antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2012 Comments are off

“Хар пиар-2012”

нийтлэсэн Admin
“Шинжээчдийн гаргасан тоо баримтаар, сонгуулийн өмнөх нийт сурталчилгааны 70 хувийг ийм төрлийн суртал ухуулга эзэлдэг. Ямар нэгэн мэдээллийг маш их шуугиантай тарааж эхэлдэг. Дараа нь түүнийг няцааж чадсан ч хэнд ч сонин биш. Эхнийх нь үр дүнтэй ажилласан бол болох нь тэр, ингэхдээ огт худлаа хоосон зүйл байсан ч хамаагүй. Тэр ч бүү хэл, та шүүх дээр ялсан ч, үүний дараа хичнээн няцаалт өгсөн байлаа ч гэсэн анхны сөрөг үр дүнг халхалж чадахгүй”

ОХУ-ын Улс төрийн технологийн төвийн захирал Сергей Михеев

“Хар пиар хариулна, сонгогчдын итгэл дуудаж, сайдын заяа тэгшилнэ, АТГ-ын үүд хааж, авлагын үүд нээнэ..ах лам” гэсэн хөгжилтэй мессеж интернэтээр зугаална. Үнэндээ сонгууль дөхсөн үед улс төрд дэлгэрдэг сөрөг үзэгдлүүдийг хэлж буй хэрэг. Үүнээс хамгийн хорлонтой нь “хар PR”. Нэр дэвшигчид гэнэтхэн гэмт хэрэгтнүүд болоод л, хууль зөрчигчид гарч ирээд л. Гэнэт л хэн нэгний но-г дэлгээд л. Гэтэл шүүхэд энэ тухай хууль бус ажиллагааны талаар гомдол ирдэггүй, харин “нэр төр сэргээлгэх тухай” нэхэмжлэлийн тоо нэмэгддэг гэнэ. Учрыг магадлаваас, нэр дэвшигчид өөрсдийгөө сурталчлахаас илүү өрсөлдөгчдийнхээ талаар сөрөг мэдээлэл гаргахыг илүүд үздэг аж. Үүнийг  “Блэк пи ар” гэнэ. Мөн энэ үеэр “огт үзэгдэж, сонсогдоогүй” мэдээллийн жижиг сайт, шар хар хэвлэлийнхэн мөнгөжихийг хичээнэ. Уг нь Сонгуулийн хуулинд “сонгуулийн сурталчилгааг хуулиар хориглоогүй арга, хэлбэрээр зохион байгуулах эрхтэй” гэж зааж. Мөн хуулийн 35.15.4-т “хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах”-ыг хоригложээ. Түүнчлэн энэ заалтыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг “хуулийн 35.15-д заасныг зөрчсөн нь нэр дэвшигчийг бүртгэснээс хойш тогтоогдсон бол, эсхүл энэ хуулийн 35.18-д заасныг зөрчсөн нь нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болох ба энэ хуулийн 35.18.10-35.18.13-т заасныг зөрчсөн этгээдийг зохих сонгуулийн хороо нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр эрх бүхий байгууллагад шилжүүлнэ” гэж. Хэдийгээр ийн хориглосон ч энэ аргыг ашигласаар. Одоо “Сонгууль-2012” гэх томоохон төслийг хажуугаар “ Хар пиар-2012” ажиллагаа нэгэнт эхэлжээ.

Энэ заалтыг зөрчигч нь өрсөлдөгч байсан нотлогдсон тохиолдолд л тодорхой хариуцлага хүлээлгэхээр заасан нь явцуу мэдээллийн хэрэгслийн амьдрах хууль бус аргыг хуулийн гадна үлдээчихэж. Нэгэнт Сонгуулийн хуулиар тодорхой хүлээлгэчих хариуцлага үгүй тул жижиг сайт, шар сонинууд нэр дэвшигчдийн талаар санааныхаа зоргоор бурах нь. Мэдээж энэ нь нэр дэвшигчдэд таалагдахгүй тул тэднээс “гэрээ” хийхийг шаардаж “танай нэр дэвшигч манайхтай гэрээ хийхгүй бол цаашид энэ мэдээлэл илүү хүчтэй гарах болно шүү” хэмээн дарамталдаг аж. Сүүлийн үед хамгийн их дарамтлуулж байгаа нэр дэвшигчдийн талаар албан бус судалгаа гарчээ. Үүнд, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Зоригт, Л.Болд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар шалгарсан байна. Ингээд “Хар пиар-2012” –ыг тэргүүлсэн хохирогчдыг товч танилцуулья.

Х.БАТТУЛГА: Түүнийг Ц.Нямдоржийн хууль бус үйлдлийг дэлгэнгүүт “Х.Баттулга нууц гэрээ гадныхантай байгуулжээ” “Солонгосын хамтарсан групптэй төмөр зам байгуулах нууц гэрээ үйлдсэн” гэсэн мэдээллийг тараасан. Мэдээж нотлогдоогүй. Харин үүнийг мэдээлж, хөөргөж байсан Ц.Нямдоржид “нэр хүндэд халдсан байна. Х.Баттулгаас уучлалт гуй” гэх шийдвэрийг шүүхээс өгсөн боловч одоог хүртэл уучлалт гуйгаагүй. Мөн согтууруулах ундааны бизнес эрхлэгчдийг УИХ-д оруулахаа больё гэх санаачлага гаргасных нь дараагаар түүнийг импортийн архины бизнес эрхэлдэг хэмээн цоллож эхэлж. “Ц.Нямдоржийн тэр хаус маус бол “Женко”-гийн их хөрөнгөний хажууд амбаар шүү дээ” гэх мэтээр асуудлыг өөр тийш нь шилжүүлсэн. Бусдаас ялгаатай нь түүний эсрэг “хар пиар”-ыг хэн гардан хийдэг нь тодорхой болсон.

Д.ЗОРИГТ: Хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлснээсээ болоод “олигархи”-аараа дуудуулсан нэгэн. Бизнесийн салбарт амжилттай ажиллаж хөрөнгө босгосон түүнийг “Төрийн албанд насаараа ажилласан атлаа тэрбумтан болсон хүмүүсээс ялгаатай” тул “төрөөс төрсөн тэрбумтан” хэмээн цоллох боломжгүй. Иймд “хууль бус аргаар хөлжсөн” хэмээн гүжирддэг. Монголчуудын ядарсан болоод эмэгтэй хүнийг хамгаалах сэтгэлгээг ашиглан “эмэгтэйчүүдийг худалдаж мөнгөжсөн” гэх цуурхалыг олон удаагийн давтамжтай жижиг сайтуудаар тарааж байгаа. Мөн өөр нэгний ядуу амьдарч буйн буруутанг олж буй баатарлаг зохиол бичиж “Долгор эмээгийн бүх хөрөнгө Төрийн ордны баруун жигүүрийн хоёр давхарт суух УИХ-ын эрхэм гишүүн Д.Зоригтын хоолойд зүүлттэй ганц ягаан зангианы үнэтэй” гэх мэтээр уянгын халил ашиглана. Түүний үйлдвэржилт, ЖДҮ-лэгчдийн ажиллах хууль эрх зүйн шинэчлэлийн талаар ганц ч үг унагахгүй, хувийнх нь бизнес улсад хэчнээн хэмжээний татварыг өгч буй талаар дурдахыг ч хүсэхгүй. Хар мэдээлэл олдохгүй бол хүчээр харлуулж бичнэ. “Мянган удаа давтаад үнэн болгоно” гэж найдна.

Л.БОЛД: “Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг ухаалаг үнэмлэх нэрээр Л.Болдтой нийлж мөнгө завшжээ” гэх мэдээлэл нь хамгийн сүүлийн довтолгоо байлаа. Сонгуулийн цахим үнэмлэхийг тарааж чадахгүй болсон шалтгаанаа ажил хариуцагч нь Л.Болдын хөрөнгө оруулсан компани руу чихэж буй. Гэвч энэ үнэн байсан бол эрх баригч засгийн газар, хууль хяналтынхан шоронд хийчихдэггүй юм аа гэхэд, ядаж шалгаж хэрэг үүсгэх ёстой. Мэдээж түүний нэр дээр өнгөрсөн хугацаанд шүүх, цагдаагийн байгууллагад хэрэг үүсэх нь битгий хэл, гомдол, өргөдөл ч бүртгэгдээгүй. Гэхдээ “эдийн засгийн алуурчид” зэрэг сүржин нэрээр олны анхаарлыг татан хөрөнгө оруулсан газруудыг нь нэр заан гоочлох болсон. Ийм мэдээллийн дотор баримт  байхгүй бөгөөд таамаглал, хардлагаар дүүрэн.

Ц.ЭЛБЭГДОРЖ: Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өрсөлдөх үед түүний эсрэг “хар пиар” дээд цэгтээ тулж хятадын эрлийз болгон хочилж байсныг санаж буй байх. Нэгэн үе намжаад байсан түүний эсрэг ажиллагаа МАН-ын голдуу засаг дарга нар, Н.Энхбаяр, Ц.Анандбазар нарын хэргийг АТГ-аар шалгаж эхлэхтэй зэрэгцэн идэвхижсэн. Хууль хяналтынхны ажиллагааг сонгуультай хутган “хэлмэгдүүлэлт явагдаж байна” гэх ойлголт төрүүлэх, энэ бүхний захиалагчийг Ц.Элбэгдорж гэх зорилготой. Даргаа шалгуулж байгаа намыхан нь “Ц.Элбэгдорж хууль ёсыг завхруулж байна”, “Ц.Элбэгдорж аархаж байна. Шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг тэр өдрөөс өдөрт албан тушаалдаа бардаж, баруун гар нь байнга далайгаастай байх болов” гэх зэргээр зүйрлэв. Ийн “Дандаа нэг намыхныг хоморголон баривчилж байна” хэмээх ойлголт төрүүлэхээр зүтгэсээр. Бүр долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотойгоор шүүгчийг “ чи охинтой хүн шүү” хэмээн дарамталсан цагдаагийн дарга нарын  асуудлыг хөндсөн уулзалтыг нь хүртэл “Цагдаагийн Ерөнхий газрын даргыг дуудаж, генерал цолыг чинь хураана гэж сүрээр далайлгах гэж оролдов” хэмээн тодорхойлсон нь дэндүү гэнэн.

Гэвч гэнэн зүйлд итгэх уншигчид бий гэж найдаж буй тул тэд гүтгэсээр. “Хар пиар-2012” ажлаа хийсээр. Эдгээр нэрсийг хараад “энэ бүх ажиллагааг эсрэг намынхан нь хийж байгаа гэх дүгнэлт хийж болох л байх. Гэвч баталгаагүй тул дүгнэлтээ түр орхиё.

Б.МАНД


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car