Төрийн албанд дарга харж далдагнадаг, мэдлэг дулимаг хүмүүс дүүрсэн нь олон арваараа илэрч байгаа хуурамч дипломны тоогоор мэдэгддэг. Тэгвэл сонгон шалгаруулалтгүй чихээсээр орсон эрхмүүдээс та бүхэнд дуулгая. Баримттайгаар өгүүлвэл одоогийн Татварын ерөнхий газрын дарга, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга гээд төрийн албаны шалгалт өгөлгүй, шууд томилгооны хүмүүс олон байгаа аж. Ер нь Татварын ерөнхий газрын дээд албан тушаалуудыг хашиж байгаа дарга нар бүгдээрээ хууль бус замаар томилогдсон хүмүүс байгаа юм байна. Энэ газарт сонгон шалгаруулалтгүй тавигдсан дарга өмнө нь ч ажиллаж байсан удаатай. ТЕГ-ын экс дарга Ц.Оюунбаатар мөн л төрийн албаны сонгон шалгаруулалтад оролгүйгээр даргын тушаал гаргуулж байсан түүх бий.
Гэтэл одоогийн дарга Б.Баттөмөр нь мөн л сонгон шалгаруулалтгүйгээр түүний дараа зөөлөн сэнтийд заларч байв. Бидний сайн мэдэх зохиолч Бавуугийн Лхагвасүрэнг Соёл урлагийн хорооны даргаар мөн л шууд томилжээ. ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж сайдын суудал авмагцаа Авто тээврийн газрын даргаар Дэргэрнаран гэгчийг мөн л шууд томилжээ. Энэ томилгоо нь хууль зөрчсөн асуудал болж байгаа юм. Учир нь түр орлогч бай, дарга ч бай ийм төрлийн томилгоог хийхдээ салбартаа 2 жилээс доошгүй ажилласан хүнийг сонгох учиртай. Гэтэл хаа хамаагүй явж байсан нэг нөхрийг мэдлэг, боловсролыг нь чухалчлан үзэлгүйгээр шууд л яриа тохироо хийж авчран томилсон байна. Дэлгэрнаран авто баазын даргаар ажиллаж байсан хэдий ч Авто тээврийн газрыг удирдаж чадна гэдэгт эргэлзэх хүмүүс олон байгаа юм.
Мөн бүтэн 2 жилийн турш дарга, толгойгүй байсан Стандартчилал хэмжилзүйн газарт бас л даргын асуудал яригдаж байна. Тус газрын даргаар ажиллаж байсан Гантөмөрийг хууль бусаар ажлаасаа халагдсан байна гэдгийг хуулийн байгууллагаас тогтоожээ. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс маргаантай даргын асуудлыг хэлэлцэхгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг энэ газрын даргаар 4 бэрхийн нэг гэж нэрлэгдэх Энхтайваныг чимээгүйхэн томилсон ч хэл ам гарсан учир тэрбээр өдгөө дэд дарга гэсэн алба хааж байгаа аж. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилогдсон Р.Содхүү өдгөө Хөрөнгийн биржид өөрийн гар хөл болж байсан хүмүүсээ тус газрын албаны даргын местэнд шахсаар бараг дуусч байгаа аж. Энэ талаарх мэдээллийг маргааш зөвхөн манай сайтаас үргэлжлүүлэн уншаарай.
Н.Дүүрэн (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 29, 2012 12:38:51 am )
Sanhuugiin zohitsuulah horoond UIH iin gishuun Bathuugiin chihees Tserenonolt, UIH darga Dembereliin oh in Nyamtseren, Sv Batboldiin chihees Saruul geed um medehgui balainuud bnoo bno.
-
Anonymous (May 29, 2012 6:31:27 am )
Терийн албаны зевлел гэж арчаагуй даргатай Назар ЮМ аа
2 Comments