antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 15, 2012 3 comments

Аваргуудын бариулсан орон сууц асуудал үүсгэжээ

нийтлэсэн Admin

UUSA нэртэй барилгын компанийн барьсан 72 айлын орон сууц жил гаруйн хугацаанд оршин суугчдын хэл амыг

таталж байгаа аж. Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр, Төмөрчний гудамжны 22-р байр хэмээх тус байрыг бариулсан дээрх UUSA барилгын компани нь Даян аварга Г.Өсөхбаярынх аж. Тэрбээр сантехник болон бүх зүйл нь чанаргүй материалаар хийгдсэн энэхүү барилгынхаа хариуцлагыг өөрөөсөө холдуулдаг агаад оршин суугчдыг гомдол гаргахад “Байрнаасаа гар” гэх мэтээр ам хэлээр доромжилдог тухай тус байрны оршин суугчид мэдээлж байна. Г.Өсөхбаяр аваргаас гадна монголчуудын хайрлан хүндэлж явдаг нэр нөлөө бүхий бөхчүүд энэ барилгын цаана байдаг байна. 72 айлын гэх энэхүү орон сууц анх оршин суугчдаас захиалга авахдаа кабелийн сувагтай, интернэттэй, хүүхдийн иж бүрэн тоглоомын талбайтай, хөгшчүүлийн нарлах тусгай суудалтай, домофон системтэй, 24 цагийн лифттэй гээд хүний амьдралд бүрдүүлж болох бүхий л тухлаг орчныг бүрдүүлсэн талаар рекламдаж байсан гэнэ. Харин нэдэр дээрээ амласан бүхний 50 хүрэхгүй хувь нь л оршин суугчдыг угтсан аж. Монголчууд хүлцэнгүй үедээ хүлцэнгүй хүмүүс хойно аваргуудыг харж догдлон тэр үедээ байрандаа хэл амгүйхэн нүүгээд оржээ.

Гэтэл өдгөө ашиглалтад ороод хоёр жил гаруй болж байгаа хэр нь лифт нь ажиллагаагүй болж, долоогоос дээш давхрын айлууд нь халуун, хүйтэн ус байнга тасардаг, улаан зэв гоождогоос гадна хана, тааз нь цууралт өгөөд эхэлчихсэн юм байна. Мөн зориулалтын хогийн цэг байхгүй нь оршин суугчид ямар ч халдварт өвчнөөр өвчилж болзошгүй байгааг хэлж байна. Хамгийн гол нь Даян аварга Г.Өсөхбаяр, Аварга Д.Сумъяабазар, Улсын начин н.Амарсайхан нарын олны хайр хүндлэлийг хүлээсэн бөхчүүдээр овоглосон шаардлага хангахгүй энэ орон сууц үнэндээ байнга асуудалтай байдаг агаад оршин суугчид нь нийлж ярилцаад “Ард олны хайртай бөхчүүдийнхээ нэр хүндэд халдсан мэдээллийг олон нийтэд цацаад яахав. Асуудлыг аль болохоор эв зүйгээр шийдъе” хэмээн ярилцжээ. Гэсэн хэдий ч хүндэт бөхчүүд энэ асуудлыг нь хүлээж авах нь бүү хэл нохой хуцсан чинээ тоогоогүй гэнэ. Ингээд цөхөрсөн иргэд холбогдох газарт нь гомдол гаргахад хариуцах эзэнгүйн улмаас энэ хэрэг нуун дарагдаж, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар бөхчүүдийн талд илт үйлчилсэн байна. Өдгөө хотын төвд шинэ орон сууцанд амьдардаг нэртэй ч наад захын шаардлага хангаагүй, усгүй, лифтгүй энэ байрыг эхнээсээ  хүлээж авсан комисс ч мөн асуудалтай болж таарах нь энэ хэргийн цаанаас цухалзаж байна.

Зүлэг ногоон дэвжээнээ олныхоо магнайг тэнийлгэн барилддаг, бидний хүндлэлийн нэг хэсэг болсон хүмүүс ийнхүү ашиг сонирхлын төлөө иргэдийг зольж, доромжилж, хуулийг гууль болгож, хяналтыг зогсоож чаддаг гэдгээ ЧД-ийн 3-р хорооны 22-р байрныханд харуулаад байгаа аж. Өмнө нь тус байрныхан нэг удаа телевиз дуудан гомдоллож байсан байна. Харин одооноос бүх шатны байгууллагаар тэмцэл хийхээ илэрхийллээ.
Ж.Насаа wikimon.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (May 15, 2012 3:22:27 pm )

    hunii boov ruu tiirdeg OSOHOO novshiin ajil n yaj ch uragshaa oodtei yvah bil e de . . .

  • Anonymous (May 15, 2012 4:11:16 pm )

    temtsex xeregtei zurqagtaar garga ner usiig ni zarla, muu xulgaichid. ed nariin barilga barix gej uo baix bileedee novshiin omxii bogsiolson box nertei luiavrchid xuligaanuud

  • Anonymous (May 16, 2012 11:23:23 am )

    Ýíý ¸ñòîé ¿íýí. ªñºõáàÿð, Ñóìúÿàáàçàð, Àìàðñàéõàí, Óóãíàà ãýõ íºõä¿¿ä òîì õóëõè òîì ëóóâàð õèéñýí, Õàðèí 纺ëºí áè÷èæ. Ýíý áàéðíû æîðëîí âàíí, ñàíãèéí ç¿éë¿¿ä îäîî õýí÷ òîîæ õàðàõàà áîëñîí õîã äýýð õàÿä ÷ õ¿í àâõààðã¿é ç¿éëýýð õèéñýí. Áîääîî àéë àìüäðàõ ºðººíèé õààëãûã õàìãèéí ìóó õóâàíöàðààð õèéæ õóëüõàäñàí ãýýä áîä, Òýãýýä îðøèí ñóóã÷èä íü õýëæ ÿðèàä ãîìäîë ãàðãàõààð àâàðãóóä ººðñ人 áóëòààä Óóãíàà ãýã÷ åðºíõèéëºã÷èéí õàìãààëàã÷ áàéñàí ãýõ ýíý îð÷ëîíãèéí õàìãèéí ìóëãóó áîëîâ óó ãýõýýð íºõðèéã ÿâóóëæ àëíà õÿäíà, õººíº òóóíà, òà íàð õýí÷ áèø ãýæ õýëæ, çàðèì îðøèí ñóóã÷äàä ãàð õ¿ðäýã íºõðººð äàðìàòëóóëäàã. Ìîíãîë ò¿ìíèé õ¿íäëýë äààõã¿é àâàðãóóä áîëèìîîð þì. Åðèí ýíý àñóóäëûã ýð¿¿ãèéí õýðýã ¿¿ñãýí øàëãóóëìààð áàéíà. Ýíý ìýò òýíýã íºõäèéã ººõø¿¿ëæ áàéäàã ÌÀÍ ýíý ÷èãèéã óãøèëòàé íºõ人ñ ýíý ñîíãóóëèàð ñàëæ äàõèí çàñàãëàëä îðóóëàëã¿é, óëìààð øèéòãýæ ëóéâàð÷èä õààíà áàéõ ¸ñòîé òýíä íü áàéëãàõ õýðýãòýé.

antalya rent a car