antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 11, 2012 1 comment

Эдийн засаг хийгээд эргэлзээ

нийтлэсэн Admin

Сайн мэдээ: Монгол Улсын эдийн засгийн өсөлт дэлхий даяар гайхашруулах хэмжээнд хүрлээ

Албаны мэдээ: Монголын ядуурал буурч 29,8 хувьд хүрсэн гэж Үндэсний статис­тикийн хороо, Дэлхий банкны мэргэжилтнүүд мэдэгдэв. Тэдний хэлснээр Монгол Улсын ядуурлын хэмжээ 29.8 хувь болж 2010 оныхоос 9.4 хувиар буурчээ.

Асуулт: Эдийн засгийн энэхүү гайхам өсөлт юуг илэрхийлэх ёстой вэ? Иргэдийн амьдралд яаж мэдрэгдэх ёстой вэ? Яагаад мэдрэгдэхгүй, амьдрал улам бүр хүндэрч байна гэж жирийн иргэд гомдоллож байна вэ?

Эргэлзээ
Хэдийгээр эдийн засгийн өсөлт, их баялгийн гараа, ядуурал буурсан гэсэн бахдам мэдээллийг албаны хүмүүс баруун солгойгүй цацаж байгаа ч гэсэн үнэн хэрэгтээ Монгол Улсын эдийн засгийн байдал аюулын дохио жингэнүүлж буй гэж  хардах хүмүүс байна. Тэр тусмаа төрийн албан тушаалаас хол хөндлөнгийн гэж хэлж болохоор улс төрийн өнгөнд хараахан будагдаагүй эдийн засагчид ийнхүү анхааруулж байгаа. Иргэд ч бас эдийн засаг өнөөдөр яг ямар байдалтай байгааг мэдэхийг хүсч байна. Хэдийгээр холбогдох байгууллагуудаас сар, улирал, жилийн эдийн засгийн байдлыг гаргаж, элдэв тоо хэлдэг ч гэсэн энгийн иргэд ойлгомжтой бус дээрээс нь сонгуулийн улбаагаар элдэв  “өнгө”-өөр будагдсан байх магадлалтай гэсэн болгоомжлол бас байдаг. Тийм болохоор эдийн засагчдын тусламжтайгаар эдийн засгийн байдлыг энгийн нүдээр харах гээд үзье.

Гурван үзүүлэлтийг энгийн нүдээр

“Эдийн засаг гэдэг хамгийн эхлээд энгийн иргэд өрхийн орлого, зарлага амьжиргааны байдлаас харагдах учиртай” гэж Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал, эдийн засагч Батжаргал энгийнээр тайлбарлав. Монголын 500 гаруй мянган өрхийн дийлэнхийн зарлага, орлого хэр байна, орлого нэмэгдэж байна уу гэдгээс эдийн засгийн өнгө төрхийг харж болно гэсэн үг. Хэдийгээр 21 мянган төгрөг тарааснаар өрхийн орлого нийтдээ өссөн гэж албаны хүмүүс тайлбарлаж байгаа боловч орлого амьдралд нь хэр хүртээмжтэй байгаа нь чухал. Мэдээж хэрэг 500 мянган өрхийн 50 мянгынх нь орлого нэмэгдээд, 450 мянга нь орлого нь зардалдаа хүрэхгүй байвал эдийн засгийн өнгө ямар харагдах нь тодорхой. Гэвч харамсалтай нь, одоохондоо нийт өрхийн орлого нэмэгдсэн хуурай тоо  хэлэх боловч яг дээр дурдсан шиг нарийн тоо судалгаа гэх зүйл алга. Магадгүй эрх баригчдын ил гаргаж хэлэх хүсэлгүй байдаг тооны ч нэг байх. Тэгвэл дэлхийн улс орнуудын эдийн засгийн ерөнхий өнгө төрхийг тодорхойлж байдаг гурван үзүүлэлтийг хараад үзье.

1.Ажилгүйдэл. АНУ, Европыг гэх мэт 2008 оны санхүүгийн хямралд дайрагдаад өнгөрсөн улсуудыг эдийн засгийн хямралаас гарч чадсан эсэхийг тодорхойлох тоонуудын гол үзүүлэлт нь ажилгүйдэл. Монгол Улсын хувьд ажилгүйдлийн талаар хангалттай тоо баримт байдаг. Ажилгүйдэл буурч байна, ажлын байр бий болголоо гэх мэт. Хамгийн сүүлийн мэдээгээр энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар бүртгэлтэй байгаа ажилгүйчүүдийн тоо 54 мянган хүн гэжээ. Өмнөх жилийн өдийд байснаас 29,4 хувь нэмэгдсэн гэсэн анхаарал татахаас өөр аргагүй өндөр хувь мэт. Гэхдээ энэ нь зөвхөн бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо гэдгийг санаарай. Эдийн засагчдын хувьд ажилгүйчүүдийн тоо эдийн засгийн идэвхтэй хүн амынх нь хэдэн хувийг эзэлж байгаар аюулын цар хэмжээг тодорхойлж болдог гэж байгаа. Хэрвээ энэ харьцаа 9-10 хувьд хүрэх ахул аюулын харанга дэлдлээ гэж үзэж Засгийн газар нь огцорч, улс орны ажилгүйчүүдийн улс гэж зарлахад буруутах зүйлгүй гэнэ. Харин Монголын хувьд энэ харьцаа ямар байна вэ? Статистикийн үндэсний хорооны мэдээлснээр Монгол Улсын иргэдийн 528,5 мянга нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эдийн засгийн идэвхтэй хэсэг. Хэдийгээр хувиараа болон албан бусаар хөдөлмөр эрхлэгчид үүнд хамрагдаж байгаа эсэх нь бүрхэг тоо ч ажилгүй иргэдийн тоотой харьцуулахад дээр өгүүлсэн харьцаа хэдийнэ 10 хувьд хүрчихжээ.  Аюулын харанга дэлдсэн гэсэн үг.

2.Үндэсний орлогын үзүүлэлт буюу Дотоодын нийт бүтээгдэхүүн. Монголын эдийн засгийг яг энэ үзүүлэлтээр харж үзэхэд төвөгтэй. ДНБ хоёр их наяд 277,4 тэрбум. Гэвч ДНБ-гийн 60 гаруй хувь нь гадаадын хөрөнгө оруулалтаас хамааралтай гэж бодохоор жирийн иргэд, монголчуудын амьдралд яг ямар наалдацтай болохыг тодорхойлоход хэцүү.

3.Инфляци. Энэ талаар олныг өгүүлэх нь илүүц биз. Өрхийн болоод том эдийн засгийн орлого ихэссэн байлаа ч инфляци түүнийг гүйцэж түрүүлээд байвал ямархан дүр зураг гарахыг та бид харж байгаа.

Их эдийн засаг

Эдийн засгийн ерөнхий өнгө төрхийг харж болох гурван гол үзүүлэлтийг энгийн хүний нүдээр ил байгаа тоон дээр тулгуурлаад харахад л ийм байна. Харин “том” эдийн засаг юу болж байна? Эхэнд дурдсан сайн мэдээг дахин энд дэлгэрүүлэх шаардлагагүй болов уу? Сонгуулийн өмнө амьдрал сонгуулийн маргаашаас хойш үргэлжлэхгүй юм шиг, муугаар хэлэхэд өөрсдөө дахиад эрх барихгүй юм шиг аашилдаг нь улстөрчдийн гэм биш зан. Тийм ч учраас сонгуулийн амлалтаар бялхалзаж, ажлаа алдаж, эдийн засгаа бүр элэгдүүлчих вэ гэсэн зовнилоос  дээрх эргэлзээ төрж байгаа. Энд одоохондоо хамгийн шинэ гэхээр хоёр тоог л сануулья. Өнөөдрийн байдлаар төсвийн тэнцэл 48 тэрбум төгрөгний алдагдалтай, өмнөх ажлаа бараагүй байж цалин хөлс нэмсэн гээд төсвийн тодотгол хийх дээрээ тулсан л байгаа. Басхүү ердөө л сүүлийн нэг жилийн дотор Монголын гадаад өр эргэн төлөгдөх зээл  сүүлийн нэг жилийн дотор 2,4 дахин нэмэгдсэн гэж уржигдар буюу тавдугаар сарын 10-нд хуралдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эдийн засгийн бодлогын дэд зөвлөлийн хуралдаанд Монголбанкны мэргэжилтний илтгэлд дурдсан байна лээ. Зөвхөн энэ хоёр тоог харахад эргэлзээ төрмөөр байгаа биз. Тийм ч учраас элдвийг амлаж, сонгуулийн маргаашийг мартаад байгаа улстөрчдөөс илүү эдийн засагчдын үгийг анхааралтай сонсон нь зүйтэй буй за.

А.ТУЯА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 13, 2012 10:01:06 am )

    ediin zasagiin aluurchid gedeg ymniih ni hiij baigaa yvuulga bailgvi dee amidral ulam l hetsvv bolj bvh ym vnd orj bna shvv dee iim hudlaa medee tsatsahaa boliwol taarna

antalya rent a car