Нүхтэд нурсан барилгын нууц эзэн нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэх мэдээлэл тархаад нэлээд хэд хонолоо. Энэ мэдээлэл гарсны дараа “Хэвлэлийн бага хурал зарлаж няцаалт хийнэ” гэж байсан ч тийм юм болсонгүй. Уг барилгыг барьж байсан буруутай этгээдүүд, бас хохирогчид нь Б.Чойжилсүрэнгийн дуудлагаар Увс аймгаас ирсэн хүмүүс байсан гэж дээрх мэдээлэлд дурьдсан байсан. Хэрвээ энэ мэдээлэл худлаа байсан бол эрхэм гишүүн няцаалт хийх ёстой баймаар. Гэтэл сурсан зангаараа “ус залгичихлаа”. Тиймээс тэрбээр Нүхтийн барилгын “нууц ноёнтон” нь үнэн бололтой. Түүнийг хууль хэлэлцэх үед үг хэлэх эрхээ эдэлдэггүй, бусдад найр тавьдаг учраас “дуугүй” гэж нэрлэдэг болсон гэх. Зарим нь хэлэх гээд ч мэдэхгүй учраас дуугүй суудаг гэж даапаалах. Аль нь ч үнэн бай, мань эр үнэхээр дуугүй байснаа алт болгож чаддаг хүн юм.
Түүний эзэмшлийн “Тавантолгой коэл транс” компанийн хүнд даацын машин осолдож, хоёр хүний амь нас хохирсон хэрэг гарч, хил хаагдчихаад байхад дуугүй л байсан. “Энэ юу ч биш, жилд 15-20 хүн нас бардаг”, “Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн компанийн жолооч дахиад осолдож, хүний амь хохирчээ” гэсэн мэдээлэл шил шилээ даран гарахад ч чимээгүй л байв. “Жилд 15 хүний амь залгих нормтой” гэхэд ч хөдөлсөнгүй.”Ямар өөрийнхөө гараар алчихсан биш” гэж бодсон ч байж болох юм. Товчхондоо, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсоноосоо хойш хууль тогтоомж баталсан биш, зөрчсөн нь олон.
Өмнө нь түүний эзэмшдэг Тавантолгой коэл транс” компанийн жолооч нар осол гаргаж олон хүний амь насанд хүрсэн мэдээлэл олонтаа гарч байсан ч тэгсхийгээд замхардаг байв. Үнэндээ Тавантолгойд гарсан олон осолд түүнийг шууд буруутгахад хэцүү. Харин сая Нүхтэд гарсан асуудал бол өөр. Гишүүн өөрөө Увсаас авчирсан гэсэн мэдээлэл гарсан учраас. Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл аваагүй, ажиллах эрхгүй хүмүүсээр барилга бариулсан, энэ буруутай үйл ажиллагааны улмаас хүний амь нас хохирсон асуудал яригдаж байна. Хуулийн байгууллагууд энэ асуудлаар Б.Чойжилсүрэн гишүүнээс тайлбар авах ёстой. Түүний эзэмшдэг компанид хүний амь нас хохирох “дуртай”. Байгуулсан комнаниудад нь хүн нас барах явдал олон гарснаас болж “Жилд 15 хүний амь залгих нормтой” гэж хэлэгдэх болсон тэрбээр харин “Ямар өөрийн гараараа алчихсан биш. Ажлын байр өгсөн нь миний буруу юм уу” гэсэн байдлаар хандсаар өдий хүрсэн.
Тийм ээ, тэр өдий төдий ажлын байр бий болгож байгаа нь үнэн, гэхдээ Монгол Улсын хууль ёсоор ажилчдынхаа аюулгүй байдлыг нь хангасан ажлын байр бэлтгэж өгөх үүрэгтэй. Ингээгүйнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Ганц нэг удаа бол яая гэх вэ. Байнга шахуу ийм асуудал гаргаж байгаа учраас яавч зүгээр өнгөрөөж болохгүй. УИХ-ын гишүүн өөр ажил эрхэлж болдоггүй хуультай. Тийм ч учраас мань хүн “Би 2005 оноос хойш бизнест оролцохоо больсон” гэсэн хариу өгөөд эвтэйхэн аргалчихдаг юм билээ. Тэгсэн хэрнээ “Рапид харш” хорооллын барилга дээрээ долоо хоног болгон очиж шалгадаг байсан гэх. Тавантолгойн замд осол гарч хоёр хүний амь нас хохирсон “Хурд авто” компанитай холбоотой хэрэг гарахад бас л дээрх хариултаа хэлж байсан. Гэсэн атлаа ослын газар хоёр ч удаа очиж үзсэн гэж ярилцлага өгч байсан. Үйл ажиллагаанд нь огт оролцдоггүй хүн байн байн очиж шалгах уу. Хэрэг гарахад ослын газар хоёр удаа очих уу.
Б.Чойжилсүрэнгийн компанид ажиллаж байгаад амиа алдсан хөөрхий жолооч, барилгачдын ганц гавьяа нь Монголын төрд суугаа олигархиуд Тавантолгойгоос ашиг хүртдэг хуулийн байгууллагынхан бизнесмэнүүдийн халаасанд багтдаг гэдгийг олон нийтэд ил тод болгож өгсөн явдал. Нүхтэд болсон осол бол Б.Чойжилсүрэнгийн нэр холбогдсон ослын анхных биш. Тухайлбал, Увс аймгаас УИХ-д сонгогдож гарч ирснийх нь дараахан нэгэн бүсгүй учир битүүлгээр амь эрсэдсэн нь түүний нэртэй холбогдож, хүний гарт амиа алдсан байтал холбогдох байгууллагууд өөрөө амиа хорлосон гэсэн хачирхалтай дүгнэлт гаргасан нь хэвлэлээр гарч байв. Б.Чойжилсүрэнгийн эзэмшдэг “Рапид харш” хорооллыг барьж байгаа барилгачдаас бэртэж гэмтсэн, унаж нас барсан тохиолдол олон гарч байсан. Гэвч хохирогчдын амыг “мөнгөөр үдчихдэг” гэсэн яриа байдаг юм билээ.
Нөгөөтэйгүүр ажилчдын ихэнх нь увсынхан байдаг нь ч нөлөөлдөг гэх. Нүхтэд гарсан асуудал ч бас энэ маягаар дарагдаад өнгөрөх бололтой. Б.Чойжилсүрэнгийн адил эрх мэдэл бүхий эзэдтэй, барилга, уул уурхайгаар мөнгө хүүдийлж байгаа комнаниуд ажилчдаа хамгаалалтын хувцас хэрэгслээр хангаж, үйлдвэрийн осолд орохгүй байх нөхцөл бүрдүүлэхэд төдий л анхаарахгүй, уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа тээвэрлэлт хийхдээ аюулгүй ажиллагааны анхан шатны дүрэм мөрддөггүй, холбогдох хууль хяналтын байгууллагууд ч зохих ёсны шаардлага тогтмол тавихгүй байгаа нь цаагуураа өнөөх л ашиг орлого, авч өгч байгаатай холбоотой гэсэн мэдээлэл байнга гарсаар байна.
Ийм тохиолдолд “Өө, энэ УИХ-ын гишүүн юм чинь компаниасаа зай барьчихсан байгаа. Тийм болохоор энэ хүний буруу байхгүй” гэж хандаж боломгүй байна. Эцсийн эцэст компанийн эзэн гэдэг бол хамгийн хариуцлагатай байх ёстой хүн. Энэ хүнд нь хариуцлага тооцож байж тэр компани дүрэм журмаа биелүүлдэг болно. Тэд үйл ажиллагаа явуулах бүх талын саад бэрхшээлийг давж, ямар нэг аргаар “замаа засдаг” мөртлөө үйлдвэрийн осол гарсаар байгаа нь гүйцэтгэх захирал нэртэй хүүхэлдэйнүүдийн “Манай эзэн УИХ-ын гишүүн, дарга сайд юм чинь ямар ч асуудлыг аргалчихна” гэсэн ахархан бодолтой ч тодорхой хэмжээгээр холбоотой. Тиймээс зөрчил гаргасан компанийн эзэнд бас тодорхой хэмжээний хариуцлага хүлээлгэдэг тогтолцоо зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Х.БАТСАЙХАН: Монголын мэдээ
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 15, 2012 1:32:15 pm )
çºð÷èë ãàðãàñàí óëñûí èõ õóðëûí ãèø¿¿ä ÷ áàé á¿õ õ¿íä àðãà õýìæýý àâõ ¸ñòîé õóóëü ä¿ðýì áàéäàã þì áàéãàà áèç äýý õàðèóöëàãà àëäñàí á¿õ õ¿íä ë ¿éë÷èëýõ ¸ñòîé ÿàñàí õ ìºíãºòýé ýð âå ¸ðºíõèéëºã÷ áàéàí õ¿íèéã èéì áîëãîæ áàéãàà ìºðò뺺 íÿþäîðæ ýíý õî¸ðûãí àâÿ õàÿõ õýðýãòýé õ¿íèé àìü íàñààð òîãëîæ ñóóäàã áàéð ãýæ þó áàéñàí þì áý õ¿íèé õàðààë õ¿ðýýñýé áèëýý ýíý îëãèðàõóóäàä ÿàñàí õàíæ ÷àääàãã¿é óëñóóä âý áèä ìàõàà äèéëæ èäýæ ÷àäàõã¿é áàéõàä
-
Anonymous (May 15, 2012 3:32:57 pm )
Увсынханд ичих булчирхай байхгүй дээ заваан гарууд
-
Anonymous (May 15, 2012 5:57:40 pm )
Хайран хүний амь…
-
Anonymous (May 15, 2012 6:32:03 pm )
Íààä õóëãàé÷ ÷èíü õîîëîî õ¿íèé ìàõààð õà÷èðëàõã¿é áîë õîîëøèõîî áàéñàí øóíàëûí òóëàì áàéõã¿é þóäàà.
-
Anonymous (May 15, 2012 10:54:58 pm )
naad nuhyr chini aluurchi ymbn a
-
Anonymous (May 17, 2012 9:18:40 am )
ene nuhriin songuuliin surtalchilgaagaar mungu taraaj bga bichleg bna lee sh dee. tegeed avilgaltai temtseh gazar yugaa hiigeed bga yum be beleehen notloh barimt baiha. shalgaachee naadhaa.
6 Comments