МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн ч шүүгдэгч ирээгүй учир хойшлов. Түүний эмч нарын гаргасан хүсэлтийн дагуу ирэх зургадугаар сарын 4 хүртэл шүүх хурлыг хойшлуулжээ.
Хурал эхлэхэд Н.Энхбаярын өмгөөлөгч Г.Ганбаатар “Шүүгдэгч Н.Энхбаяр шүүх хуралд ирээгүй. Учир нь энэ сарын 23-нд ЭМЯ-наас томилогдсон эмч нарын багийн зүгээс “Н.Энхбаяр өлсгөлөн зарласнаас болж биеийн ерөнхий байдал муудсан. Тиймээс эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор өнөөдрийн шүүх хуралд оролцох боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 247.1-д Шүүгдэгчийн байгаа газар нь мэдэгдэхгүй байгаа, түүнчлэн сэтгэцийн болон өөр хүнд өвчний улмаас шүүхэд ирэх бололцоогүй болсон нь шинжээчийн дүгнэлт, эсхүл эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон бол шүүх тэр шүүгдэгчийн хувьд түүнийг эдгэртэл хэргийг түдгэлзүүлж, бусад шүүгдэгчийн хувьд шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ гэж заасан байдаг. Тиймээс н.Энхбаярын хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж байна” гэсэн юм. Үүний хариуд улсын яллагч Е.Сагсай “Н.Энхбаяр шүүх хуралд хүрэлцэн ирээгүйтэй холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209-ийн 2-д зааснаар шүүх хурлыг тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргаж байна” гээд улсын яллагч Е.Сагсай, Г.Мөнхбаатар нарын зүгээс шүүх хурлыг тавдугаар сарын 28 хүртэл хойшлуулах боломжтой” гэв. Энэ нь Н.Энхбаярт холбогдох хэргийг түдгэлзүүлэх боломжгүй гэсэн үг аж.
Н.Энхбаярт холбогдох 250 хүртэлх хуудастай 40 гаруй хавтаст хэрэг байгаа гэнэ. Н.Энхбаяр нарын дөрвөн шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс “Өчигдөр /V.23/-ны 18.00 цаг гэхэд хавтаст хэргийг уншсан. Тухайн хэргийг сайтар судалж амжаагүй байна” гэсэн бол Н.Энхбаярын хамт шүүгдэж буй Д.Дуламсүрэн, Ж.Мягмаржаргал, До.Чулуунбаатар нар “Хавтаст хэрэгтэйгээ танилцсан” хэмээн мэдэгдсэн. Ингээд Шүүх бүрэлдэхүүн бүх өмгөөлөгчийн хүсэлтийг сонссоны дараа түр завсарлаж, Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн, Ж.Мягмаржаргал, До.Чулуунбаатар нарт холбогдох хэргийг шүүх хуралдааныг ирэх зургадугаар сарын 04-нийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргаснаа танилцуулснаар хурал өндөрлөлөө.
Эмч нар шүүгдэгчийг “олон нийтийн дунд орох боломжгүй” гэсэн нь яг юуг илэрхийлсэн, хэр мэргэжлийн төвшинд хийсэн дүгнэлт вэ гэдэгт эргэлзэх хүн олон байна. Үүнд үндэслэн шүүх хурлыг хойшлуулж буй учир нарийн мэргэжлийн, өндөр төвшний дүгнэлт шаардалагатай нь ойлгомжтой юм.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 24, 2012 4:56:40 pm )
MUU LUIVARCHIN MONGOLIIN ULS TUROON TAVZANGAAS TER CHIGEEREE ZAILBAL TAARNA, IIMERHUU YOS SURTAHUUNII DOGOLDOLTOI SHUNALIIN TULAM,HUDALCH HULGAICH DEEREMCHIN GEED BUR ESUN SHID NI BURDSEN CHUTGUR. MONGOLIINNER TURIIG GADAADAD HEZEE CH ZASARSHGUIGEER UNAGALAA DAA, UMNUUS NI NUUREE HIIH GAZAR CH OLDOHGUI YUM MONGOLIIN TURIIN TERGUUN HUN NI IIM AIMSHGIIN ARD TUMEN SHUUH HUULIARAA TOGLODOG GEJ SANAAND BAGTAHGUI YUM.
-
Anonymous (May 24, 2012 6:01:48 pm )
Aldar ug ni dajgui shuugsh
-
Anonymous (May 24, 2012 6:13:34 pm )
Shudarga uneneer shuugesei. Mongol hunii huvid bnchngdeegui huulna ali ali taldaa hargalzan harnltsan hundetgeltei handaasai gej huseh baina. Jinhene luivarchid ni araar ni jujng taviad baigaag mongol tumen medej baigaa shuu.
-
Anonymous (May 24, 2012 6:28:49 pm )
Enkhbayar vheesei uur hvseh uym alga Muu avilgin zagalmailsan etseg huuli turuur tugluj baigaa SDA
-
Anonymous (May 24, 2012 7:30:04 pm )
Enkhbayar jujigee zogsooh heregtei.Humuusiin uruvduh setgeliig tutuulseneeree hrrgees multrah jujigee odoo zohsoo.Chamaar damjin mash olon hun chirrgden garch ireh bolno.turuucheesee suulee havchaad gadaad ru durveef ehellee guren damjsan avilgachaa .odoo neg ih shudarga hun
bolj .Erh medliin tuluu yahaas ch butsahgui erchuud gej kino hiimeer boljee -
Anonymous (May 24, 2012 7:50:38 pm )
JUJUGSHIN, HULGAICH, HUDALCH, HORCHIN,SHUNAL AVAH UM ALGAA.
-
Anonymous (May 24, 2012 8:10:25 pm )
deerh amnii nugeltenguudiin nugel ur huuhded n tusna daa ho, yaj muugaa uzeh boldoo.
-
Anonymous (May 25, 2012 2:40:56 am )
Зарим хүмүүс Авилгалчин , Улсын хөрөнгөнөөс нэлээд идэж завшсан нь баримтаар тогтоогдсон байхад яагаад энэ хүнийг хамгаалж өмгөөлөөд байдаг юм бол бодохоос уур хүрмээр. Тэгээд энэ мэт бузар Авилгачин луйварчидаа хамгаалаад байвал яаж энэ Эх орон чинь цэвэршихийн. Улс төр нийгэмийн энэ хачиг хувалзнаасаа салаагүй цагт бид хэзээ ч амар тайвнаа үзэж Улс орны хөгжихгүй шүү дээ…
-
Anonymous (May 25, 2012 3:30:26 am )
ene uls orond uur yarih sedev, hiih ajil alga yum baih daa, odoo zalhlaashdee bolii tehyy, zunduu hagraldlaa, muugaa duudalzlaa, jujig shii yzlee, ter hurlaa hiigeed shiidveree gargaach, bidnii l mungu ursaad baigaashd
-
Anonymous (May 25, 2012 3:31:32 am )
shuuh huraliig neelttei bolgoj ard tumend luivardsan zuiliin todorhoi medeelmeer bna.
-
Anonymous (May 25, 2012 3:31:51 am )
ene uls orond uur yarih sedev, hiih ajil alga yum baih daa, odoo zalhlaashdee bolii tehyy, zunduu hagraldlaa, muugaa duudalzlaa, jujig shii yzlee, ter hurlaa hiigeed shiidveree gargaach, bidnii l mungu ursaad baigaashd. boliioooo
-
Anonymous (May 25, 2012 7:37:00 am )
enhbayriin uvchtui gedeg bol hudlaa shuu dee zugeer garaad yvaj hun yaaj doronjilj baigaag bugd medej baigaa shuu dee hezee unen gedeg ym togtoh ym be ard irgedeer ingej togolhoo bolivol taarah ym bugd huleej bna shuu dee bid bugdiin tatvariin mungu l bas ursaj bna shuu dee ene zartsuulj baigaa munguur neg yaduu hunch gesen ger avch ugsun bol enhbayr ch yaah ve heden uedee ideh ym hiisen hun ene enhbayr hudlaa unen jujig tavij baigaad mongoliin ard tumeniig hoorond n herelduur uimeen degdeeh sanaa aguulaad baigaa ym bish uu songuuliin ueiig ashiglaj hor nairuulah geed bna daa anhaaraltai baigaarai ard tumen mine bid neg negnee ed naraas boloj hemelj hanlaa muu eriin ger bul nambariihan
-
Anonymous (May 25, 2012 8:09:11 am )
Зурагтаар мэдэгдэл хийж ярьж чадаж байгаа хүн шүүгдэж чадалгүй яахавдээ. Өөрийгөө өмгөөлөх болхоороо ярьж чаддаг, яллагдах болхоороо эрүүл мэнд нь мууддаг ийм иргэмээргүй юм байж болох уу? Мэдээжээр ард түмнийг доромжилж байна. Миний уур хүрч байна
-
Anonymous (May 25, 2012 10:03:32 am )
Ээжийнхээ дүүгийн нэр дээр авсан ашигт малтмалын лицензээ яг ард түмэндээ өгөх гэж байтал нь Энхбаярыг хорьчихлоо.
-
Anonymous (May 25, 2012 10:42:13 am )
yagaad zaaval shuuh hugatsaag songuuliin umnu gej shahaad baigaa uym be shudarga l geed baigaa uym bol bieiin baidal saijirhaar shuuh hurlaa hiigeech dee.iim tsuun honogt hunii bie yaj saijrah ve aldaa gargasan l bol shuuh yl uguh l baih .uur neg ydarsan ch uym uu mungugui negiig ni bol shuuhiin gadaa amidaar ni heden saraar hataaj hurliig ni hiij uguhgui ih zovoodog baij yagaad zaaval enhbayriig hargalzan uzeh shaltgaantai baihad shuuh hural gej shahaad baigaa uym be uunees harhad humuust negiig bodogduulhad hureed baina daa
-
Anonymous (May 25, 2012 11:44:44 am )
ene bol ugaasaa show shuu dee.enkhbayar odoo bolimoor ym hangalttai hussen bukg mesten deer suuj hangalttai hurungutei boloo biz dee.odoo hugshirch baij zaluuzuudad suudlaa ugmuur ym.hezee uhne gej suudliin tuluu uhen hatdag bainaa.
-
Anonymous (May 27, 2012 5:54:54 pm )
Enhbayriig shuuj chadahgui bol tuuntei adilhan buh heregteng sullah heregtei esvel bugdiig hi yg adilhan emnelegt hevtej emchluuleh heregtei
17 Comments