antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2011 Comments are off

Албан тушаалтан завшдаг, ард иргэд хохирдог хуулийн тогтолцоог өөрчлөх цаг иржээ

нийтлэсэн Admin

АМГ-ын Геологи, уул уурхайн албаны дарга М.Ариунбаяр гэх сүрхий сүйхээтэй эр байна аа. Албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад олон зуун сая төгрөгийн хохирол учруулсан, тэр нь АТГ-ын, мөрдөн байцаалтын явцад илэрчихээд байхад л албан тушаалтайгаа зууралдсаар яваа сүрхий “зүтгэлтэй” нэгэн.

Гайхмаар эрх дархтай тэр хүний талаар амтай бүхэн л ярьж байна. Албаны эх сурвалжийн хэлснээр улс өчнөөн хөрөнгө мөнгөө зарж, гадна дотнын олон геологичидтой хамтран байж нөөцийг нь тогтоосон ашигт малтмал бүхий 18 орд газрыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан хувьдаа аваад ашиглачихсан нь үнэн юм билээ.

Ийм хүнийг үнэхээр л сүйхээтэй гэхээс өөрөөр юу гэж хэлэх билээ. “Цагаан хас”, “Талын цөөвөр чоно” хөдөлгөөн, хуульч А.Эрдэнэбилэг, яруу найрагч Б.Галсансүх нар хүртэл М.Ариунбаярын хэргийн талаар хэвлэлийн бага хурал хийлгэж, олон нийтэд зарласан билээ.

Тэд хуулийг завхруулж буй албан тушаалтнуудаа төрийн албанаас зайлуулахыг шаардсан. Энгийн иргэд ч татварын мөнгөөр нөөцийг нь тогтоосон орд газрыг хувьдаа завшчихсан этгээдийг ажлаас нь челөелөхийг хүсч буйгаа яруу найрагч Б.Галсансүхэд дайсан байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрөгч онд АМГ-ын Геологи, уул уурхайн албаны дарга М.Ариунбаярын албан тушаалаа хэтрүүлэн ашигласан үйлдлийг шалгажээ. Улмаар хөрөнгө орлогын мэдүүлгийг чь ч татаж нягталсан аж. Ингээд 2010 онд эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Шалгалтын явцад М.Ариунбаярын өдий төдий буруутай үйлдэл тоггоогдсон гэдэг. Гэхдээ хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхэд одоогийн мөрдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 72 дугаарт заасан зүйл заалт саад болсон гэнэ. Эл заалтад хэргийн хөөн хэлэлцэх хугацааны тухай заасан байдаг.

Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хөнгөн гэмт хэргийн хувьд зургаан cap, хүндэвтэр гэмт хэрэгт таван жил, хүнд гэмт хэрэгт 10 жил, онц хүнд гэмт хэрэгт 25 жил байдаг. Үүний дагуу, мөрдөн байцаагч тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа прокурорт хүргүүлсэн байна.

Энэ хэрэгт нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан бөгөөд мөрдөн байцаагчийн саналыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ шалтгаанаар улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан М.Ариунбаярын хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

М.Ариунбаяр энэ гэмт хэргээ 10 жилийн өмнө үйлдсэн ба 10 жилийн дараа илэрсэн ч хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэсэн үг. Нэг ёсондоо, эл хэргийг хэрэгсэхгүй болгосон нь нийгэмд албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн ч ялгүй үлдэж болно гэсэн ойлголтыг төрүүлж байгаа юм.

Нөгөө талаар, олны дунд байдаг хэдэн зуун саяар идсэн албан тушаалтан хариуцлага хүлээхгүй, багахан хэмжээний зөрчил гаргасан иргэн шоронд орно гэх ойлголтыг бататгаж орхисон. Саяхандаа сарын өмнө нэг хэрэг гарсан юм. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатыг зодсон хэмээн багагүй дуулиан дэгдсэн.

Энэ хэргийн дараахан нэг их удалгүй ТӨХ-ноос Б.Мөнхжаргалыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Тэгвэл төрийн албан түшаалтнуудтай хариуцлага тооцох эрх бүхий Төрийн албаны зөвлөл энэ мэт арга хэмжээ авахад болохгүй гэх газаргүй.

Төрийн албаны зөвлөл М.Ариунбаярыг ажлаас нь чөлөөлж болно шүү дээ. Тэртэй тэргүй хуулийн байгууллага эл хэргийг шалгаад М.Ариунбаяр буруутай гэдгийг нь тогтоочихоод байхад энэ хүнийг албан тушаалд нь хэвээр байлгах шаардлага байна уу.

Өнөөдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар улсад асар их хохирол учруулсан албан тушаалтанд оноож буй ял жирийн иргэнд оногдуулах ялаас хөнгөн байгаа нь бодит үнэн. Энэхүү шударга бус ялгамжтай ялын байдлыг хуульчид ч хүлээн зөвшөөрдөг. Тиймээс хууль, шүүхийн өмнө хэн боловч тэгш эрхтэй байх ёстой гэсэн зарчмыг алдагдуулаад байгаа “хар” хуулийг эргэн харахаар ярьж байгаа.

Удахгүй УИХ-аар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг төслийг хэлэлцэнэ. Уг төсөлд албан тушаалтнуудын гэмт хэрэгтэй холбоотой заалтуудад ял хариуцлагыг нэмэгдүүлэх талаар дорвитой тусгасан хэмээн хуулийнхан хэлэлцэх аж.

Аливаа гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл ирсний дагуу, хэрэг бүртгэл мөрдөн байцаалт явуулдаг. Ингэснээр прокуророос тухайн хэрэгт холбогдсон этгээдийг яллагдагчаар татах тогтоолыг баталж, яллах дүгнэлт үйлддэг.

Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар оролцогчийн эрхийг бүрэн хангасан, шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болох зүйл байхгүй гэж үзвэл хэргийг шүүхэд шилжүүлдэг. Эс бөгөөс прокурор гэмт хэрэг хийсэн нь батлагдаагүй бол хэргийг хэрэгсэхгүй болгож болдог.

Шүүхийн шатанд ч бас хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой. Энэ дагуу шүүх хэчнээн хэргийг хэрэгсэхгүй болгосон судалгааг Дээд шүүхийн Судалгаа шинжилгээний төвийнхөн 2008-2011 оны хагас жилийн байдлаар гаргасан байна. 2008 онд шүүхээс 364 хүнд холбогдох 215 хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Харин дараагийн жилд нь 600 хүнд холбогдох 364 хэрэг хэрэгсэхгүй болгосон байна. Тэгвэл өнгөрөгч онд 278 хэргийг, энэ оны эхний зургаан сарын байдлаар 267 хүнд холбогдох 156 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн байна. Энэ мэтчилэн зөвхөн шүүх л гэхэд жилд өч төчнөөн хэргийг хэрэгсэхгүй болгон шийддэг.

Хуульд хэрэгсэхгүй болгох үндэслэл бий хойно заалтаа баримтлаад хэрэгсэхгүй болголгүй л яахав. Гэхдээ хэргийг хэрэгсэхгүй болгохдоо учиртай хандах хэрэгтэй. Учиртай хандахын тулд Эрүүгийн хууль дахь албан тушаалын гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох заалтыг багагүй цэгцэлж өгөх хэрэгтэй ажээ.

Д.Мягмаржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car