УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар өчигдөр намын дарга Н.Энхбаярын эрүүл мэндийн талаар хэвлэлийн хурал хийлээ. Д.Тэрбишдагва “Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаад 170 гаруй цаг болж байна. Өлсгөлөн зарласан шалтгаанаа хууль хүчний байгууллагуудад хүргэсэн. Ардчилсан ёсыг сахиж байгаа оронд улс төрийн өлсгөлөн зарлах боломж бий. Ямар нэгэн байдлаар тавьсан шаардлагынх нь талаар тодорхой хэмжээнд ярилцах ёстой. Гэтэл өнөөг хүртэл хэн ч ярьсангүй. Зөвхөн эрүүл мэндэд нь анхаараарай л гэж дамжуулсан. УИХ-д энэ талаар танилцуулга хийх гэсэн боловч УИХ-ын дарга ийм боломжийг өгсөнгүй” гэв. Н.Энхбаярыг эмнэлэгт ирэхээс өмнө Ч.Улаан гишүүн тус эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд эмнэлгийн нөхцөл байдал ямар болсон талаар мөн мэдэгдэв. Тэрээр “Миний астом хөдлөөд хоёрдугаар эмнэлэгт долоо хоног хэвтсэн. Н.Энхбаярыг ирснээр хойш эмнэлгийн үйл ажиллагааны горим өөрчлөгдсөн. Эмнэлгийн үүдэнд цагдаагийн ажилтнууд олноор харуулд гарсан байна. Хашаан дотор цагдаагийн машинууд байнга жижүүрлэж байгаа. Ингэж сүр үзүүлэх хэрэг байхгүй шүү дээ” гээд тус эмнэлгийг ийнхүү шорон болгож байгаад харамсч буйгаа илэрхийлэв.
Сэтгүүлчид тэднээс та нар яагаад өөрсдийгөө шударга зүйл хийж байна гэж бодож буй тухай, Н.Энхбаярын хэргийг гадны улс төрийн хүчинтэй холбогдож буй хардлагад ямар байр суурьтай байгааг нь асуухад, гишүүн Д.Тэрбишдагва УИХ дээр үгээ хэлэх боломжгүй байгааг, сонгуулийн өмнө намын даргыг нь барьж хорьж байгаад эмзэглэж буйгаа нуусангүй. Долоо хоног ус тавилгүй өлсгөлөн зарлаж байхад шаардлагынх нь талаар хэлэлцэхгүй байгааг шударга бус үйлдэл хэмээн үзэж буйгаа мэдэгдэв. Мөн Н.Энхбаяр дарга гадны байгууллага, Фрийдландтай холбоотой эсэх асуудлыг мэдэхгүй гэдгээ илэрхийлсэн.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 11, 2012 9:44:11 am )
Энэ хүмүүс шоу хийхээ болиоч ээ. Тэр хүнийг хууль шийддэгээрээ л шийдэх байх.Зүгээр иргэнийг барихаар нохой хуцаж байгаан чинээ тоодоггүй байж. Дарга нар болохоор бие нь муу энэ тэр гээд эрүүл хүн байдаг юм уу? энэ улсыг чинь данда сульдаа нар удирддаг юм уу?
-
Anonymous (May 11, 2012 10:37:01 am )
òéèì ø¿¿.Òýä æèðèéí èðãýíèé òºëºº ãàíö ¿ã ÷ óíàãàõã¿é.Ýðõ ìýäýë ãýã÷ õ¿íèé ÷àíàðûã ìºí ÷ õàðóóëàõ þì äàà.
-
Anonymous (May 11, 2012 12:43:14 pm )
Энхбаяр бол сэжигтэн, тэр өлсгөлөн зарлаад бие нь муудсан учир харин ч ерөнхийлөгч байсан учир 2-р эмнэлэгт хэвтүүлсэн байна. Жирийн иргэн бол эмнэлэг олдохчгүй. Сэжигтэн хэвээр учраас эмнэлгийг хамгаалалтанд авах нь зөв ш дээ. Ер нь НО-гүй л юм бол өлсөөд байх шаардлага байхгүй ш дээ.
-
Anonymous (May 11, 2012 2:11:26 pm )
negl sejigtei bna awilgaliin hergerees gadna Enxbayar yamar neg nuuts matrial medleel medj bga geed ted emlegees gargaj batlan daaltaqd gargaj chdgyu bgan aigaad
-
Anonymous (May 11, 2012 6:44:01 pm )
Хэлс хэрэг хүчээр тулгаад байх хэцүү л байгаа байлгүй дээ.
-
Anonymous (May 12, 2012 11:05:53 am )
ЭНЭ УРВАГЧ УЛААН,ТБД НАР ЭНХБАЯРААР ШОУДАХАА БОЛЬ.
-
Anonymous (May 12, 2012 1:34:49 pm )
luivarchid eelj dugaaraaraa Enkhbayarin araas orj uil laigaa edleesei, esvel uhej dald orood ter tamdaa ochooch!!!! Ard tumen ta naraas bolj yadarch, yaduurch baina, ireeduid ur khuukhed, ach zee mini sain saikhan amidrakh batalgaa alga, khonogiinkhoo khoolig bodsoor baigaad ard tumen erguu teneg bolj duuslaa. Ta narig zen yadaj baina.
7 Comments