antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 15, 2012 24 comments

П.Хосбаяр: Н.Энхбаяр өөрөө л гутал, хувцсаа тайлж хаяад байсан шүү дээ

нийтлэсэн Admin

Авлигын хэргээр шалгагдаж буй МАХН-ын дарга Н.Энхбаярыг цагдан хорих явцад яргалсан, дарамталсан гэх яриаг гишүүд, дэмжигчид нь гаргаж байгаа билээ. Энэ талаар Шүүхиин шийдвэр биелүүлэх Ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын дэд дарга П.Хосбаяраас тодрууллаа.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг өндөр албан тушаал хашиж байсан учраас цагдан хорих төвд онцгой эрх эдэлсэн гэх яриа байна.

-Яллагдагчаар татагдсан Н.Энхбаяр онцгой эрх эдэлсэн юм байхгүй. Манай албан хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гэдэг утгаар нь ёс зүйн хувьд хүндэтгэлтэй хандаж байсан. Харин цагдан хоригдогч захиа гаргах, утсаар ярих гэх мэт дотоод журам зөрчсөн.

-Дотоод журам зөрчсөн хоригдогчид ямар арга хэмжээ авдаг юм бэ?

-Сахилгын арга хэмжээ авдаг журамтай. Н.Энхбаяр дотоод журмыг ойлгоогүй байсан юм билээ. Тийм учраас сахилгын арга хэмжээ аваагүй.

-Өмгөөлөгч нартай нь уулзуулдаггүй байсан юм биш үү?

-Өмгөөлөгчтэй нь өдөр болгон уулзуулдаг байсан. Харин эхнэр хүүхэдтэй нь цагдан хорих 461 дүгээр ангид шилжин ирсэн үед нь уулзуулсан юм билээ.

-Намынх нь гишүүд даргад нь яргалсан, хүч хэрэглэсэн гэх мэдээлэл тараасан. Энэ үнэн үү?

-Манай цагдан хорих төвүүд бүгд камерын системтэй шүү дээ. Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд 24 цагийн турш теле камераар харж байсан. Нэмээд хэлэхэд хяналтын прокурор хууль дүрэм хэрхэн хэрэгжиж байгааг өдөр болгон үздэг байлаа.

-Ортой нь хүлээд ам руу ус цутгасан гэх мэдээлэл ч байсан.

-Ийм ор үндэсгүй мэдээлэл тараасан явдалд ихэд харамсаж байна.

-Цагдан хорих төвөөс хоол унд идэж байсан уу?

-Үгүй ээ. Төрийн тусгай хамгаалалтад байдаг учраас цаанаасаа хоол унд нь ирдэг. Шинжилгээнд орсон, хоол унд иддэг байсан юм.

-Эмчийн үзлэг оруулж байсан уу?

-Өөрийнх нь эмч тогтмол үздэг байсан.

-Төв аймгийн мөрдөнгөөс цагдан хорих 461 дүгээр хорих анги руу шилжих үед нь бас яагаад дамжилж гарсан юм бэ. Хөлөөрөө явж чадахгүй байсан юм уу?

-Өөрөө 461 дүгээр хорих анги руу явна гэсэн юм. Тэгсэн хэрнээ гучин минут хүлээ гэсээр дөрвөн цаг болсон. Энэ хооронд гишүүд дэмжигчид нь тусгай хамгаалалттай бүс рүү дайрч хоёрдугаар эмнэлэг рүү авч явна гэж байсан. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгч асан гутал, хувцсаа тайлж хаяад байсан шүү дээ. Бид сугадаж аваад машинд суулгасан. 461 дүгээр анги дээр ирэнгүүтээ л зүгээр ороод явчихсан. Машинд өөрөө суухгүй байсан учраас өргөж, сугадаж гаргадаг. Энэ нь байдал гишүүд дэмжигчдэд нь хүндээр тусдаг юм билээ.

-Яагаад гутлаа тайлж хаяад байсан юм бол?

-Мэдэхгүй. Бид гутлыг нь өмсгөж өгсөн.

-Танай албан хаагч руу хуруу гараа харуулах, эрх чөлөөнд нь хүртэл халдаад авсан гэх мэдээлэл бий. Арслан торонд орчихсон юм шиг л архираад байсан гэсэн яриа байна үнэн үү?

-Хоригдож байгаа болохоор бухимдсан байх. Үүнээс өөр тайлбар өгөх бололцоо алга. Манай хүмүүс рүү янз бүрийн ааш авир гаргаж байсан. Тэр бүхэн камерын бичлэгт баримт болоод байж байна.

-Өөрийнхөө төлөө өлсгөлөн зарлаж байгаа Н.Энхбаярыг ухаан алдлаа, нас барчихлаа гэсэн цуурхал их гарсан. Энэ бүх мэдээлэл нийгэмд бухимдал үүсгээд байх шиг байсан?

-Тийм ээ. Манай байгууллагын зүгээс бололцоотой бүх мэдээллийг өгч байсан.

-Цагдан хоригдож буй хүн бүхэн Н.Энхбаяр шиг гутлаа тайлж хаяад байвал хэцүү юм даа?

-Намынх нь гишүүд, дэмжигчид, гэх жар гаруй иргэд 461 дугээр хорих ангийн гадаа узель тавьчихаад Н.Энхбаярыг суллахыг шаардах, дуу дуулах гээд олон зүйл болсон. Шөнөжин чанга яригчаар ээлжилж яриад хонож байгаа юм. Бид хуулийн дагуу ажил үүргээ л гүйцэтгэж байлаа.

– Ер нь хориход хоригдол хүмүүс өлсгөлөн зарладаг уу. Хэрэв өлсгөлөн зарладаг бол жилдээ хэдэн хүн өлсгөлөн зарладаг юм бэ. Нас барсан тохиолдол бий юу?

-Жилдээ хорь гаруй хүн өлсгөлөн зарладаг. Нас барсан тохиолдол байхгүй.

-Н.Энхбаярын биеийн байдал ямар байсан бэ?

-Цагдан хоригдож байгаа хүний өвчин эмгэг, эрүүл мэндийн талаар мэдээлэл өгөх ңь хуулиар хориотой байдаг. Энэ хуулийн дагуу мэдээлэл өгөх боломжгүй.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • Anonymous (May 15, 2012 1:28:27 pm )

    teneg durak idsen uusanaa huleeh chadvargui

  • Anonymous (May 15, 2012 1:35:10 pm )

    хуулийнхан дандаа худлаа ярьдаг аягүй муухай хүмүүс байдаг юм байна лээ бас их дээрэлхүү

  • Anonymous (May 15, 2012 1:35:35 pm )

    ñýòãýëä íü ñýâ ñóóëãàæ äîðîìæèëñîí õ¿íèéõºë ãàð áîëñîí óëñóóäàä èíãýæ áàéõ íü àðãàã¿é ø¿¿ äýý

  • Anonymous (May 15, 2012 2:03:34 pm )

    хуулийнхан дээрэлхүү худлаа хэрэг хүлээлгэдэг зэвүүн амьтад байдагшдээ. дээрэлхүү гэж яана

  • Anonymous (May 15, 2012 2:04:49 pm )

    Muu avilgin zagalmailsan etseg luivarchin chin vhej daldrahgvi yasin chadahgvi baij huuliinhand dandaa daramt vvsgej gai boloh uym

  • Anonymous (May 15, 2012 2:18:09 pm )

    UGAASAA L ARCHAAGUI ER DEE EKS ERUNHIILEGCH. INGEH NI UY CH BISH.

  • Anonymous (May 15, 2012 2:37:10 pm )

    durmiig ni medeegui bsan bolohoor hariutslaga huleelgeegui ch geh shig ene yariltslaga ugch bgaa nuhur yuun hachin yum yaridagiin be? Dotood durem jurmaa ehleed taniltsuuldaggui hereg uu

  • Anonymous (May 15, 2012 2:46:28 pm )

    Угаасаа маш хэцуу хун гэж ярьдаг л даа дээд хурээнийхэн бугд мэднэ Хууль сахиулж буй албаны хумууст ямар хэцуу байсан бол доо Энэ хунд бусадаас илуу хундэтгэлтэй хандаж ирсэн нь хэнд ч тодорхой ш дээ тэгээгуй бол бур ч хэцуу юм болно

  • Anonymous (May 15, 2012 2:48:05 pm )

    Угаасаа маш хэцуу хун гэж ярьдаг л даа дээд хурээнийхэн бугд мэднэ Хууль сахиулж буй албаны хумууст ямар хэцуу байсан бол доо Энэ хунд бусадаас илуу хундэтгэлтэй хандаж ирсэн нь хэнд ч тодорхой ш дээ тэгээгуй бол бур ч хэцуу юм болно Тэр тогтоол уншиж байхад ямар тэнэг ааш гаргаж байгаа г олон тумэн хараа байлгуй

  • Anonymous (May 15, 2012 3:55:54 pm )

    nasaaraa enge mengiig alagluulj eehtei mahig zoogloj yavsan hun yagaad busdin adil hooltoi hoolhui hed honoj boldoggui yum tegeed ch elsgelen baih eruul mended sain udahgui naadah chin goliigood irne muu amitan uhdeggui yum

  • Anonymous (May 15, 2012 3:57:06 pm )

    ulaan shunal uhtelee idej idcheed odoo bas teriin tolgoid garch yu ideh gesen yum boloo

  • Anonymous (May 15, 2012 3:58:44 pm )

    Mongolchuud bid iim ovlgogui huneer uchnuun jil turiin ajil hiilgesen um be?Ailiin erhiin teneg huuhedees doloon dor teneg avig gargaad bj bgaag n,turd ajillaj bgaa humuus buruutaad shorond orood, ingej tenegteed bh um bol yanaa.Neeh tohitoi,tomoo hunii dur uzuuleed bsan chin unen teneg gar bna shdee.Bugsuu uhuulj,doloolgosoor bj bgaad dandaa erchuudtei bdag gazar ochood bugsuu doloolguulahsan geheer baij ydaj bsan um bailguidee,hugiin mangar chin iim huniig uruvduud,hamgaalaad yvj bgaa minii Mongoliin ard tumen ymar saihan setgeltei um dee.

  • Anonymous (May 15, 2012 4:43:44 pm )

    bitgii zahialgaar setgegdel bicheed baigaarai umhii novshoo, end yarigdsan zuil bugd hudal Enkhbayar bol tegdeg teneg hun bish, huuliinhan dandaa hudlaa yaridag, unuudur hen ni iluu alban tushaal erhelj baina tuuniig l doloono. hervee margaash Enhbayar erunhiilugch bolvol bugd l yaj baisnaa sanavch buzaad l tuuniig doloono. iimhen iumig oilgoj yadaad baih iu bainaa, estoi hutsvaa, Enkhbayarin zuv, hereg hiigeegui huniig tarchlaaj alah shahchihaad iugaa hutsatsgaad baigaa hoshnogoni alchuuruud ve. har hereenuudee duugaa tat. ENKHBAYAR NOMER 1.uur olon ug baihgui.

  • Anonymous (May 15, 2012 5:03:25 pm )

    chi uuruu zahialga tenegtej baigaag ni TV-r harsan yg cham shig mal b.a le uhvel taarna

  • Anonymous (May 15, 2012 5:58:38 pm )

    Хуулийханд авах юм ховор доо Дандаа булхай…

  • Anonymous (May 15, 2012 6:15:40 pm )

    huurhii muu darga min. ene turiin 3n undurlug ni buugasai shudarga es ni hna bn aa

  • Anonymous (May 15, 2012 7:09:22 pm )

    ZOV ZYITEI ALDSAN ENDSEN JDUU ZYDYY ARD TYMNEE HUCHEER SHIITGEN JLIIG OGDOG,HARIN MUU ZYRHTUUD ULSIIN HPORONGOOS TERBUMAAR DOLLAR HULGAILSAN LALARUUD INGJE ERH CHOLOOGOO EDLEH NI TYYHEN DAHI GUTAMSHIG ENE DELHIIN SHIVSHIG UM, BIDNIIG GADAADIINHAN SJHOOLON INEEJ BYI,TIIMEES TOROOS LUIVARCHDAA CHEVERLEN,URDAAS OLNOOR OROJ IREH ONHII HUJAANUUDTAI HOON ZAILUULAHIIG ZALUU YE BID TOMOR NYYRT TOROOS SHAARDAJ BAINA… GESGEE HOH TENGER…

  • Anonymous (May 15, 2012 8:16:16 pm )

    enhbayriin zurag goe bn shildeg zurgaar shalgaruulhaar

  • Anonymous (May 15, 2012 8:49:01 pm )

    geendee ch baina goondoo ch baina huuliinhan zevuun ni unen,Enhbayr anhnaasaa l gereesee gutalgui garsan ,hol ni haluucaad gutlaa tailaad shiddeg ovchtei ym baih , ene bol Enhbayriin emaij bailaa

  • Anonymous (May 15, 2012 8:53:02 pm )

    Enhbayriin ger buliinhen uneheer aimaar zevuun humuus baina leesht ter avgai Colmon ni yrij baigaa ni shazuur zuugaad l,huu Batshugar ni nudend huiten caraitai, Enhbayriig har!!!! hun shuuhiin togtool unshij baihad chihee taglaad l ugleed l estoi zevuun haragdaj baisan

  • Anonymous (May 15, 2012 9:06:11 pm )

    harin tiim edniihen ih muuhai muu hymyys sanagdsan shyy yaj yavaad ih ondort gartsiin unahad ih hetsyy l baigaadaa erthen gadagshaa garch hevtehgyi hehe hamag yumaa zaraad USA-d ochson bol tansaglaal hehe

  • Anonymous (May 16, 2012 7:27:32 am )

    hujaa elbegee-iin bogs doloogch.

  • Anonymous (May 16, 2012 8:59:31 am )

    Uneheer geriinhen ni hetsuuhen l aash awirtai yum bainleedee eej ni ch gesen6 Jiriin eej bol tiim bishee

  • Anonymous (May 16, 2012 5:12:30 pm )

    huuliinhan dandaa hudlaa heldeg yuma bi uuruu tend ajildag

antalya rent a car