antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 28, 2012 45 comments

Ц.Анандбазар шоронгоос захидал бичжээ

нийтлэсэн Admin

Миний Дорноговь, Говьсүмбэрийн ард түмээн !!!
Би та бүхэндээ өнөөдөр шоронгийн хавчиг өрөөнөөс бичиж байна. Өчигдөр МАН-ын бага хурал хуралдаж, Монголын мянга мянган МАН-ын гишүүдийг төлөөлөн УИХ-ын сонгуульд өрсөлдөх итгэл зүтгэл,  оюун билгээрээ шалгаран далан зургаан төлөөллөө сонгон баталсан өдөр АТГ намайг хилс хэрэгт сэжиглэн баривчилж, шоронд хорилоо.  Ард түмнийхээ амьдралыг өөрчилж, зовсон олон, ядарсан ард түмнийхээ төлөө тэмцэхээр зориг шулуудан сонгуулийн ажлаа эхэлж байхад баривчилсан нь эргэлзээгүй. Улс төрийн зорилготой, сонгуульд шударга өрсөлдвөл ялагдахаа мэдсэн арчаагүй АН-ын айдас хүйдэс нэвт үнэртэж байна. Аугаа их ард түмний минь суут хөвгүүн Говийн Догшин Ноён Хутагт Данзанравжааг тэр үеийн хүрээний том толгой феодол лам нар нийлэн Богд Хан уулнаас хойш алхуулдаггүй байсныг одоо би бүрнээ ойлгож байна. Тэд Говийн Догшин Ноён Хутагтын суут авьяас билэг, эрдэм чадлаас айн бишүүрхэж, өөрсдийнх нь нэр хүнд навс унаж, ардтүмэн хүндлэхээ байна хэмээн гадуурхаж байжээ. Тэгэвч даравч далдайж, булавч бултайдаг хорвоогийн гайхамшиг биеллээ олж, он цагийг нэвт гэрэлтэн алдар суугаа мандуулан он цагийн суут хүнээр Ноён хутагт минь тодорсон билээ. Тэр үеийн хүрээний феодол лам нар хэн гэгч яажшуухан амьдрахчаа болж байсныг одоо хэн ч мэдэхгүйгээр үл барам түүх тэднийг мартжээ.
Харийн дарангуйлагчид Монголын ард түмний зоригийг мохоож, зүрхийг үхүүлэхийн тулд Монголын олон зоригт хөвгүүд аймшиггүйгээр чин зоригт Манлайбаатар  Дамдинсүрэн, Сүхбаатар, Хатанбаатар, Чин Ван Ханддорж, Дашдоржийн Нацагдорж, Цэндийн Дамдинсүрэн гээд сор сүлд болсон хүмүүсийг шоронд хорьж, хилсээр гүтгэж байсан боловч тэд хэзээ ч мохоогүйгээр үл барам ард түмнийхээ төлөө тэмцэж, хатан зориг нь улам бадарсан юм.
Хазгар Мааньзав баатар Хятадын үй түмэн хар цэргийн эсрэг ганцаараа орон сэлэм эргүүлэн бүтэн өдөржин тулалдаж, хичнээн зуун хуйхуу цэргийн толгойг тас цавчихдаа үхлээс айж бууж өгөөгүйг бид мартаагүй.
Аавын алтан нутаг Дорнын шаргал говь, Чойрын бор талаараа арван мянган бээр аялж, хорь гаруй мянган ард иргэдтэйгээ уулзаж явахдаа би Та бүхнийхээ эгэлгүй даруу зантай атлаа зүйрлэшгүй холын ухаантай ард түмэн нутагт минь буйг олж мэдэж, та бүхнийхээ төлөө  сонгуульд өрсөлдөн аж амьдралыг тань сайжруулахаар эрс шийдсэн.
Хорин нэгэн мянган төгрөгний дэвтрээ 25 хувийн хүүтэй ломбарданд барьцаанд тавьж, амьдралын бор хоногийг өнгөрөөхдөө үр хүүхдээ зээлээр сургуульд сургаж, цалингаас цалингийн хооронд өрийн сүлжээнд орж ядарч амьдрахдаа огт гутарч гунддаггүй та бүхнээрээ би сэтгэлийн гүнээс бахархаж явсан. Гэрэл цахилгаангүй ч сэтгэлдээ гал цогтой Хатанбулагчуудаа зүрхнээсээ хайрлаж, нар салхий 180 квтын хүчин чадалтай Японы оригинал  цахилгаан үүсгүүр тавьж өгснийг тэд маань талархаж хүлээж авсан. Харанхуй шоронгоос гарч, эрх чөлөөтэй болмогц би та нарыгаа ирэх намрын хөмүүл таана хагдрахаас өмнө төвийн эрчим хүчинд холбож өгнө гэж бодож байна. Өглөөний вагонтой уралдан босч, үдшийн бүрэнхий тасартал борви бохис хийлгүй хөдөлмөрлөдгөөр тань би бахархдаг. Та нар маань үр хүүхдээ сургачих сургууль соёл, цэцэрлэгээр хэтэрхий их дутагдаж байгааг би маш сайн ойлгож хувийнхаа хөрөнгөөр нэг цэцэрлэг барьж,  долдугаар сард ашиглалтанд орох гэж байна.
Ядаж усанд орох газартай, сүүгээ Эрээнээс зөөдөггүй, үзэх кино театртай, унших номын сантай, суух интернэт кафе, бүжиглэх цэнгээний газар хот шиг хотод ирээдүйн Замын-Үүдийн залуус маань амьдрах ёстой.
Ундны усаа шийдээгүй байж, урдах газраа зарж, хувийнхаа түрийвчийг түнтийлгэдэг засаг даргатай байж болохгүй. Чөлөөт бүс маань ажилд орж, Замын-Үүдийн хүнд даацын ложистик төв найман эгнээ тусгай зориулалтын зам удахгүй ашиглалтанд орно оо. Жолооч нар маань 10-13 өдөр шөнө явж хил давдаг нь түүх болж, өдөртөө хил давж, өдөртөө эргэн ирэх цаг, их ажил эхэлж байна. Ачааллаа даахгүйгээс гурваас дөрөв хоног жолооч нарыг дугаарлуулдаг МҮ-3-ийн дэргэд шинэ тээвэр ложистикийн төв ирэх  сард эхэлнэ.
Эрдэнэ сумынхаа усны ажлыг эхлүүлж чадалгүй шоронд орсондоо харамсаж байна. Гэвч энэ ажлын галт тэрэг хэдийнээ хөдөлж, ЗТБХЯам 68 сая төгрөг, Төмөр зам 250 сая төгрөг, Сод Монгол групп боловсрол сан маань 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хуулийн хугацаа 2011 оны 12 сарын 31-нээс өмнө бэлэн болгож одоо тендэр зарлах гэж байгааг Эрдэнийнхээ эрдэнэ шиг ард түмэндээ дуулгая!!!
Та нарынхаа содон ухаан Эрдэнэ шиг сэтгэлээр би шоронгийн өрөөнд бахархаж сууна.
Өргөн сум маань эзэнгүй айл шиг болжээ. Та нарт маань ухаантай чадалтай засаг дарга, бэлчээрийн даацтай ч худаг ус дутагдаж байгааг мэднэ. Мөн та нарт маань эргэлтийн хөрөнгө дутагдаж, ажлын байр, сум шиг сум болох хүслэн хүн бүрт байгааг ойлгож байна. Их говийн зоригтнуудын өлгий нутгийн та нарын маань хүсэл зорилго болгон бүтэх учиртай.


Миний биеийг шоронд хорьсон ч сэтгэлийг минь хорьж чадахгүй ээ!!!

Ядарсан ард түмнийхээ амьдралыг алга урвуулахын адил өөрчлөн дээшлүүлж та бүхнийхээ төлөө тэмцэх миний сэтгэлийг тэд яасан ч зогсоож чадахгүй.
Та бүхэнтэйгээ сонгуулийн хэцүү ширүүн ажилд хамт дэвшихээр шийд гарсан өдөр барьж хорьсонд үнэхээр жигшин зэвүүцэж байна. Найман жилийн өмнө шүүхийн шийдвэр гарч гэм буруугүй, хилс гүтгэснийг тогтоосон шийлдвэрээс зориуд гэмт хэрэг хийсэн байж болзошгүй гэж сэжигтнээр тооцон хорьж байгаа нь зөвхөн улс төрийн   зорилготойг харуулж байна.
Энэ бузар үйлдлийг Намын бага хурлын шийд гарч ялагдсандаа хорсож, хэзээний луйвартаа гаршсан эрх мэдлийн төлөө хэнийг ч золисолж чадах нам нэгт Ж.Батсуурь, худал хуурмаг амлалт, төр түвшин царайгаараа үнэн төрхөө нуун дарагдуулсан нутаг нэгт Я.Батсуурь нар зохион байгуулж байгааг ард түмэн та бүхэндээ сонордуулж байна.
2008 онд мөн л ийм луйвар хийж ард түмний гарцаагүй сонгох гэж байсан Д.Туяа гишүүнийг нэрийг нь татуулан бүхэл бүтэн дөрвөн цаг сонгогдох эрхийг нь хаасныг та бүхэн санаж байгаа.
Өнөөдөр та бүхэндээ, тэд хичнээн миний эрх чөлөөг хязгаарласан ч би сонгуульд дэвшиж байгаагаа Дорноговь, Говьсүмбэр аймгийнхаа нийт ард олонд сонордуулж байна. Та бүхэнтэйгээ хамтран муу муухайг, шударга бус бүхнийг хаман өөрчлөх болно !!!
МАН-аас УИХ-ын Сонгуулийн Дорноговь, Говьсүмбэрийн 6-р тойрогт нэр дэвшигч  Цогт-Очирын АНАНДБАЗАР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

45 Comments

  • Anonymous (May 29, 2012 12:04:10 am )

    Hudlaa hutsah yumaaa

  • Anonymous (May 29, 2012 12:07:59 am )

    hohin lalar hudalch novsh

  • Anonymous (May 29, 2012 12:09:19 am )

    луйварчин бас юу вэ!3 дахь ын шавь гэсэн яг л туун шиг ээ Захиагаа бичиж байна даа

  • Anonymous (May 29, 2012 12:20:01 am )

    boliochee har luivarchin minee, chinii hudlaa gar gedgiig bugd l medej baigaashd, Ter balin hamart shigee nudeed aniad, chihee tagalj doroo devhtssen ch chinii luivar barigdsan. Uuriiguu hen hentei jishchee ve har baas chine

  • Anonymous (May 29, 2012 12:28:34 am )

    ICHDEGGUI YUM UURUUGUU TER DEER UYEIIN HUMUUSTEI HARIZUULAAD BGA YUMUU HAASHAA YUM ICHIJ UHMER

  • Anonymous (May 29, 2012 12:29:47 am )

    CHAMAIG BODVOL JINHENE ALDARTAI ZORIGTOI EH ORNIIHOO TULUU GESEN HUMUUS BSAN YUM BITGII SAIN HUNII NERIIG ZEELDEJ ARD TUMEN GEJ SOLIOROOD BAI

  • Anonymous (May 29, 2012 1:01:03 am )

    Za ene ch ontsgui bnaa. Harin Batsuurit jiigdsen ni todorhoi. J. Batsuuri chini neg ovilgogui nuhur l baina lee. 2008 ond Anand-g demjij baisan. Odoo bol ugui. Benzinii uniig nemseer baigaad buh yumyg uned oruulsan. Togtoon barih bolomj tuund baisan ni gartsaagui.

  • Anonymous (May 29, 2012 2:18:12 am )

    ene shaadagbazar bas l enhbayariig dyyraihiimaa argagui l unench shavi ni yum bna doo chamaar dornogoviinhon heniig ih hyrald songohoo zaalgahgui chinii itgiin compani baigyylsan nuhduud chini ch ydahgui barigdan da mongol jijighen nyytc gej bdggui yum daa

  • Anonymous (May 29, 2012 3:46:45 am )

    chi zaaval ih hurald songogdoj bj ter hairtai ard tymendee tus boldog yumuu yag alga urvuulhiin todiid ted nariin amidraliig saijruulchih bsan yum bol yugaa hyleegeedel shorond ortloo huulia zorchood yavsan yum be ted nar teneg bish chi bitgii basamjil dendyy doromjilj bgaa yum shyy ta nariin yund hairtaig medne enkhbayar shigee bolohoo bhaar ard tymen gej orilhoosoo ich

  • Anonymous (May 29, 2012 6:17:47 am )

    Enhbayartai buh yum ni adilhan, muu hogiion novsh, Neg ih gemgui hun bolj gene. SHorond orson bolgon l helmegdlee geed zahia bichih yum. Enhbayariin har mor mon ih gazar avah yum daa.

  • Anonymous (May 29, 2012 6:28:19 am )

    Нутгийнхныгаа битгий хард говийнхний сэтгэлгээ
    Улс терийн хавчлага бол аль намаас хэний захиалгаар яаж хийгдэж байгааг л гуйцэд илчил дээ

  • Anonymous (May 29, 2012 6:45:07 am )

    Ene hulgaich ooriigoo hentei zuirleed bn aa? Ineed hurchlee.

  • Anonymous (May 29, 2012 7:45:31 am )

    tiim surhii ard tumendee hairtai yum bol hutsaad bailgui uuriinhuu liuvardaj tsugluulsan horongoo ard tumend bugdiig ni taraagaad ogchih ter tsagt chamd itgie….

  • Anonymous (May 29, 2012 7:47:07 am )

    ard tumnii horongiig butsaaj taraa….

  • Anonymous (May 29, 2012 7:48:06 am )

    ydarsan ard tumen gechigjee…. chamaas ydarsan setgeltei hun mongold bhgui bh shuu….

  • Anonymous (May 29, 2012 7:58:56 am )

    Хэн бэ муу луйварчин чинь. Өөрийгөө хэн хэнтэй зүйрлээд байнаа. Хуцаж байгаа юм шүү муу нохой.

  • Anonymous (May 29, 2012 8:20:08 am )

    Ene muu luivarchin shorond orchihood yamar bayartai zurgaa tavisan yum. Ene muud shorond oroh ch bagadna.

  • Anonymous (May 29, 2012 8:32:08 am )

    MASH IH MUNGU HUVIASAA GARGAJ EE DEE

  • Anonymous (May 29, 2012 8:40:25 am )

    Hutsdag muu shees we. Chi bol turd baitugai mongoliin irgen baih erh baihgui

  • Anonymous (May 29, 2012 8:48:24 am )

    хохь нь шорондоо хэвтэж бай

  • Anonymous (May 29, 2012 9:00:20 am )

    Луйварчи, залилагч, ингээд үнэнд гүйцэгдэж ирлээ.Чамайг хэн ч тоохгүйээ. Жинхэнэ эзэн нь Чинзориг гэдэг хүн юм билээшдээ.

  • Anonymous (May 29, 2012 9:04:37 am )

    муу аалз чи мөн ч ариухан амьтан даа.

  • Anonymous (May 29, 2012 9:19:34 am )

    HOHI ni MUUU HAR HUGAICH UIL LAIGAAA EDELJ BAIGAAA N. YAASAN IH HUN ZOVOOOLOOOO DOOO HOHI CHIN
    BAYAR HURGIE NAAANAAA UHEEEEREI

  • Anonymous (May 29, 2012 9:43:38 am )

    mongolchuud mini negiigee yadarch yavhad ni yamar muuhaigaar dairch doromjilj tavalj baidag yum be yadaj unen, hudal ni togtoogdohiig haraach

  • Anonymous (May 29, 2012 9:47:21 am )

    hulgaichuudaaa, ta nar uursduu yu hiisen gej ene huuniig haraagaad bga yum be. ta nar ursduu yu hiisiin, ene hun chin ta nariig bodvol 1000 1000 hun tejeej chadaj bn
    hiij ch chadaj bn

  • Anonymous (May 29, 2012 10:03:38 am )

    Odoo uls uls tegvel garaad irdeg yum bna lee hahaha

  • Anonymous (May 29, 2012 10:04:52 am )

    Hoshnogooroo boov id

  • Anonymous (May 29, 2012 10:12:38 am )

    УЧРЫГ НЬ ОЛЖ ХУЖИРЫГ НЬ ТУНГААЖ ШШҮҮГЭЭД ЦЭВЭРШҮҮЛЖ ГАРГАСАН ДЭЭР ШҮҮ ДЭЭ, АВИЛЛАГАТАЙ ГАЗРЫН ХАМТ ОЛОН ТА НӨХӨД,АРДЧИЛСАН НАМААС ХҮН ЦУГЛУУЛ,ХӨӨЦӨЛД,ЦААНА ЧИНЬ НУУГДААД БАЙГАА ХҮМҮҮС БИЙ ШҮҮ, СУМЫН,БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР,ИРГЭДИЙН ХУРЛДЫН ДАРГА НАР ГЭЭД ХУРГАН ДАРГА НАРЧ ИНЬ БАС БОЛООГҮЙ ХЭРЭН ДЭЭ БАС ХУВААЛЦАНА ХӨӨЁ

  • Anonymous (May 29, 2012 10:13:03 am )

    Uuriigoo yasan ih humuustei zuirlene ve? Yun Danzanravjaa ntr ve? Ichij uheesei, bas Enhbayriigaa duuraigaad zahia ntr bolood tenegtdeg baina shdee. ATG iinhand bayarlaj baina, ene metiin ulaan tsaim olon jil hiisen hereg ni il baigaa barigddaggui humuusiig barih heregtei.

  • Anonymous (May 29, 2012 12:17:58 pm )

    Өөрийгөө Догшин хутагттай зүйрлэчихээ юу даа. Тэнэг амьтан. Дорноговь улсаас татаас авдаггүй Анандбазарын хөрөнгөөр бүтээн босголтоо хийдэг юм байхдаа. Энэ луйьарчин байггүй бол Дорноговийхон сөнөх юм байна даа. Дорноговьд засаглал хэрэггүй зөвхөн Анандбазар байвал болох юм биш үү.

  • Anonymous (May 29, 2012 12:22:11 pm )

    Шоронд орсон дарга нар болон баячууд болгон намайг улстөрийн шалтгаанаар хорьлоо гэх боллоо. Нээрээ тийм юм болов уу ч гэж бодох боловч Энхбаярын туслах байсан гэхээр гарцаагүй хулгайч байж таараа ч гэж бодох юм.

  • Anonymous (May 29, 2012 12:27:11 pm )

    ene baychuul shorond orohooroo ih uruwchhun dur esgeh umaa

  • Anonymous (May 29, 2012 1:04:17 pm )

    Odoo ulsgulun zarla deer ni sain salaavch ug, Tegeheer garaad irdeg yum bilee

  • Anonymous (May 29, 2012 1:15:08 pm )

    Өөрийгөө хэнтэй зүйрлээд байгаам болоо их юм бодцон бна ш дээ, ийм л ичих нүүргүй новшнууд алга урвуулахын дайтай амьдралыг чинь өөрчлөнө гэчжээ, түүний бузар булай яасан дуусдгүй юм, ял аваасай билээ, новшнууд

  • Anonymous (May 29, 2012 2:17:14 pm )

    yamar hun gedgiig sain medehgui. Gehdee haritsaj, hariltsaj baisan humuus ni dandaa am muutai bdg um bile. teheer neg ih tseverhen nuhur lav bish gj bodoj bna.

  • Anonymous (May 29, 2012 2:58:16 pm )

    ta nar chadaltai zaluug bitgii doosh ni hii anandbazar bol sn zaluu bi goviinh bish gehdee ene zaluugaar baharhaj b.a bilegsheej b.a

  • Anonymous (May 29, 2012 3:09:53 pm )

    k shorond hiigeed baival zahidal baitugai nom bichih yum bishuu!!Horongii ni huraa ene luivarchidiin!! Ydarsan ard tumend olgo!!

  • Anonymous (May 29, 2012 3:16:51 pm )

    АНАНДБАЗАР ШИГ ЛУЙВАРЧИН ИЧИХ НҮҮРГҮЙ ЗАХИА БИЧИЖ БАЙГАА НЬ ГАХАЙН ШИРЭН НҮҮРТЭЙ ЛУЙВАРЧИН ГЭДЭГЭЭ ӨӨРӨӨ БАТАЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ЦЭВЭРХЭН БИЗНЕС ХИЙЖ БАЙСАН БОЛ ХЭН ЧАМАЙГ БАРИХ ЮМ ВЭ ДЭЭ.

  • Anonymous (May 29, 2012 3:35:55 pm )

    Ha Ha Ha. Ene neeree arai l bish yumaa ain. KKK yun ter augaa hunii neriig ene muu luibarchin duudah ch erh bhgui. ooriigoo hen gd bodchihson golog bee ain

  • Anonymous (May 29, 2012 4:20:00 pm )

    одоо өлсгөлөн зарлана за юу. хаха

  • Anonymous (May 29, 2012 4:48:33 pm )

    энэ хулгайч энхбаяр мэтийн юмнууд ханахаа мэдэхгүй хулгайлна болохоо байхаар л ард түмэн гэдэг гоё нэрээр их түрий баринаа та нарынхаа төлөө үхье барья ч гэж ярихаас сийхгүй буруу харвуу үгүй юу хармаанд чинь гараа шаагаад л ухаж гарнаа эд нар ер нь энэ улсийг хорлож хулгай хийхээс өөр юуу ч хийгээгүй дээ одоо энхбаяр найз шигээ өлсөж эхлэнэ биз тэгээд дараагын анги дээрээ юм санахаа байчихдаг гэсэн

  • Anonymous (May 29, 2012 4:58:24 pm )

    шааааааааааа лалраааааааа

  • Anonymous (May 30, 2012 11:58:01 am )

    Yag ard tumniigee bodoh gej baihad n shorond suulgachih yum.Hairan huu! Uuriinh n helj bgaagaar Danzan ravjaatai ene zeregtshuits hun bna. Urdaas yag Bogd uul davj ireed ulsaa hugjuuleh gej baihad n ATG iihen Aidasiin davaan deer barisan bololto

  • Anonymous (May 30, 2012 12:36:28 pm )

    ene luivarchin mangar batsan uuriiguu RAVJAA gej bodood baigaa yum baih daa buruu zamaar budaa teevel butsahdaa shoroo teedegiin ulger ene dee

  • Anonymous (May 30, 2012 2:11:44 pm )

    МУУ ГӨЛӨГ ИХ ХУЦАХНЭЭ.ӨӨРИЙГӨӨ НАР САР ГЭЖ АРАЙ БОДСОН ЮМ БИШ БИЗ ДЭЭ.

antalya rent a car