antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 4, 2012 2 comments

Сонгуулийн дараа эдийн засаг хайчих вэ

нийтлэсэн Admin

Хот, хөдөөгүй улс төрийн сонгуульд хөл алдаж буй ийм цаг үед эдийн засгийн нөхцөл байдал хэр эрүүл саруул байгаа бол. Сонгуулийн дараа Монголын эдийн засаг хайчих вэ. Өндөр зарлагатай 2012 оны төсвийг “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль” хазаарлаж чадах болов уу. Манайд инфляцийн өсөлтийг торгоож, үнийн хөөсөн өсөлтийг шахах үндэсний бодлого байна уу. Сонгуулийн дараах эдийн засгийн нөхцөл байдал, өрхийн төсвөө та хэрхэн харж байна вэ. Энэ талаар эдийн засагч болоод холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.

Монголын улс төрчид ухаажсан байх

П.Цагаан /Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх/

-Монголын улстөрчид нэлээд ухаажсан байх. Монголчууд бурууд хурц, соргог байдаг шүү дээ. Буруу зүйл гэдгээ ойлгоод бэлэн мөнгөний амлалтаасаа намууд татгалзаж, хоорондоо тохиролцсон нь том ололт. Үүнээс гадна УИХ-ын баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль ирэх онд хэрэгжих учраас эдийн засагт нэлээд өөдрөг байна байх. Мөн дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзлийн эсрэг бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байхад мөнгөө хэмнээд, дэлхийн зах зээлийн үнэ ханш унасан үед хэмнэсэн мөнгөө ашиглах нь чухал. Түүнчлэн нийгмийн хөрөнгө оруулалтаар тогтвортой байдлыг бүрдүүлэх алсыг харсан бодлого боловсруулах хэрэгтэй байна. Үүнийг бид 2008 оны эдийн засгийн хямралын үеэр илүү ойлгосон. Өөрөөр хэлбэл, бодлого тодорхойлогчид ухаан сууж, хал үзэж, хат суусан. Ирэх сонгуулийн үр дүн ямар гарахаас хамаараад ноён нуруутай Засгийн газар байгуулагдаж таарна. Монголын заяа түшнэ.


Тодорхойгүй байна

Ж.Үнэнбат /Компанийн засаглалын хөгжлийн төвийн захирал/

-Урьдчилан таамаглахын аргагүй. Тодорхойгүй байна.

Улстөрчид ямар шийдвэр гаргахаас л шалтгаална

М.Болд /Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч/

-Ирээдүйн улстөрчид ямар шийдвэр гаргана түүнээс л эдийн засгийн нөхцөл байдал шалтгаална. Ингэж одоогийнх шиг бэлэн мөнгө тарааж болохгүй.

Төсвийн дарамт нэмэгдэж магадгүй

Л.Оюун /МУИС-ын Эдийн засгийн сургуулийн багш/

-Сонгуулийн дараа эдийн засагт дорвитой өөрчлөлт гарахгүй болов уу. Одоогийн нөхцөл байдал хэсэгтээ л үргэлжилнэ. Төсвийн дарамт нэмэгдэж магадгүй юм. Ирэх Засгийн газрын бодлого, түүний хэрэгжүүлэлт, уул уурхайн салбарын үйлдвэрлэл энэ бүхэн ямар байхаас шалтгаалж улс орны эдийн засгийн ирээдүй тодорхойлогдоно. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжих учраас байдал гайгүй байх болов уу гэж найдаж байна.

Хувийн салбар цэцэглэх хөгжих боломж нээгдэнэ

Д.Лхагважав /Монголбанкны Олон нийттэй харилцах албаны дарга/

-Сонгуулийн дараа эдийн засаг зөв голдиролдоо орно гэдэгт итгэлтэй байгаа. Эдийн засгийн чиг зорилго нь илүү тодорхой болох болов уу. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамгийн том сургамж бол бэлэн мөнгөний амлалт байлаа. Энэхүү бэлэн мөнгөний амлалт эдийн засагт хэрхэн дарамт учруулж, улсын төсөвт хүндрэл тарьдаг болохыг манай бодлого боловсруулагчид ойлгосон байх. Тийм ч учраас улс төрийн хоёр том нам энэ удаагийн УИХ-ын сонгуульд бэлэн мөнгө амлахгүй байхаар санаачилга гаргаж, гарын үсэг зурсан. Бэлэн мөнгө амласан шинжтэй сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хасуулж байна. Өмнө бэлэн мөнгөний үр дүнд эдийн засаг халж, төсвийн чиг зорилго алдагдаж, инфляц өсөх үндсэн шалтаг болж байлаа. Ирэх долдугаар сараас бэлэн мөнгөний амлалт гэнэт биш ч бага багаар зогсоно. Үүнээс гадна, он гараад Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжих учраас эдийн засгийн нөхцөл байдал өөдрөг байна гэдэгт итгэж байна. Хуулийн хэрэгжилтийн дүнд төсөв тогтворжиж, эдийн засагт үзүүлж байсан урьдын дарамт багасна. Үүнийг дагаад хувийн салбар цэцэглэх хөгжих боломж нээгдэнэ.

Б.Баяртогтох/mongolianeconomy.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (June 05, 2012 5:43:54 pm )

    сонгуулийн дараа эдийн засаг навс унана яагаад вэ гэвэл шинээр томилогдсон засгийн газар мөнгө инфляцийн бодлогыг барих гэж ядна үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ ханшийн өсөлт мөнгөний уналт болж реформ хийхээс гарцаагүй байдалд хүрнэ мөнгө мөнгө биш болно.

  • Anonymous (June 05, 2012 9:10:42 pm )

    bitgii muu amlaad muu yorlood bai

antalya rent a car