antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 25, 2012 21 comments

Н.Энхбаярын ”Ард түмэндээ” өгөх гэж авсан лиценз

нийтлэсэн Admin

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын авлига, албан тушаа­­­­лын хэргийг өчигдөр Сүх­баатар дүүргийн шүүхэд шүүх байсан ч шүүх хурал “уламжлал ёсоор” хуралдсангүй. Шүүх хурлыг хийлгэдэггүй уламж­лалыг долдугаар сарын 1-ний хэрэгт шалгагдаж буй цагдаа­гийн экс дарга нар эхлүүлж, экс Ерөнхийлөгч араас нь дэмжиж байгаа билээ. Өчигдөр хуралдах ёстой байсан шүүх хурлыг хойшлуулсан шалтгаан нь Н.Энхбаяр дүүргийн шүүх дээр хүрэлцэн ирээгүй явдал билээ. Уг нь түүний хэрэгт хамт шалгагдаж буй До.Чулуунбаатар, М.Мягмаржаргал болон өмгөө­лөгчид нь ирсэн боловч Н.Энхбаяр өөрөө ирсэнгүй. Өмгөөлөгч О.Баасанхүү нь түүнийг “олон нийтийн өмнө гарах боломжгүй” гэсэн эмчийн дүгнэлтийг л шүүхэд өгөхөөр ирсэн бололтой юм. Шүүх хурал ирэх сарын 4 болтол хойшилсон байна. Дахиад хэдэн удаа ч хойшилж мэднэ. Угаасаа мөрдөн цбайцаалт өгөхдөө хөлөөрөө очиж чаддаггүй, заавал хүнээр үүрүүлж, дүүрүүлж явдаг хүн шүүхийн танхимд сайн дураараа ирээ гэж үү. Ядаж л ирэх сонгууль хүртэл шүүх хурлыг хойшлуулж, цаг хожих хүсэлтэй байгаа нь тодорхой. Шүүх хурлыг хойшлуулснаар ганц Н.Энхбаяр ч хожих биш, иргэд олон нийт ч бас зарим талаар хожиж байна. Учир нь хойшилсон хоног өдрийн тоогоор түүний тухай шинэ шинэ баримт мэдээллүүд олдож, шинэ шинэ “дүр төрх”-үүд харагдсаар байгаа билээ.


Анх АТГ-ынхан Н.Энх­баярыг “Өргөө” зочид буудал, “Улаан­баатар таймс”-ын хэв­лэх үйлдвэр зэрэг нийс­­лэлийн өмчит хэд хэдэн үйлд­вэ­рийн газрыг үнэгүйдүүлж “идсэн” хэргээр дуудаж шалга­сан билээ. Шалгасан хэрэг нь ч баримтаар нотлогдсон болоод прокурор яллах дүгнэлт үйл­дэж, шүүх рүү шилжүүлсэн хэрэг биз. Гэвч Ерөнхийлөгч асныг шалгуулахгүй хэмээн цахдаж, хэвтэж, өлсч, харааж /бас салаавч гаргаж/ янз бүр болж байх зуур түүнд холбогдох хэргийн материал улам зузаар­саар байгаа бололтой. Хэр их зузаарсан нь шүүх хурал болсны дараа л ил тод болох байх даа. Өөрийнх нь өмгөөлөгч лав сар га­руй уншаад бараагүй юм гэнэ лээ.

Дөнгөж сар гаруйхны өмнө дөө, Ерөнхийлөгч асан шүүхийн шийд­­вэрээр хоригдохоосоо өмнө монголчуудад амлаж бай­сан амлалтуудын нэг нь байгалийн баялгийг ард түмэн­дээ хувааж өгөх, үнэ төлбөргүй эзэмшүүлэх. Одоо үлдээд байгаа хэсгийг нь үнэгүй тараагаад зог­сох­гүй, Оюутолгой гэх мэт бусдын гар дээр очиж, тогтвортой байдлын гэрээ энэ тэр хийгдчихсэн ордуудыг ч хурааж аваад ард түмэндээ тараа­чихна гэж байгаа.

“Хүний машин донсолгоонд сайн” гэдэг шиг улсын болон бусдын өмчид хайр гамгүй экс Ерөнхийлөгч маань хувийнхаа өмчид харин нэлээд ариг гамтай нэгэн бололтой. Тиймдээ ч Ашигт малтмалын газраас авсан лицензүүдээ хүртэл өөрөөсөө холдуулж, ээжийнхээ төрсөн дүүгийн нэр дээр хадгалуулсан хэрэг биз.

Н.Энхбаярын ээж Р.Бүдханд гуайн төрсөн дүүг Раднаагийн Энхзаяа гэх энэ эмэгтэй 2005 оны долдугаар сарын 21-ний өдөр Ж.Бямбацогт захиралтай “Түжела Эйжиа” ХХК-тай хамтарч “Могол интернэшнл” ХХК-ийг байгуулсан юм байна. Үүнээс хойш “Могол интернэшнл” ХХК-ийн нэр  дээр ашигт малтмалын най­ман лиценз буюу тусгай зө­шөөрөл олгогдсон байна. Хачир­халтай нь бүтэн долоон жилийн дотор уг компани лицензэт талбайнууддаа нэг ч хайгуул, олборлолт хийгээгүй, зөвхөн хугацааг нь сунгаад хадгалаад байдгийг бодоход эгзгийг нь тааруулж үнэд хүргэх, “чулуу болгох”-оор хав дарж байгаа бололтой. “Могол интернэшнл” компанийн нэр дээр хадгалагдаж байгаа найман лиценз наймуулаа хайгуулын тусгай зөвшөөрөл бөгөөд нийт лицензэт талбайн хэмжээ 64400 гаруй га болж байна. Архангайн Хашаат, Өвөрхангайн Хархорин, Ховдын Мөст, Цэцэг, Увсын Цагаанхайрхан сумдын нутагт олгогдсон эдгээр лицензийн гурав нь алтны үндсэн орд бөгөөд төмрийн хоёр, молибдений нэг, газрын ховор элементийн нэг, нүүрсний нэг орд Н.Энхбаярын гэр бүлийнхний халаасанд ороод байгаа аж. Лицензүүдийн дөр­вийг нь Н.Энхбаярыг Ерөн­хийлөгч болохоос өмнө буюу 2004 онд, үлдсэн дөрвийг нь 2008 оны сонгуулийн дараа есдүгээр сард АМГ-аас олгосон байна. Найман лицензийг ирэх 2013 оны есдүгээр сар хүртэл хугацааг нь сунгаж, татвар төлжээ. Хайгуулын лицен­зийн төлбөр ашигт малтмалын нэр төр­лөөс хамаарч жилдээ га тутамд нэг ам.доллар орчим байдаг гээд бодоод үзэхэд Н.Энхбаярын гэр бүлийнхэн жилдээ 64 мянган доллар буюу 80 гаруй сая төгрөгийг лицен­зийн төлбөрт төл­дөг гэсэн үг. Баргийн баян айл энэ хэмжээ­ний төлбөрийг жил тутам төлөөд байхгүй л байх. Тэгэхээр экс Ерөнхийлөгч маань ард түмэндээ өгөхөөр гэр бүлийнхээ нэр дээр “хадгалсан” лицен­­зийнхээ төлбөрт багагүй “шатдаг” бололтой юм. Үүнийг л эх оронч сэтгэл гэхгүй бол өөр хэнийг “эх оронч”-оор тооцох билээ дээ.

Б.СЭМҮҮН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • Anonymous (May 25, 2012 9:45:10 am )

    ЭНХБАЯРЫН АТГ-ААС БАРИМТААР ХӨДӨЛШГҮЙ БАТАЛГААЖУУЛСАН 7 ТЭРБУМЫН ХЭРЭГ БАЙГАА БОЛОХООС ИЛРЭЭГҮЙ 200-ГААД САЯ ДОЛЛАР БУЮУ 250 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГ БАЙГАА

  • Anonymous (May 25, 2012 9:45:58 am )

    ЭНХБАЯРЫН АТГ-ААС БАРИМТААР ХӨДӨЛШГҮЙ БАТАЛГААЖУУЛСАН 7 ТЭРБУМЫН ХЭРЭГ БАЙГАА БОЛОХООС ИЛРЭЭГҮЙ 200-ГААД САЯ ДОЛЛАР БУЮУ 250 ТЭРБУМ БАЙДАГ

  • Anonymous (May 25, 2012 9:52:20 am )

    энэ хүн их өр тэглэх 250 сая долларыг Фрийдландаас авч оронд нь тэдний компаниудад 150 лиценз өгсөн юм

  • Anonymous (May 25, 2012 10:13:10 am )

    ah duu hamaatan sadan geed huuvul mongoliin buh humuus l hoorondoo ah duu bolchdog shdee.odoo boli enhbayar guaig ingej gutgej helmegduuleh sonirhol hend heregtei bgan be

  • Anonymous (May 25, 2012 10:18:49 am )

    Enkhbayriin hamaatan sadnii ner deer 100 shaham licenz baidag dandaa strategiin ordiig

  • Anonymous (May 25, 2012 10:40:18 am )

    enkhbayariin ner turiig gutaah gej hamaatan sadangaar ni hurtel oroldoj bna odoogiin MAN AN d tc gesen LIZENZITEI olon hun bgaa shuu dee BAYARTCOGT gehed ERUUGIIN TUMRIIN ORDIIG HYATADUUDTAI hamt ezemshin olon uul nuraaj duustc bna uuniig ni yagaad bitcihgyi duugui bgaa um we AN uursdiiguu tcewer gej yariad baih um bugdeeree adil baij bitgii 1 hunii tuhai yriad bai

  • Anonymous (May 25, 2012 11:45:31 am )

    TEGEED ODOO SAIHAN BIE BIENIIHEE BOGSIIG UHAJ ARD TUMEND UNEN NUUR TSARAIGAA HARUULCHGAA HULGAICHUUDAA

  • Anonymous (May 25, 2012 11:53:27 am )

    za yah yum be? shorond hiij orshooy! bugdiig n orshooy!teglee geed ed nar saihan amidrag bid ch mahaa zulgaay!gehdee burhan gj baidagiig martaj bolohgui shuu!

  • Anonymous (May 25, 2012 12:24:15 pm )

    ENHBAYRIIG OMOOROGCH NAR BOL UDAXGUI TUUNII ARAAS YVAX GARUUD ESVEL TERNII XOOLHII ULDEGDELEER XOOLLOJ BAISAN ODOO DARGIINXAA ARAAS YVJ MAGADGUI GARUUD L BAIGAA ERUUL UXAANTAI NEG CH XUN TER MUU XUVALZIIG OMOOROXGUI XUULI RUU SALAAV CH GARGAAD XUDLAA BAASILAAD XOGIIN NOVSH

  • Anonymous (May 25, 2012 1:12:10 pm )

    BUGD GUTGELEG SHUU DEE, odoo bur yaya daa geed shaaj ugch baina. yllah geed yarahin uchir ih baigaa.Enhbayar hezee ch iim ium hiigeegui hiih ch ugui. gujirdleg gej aimaar muuhai ium bii, gujirdeed l huuli ni daramtlaad l aluurchin ni araagaa zuugaad l.

  • Anonymous (May 25, 2012 1:25:54 pm )

    Ямар аймаар юм бэ Монголоо гэсэн хүн мөн үү. Эхбаяр гэхээс бөөлжис цутгадаг боллоо. Ард түмэн минь бид ийм л хүнийг өрөвдөж хайрлаж дэмждэг шүү дээ. Энхбаярыг ийм бусармаг үйлдэл хийхийг эхнэр Цолмон нь гол рольтой оролцсон юм биш үү. Цолмонг бас хорьж шалгах хэрэгтэй. Бас гар хөл, дуу хоолой болж буй Удвалыг хорьж шалгавал их юм хэлнэ дээ.

  • Anonymous (May 25, 2012 1:56:48 pm )

    БҮХ ЮМЫГ БАРИМТААР НОТЛООД БАЙХАД ХҮМҮҮС ГҮТГЭЛЭГ ГЭЖ ШААХ ЮМ. ОДОО БОЛИОЧЭЭ ЭНХБАЯРААС МӨНГӨ АВЧ ТҮҮНИЙГ ӨМӨӨРЧ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ

  • Anonymous (May 25, 2012 2:23:38 pm )

    ENHBAYARIIG HULGAICH GEDGIIG BYGD L MEDNE SHUU DEE!

  • Anonymous (May 25, 2012 3:43:00 pm )

    ENE BUZAR BULHAIGAA NUUH GEJ ERH MEDLIIN TULUU UHEH GEED BGAA BGUI UY. TUUNEES YAG YDARSAN ARDAD HAIRTAI BOLJ HARAGDAACH. BUGSNII ALCHUURUUDADAA UMH UMH BAAS L UGNU BIZ. BUSAD HUMUUS NOHOI MET L HARAGDANA NAADAHIIN CHINI GER BULD.

  • Anonymous (May 25, 2012 5:16:02 pm )

    ene Enhbayriig omoorood bgaa garuud icheechee Enhbayr guai gechjee luivarchin hulgaich gevel taarna

  • Anonymous (May 25, 2012 5:34:27 pm )

    USH HONZON AVAGCH eLBEGDORJ UIL AJILLAGAAGAA ULAM GUNZGIIRUULJ ULAM GUJIRDSEER L BAINA. uuruu bolohoor mongolin gazar nutgiig zarah buren erhtei ium bolov uu, hen ene erhiig ni ugsun ium boloo, ard tumen uu, uuriinh ni nuuts hurungu gej baidag bolood iim gujirdeed baigaa ium baina l daa. http://www.secret.mn unshtsgaa. ENHBAYARIG ELBEGDORJ SHOROND ZAAVAL HIINE GEJ ZANAJ BAISAN NI.

  • Anonymous (May 26, 2012 10:15:01 am )

    ENKHBAYAR DARGA AVCH BOLOHGUI GESEN HUULI HAANA BN TER BAITUGAI ELBEGDORJIIN AH ARSLANDORJ NUURSNII LIZENZ BARICHAAD BEEJIND HUJAA NARAAR DAILUULAAD ERONHIILOGCHIIN AH N BN GEED NAIMAA YRIAD YBJ BN SH DEE BUH LIZENZIIG SHALGAL DAA TEGUUL ENKHBAYAR GANTSAARAA LIZENZ AVSAN GEDEG N BATLAGDAHUU BUH GISHUUD LIZENZTEE AVGAI HUUHDIINHEE NER DEER ESVEL HAMAATAN NAIZ NUHDIINHUU NER DEER BAIJ L BGAA SH DEE

  • Anonymous (May 26, 2012 10:27:27 am )

    manai heden elbegee ntr geh metiig bodhod gaigui l yum haragdaj bna.

  • Anonymous (May 26, 2012 5:16:41 pm )

    Elbegdorj metiin gadaadiin gar hol bologsodiig demjeed baigaa nohdiig bugdiig ni zailuulahgui bol MONGOL hun ekh orondd amidarch chadahaa boliloo shuu MONGOLCHUUDAA

  • Anonymous (May 26, 2012 6:12:04 pm )

    Хужаа авчаагүй монгол хүнд байгаа лиценз бол хэнд байсан ч яадаг юм

  • Anonymous (May 26, 2012 6:13:06 pm )

    Энхбаярыг муулах тусам өнгө орно до

antalya rent a car