antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2011 Comments are off

Олон жилийн дунджаас дулаан өвөл болно

нийтлэсэн Admin

Энэ сард Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулсаар өдөртөө дулаарна. Агаарын температурын дундаж 0-4 хэм хүйтэн байх аж. Харин говийн нутгаар 4-9 хэм дулаан, бусад нутгаар 0-4 хэм дулаан байх төлөв ажиглагджээ. Энэ долоо хоногт Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө гурван хэм дулаанаас хоёр хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаарах юм байна. Энэ жил өмнөх жилүүдийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа ч жил бүр агаарын температур харилцан адилгүй байдгыг Ус, цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байна. Тухайлбал: 1982, 1990, 1995, 2001, 2005, 2006 оны аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 хэмээр дулаан байсан бол 1981, 1987, 2000 оны аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4 хэмээр хүйтэрч, Завхан, Баянхонгорын өмнөд хэсгээр 12-17, бусад нутгаар 18-24 хэм хүрч хүйтэрч байжээ.

Олон жилийн дунджаар сарын сүүлчээр 1-6 сантеметр зузаан цасан бүрхүүл тогтдог боловч цас их орсон жил уулархаг нутгаар 3-13 сантеметрт хүрдэг байна. Харин говийн аймгуудын нутгаар цасан бүрхүүл түр зуур тогтоод арилдаг тухай цаг уурчид хэлсэн юм. Харин салхины хурд  секундэд 16 метр хүрч, ширүүсэх үзэгдэл  Ховд, Өмнөгов аймагт 5-10, бусад нутгаар 1-6 удаа ажиглагддаг байна. 1985, 1986 оны аравдугаар сард Өмнөговь, Дорноговийн нутагт салхины хурд секундэд 20-24 метр, 2000 онд Баян-Өлгий, Говь-Алтайн нутгаар 34-40 метр, 2002 онд Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн зарим нутгаар 28-34 метрт хүрч, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч байсан нь хамгийн ширүүн салхи байсан гэж тэмдэглэгдэн үлджээ.

Р.Сарангоо

“Улс төрийн тойм” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car