antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2011 1 comment

Хадгаламж банк хувь хишиг олгохоо түр зогсооно

нийтлэсэн Admin
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар /10.12-ны өдрийн/ Хүний хөгжил сангаас иргэдэд сар бүр олгож буй 21 мянган төгрөгөөс 350 төгрөгийг шимтгэл хэлбэрээр авч байгааг зүй бус гэж үзсэн тул уг асуудлыг Засгийн газар энэ долоо хоногт ээлжит хуралдаанаараа хэлэлцэхээр болжээ.

Үүнтэй холбогдуулан Хадгаламж банкныхан Эрх орны хувь хишгийн мөнгө болох 21 мянган төгрөг олгохоо түр зогсоосон байна. Засгийн газар энэ долоо хоногийн хуралдаанаараа Эх орны хишиг, хувиас авах банкны үйлчилгээний хөлс болох 350 төгрөгийг төр, иргэний аль нь төлөхийг шийдэх юм байна.

Тиймээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас уг асуудлыг шийдэх хүртэл банкуудад хүний хөгжил сангийн мөнгө олгохыг түр зогсоохыг хүссэн албан бичгийг аравдугаар сарын 14-нд буюу өнгөрсөн баасан гаригт Хадгаламж банкинд ирүүлсэн юм байна. Үүний дагуу Хүний хөгжил сангийн мөнгийг олгож байгаа Хадгаламж банк 21 мянган төгрөгийн олголтыг аравдугаар сарын 15-наас буюу өнгөрсөн бямба гаригаас эхлэн түр хугацаагаар зогсоогоод байна. Ингэхдээ Засгийн газрын хуралдааны шийдвэр гарах хүртэл 21 мянгыг олгохгүй бөгөөд шийдвэр гарснаас хойш Эх орны хувь хишгийг хэвийн олгоно гэж Хадгаламж банкны албаны хүмүүс мэдээллээ.

Т.Маша

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 18, 2011 10:31:23 am )

    mmmm yagad bdag yum dee

antalya rent a car