antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2012 1 comment

Намууд сургамж авсан уу?

нийтлэсэн Admin

УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрх авсан намууд гарааны зурхайгаас хөдөллөө. Өнгөрөгч баасан гаригт тэд нэр сонгуульд дэвшигчдээ зарласнаар эхэлсэн төрийн эрх мэдлийн төлөөх намуудын өрсөлдөөн ирэх зургадугаар сарын 27-нд болох сонгуулийн санал хураалтаар өндөрлөнө. Нэр дэвшигч гэдэг бол намуудын чадавхийг харуулах нэг л хүчин зүйл. Харин үүнээс илүү нөлөөтэй бас нэг хүчин зүйл нь намуудын бодлого, мөрийн хөтөлбөрийн шийдэл. Ирэх дөрвөн жилд энэ намыг эрх бариулснаар иргэд сонгогчид юу хожиж, улс орны хөгжилд ямар ахиц дэвшил гарах вэ гэдэг гэрээг л сонгож байгаа, сонгогдож байгаа хоёр тал харилцан тохиролцож байгуулж байгаа хэрэг. Нэр дэвшигчид бол тэр гэрээг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн хүмүүс юм. Тэгэхээр энэ хоёр зүйл хоорондоо уялдаж, харилцан хамааралтай байх ёстой. Өмнөх дугаарт бид улс төрийн хоёр том намын өрсөлдөгчид болох нэр дэвшигчдийг танилцуулсан бол энэ дугаарт намуудын ирэх дөрвөн жилд өмнөө тавьсан зорилт буюу мөрийн хөтөлбөрийг харьцуулсан байдлаар танилцуулья.

Үүний тулд юуны өмнө улс төрийн намуудын өмнөх сонгуулиар амласан амлалт болон мөрийн хөтөлбөрийн биелэлтийг эргэж харахаас аргагүй. 2008 оны УИХ-ын сонгуулийн эхэнд ч гэсэн аль аль намууд нь өөрийн гэсэн бодлого зорилт, мөрийн хөтөлбөртэй байсан юм. МАХН “Төрөө хямралаас, түмнээ ядуурлаас аврах” уриатай сонгуульд орсон бол Ардчилсан нам уул уурхайн баялгаас “иргэн бүртээ хувьцаа олгох” дээр бодлогоо төвлөрүүлсэн билээ. Аль алиных нь цаана үйлдвэржилтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, боловсрол, эрүүл мэндийг дэмжих талаар бодож боловсруулсан зүйлүүд байсан. Гэвч сонгогчдод танилцуулсан дээрх мөрийн хөтөлбөрүүд сонгууль болохоос дөнгөж долоо хоногийн өмнө “жорлонгийн цаас” болон хувирсан билээ. Энэ нь МАХН-аас өрсөлдөгчөө давахын тулд амласан 1,5 сая төгрөгийн бэлэн мөнгөний амлалттай холбоотой. МАХН-ын дарга Ерөнхий сайд С.Баяр сонгуулийн сурталчилгааны туршид “Ардчилсан намын амласан сая төгрөгийн хувьцаа хэрэгжих боломжгүй зүйл” хэмээн сурталчилж байснаа сурталчилгаа дуусахаас долоохон хоногийн өмнө “1,5 сая төгрөгийн бэлнээр тараах боломжтой” хэмээн мэдэгдсэн.

Үр дүнд нь МАХН ялалт байгуулж, амлалтаа хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан намыг Засгийн газартаа оруулсан ч хоёр намын өнгөрсөн дөрвөн жил зүтгэсэн ганц зүйл нь Тавантолгойн хувьцааг иргэдэд тараах, 1,5 сая төгрөгийн бэлэн мөнгөний амлалтыг хэрэгжүүлэх болж хувирсан билээ. Үүний үр дүнд өнөөдөр ДНБ-ий 17 хувиар хэмжигдэж буй эдийн засгийн өсөлт хий хоосон хөөс, инфляцийн дарамт болон иргэдийн нуруун дээр буусан билээ. Хот нь утаа тортогтойгоо, хөдөөгийнхөн ажилгүйдэл хоцрогдолтойгоо үлдэж, үйлдвэржилт, дэд бүтцийн том том хөтөлбөрүүд нь санхүүжилтгүй зогссон. Уул уурхайн экспортоос олсон бүх орлого хавтгайруулсан нийгмийн халамжид зориулагдаж, угаасаа багтаамж муутай, нийлүүлэлт нь хомсдолтой зах зээл рүү оруулсан бэлэн мөнгөний эргэлт нь Эрээнийг дэмжих бодлого болоод өнгөрсөн гэж болно.

Тиймээс өнгөрсөн дөрвөн жилийн энэ алдаанаасаа улс төрийн намууд хэрхэн суралцсан бэ, яаж залруулсан бэ гэдгийг иргэд харж байна. Биелэхгүй олон амлалтаас илүү биелүүлж хэрэгжүүлж чадах цөм бодлогыг хүлээж байгаа.

Хөдөлмөрлө, хөдөлмөрлө, хуваарил

Ардчилсан намын хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд улс орон даяар явуулсан “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хэлэлцүүлгийнхээ үр дүнг нэгтгэн “Ажилтай орлоготой монгол хүн”, “Аюулгүй орчинтой монгол хүн”, “Эрүүл чийрэг монгол хүн”, “Эрдэм боловсролтой монгол хүн”, “Эрх чөлөөтэй монгол хүн” гэсэн таван бүлэг асуудлаар нийт иргэдийн санал санаачилга дээр тулгуурлан мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Үүнээс “Ажилтай орлоготой монгол хүн буюу” ажлын байр бий болгох, үйлдвэржилтийг дэмжих, уул уурхай, дэд бүтцийн хөгжлийг түргэтгэх, эдийн засгийн өсөлтийг хөрөнгө оруулалтад чиглүүлэх, имфляцийг бууруулах, төрийн худалдан авалт, төсвийн зарлагыг багасгах, хувийн хэвшлийг дэмжих асуудлыг нэгдүгээрт тавьж, таван чиглэлээр боловсруулсан зорилтынхоо тал хувийг үүнд зориулсан байна.

Тухайлбал, ажилгүйдлийг бууруулахын тулд хөдөлмөрийн багтаамж ихтэй салбаруудыг бодлогоор дэмжих, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүлэх, хөрөнгийн зах зээлийг дэмжиж хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, тендерийн будилаан, авлига, хээл хахуулийг халахын тулд төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлэн иргэд, олон нийтийн хяналт дор явуулах, төсөв санхүү, боловсон хүчний томилгоон дээр орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах, төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, үйлчилгээг нийлүүлэгч компаниудад нийт борлуулалтын 30 хувиас багагүй хэсгийг төсвийн бус хүрээнээс олдог байх шаардлага тавих гэх мэтчилэн.

Мөн өнгөрсөн дөрвөн жилийн гол алдаа болсон инфляцийн өсөлтийг хязгаарлах, бууруулах зорилгоор төсвийн зарлагыг бууруулах, алдагдлыг багасгах, цалин тэтгэврийг өргөн хэрэглээний барааны үнийг өсгөхгүйн тулд нийтэд зарлахгүйгээр салбар бүрээр нэмэгдүүлэх гэх мэтчилэн нарийвчлан зааж өгсөн байна. Өнгөрсөн дөрвөн жилд орхигдсон Сайншандын үйлдвэрийн парк, Орос-Хятадыг холбосон хурдны зам, Сайншандад төмөр зам, авто зам, нийсэх онгоцны буудал бүхий тээврийн зангилаа байгуулж, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, уул уурхайн түүхий эдээ нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах гэх мэтийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхээр хөтөлбөртөө тусгасан байна. Үүний араас “Эрүүл чийрэг монгол хүн”, “Эрдэм боловсролтой монгол хүн”, “эрх чөлөөтэй монгол хүн”, “аюулгүй орчинтой монгол хүн” гэсэн иргэдийн нийгмийн асуудалд чиглэсэн бодлогоо түлхсэн байна. Эхлээд эдийн засгийн үндэс сууриа босго, дараа нь хуваарилалтаа үр дүнтэй, зүй зохистой хий гэсэн үг.

Хуваарил, хуваарил, хөдөлмөрлө

Харин МАН-ын хувьд “Хүн-Нийгмийн бодлого”, “Хүн-Байгаль орчин”, “Хүн-Эдийн засаг”, “Хүн-Шударга ардчилсан засаглал” гэсэн дөрвөн цагц асуудлаар мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Ардчилсан намын боловсруулсан мөрийн хөтөлбөрөөс яг урвуугаар нь “Хүн-нийгмийн бодлого”-оос хөтөлбөрөө эхэлж, 300 мянган шинэ ажлын байрыг шинээр бий болгох, ажилгүйдлийн түвшинг хөгжингүй улс орнуудын түвшинд аваачих, Монгол орны үйлдвэржилтийн газрын зургийг шинэчлэх, 10 мянган үйлдвэрийг шинээр байгуулах, сум бүрт жижиг дунд үйлдвэр, хоршоо, өрхийн аж ахуй эрхлэх барилга байгууламжийг бий болгох, залуучууд, 40-өөс дээш насныхан, шилжин суурьшигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэнэ. Байгалийн баялгаас олсон орлогыг зарцуулах асуудлыг ард иргэдийн санал асуулгаар шийдвэрлэж, төрийн албан хаагчдын цалинг инфляцийн өсөлтийг бүрэн нөхөх хэмжээнд жил бүр нэмэгдүүлэх /бүх төрлийн тэтгэврийг мөн адил/, тэтгэврийн зардлыг санхүүжүүлэх санхүүжүүлэх эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд уул уурхайн орлогоос хуримтлалын сан байгуулах, орлого багатай өрхөд ам бүлийн тоог үндэслэн нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэхээс эхлээд ахмадуудаа халамжлах “Ач санах хууль”-тай болох, хүүхдийг бага наснаас нь эх оронч, ирээдүйдээ итгэлтэй, идэвхитэй бүтээлч иргэн болгон хүмүүжүүлэх, “Залуучууд-орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, нэг гэр бүлд 20-44 м.кв талбай бүхийн орон сууцны хорооллуудыг барьж ашиглалтад оруулах гэх мэтчилэнгээр амласан байна.

Хачирхалтай нь МАН-аас боловсруулсан уг мөрийн хөтөлбөр дотор “малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг тэтгэврийн даатгалд хамруулах хөтөлбөр хэрэгжүүлэх”, ”ахмад настанд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх геронтологийн төвийг байгуулах” гэх мэтчилэнгийн өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжээд эхэлчихсэн зарим ажил, арга хэмжэээнүүдийг ч давхар амласан байх жишээтэй. Хэдийн хийчихсэн зүйлийг амлах нь зарим тохиолдолд илүү хялбар байдаг бололтой. Үүний дараа “Хүн-Байгаль экологи”, “Хүн-Эдийн засаг”, “Хүн-шударга ардчилсан засаглал” гэх дарааллаар хөгжлийг гол концепциуд нь явж байгаа юм байна.

Ийм нэг хөл, толгойгоо сольсон хоёр өөр мөрийн хөтөлбөр иргэд сонгогчдын гар дээр очоод байна. Ардчилсан намын хувьд хөгжлийн тулгуур асуудлуудаа нэгдүгээрт тавьж, төрийн эрх мэдлийг аль болох багасгах, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн бол Ардын нам нийгмийн халамжийн асуудлуудаа тэргүүнд тавьж, үүнийхээ араас эдийн засаг, үйлдвэржилтийн бодлогоо чирүүлж байгаа юм байна. Үүнийг л барууны болоод зүүний намуудын бодлогын ялгарал гэж хэлэх байх. Нэг нь баялгийг бий болгоход, нөгөө нь түүнийг хуваарилахад бодлогоо чиглүүлж байна гэсэн үг. Мөн Ардчилсан намын хувьд тавьсан зорилт нь “хийнэ, хэрэгжүүлнэ” гэдэг үгээр төгсч байхад Ардын намын бодлого “хөтөлбөр боловсруулах”-аар өндөрлөж байх жишээтэй. Эхний тохиолдолд иргэд, сонгогчид “хийсэнгүй, хэрэгжүүлсэнгүй” гэж шахаж, шавдуулж болох ч Ардын намын батлуулаад л ханачихсан олон хөтөлбөртэй хэн яаж заргалдах юм.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд УИХ, Засгийн газраас батлаад мартсан, санхүүжилтгүй зогссон, зүгээр л цаасан дээр үлдсэн хөтөлбөрүүд хэд хичнээн билээ. Хууль тогтоох засаглал нь хүртэл хөтөлбөрийг мартдаг, хуулийг хэрэгжүүлдэг гэсэн ялгаварлал гаргаад байгаа шүү дээ. Тэгэхээр улс төрийн намуудад урьдын тушлагаасаа авсан сургамж байна уу? Сонгуулийн хуулиар мөнгө амлахыг хориглосон боловч амлалтыг хориглож чадсангүй. Тийм учраас улс төрийн зарим намууд “амлаж болох бүхнийг амла, биелэх эсэх нь хамаагүй” гэдэг байдлаар явж байна. Тэгэхээр иргэд сонгогчид одоо тэдний амлалтаас “хэрэгжих боломж, хийсэн тооцоо судалгаа чинь хаана вэ” гээд асуучихад гэмгүй. Энэ нь амлалтад унахгүй, хууртахгүй байх ганц боломж.

Б.СЭМҮҮН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (June 08, 2012 8:11:14 pm )

    Ardchisan namaa-nalaihad 4-r horooni nisehed namiin chin tugiig uu saihan buruu haruuj manduulaag 2 honoj bna. buh songogch nar harsn bh archilalsn namiin unen dur haragdaj bna gej yarj yavna. blj bgaa yum uu. yadaj baihad turiin gal, nar, sariig n namiihaa dalbaind tavisan bgaa n bidnii durgutsliig mash ih hurgej bna. uur jiriin zuil tavsan bol mini durgui hureed ene zuiliig bichgui baisan.burhangui gazar bumba gajuur ch bna geh bsn biz. Shiidel 1. neg bol tanai nam dalbainiihaa suldiig zuv haruul nuguu bol tanai nam dalbaigaa soli. duusav

antalya rent a car