Танил тал байна уу, тийшээ л очоод хэвтчихмээр байна гэж хэлтэй амтай болгон хэлдэг. Хүсэвч хясдаг хойно боломж олдохгүй. Энгийн иргэдэд тийшээ очих гэдэг Aмерикийн “виза” авахаас ч хэцүү. Хуучны цагийн зөвхөн дарга нарт, эсвэл оросуудад л тусгай зөвшөөрлөөр үйлчилдэг дэлгүүртэй зүйрлүүлж болох л юм. Цагийн аясаар хувирч өөрчлөгддөг нь хорвоогийн жам юм хойно тусгай зэрэглэлийн газрууд ч статусын хувьд өөрчлөгдөж байх шиг. Өмнө нь тус эмнэлэг Монголын урдаа барьдаг дарга нар, төрийн зүтгэлтнүүдэд л үйлчилдэг байлаа. Харин одоо хувиран өөрчлөгджээ. Баривчлагдан, хоригдож буй нөхдүүдэд л “үйлчилдэг” болж. “Анод”-ын Н.Даваа банкаа дампууруулсан хэргээр шалгагдаж байхдаа тус газарт хэвтэж байлаа. Түүнээс өмнө авлигын хэргээр шалгагдан, хоригдсон Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр ч хэвтэж л байв. Төрийн ордоноос шууд тийш бас нэгэн түшээ хүргүүлж байлаа. Харин одоо Монголын нэг номерийн албыг хашиж асан хэвтэж байгаа.
Ингээд бодохоор энэ газрыг “сайд нарын” гэж тодотгол нэг бодлоор зүйтэй ч юм шиг, нөгөө өнцгөөр буруу ч юм шиг. Яагаад гэвэл дандаа аснууд хэвтэж эмчлүүлээд байгаа юм. Аснууд гэлтгүй албан тушаал, авлигын хэрэгт холбогдсон эсвэл холбогдох хүмүүс ч хэвтээд байгаа юм шиг. Сонирхолтой байгаа биз. Энэ зүй тогтлоор бол ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан С.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Ш.Батсүх нарын хуучин албан тушаалыг нь хүндэтгэсэн ч, шалгагдаж буй хэргийг нь бодолцсон ч тэнд л хэвтүүлэх ёстой. Гэтэл хаа хамаагүй, жирийн иргэдтэй хольж хутгаад III эмнэлэгт хэвтүүлчихэж байгаа юм.
Монгол Улсын нэг номерын албан тушаалыг хашигч асан ч энэ л газар эмчлүүлж байгаа. “Сайд нарын II” гэж. Сүүлдээ ойлгохоо болилоо. Дахиад асууя. Энд улс, орныхоо төлөө ажиллаж, ихийг хийж бүтээгдсэд хэвтээд байна уу?! Аль эсвэл авлигач, албан тушаалаа урвуулан ашиглагч нарын “оромж” болчихов уу.
Нэр нүүрээ бодсон ч энд нэг л зүйлийг өөрчилмөөр санагдаад байгаа юм. Авлигачдын эмнэлэг гэхэд ч хаашаа юм. Сайд нарын гэхэд ч хэцүү юм. Тиймээс шоронгийн харъяа болговол зүгээр юм биш үү. Жирийн иргэддээ зориулан эмнэлэг бус шорон барьдаг юм чинь авлигачиддаа зориулан шоронг сайн эмнэлэгтэй болгоё л доо. Урьдаас ухаарсан уу. Тэгж таарсан уу, бүү мэд. “Ганц худаг”-ийн стандарт, ахуй нөхцөлийг сайжруулаад байсан чинь өөрсдөө явахаа мэдчихээд байсан юм биш биз дээ. Манай дарга нар ч холч ухаантайн дээр тансаг зэрэглэлд “нугасгүй” хойно, түүнийгээ мэдсэн байх л даа.
Ер нь тэгээд ажиглаад байхад дарга нар шоронд биш эмнэлэгт ялаа эдэлдэг болсон санагддаг. Жирийн иргэдийн давчуу камерын агаарыг булаацалдаг байхаар тэр нь ч дээр биз. Тиймээс л ганц нэг эмнэлгийг шоронгийн харъяа болгочиход гэмгүй. Тэнд хэвтлээ гэхээр нь “хоригдчирлоо” гэж ойлгоод сууж байя. Ямар дарга нарт зориулж дахиад өндөр зэрэглэлийн шорон барилтай биш. Зарим эмнэлгийн статусыг өөрчлөе. Цаашдаа дээр дурдсан төрлийн дарга нарын тоо өсөх хандлагатай байгаа статистик ажиглагдаж байна лээ. Тэр үед байр сав улам л хэрэгтэй болох байх. Тиймээс сайд нарын эмнэлгийг шоронгийн мэдэлд шилжүүлье…
А.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 11, 2012 9:39:15 am )
энэ сэтгүүлч сайн мэдээ бичсэнд санал нэг байна хүн бүр хуулйин өмнө тэгш эрхтэй энхбаяр гэдэг хүнйиг хуулйинхан арай дэндүү даврааж вайна шүү
-
Anonymous (May 11, 2012 9:39:52 am )
Тэр шинэ байранд нь эмнэлэг байлгах хэрэгтэй ингэж шоронгийнхон ард нийтийг хавтгайруулан нийлүүлж болохгүй дээ найзууд аа. Харин тэр шоронд нь хамгийн сайн эмнэлэг байгуулаад дарга нарыг үхүүлэхгүй хэвтүүлэн хорьж болно шүү дээ
-
Anonymous (May 11, 2012 6:01:33 pm )
said nariin emneleg baiha bolison sht setgulch min ehleed sain sudalga hiij baigad daraa ni bichdeg bolooch 2r negdsen emneleg gedeg yum 2 duurgin yaraltai avdag busad engin haryallin humuusig uzdeg gazar amerikiin viz avahs hetsu ch geh shig yum unshaach
-
Anonymous (May 11, 2012 8:27:21 pm )
чи өөрөө л хэвтэж чадахгүйгээс хойш дуугүй бай, энхбаяр төрийн хамгаалалтанд байгаа чам шиг жулдрай сэтгүүлч маягийн амьтан үүнийг цаад учрыг огт ойлгохгүй дуугүй яв
-
Anonymous (May 11, 2012 10:14:34 pm )
II emneleg zasvar hiij bgaa budag unertsen manaach jijuur geltgui tsgadaa hamgaalalttai nam gum bna lee.Yamarch emnelegt 21 zuuni soel unertehgui bna lee.
5 Comments