Улс төрийн үйл явдлын хувьд өчигдөр буюу пүрэв гариг халуухан өдөр байлаа. Монголын улс төрийн хоёр том нам болох МАН, Ардчилсан нам хоёр УИХ-ын сонгуульд итгэл хүлээж дэвшүүлэх хүмүүсээ зарлалаа.
Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Тэмүүжин…
Төрийн ордонд 15.00 цагт хуралдахаар зарлагдаад байсан Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан оройн 18.00 цаг өнгөрөөж эхэллээ. ҮЗХ-ны хурлын өмнө нам доторх бүлэг фракциуд хуралдаж, намын жагсаалтад бичигдэх нэрсээ гаргасан байна. Жагсаалтыг намын дарга Н.Алтанхуяг тэргүүлж, түүний араас З.Энхболд, Х.Тэмүүжин нар зогсчээ.
Тэдний араас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж, Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Р.Гончигдорж, Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг, ХХБ-ны захирал Б.Мэдрээ, УИХ-ын гишүүн Л.Гансүх, намын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг, дэд сайд асан А.Гансүх, ҮЗХ-ны гишүүн н.Байгальмаа, П.Ганхуяг, н.Баатарбек, УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн, Завханы З.Нарантуяа, “Монгол хүн 2020” хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч Ж.Батболд, ҮЗХ-ны гишүүн н.Сувдаа, Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Пүрэвсүрэн, ҮЗХ-ны гишүүн н.Энхтуяа, Б.Баттүвшин, н.Үүрийнтуяа, н.Батбилэг, Ц.Оюундарь, н.Ариунболд гэсэн 28 хүн жагссан байна. Дугаар шилжих мөчид Ардчилсан намын ҮЗХ-ны хурал өндөрлөх яагаа ч үгүй, дөнгөж жагсаалтын 28-аар санал хураалгаж байлаа.
Өчигдөр 09.00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн МАН-ын Бага хурал дундаа хэдэнтээ завсарлаж, Удирдах зөвлөлөө хуралдуулав. Хамгийн сүүлд буюу оройн 21.00 цагийн орчимд МАН-ын Бага хурал дахин зарлагдсан бөгөөд үүний өмнө Удирдах зөвлөлийнхөн эцсийн байдлаар нэр дэвшигчдээ гаргажээ.
Пропорицональ тойрогт нэр дэвших намын жагсаалтыг намын дарга Сү.Батболд тэргүүлж, түүний араас эхний наймд ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, гишүүн Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар багтсан байна.
Тэдний араас МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл, НАМЗХ-ны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, дэд сайд Д.Гарамжав, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, дэд сайд Б.Ундармаа, Ерөнхий сайдын зөвлөх Д.Долгор, дэд сайд Ж.Цолмон, дэд сайд В.Удвал, Ж.Сауле, н.Энхсайхан, УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл нарын зэрэг хүмүүс жагссан байна.
Мажоритари 48 мандатад нэр дэвших хүмүүсийг ч мөн Бага хурлын өмнө Удирдах зөвлөлөөсөө тодруулсан бөгөөд Баянголын тойрогт Р.Раш гишүүн нэр дэвшихээр үймүүлж, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр Булганд нэр дэвшихээр болсныг эс тооцвол өөрчлөлт ороогүй байна. Ерөнхийдөө намын удирдлага болон Бага хурлын гишүүд Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг батламжлахаар болж, заалнаас нэр дэвшүүлэхгүй байх тохироо хийжээ. Харин Ерөнхий сайд асан С.Баяр энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй бололтой. Дугаар шилжих мөчид МАН-ын Бага хурал эхлээгүй байлаа.
Дугаар шилжих мөчид бидний авсан мэдээллээр МАН дахин Удирдах зөвлөлөө хуралдуулж эхэлсэн бөгөөд 28-ын жагсаалтад хөдөлгөөн орж магадгүй талаар эх сурвалж хэллээ. Энэ нь Ардчилсан намын жагсаалт ил болсонтой холбоотой бололтой.
Б.ЗАЯА
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 25, 2012 10:03:06 am )
uy gej bayar shi;jih um be erunhiilagchiin songuul,d beltgeh heregtei bie haagaa bazaah heregtei bna shuu de
-
Anonymous (May 25, 2012 10:28:18 am )
ХӨГШИН АЗАРГА ЖОРООЛОХЫН ҮЛГЭРЭЭР РААШ ШУНАЛЫН ТУЛАМ ХҮНИЙ АРААС БАЙНГА ХУТГА ШААЖ ЯВДАГ ЭНЭ ХҮНИЙ ӨӨДӨС ОДОО БОЛИХИ ХЭРЭГТЭЙ. ХҮҮХЭН ЭРГҮҮЛЖ СОГТУУ ТЭНЭЖ ЯВСАНААС ЭХНЭРЭЭ МАНААД ГЭРТЭЭ СУУ. ХӨГШИН ГЛЮКОЗ
-
Anonymous (May 25, 2012 1:17:04 pm )
–Сонгууль будилаантуулж ҮНДСЭН ХУУЛЬ зөрчиж засгийн эрхийг “ХУУЛЬ БУСААР” авч 4 жил төрийн суудал эзэгнэсэн
–Нийгмийн харилцаа, хүний амьдралд ус агаар шиг хэрэгтэй байдаг “ ХҮН ЧАНАР ШУДРАГА ЁС,ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО, ХУУЛЬ ЗҮЙ”-г устгаж , янз бүрийн аргаар “ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ” явуулж эхэлсэн
–Эх орон газар нутгаа эдийн засгийн алуурчидын барьцаанд тавьж авсан зээлээрээ ашиг олон баяжицгаахдаа “АМЛАЛТ-ХИШИГ”нэрээр ард түмнээ горьдоосон өчүүхэн бага мөнгийгч өгчих сэтгэлгүй МАН,АН –ын хууралтаас залхсан ард түмэн ТӨРӨӨ салгаж авахаас өөр замгүй болсон энэ үед тэднийг сонгочих усан тэнэг хүн олдохгүй л болуудаа? -
Anonymous (May 26, 2012 10:33:13 am )
Lundaajantsan,Nyamdorj,Demberel geed mongoliin tor zasagt monhorchihson yum shig ulig bolson,balai luivarchinguudiig ard tumen mini bitgii l songoj uzeerei.Yo yo ed nariig ooroor helbel 90 onoos hoish emee,ovoo,aav,eejuudiin maani ueiig muu helj hiisen buteesniig ni idej uuj,tsusaaraa hamgaalsan tusgaar togtnoliig ni ugui hiij eh gazar nutgaa gadaadiinhand hudaldaad bayajij baigaa balainuudiig dahin songoh yum bol MONGOL ORON ugui boloh baih shuu!!!
-
Anonymous (May 27, 2012 9:06:32 pm )
Энэ 2 намаас үнэхээр залхаж байна.Сонгогчид минь болгоон соёрх.
5 Comments