antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 4, 2012 5 comments

Монголын улс төр дэхь хатан ухаан

нийтлэсэн Admin

Монгол Улс парламентын засаглалд шилжсэнээс хойш долоо дахь удаагийн сонгуулиа явуулах гэж байна. Өмнөх УИХ-ын сонгуулиудад мажоритар хувилбараар сонгуулийг явуулж байсан бол энэ удаагийн сонгууль пропорциональ болон мажоритар системээр (холимог хувилбараар) явагдах гэж буй нь онцлог юм. АНУ, Англи зэрэг дэлхийн олон улсад хэрэгжүүлдэг пропорциональ хувилбарыг нэвтрүүлж буй гэх үү дээ. За энэ ч яах уу, өөр нэг шинэ зүйл энэ сонгуульд орж ирлээ.
Ирэх сонгууль эмэгтэйчүүдийн хувьд, төр барих дээд байгууллагад сонгогдох боломж өндөртэй түүхэн сонгууль болж буйгаараа онцлог байна. Цаашид ч илүү боломж нь нээгдэх биз. УИХ-ын Сонгуулийн тухай хуулинд Улс төрийн нам эвсэл нь нэр дэвшигчдийнхээ 20-иос доошгүй хувийг эмэгтэй нэр дэвшигчдээр бүрдүүлэхээр заасан нь эмэгтэйчүүдийн төрд оролцох эрхийг дэмжсэн дэвшил хийгээд түүхэн шийдвэр байв. Хуулийн энэхүү заалт нь олон эмэгтэйчүүд нэр дэвших эрхээр хангагдахын төдийгүй парламентад сонгогдох боломж өндөр байгаа юм.

Улс төрийн том намуудаас, МАН, МАХН, ИЗНН хуулийн дагуу 15-аас дээш эмэгтэй нэр дэвшиж, АН -аас 13 эмэгтэй өрсөлдөж байна. МАН 16, АН 13, МАХН 15, ИЗНН 19 эмэгтэйг сойжээ. Мөн Иргэний хөдөлгөөний нам тойрогт өрсөлдөх 48 нэр дэвшигчийнхээ 90 орчим хувийг эмэгтэй нэр дэвшигчдээр бүрдүүлжээ. Энэ сонгуулийн “цаг агаар”-ын хувьд эмэгтэйчүүдэд ээлтэй байх хувьсгалын тохироо ийнхүү бүрдээд байна. Нийгэмд ч эмэгтэйчүүдэд итгэл үзүүлэх хандлага өндөр байгаа юм. Урьдчилсан байдлаар сонгуулийн дүнг тооцоолоод үзэхэд дор хаяж 7-8 эмэгтэй ирэх парламентад орчих боломж харагдана. Нам харгалзахгүйгээр бүлэг байгуулчихдаг бол ч “эмэгтэйчүүдийн бүлэг” байгуулчих хэмжээний бүсгүйчүүд сонгогдох болов уу гэж найдаж байна.

МАН, намынхаа 28 -ын жагсаалтынхаа 10 дугаарт Нарийн бичгийн дарга Д.Сарангэрэлийг оруулсан бол, АН-ын хувьд эхний мөн л эхний 10-т Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Батчимэг нарыг багтаасан нь дээрх эмэгтэйчүүд ирэх парламентад орчих боломж өндөр харагдаж байгаа юм. Учир нь МАН, АН 40, 40 хувийн санал авсан тохиолдолд намын жагсаалтын эхний 10-т бичигдсэн нэр дэвшигчид УИХ-ын гишүүний эрх өвөртлөх ёстой. Өмнөх сонгуулиудаар МАН, АН-д өгсөн сонгогчийн саналаас үзэхэд хоёр нам 40-өөс дээш хувийн санал авчих магадлалтай.
Мөн ИЗНН-ын дарга С.Оюун намынхаа жагсаалтыг тэргүүлж буй нь тэрээр сонгогдох бүрэн боломжтой. ИЗНН таваас дээш хувийн санал авсан тохиолдолд С.Оюун УИХ-ын гишүүн болно гэсэн үг. Ирэх сонгуулиар намын нэрийн жагсаалтаар сонгогдчих боломжтой эмэгтэйчүүдийн хувьд ийм байна.

Харин 26 тойрогт 48 мандатын төлөө өрсөлдөж буй нэр дэвшигч дотор хүчтэй эмэгтэйчүүд олон бий. МАН-аас УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогцолмаа, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан гээд тус намын нэр нөлөө бүхий эмэгтэйчүүд тойрогт өрсөлдөж байна. Д.Арвин, Д.Оюунхорол нар гишүүний буйр зааж сонгогдчих боломж өндөр. Завханчууд Д.Оюунхорол гишүүнд ам сайтай байдаг гэж байгаа. Харин Ц.Цогцолмаа, Л.Амгалан нарын хувьд нийслэлийнхний сайн танил бүсгүйчүүд. Тухайн өрсөлдөж буй тойрогтоо Засаг даргаар нь ажиллаж байсан төдийгүй, хийж хэрэгжүүлсэн ажлаараа дүүрэгтээ багагүй танигдсан гэдгээрээ хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор орж байна.

АН-аас УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Б.Мөнхтуяа, АЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Оюунгэрэл, “Иргэн та баялаг сан”-гийн тэргүүн С.Одонтуяа, “Монос” группын захирал Л.Эрдэнэчимэг гээд хүчтэй эмэгтэйчүүд бий. Б.Мөнхтуяагийн хувьд өмнө нь парламентад сонгогдож байсан туршлагатай цөөн улс төрч эмэгтэйчүүдийн нэг. Дарханчууд ч түүнд ам сайтай байгаа. Ц.Оюунгэрэлийн хувьд боловсрол мэдлэгтэй, олныг байлдан дагуулж чаддаг манай урдаа барьдаг лидер эмэгтэйчүүдийн нэг юм. С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нарын хувьд өмнөх сонгуульд “өвдөг шороодож” байсан, улс төрийн туршлага суусан. С.Одонтуяа Баянголчуудад хэдийнээс танигдсан бол Сонгинохайрханчуудад Л.Эрдэнэчимэгийн хувьд шинэ хүн юм.

МАХН-аас тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал Архангайд өрсөлдөж байгаа. Түүнд тус аймгийнхан санал өгөх нааштай байгаа гэх сураг ажиг байна. Н.Удвалын төрсөн нутаг, МАХН-ын дарга Н.Энхбаярын төрж өссөн газар гэдгээрээ Архангайчууд намынх нь ЕНБ-ийн даргад итгэл үзүүлэх магадлалтай. Н.Энхбаярын баривчилгааны дараа МАХН, хийгээд намын даргынх нь нэр хүнд өссөнтэй холбоотойгоор Н.Удвалд ч хөдөөнийхөн “оноо” өгч эхэлсэн гэх цуурхал байгаа юм.
Эдгээр эмэгтэйчүүд энэ сонгуульд сонгогдчих боломж өндөртэй олонд танигдсан эмэгтэйчүүд юм. Тэднээс гадна өөр гараад ирэх бүсгүйчүүд ч тойрогт нэр дэвшин өрсөлдөж буй. Ерөөс манай улс төрч эмэгтэйчүүд аливаа булхай луйварт оролцоод байдаггүй, нэр цэвэр гэдгээрээ олны дэмжлэг авах боломжтой юм.

Мөн эмэгтэй нэр дэвшигчдийн хувьд сонгогчдоос олон санал авах, ялах онцлогтой нэг тал байна. Дээрх бүсгүйчүүдийн тойрогт сөрөг хүчнээс нь (сөрөг хүчин гэдэг нь МАН, АН) эмэгтэй нэр дэвшигч байхгүй байгаа нь тухайн эмэгтэйд давуу талыг бий болгох магадлалтай. Тэр тусмаа эмэгтэйчүүдэд олон нийт нааштай хандаж байгаа энэ үед улам ч ашигтай байхын аргагүй юм.

Эх түүхээсээ авч үзвэл , Эмэгтэйчүүдээ ийнхүү дэмжин, улс төрд тэдний оюун ухааныг ашиглах зайлгүй шалтгаан ч бас байна. Монгол Улс эрт дээр үеэс төрийн үйл хэрэгтээ хатдыг оролцуулж ирсэн нь тэдний оюун ухаан, эрдэм мэдлэг, дадлага туршлага, зөөлөн сэтгэл төр түшилцэхэд хэрэгтэй байсныг илтгэж буй биз ээ. Та бидний бахархал болсон Чингис хааны эх Өүлэн хатан нөхрөө нас барсны дараа хэрхэн тархай бутархай Монгол овог аймгуудыг бутрааж, тараачхалгүй хүү Тэмүүжиндээ уламжлуулан өгч байсан, мөн Мандухай сэцэн хатан Монголын нэгэн цагийн төрийг хэрхэн удирдан залж байсныг бидний түүх гэрчилнэ. 1204 оны Улсын их чуулганаар Чингис хаан есөн эмэгтэй сайдыг эхнэрийн ёс сахилгыг эс алдсан алдарт эмэгтэйчүүд гэж сайшаан магтсан зэргээс үзэхэд Монголчуудын үе үеийн улс төрд Хатан ухаан оршиж, өөрийн үүргээ амжилттай гүйцэтгэж ирснийг түүх гэрчилнэ.

Даяаршсан 21-р зууны ээдрээтэй энэ цаг мөчид Монгол Улс хөгжих үү, эс хөгжихийн зааг дээр байгаа энэ үед Монгол эмэгтэйн уян зөөлөн сэтгэл, торгон мэдрэмж, хатан ухаан ус агаар мэт хэрэгтэй байгааг бид анзаарч байна. Монголын улс төрд Хатан ухаан үгүйлэгдэж байгааг эрхэм сонгогчид та бүхэн болгоно биз ээ.

Т.АМУР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (June 05, 2012 5:05:46 am )

    Хуухнуудээ сонгоцгоое монголчуудаа ?

  • Anonymous (June 05, 2012 8:57:51 am )

    hahahaah ter arvin gedeg avgaig harahaar neg tiim booljmoor esvel neeh goe baamaar sanagdaad bdiin, ta nar tegdeg uu

  • Anonymous (June 05, 2012 1:14:02 pm )

    shulmasnuud heregui ee unen shuu!

  • Anonymous (June 05, 2012 1:14:31 pm )

    bi booljloo yooy yasan zavaan arvin be?

  • Anonymous (June 19, 2012 2:24:33 pm )

    Оюунхорол гишүүн дахин сонгогдноо

antalya rent a car