antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2012 2 comments

Г.Намсрайжав харцагыг шүүх хурал өнөөдөр болно

нийтлэсэн Admin

Замын цагдаагийн ажилтныг зодож, биед нь гэмтэл учруулсан улсын харцага Г.Намсрайжавыг өнөөдөр 14.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд шүүнэ. Шүүгчээр Д.Хуланхүү оролцох юм байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 230.2-т зааснаар төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутгаж байгаа билээ.

Сануулахад, Г.Намсрайжав нь өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” захын баруун урд уулзварын орчим зорчиж явахдаа албан үүргээ гүйцэтгэж, шаардлага тавьсан замын цагдаагийн ажилтныг зодож гэмтээсэн юм. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгасан бөгөөд зодуулсан цагдаа толгойдоо хүнд гэмтэл авчээ. Эрүүгийн хуулийн 230.2-т төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан бол гурван зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байна.

                                        Д.ЖАРГАЛСҮРЭН
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (May 29, 2012 9:09:47 am )

    Төрийн бууны нохой цагдааг нүдэх нь зөв цагдаа төрийн хувцас өмсчихөөд ард түмэнг дарамтлаад байдаг хэзээ нэгэн цагт төрийн хувцасаа тайлахаараа адилхан ард түмэн шигээ хүн байна гэдгээ мэддэггүй дуракууд

  • Anonymous (May 29, 2012 10:22:21 am )

    Naad elii balai durakaa shorond yasig n tsailgaad ug! Uuruu ur huuhedgui yum shig l zodood bsan Buh geheeree l eldev yanzin hereg tuvug tarij tanhairch bna gej yu bsin

antalya rent a car