidiig uyaraasan. Yagl Enkhbayar shig. Er hun hudragatai baih heregtei. Sain yalagdah muu yalsanaas deer… Amgaland yalagdchihaad ardaas eldev hudal uhuulga hiij ataarhaj oshirhoj yavahiig bodhod oligtoi er bish gej bodogddog. Bayangol duureg jiriin neg irgenii ug.

  • Anonymous (June 05, 2012 8:00:22 pm )

    УБ хотын дүүргүүдийг хогтой бохир заваанаар нь байр эзлүүлбэл БГД хол тасархай түрүүлэхээр байна. Энэ бол хорчин засаг дарга Амгалан авгайн гавьяа мөн үү гэвэл мөнөөсөө мөн. Амгалан дарга 4 жил төрийн хоол цуслахдаа БГД-ийн төлөө хуруугаач хөдөлгөөгүй шүү дээ. Харин АТГ-аас хөрөнгө орлогоо сайн нууж чадаж байсан нь түүний гавьяа юм даа. Амгаланг дэмжихгүй ээ. Эхлээд хогоо цэвэрлэ.

  • Anonymous (June 06, 2012 9:09:12 am )

    энэ авгай угаасаа сул нөхөр: бөгс бөөрөөр албан тушаал авдагыг зогсоох хэрэгтэй. иймэрхүү улсыг цээрлүүлэх хэрэгтэй.

  • Anonymous (June 06, 2012 5:28:47 pm )

    Arai cg dee Amgalan. odoo yana aa. nam neg suudlaa aldsaan.

  • Anonymous (November 13, 2012 1:49:48 pm )

    Төсвөөс ачна гэж нэг авна, ачуулах гэж байна гэж нэг авна мөн иргэдээсээ барих баримтгүй хогны мөнгө гэж нэг авна олон сараар хуримталсан хог яаж цэвэр байхав. Ингээд л хороо дүүргийн дарга нэртэй маяг таягнууд хүүдийлдэг нь ортой шүү. Ичмээр юм хогоо бүү хуримтлуул тэгээд бас иргэдээсээ хогны мөнгө бүү ав. Иргэд бид мөнгөөр хогоо хорооныхоо засаг даргад худалдая. Тэр цагт хороо дүүрэг хоггүй цаашилвал хот бараг хоггүй болно доо. Чанх эсрэг зүгт амьдарцгаая. Хуучин соц нийгмийн үлдэгдлийг хогтой нь дарга даамалтай нь цэвэрлэе. “Хогоо” өөрсдөө засаг дарга нарт худалдая . тэг байж даргад тэмүүлдэг хүмүүсийг улс төр засаг захиргаанаас зайлуулах л үлдсэн шүү. Төсвийн мөнгөөр нь бид “хог” өгье.

  • Anonymous (November 13, 2012 1:58:11 pm )

    МАХН-МАН нарын соц нийгмийн үзэл сурталыг “хог”-тойгоо хамт цэвэрлэх цаг үе нь иржээ. Олон жил сонгуульд нэр дэвшүүлэхдээ тэгж ингэж хоггүй хороо болно ингэж тэгж цэвэрлэлээ хог олдохгүй болохоор хурааж хурааж хур хогийг нэг ачуулж хаясан болчихоод 4 жилийг өнгөрөөдөг хороодын засаг дарга мэднэ шүү дээ.

  • Anonymous (November 13, 2012 2:09:45 pm )

    Соц нийгмийн нэг явуургүй арга бол жирийн нэг иргэн өөрийн хүсэлт өргөдөл бариад орохоор өнөө дарга нар нь өөдөөс нь ” гудамж талбайн хог , нийтийн эзэмшил, манай танай болоод” явчихдаг л хүмүүс шүү дээ. Ийм болохоор иргэдийн амьдрал яаж өөдөө дээшээ сайн сайханыг бодох хүсэх вэ
    дээ. Хувийн асуудлаа шийдүүлэх байтугай ” хог” болоод тариа угаалгаж угаалгаж гардаг.

  • Anonymous (November 13, 2012 2:15:30 pm )

    Хорооны даргыг эмэгтэй хүн хийж чадахгүй ээ. Дээр бичсэн бөөр бөгсний ажил нь нөгөө иргэдийн өмнүүр жирэлзээд жаахан аятайхнаар хэлвэл тэр нутаг дэвсгэрийн албан газар байгууллага ийм их хандив тусламж өгдөг, тэр албан газрын тийм ажлыг хийж гүйцэтгэнэ гэж л мөрийн хөтөлбөр дээр амлаж засаг даргад гарч ирдэг юм байна лээ. Мөрийнх хөтөлбөрийг маш нарын шүүж унших хэрэгтэй юм билээ. Гое ганган эрээн цаасаар иргэдийн саналыг хуурдаг энэ эмэгтэйчүүд бүтэхгүй ээ. Нийгэм бүхэлдээ сайжирсан тэр цагт эмэгтэй дарга нар сонгогдож болох л юм.

  • Topsail Island Real Estate For Sale (September 05, 2013 11:18:53 pm )

    110441 632929Read more on that great Post, I linked to you Thank you. 521119

  • Netwerkbeheer (September 10, 2013 5:34:26 pm )

    653470 14116I truly prize your piece of work, Fantastic post. 246141

antalya rent a car