Улс төрийн нам хүчнүүд сонгуулиас өмнө их зүйлийг амжуулахаар амьсгаа өндөртэй яваад байх шиг.
Хамтарсан засгийн үед УИХ-аар батлагдсан “Төмөр замын бодлого”, түүнийг нь хэрэгжүүлэхээр ажиллаж байсан “Монголын төмөр зам” гэдэг төрийн өмчит компаниараа туг тахин байж “Үндэсний төмөр замын суурь бүтэц” гэх тоглоомын компани байгуулж түүндээ шинэ төмөр зам бариулах асуудлаа хариуцуулна гээд л сүржигнээд байсны учир одоо тайлагдаж эхэлж байх шиг байна. УИХ-аас баталсан “Төмөр замын бодлого”-оор бол Таван толгой-Сайншанд-Хөөт- Чойбалсан чиглэлийн 1100 км замыг эхэлж бариад дараа нь Ухаа худаг-Гашуун Сухайт, Хөөт-Нөмрөг гэсэн чиглэлээр төмөр зам тавина гэсэн байдаг. Харин Засгийн газар маань сүүлийн үед дээрх бодлогоо 2 хуваагаад Таван толгой – Сайншанд, Ухаа худаг – Гашуун сухайт гэсэн замаа түрүүлж барина гээд сэм шийдвэр гаргасан сурагтай. УИХ-аас хууль баталдаг тэр нь хэрэгжихдээ тэс ондоо хэрэгждэг гэдгийн сонгодог жишээнүүдийн л нэг л дээ.
УИХ-ын бодлогыг яг голоор нь хуваачихаж байгаа бололтой. Тэгээд нөгөө тал нь аль байна гэхээр “Зэрэг нэмэхийн өмнө” гэдэг кинон дээр гардаг шиг юм болох нь. Дээрээс нь бас нэг ноцтой гэхээр мэдээлэл байгаа нь сүүлийн үед хятадын хөрөнгө оруулалттай, хятадын төрийн мөнгийг эргэлдүүлдэг гэх нэр аваад буй Энержи Ресурс буюу MCS компани нь өөрийн Ухаа худаг дахь ордоос чанх урагш Гашуун сухайт хүртэлх төмөр замыг, нөгөө хэсгийг нь бараг 100% хятадын мэдэлд байдаг Болд Төмөр Ерөө Гол ХХК-ийн охин компани “Дорнын төмөр зам” ХХК (нэр нь хүртэл Дорнын луу гэж байгаа мэт) Таван толгойгоос Сайншанд хүртэлх замыг 20 жилийн хугацаатай концессын шууд гэрээгээр өгч байгаа бололтой. Эндээс харахад хамтарсан засгийн үед Монголчууд төмөр замаа өөрсдөө барина гэж байсан бол энэ засгийн үед бүгдийг хятадуудад өгч байгаа шийдвэр гарсан сурагтай.
Өөрөөр хэлбэл шинэ төмөр зам баригдсанаар зүүн бүсийн Сүхбаатар, Дорнод, Дорноговь аймгууд шинэ төмөр замаар холбогдож хот суурин газрууд бий болох, эдийн засаг, нийгэмд үзүүлэх ач холбогдолтой гээд байсан нь байхгүй боллоо. Дээрээс нь бас нэг ноцтой гэхээр мэдээлэл байгаа нь Ухаа худаг дахь ордоос чанх урагш Гашуун сухайт хүртэлх төмөр замыг сүүлийн үед хятадын хөрөнгө оруулалттай, хятадын төрийн мөнгийг эргэлдүүлдэг гэх нэр аваад буй Энержи Ресурс буюу MCS компанид, Таван толгойгоос Сайншанд хүртэлх замыг 20 жилийн хугацаатай концессын шууд гэрээгээр бараг 100% хятадын мэдэлд байдаг Болд Төмөр Ерөө Гол ХХК-ийн охин компани Дорнын төмөр зам ХХК (нэр нь хүртэл Дорнын луу гэж байгаа мэт)-д өгч байгаа бололтой. Эндээс харахад хамтарсан засгийн үед Монголчууд төмөр замаа өөрсдөө барина гэж байсан бол энэ засгийн үед бүгдийг нь хятадуудад өгч байгаа бололтой. Хятадууд төмөр зам барьж хятадууд эзэмших нь тодорхой болж байна. Хамтарсан засгийн газрын үед батлагдсан төмөр замын ажлыг явуулахгүй байсан шалтгаан нь энэ байсан бололтой. Харин нөгөө “Үндэсний төмөр замын суурь бүтэц” гэх компанийн тухай сураг чимээ ч алга.
“Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал” гэх нэг баримт бичиг байдаг. Түүний “3.2.2. Хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого” зүйлийн 3.2.2.2-т “… стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтална” буюу хөрөнгө оруулалтын хэмжээг 1/3-ээс хэтрүүлэхгүй байлгах гэж заажээ. Харин бодит байдал дээр 2/3 нь Хятад гэсэн тоотой болчихсон явж байдаг, за энэ ч одоо өнгөрсөн. Сонгуулийн хуулийн будлиан, Н.Энхбаяр, Ц.Нямдоржийн асуудал гэсэн бужигнаан дунд Засгийн газар сонгуулиас өмнө урд хөршийнхөнд хэт тал засч стратегийн чухал салбараа 100% өгч байгаа бололтой. Манай улс төрчид ч яахав хөлөө жийлцээд, биенийгээ шоронгийн хулгайч нохой, гахайгаар нь дуудаад нөгөө нэг хэсэг нь хууль зүйн сайдыг унтсан гэхээр огцруулах гэж байсан юм, тэгсэн чинь сайд унтаагүй зүүрмэглэж байсан байна лээ. Тиймээс огцруулахаа больсон ч гэх шиг хошин шогийн жүжиг тавьж зуур Орос ах нар юу бодож суугаа бол.
Хамаг юмаа хятадуудад найр тавин өгч байгаад бензинийхээ крантыг хаалгаж сонгуулийн сурталчилгаандаа улс төрчид маань явган нүцгэн гүйх вий дээ. За тэд ч яахав хурдан ажнай хүлгүүдээрээ унаа хөл залгах юм байгаа биз. Харин өргөн хэрэглээний барааны үнэ өсөж ард түмний нуруун дээр л хамаг ачаа нь буудаг явдал битгий давтагдаасай. Морь унасан УИХ гишүүний суудал горилогсод сонгогчдодоо хүнс тараах амлалт өгөх бараан цаг ирэх вий дээ.
А.Тамир
Olloo.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 15, 2012 12:29:23 pm )
arai dendej ba aa
-
Anonymous (May 15, 2012 12:35:41 pm )
Х БАТТУЛАГИЙН ХЭЛЭЭД САНУУЛААД БАЙСАН ҮНЭН БАЙНА ЛУЙВАРЧАД ХЯТАДЫН ГАР ХӨЛ БОЛОГЧОД МОНГОЛЫН БАЯЛГИЙГ СОРХООР ХЯТАДЫН ТАЛД ИЛТ АЖЛАЖ ИХЭЛЛЭЭ
-
Anonymous (May 15, 2012 12:57:04 pm )
yana daa hydatiin erliizuud dyyrsen bna
-
Anonymous (May 15, 2012 12:59:36 pm )
yahuu Mongolchuudaa, deeshee tenger hol dooshoo gazar hatuu bolj bnaaa
-
Anonymous (May 15, 2012 2:00:48 pm )
Fuck. MCS. FUCK
-
Anonymous (May 15, 2012 2:53:09 pm )
Дашдорж гэдэг сайд сайд болохын тулд хятадуудаас 4 тэрбум төгрөг авч тэрийгээ хахуульд өгч сайд болсон гэнэ лээ. тэгээд баярласан сэтгэлээ илэрхийлж ийм шийдвэр гаргуулаа биз.
-
Anonymous (May 15, 2012 3:05:09 pm )
shuurhai.mn chin henii web bilee bz. Jenko mongo tolj awsan suragtai bsan unen uu ?
-
Anonymous (May 15, 2012 3:08:47 pm )
Dem demendee dees erchindee gej bid yagad gaigu yava negnee ingedeg bna a. Pdo gants bvteen baiguulagch mongol companaa hyatadiinh ged hudlaa burhaa boliosoi bile yumnii uchir meddeg humuus ch eniig medjga bh
-
Anonymous (May 15, 2012 5:23:52 pm )
tarhi ugaana !
-
Anonymous (May 15, 2012 6:53:16 pm )
xyatadiin compani nutag ruugaa tomor zam tavix gej bna yund gaixaaad bgaa malnuud ve
-
Anonymous (May 15, 2012 6:57:23 pm )
xarj l baya xyatad ruu tomor zam tavisan xoino ni amaa bariad ch oroitox blgui
11 Comments