Өнгөрсөн хоёрдугаар сарын 11-нд «Метрополис» баарны урд зам дээр хэсэг залуус үл ялих зүйлээс болж, хоорондоо маргалдаж улмаар зодолдон, цагдаа сэргийлэх дуудахдаа тулсан байна. Уг зодооны эхлэлийг тавьсан хүн нь «Оюуны ундраа» группийн ерөнхийлөгч С.Отгонбаярын хүү О.Тэнүүн байжээ. Харин зодоон үүсэх болсон шалтгаан нь цээж баячуудын эрх жаалууд хэн нь хэнээсээ илүү болохоо үзсэн явдал. Үүнд нь жирийн нэгэн өртсөн байгаа юм.
Тухайн үед О.Тэнүүний унаж явсан УНА-3030 дугаартай шаргал өнгийн «Лексус 570» маркийн машины толийг үл таних залуу гаднах хүрмээ өмсөх гэж байгаад санамсаргүй хөнджээ. Гэтэл О.Тэнүүн машинаасаа бууж уучлал гуйхыг шаардаад зогсохгүй найзуудаа дуудаад толь “хөндөгч»-ийг уучлал гуйх завдал өгөлгүй цохиж, зодон, бүр Сэлбийн далан давуулж шидсэн байна.
Үүнийг харсан гэрч цөөнгүй бий. Хохирогч залуугийн найзууд ч О.Тэнүүний нөхдийн гарт өртөн, багагүй гэмтсэн аж. Хамгийн хачирхалтай нь О.Тэнүүн болон түүний нөхдөд нэвширтлээ зодуулсан таван залуу тархи, толгой, нуруу нугасны гэмтэлтэй болж, өнөөдөр Урьдчилан хорих төвд хоригдож байна. Харин О.Тэнүүн гадуур зугаацаж яваа. Учир нь шүүх эмнэлгээс «Хохирогч О.Тэнүүн хүнд гэмтсэн» гэх маягийн дүгнэлт гаргасан гэнэ. Гэтэл зодсон нь хохирогч, зодуулсан нь хэрэгтэн болсны тайлбарыг хааваас эрэх вэ.
Яг үнэндээ, эдгээр таван залуу хэрэгтэн болж хоригдсон шалтгааныг шууд утгаараа «Оюуны ундраа»-гийн С.Отгонбаяр, түүний хамгийн сайн хамтрагч гэгддэг Шүүх эмнэлгийн дарга Н.Дагиймаа нарын хамтын зүтгэл гэж болно. Мөнгөтэй, эрх мэдэлтэй гэгдэх С.Отгонбаяр эрхийн «тэнэг» жаалаа энэ зодооноос хаацайлахын тулд Г.Дагиймаатай хуйвалдсан сурагтай. Тухайн үед шүүх, цагдаа, эмчийн үзлэг гээд баян айлын хүүхэд гэмтсэн байж болзошгүйг олж тогтоохоор ажиллаж байсан.
Тэгэхэд О.Тэнүүнийг Шүүх эмнэлгийн эмч бараг үзээгүй байж онц ноцтой гэмтсэн гэжээ. Гэтэл онц ноцтойгоор «гэмтээлгэж», бусдад булдруу болтлоо нүдүүлсэн гээд байгаа Тэнүүн зодоон болсноос хойш нэг ч удаа эмнэлэгт хандаагүй аж.
Тодруулбал, С.Отгонбаяр хүүгээ дагуулаад Шүүх эмнэлгийг зорьжээ. Тухайн үед /эмчид үзүүлж байхад нь/ О.Тэнүүнийг үзсэн эмч «Тэгтлээ их гэмтэл аваагүй. Эрчүүдийн зодоон болоход байдаг л нэг гэмтэл. Юун сүртэй юм бэ» гэж хэлээд инээж байсан гэдэг. Харин дээрх таван залуугийн гэмтлийн зэргийг тогтоолгох гэхээр Г.Дагиймаа дарга «Та нар байж бай, дүгнэлт нь хангалтгүй» гэж хэлдэг аж. Энэ хооронд хохирогч байх учиртай залуус Урьдчилан хорих төвд хоригдсоор байсан бол мөнгөтэй, арын хаалгатай эцгийн буянаар О.Тэнүүн хоёрдугаар сарын 11-нд хүнд гэмтэл авсан гэх Тэнүүн cap шинээр золгуут хийсэн шигээ явж байгаад хоёрдугаар сарын 23-нд Бээжин рүү ниссэн байна.
Эндээс харахад Г.Дагиймаа гэгчид ихээхэн учир байгаа бололтой. Эмч нар дээрх таван залуугийн гэмтлийн зэргийг хэдийнэ тогтоосон хэдий ч Г.Дагиймаа өдийг хүртэл ямар санаатай дарагдуулж буйгаа тайлбарлах хэрэгтэй юм. Төрийн ажил хийж буй хүн өнөөдөр юуны тулд хохирогч болох ёстой таван залуугийн амьдралаар тоглож, тэднийг Ганц худагт өвчин шаналлыг нь үл тоон хорьж байгаа нь тун сонин.
Тэгвэл хоригдож байгаа таван залуугийн хоёр нь өдгөө Гэмтлийн эмнэлэгт цагдаагийн хяналтад эмчлүүлж байгаа юм. Учир нь хоёр залуу эмчийн хяналтад байгаа тул аргагүй эмнэлэгт хэвтэхэд хүргэжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар өнөөдөр нэг залуу нь тархины маш хүнд хагалгаанд орохоор болсон гэнэ. Ингэж л хүний амь амьдралаар тоглож буй Г.Дагиймаагийн хууль бус үйлдэл ар араасаа цуварсаар байгаа талаар ярих хүн ч олон байна билээ.
Тухайлбал, хатагтай Г.Дагиймаа өөрийн ажлын өрөөндөө прокурор, өмгөөлөгч, мөрдөн байцаагч болон сэжигтэн гэх таван залууг авч ирж, нэг бус удаа эмчийг нь өөрчлөн томилуулж дүгнэлт гаргуулсан байна. Үүний цаад санаа нь О.Тэнүүнийг хэргээс гаргаж, эдгээр таван залууг хуучин гэмтэлтэй байсан гэдгээр шүүх эмнэлгийн дүгнэлтийг замхруулах гэсэн явдал. Хамгийн гол нь зодуулсан таван залуу өөр өөр эмчид хичнээн удаа үзүүлж зураг авахуулсан ч гзмтэл нь шинэ л юм чинь шинэ гэмтэл гэж гарна шүү дээ гэдгийг Г.Дагиймаад эмч нар нь удаа дараа мэдэгдэж байжээ.
Зөвхөн найзынхаа хүүхдийг яаж энэ хэргээс аварч гарах вэ гэдгээ сайн мэддэг Г.Дагиймаа «болоогүй байна» гэсэн ганц л үгийг хэлсээр бүтэн хоёр сарын нүүр үзсэн байна. Дүгнэлт яагаад өдий болтол гарахгүй байгааг гэмтлийн зэрэг тогтоосон эмч нар нь хүртэл гайхдаг аж.
Тэр ч бүү хэл III эмнэлгийн эмч нар хуралдаад эдгээр зураг бүгд шинэ гэмтлийн зураг байна гэж тодорхойлоод байхад Г.Дагиймаа л хуучин гэж зөрүүдлээд байгаа аж. Түүнээс гадна Онцгой байдлын сайд асан, «Оюуны ундраа» группийн захирал С.Отгонбаярыг сайд байх үед Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ми-8 нисдэг тэрэг осолдон, олон аавын хүү эрсдэж байсныг бид тодхон санаж байгаа. С.Отгонбаярыг энэ хэргээс мултрахад нь тусалсан хүн бас л Г.Дагиймаа аж.
Энэ мэт байдлаас болоод Г.Дагиймаад гомдолтой явдаг олон хүн байдаг юм билээ, Ядарсан нэгний эмнэлгийн дүгвэлтийг гаргаж өгдөггүй, танил талаа харж үйлчилдэг гээд л. Тухайлбал, өнгөрсөн ваймдугаар сард Дотоодын цэргийн 805 дугаар ангид нэгэн цэрэг дөрвөн «хал» цэрэгт зодуулж амь насаа алдсан билээ. Хүн алсан хал цэргүүдийг хаацайлах гэж Г.Дагиймаа бас л хууль бус үйлдэл гаргаж, нас барсан залууг буруутан мэтээр ойлгогдох дүгнэлт гаргасанд одоо хүртэл талийгаач цэргийн ар гэрийнхэн гомдолтой явдаг юм билээ.
Мөв АТГ-ын дарга асан Н.Давгаасүрэн гуайн үхлийн талаар бас л буруу онош тавьсан байдаг. Талийгаачийн дүү Б.Дансал хэвлэлд ярилцлага өгөхдөө
“Харамсалтай нь эмнэлгийн хариу өнөөдрийг хүртэл миний гар дээр ирээгүй байна. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг авах гэж гурван удаа эмнэлгээр очсон. Гэвч тухайн эмвэлгийн дэд дарга Г.Дагиймаа гэгч ажлаа хийдэггүй юм уу, эсвэл надаас зугтаагаад байгаа юм уу байхгүй байсан. Ажлаа мэддэггүй энэ мэтийн нөхдийг ийм хариуцлагатай төрийн албан тушаалаас зайлуулах хэрэгтэй.
Бүхэл бүтэн 365 хоног өнгөрчихөөд байхад шүүх эмнэлгийн дүгнэлт гарахгүй байгаа нь ч ар гэрийнхэнд нь хардлага төрүүлсээр байна. Би цаашид энэ хэргийн талаар холбогдох хүмүүст хандана» гэж хэлж байсан.
Энэ мэтээс харахад тангараг өргөсөн эмч хүн ийм санаанд багтамгүй үйлдэл хийдэг нь харамсалтай. Хэрэв хатагтай Г.Дагиймаа дээрх таван залуугийн гэмтлийн зэргийг нь тогтоогоод өгвөл О.Тэнүүн адилхан хэрэгт татагдах нь ойлгомжтой болохоор амь нь тэмцээд байгаа бололтой. Эхэлсэн зодоондоо өөрөө халтирчихаад, адилхан аавын хүүхдүүдийг хэрэгт унагаж, өөрөө уснаас хуурай гарах гэж тэмүүлж байгаа О.Тэнүүнийг ямар эцгийн ямар хүү гэх вэ.
Гэмтэл аваагүй О.Тэвүүнийг хүнд гэмтэлтэй гэж тогтоож байгаа бол өнөө маргаашгүй хагалгаанд орох болсон эдгээр залуусыг юу гэж хэлэх бол Г.Дагиймаа дарга.
Одоогийн байдлаар гэмтэл авсан залуусыг Урьдчилан хорих төвөөс гаргаж, мэс засалд оруулах шаардлагатай. Мөн эмчилгээ хийлгэх хүсэлтийг ар гэрийнхэн нь холбогдох байгууллагуудад удаа дараа тавьсны хүчинд зарим нэг нь эмнэлгийн бараа хараад байгаа юм. Үлдсэн гурван залуугийн хувьд эмчийн дүгнэлтээр гэмтлийн хүнд ба хүвдэвтэр зэрэгтэй гарсан гэх энэ бүх хууль бус үйлдлийг Г.Дагиймаа одоо хүртэл нууцалж байгаагийн цаад учир нь О.Тэнүүнийг ялаас мултлах арга заль гэхээс өөр юу гэж үзэх вэ.
Энэ мэт шударга бус явдалд нүүрэндээ шир наан үйлчилж байгаа Дагиймаа гуайн шүүх эмнэлэг хувийнх уу, төрийнх үү гэдгийг энэ эмнэлгийг хариуцдаг байгууллага байдаг бол асуугаад хариултыг нь авмаар байна.
Р.Саруултөгс
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 11, 2012 11:14:17 am )
mungund durtai huvalznuud
-
Anonymous (April 11, 2012 11:18:14 am )
davarsan avgai bna daa. Amandaa mungu chihuulseer bgaad surchij l dee. Shunal ni shulam bolj neg l udur gai uuruur chin dairna daa.
-
Anonymous (April 11, 2012 12:59:45 pm )
сайхан заллуу шүү дээ атаархаж болохгүй шүү дээ
-
Anonymous (April 11, 2012 1:37:57 pm )
ene tuhai cuham unen yu ve gedgiig olj todruulah ni chuhal yum shig bna
-
Anonymous (April 11, 2012 2:17:06 pm )
HUVIIN YUM CHIG L BGIDG GESEN
-
Anonymous (April 11, 2012 3:00:05 pm )
Boshigt
Muu sain bayan ailiin erh batsaanuud idej uusnaa shingeej chadahgui tuhain ter Lexus 570 aa sogtuu barij yawsan bhda. Ee chaawaasdaa ter Dagiimaa gej hugiin durakiinhiisen nugel ur achaar chin garahad chi haashaa harj uilahaa olj yadah biz. Huniii zowlongoor jargal hiigch olz ashig ologch uhej dald oroosoi bilee. -
Anonymous (April 11, 2012 3:14:00 pm )
ev eruul b.san huniig l arhind hordood uhsen b.a gj l heldeg humuus b.a le shuuh emlegiihen
-
Anonymous (April 11, 2012 9:35:49 pm )
Дагиймаа гэдэг балиар ааштай хогийн авгайд энэ өдрийн мэндийг хүргье. энэ захидлыг уншаарай гэж хүсмээр байна. Хөдөө орон нутгийн шинжээч эмч нар нь дүгнэлтээ гаргахдаа бие даан шийдвэр гаргаж дүгнэлтээ гаргадаг байхад хотын шүүх эмнэлгийн гэгддэг. ойлгомжтойгоор хэлбэл мэргэжил, мэдлэг илүү гээд байгаа шинжээч эмч нар нь Дагиймаа даргаараа дүгнэлтээ хянуулаад байдаг ямар учиртай юм бэ энэ захидлыг уншиж байгаа хүн бүрт энэхүү Дагиймаа гэдэг хүний хууль бус үйлдэл үүгээр шууд харагдах байх гэж бодож энэхүү сэтгэгдлийг үлдээлээ.
-
Anonymous (April 11, 2012 9:36:36 pm )
ямар хогийн авгай вэ
-
Anonymous (April 11, 2012 10:09:53 pm )
ene hogshin avgai bainga l hel am tatalj bh yum enenees oor zaluu medleg chadvartai emch alga uu bainga l bicjigdej bh yum
-
Anonymous (April 12, 2012 8:28:27 am )
bayan ailiin teneg batsaan araa harj yavaarai daa chi Mongold bga shv.
-
Anonymous (April 12, 2012 8:41:47 am )
daagiimaag shyyhed ogoh heregtei hydlaa dygnelt gargaj ogdod ih yum hiisen
hyn dee ih ch mongo olson olon hereg nyyn daragdyylsan hun 1 maf n yr bgaa yum aa
a -
Anonymous (April 12, 2012 8:52:12 am )
угаасаа дагиймаа тэр 5 залуугын бүх өвчинг удаашруулж байгаад төрлөхийн гэж оношлоод хөнгөн гэсэн дүгнэлт гаргаад 6 сар болгоод хөөн хэлэлцэх хугацаагаар нь хаалгах гээд сууж байгаа. одоо иргэний нисэхийн батмөнхийн хүүгийн хэрэгийг яг тэгж хаах саналтайгаар прокурорт шилжүүлчээд сууж байгаа наад авгай чинь
-
Anonymous (April 12, 2012 8:53:37 am )
угаасаа дагиймаа тэр 5 залуугын бүх өвчинг удаашруулж байгаад төрлөхийн гэж оношлоод хөнгөн гэсэн дүгнэлт гаргаад 6 сар болгоод хөөн хэлэлцэх хугацаагаар нь хаалгах гээд сууж байгаа.
-
Anonymous (April 12, 2012 8:53:54 am )
одоо иргэний нисэхийн батмөнхийн хүүгийн хэрэгийг яг тэгж хаах саналтайгаар прокурорт шилжүүлчээд сууж байгаа наад авгай чинь
-
Anonymous (April 12, 2012 8:55:16 am )
иим шүүх эмнэлэг байх хэрэг байна уу холбогдох дарга нараа ариа дэндэж байна энэ дагиймаа ариунзул 2
-
Anonymous (April 12, 2012 9:02:55 am )
одоо ерөнхийлөгчид л хурдан ханд өөр зөв гарц олдохгүй байхоо цаг алдалгүй ерөнхийгөгчид хандаад үз гэж зөвлий. олон хохироод байгаа иргэдийн санал гомдолийг хүлээж авах шуурхай тусгай алба ажиллуулаад тайлбар аваад баримт цуглуулаад нэгдэж л дагиймаагийн булайг гаргаж ирэхгүй бол энэ авгай үнэхээр хэтэрч байна
-
Anonymous (April 12, 2012 9:06:02 am )
ариунзул гэж нөхөрийн хамаатан дүүтэгээ нийлээд залуу эмч нараа буруу зүйлд сургаад эмчийн тангараг өргөсөн гэхээргүй ёс зүйгүй дагиймаа даварсаар иргэд хохирсоор байхуу аан
-
Anonymous (April 12, 2012 12:37:47 pm )
naad hegshin awgai naraa horiojee elbegee dorligjawaa ard tumnii huuhed hun bish ymuu ta narii tanhil lalaruud hun zodjood zoduulsaniin horidog elbegdorjiin dorligjawaa ard tumnii huuhdiig sullaajee emcheluuleej amitnii ursiig buu tamla shudrga gj goshgoruuldag nowsh shaarnuudaa unen enuu
-
Anonymous (April 12, 2012 1:38:37 pm )
дагиймаа гуай нээх их удаан ингэж дарвалзаж явахгүй бха ээжнь ийм бхад үр хүүхэднь яаж өдтэй явахав дэ харж байя хүмүүс минь
-
Anonymous (April 12, 2012 11:56:42 pm )
Er hun neg aldaj bolno, thde chi olon aldaj baina shu Tenuune, ahiad aldahadchin sain darj avnaa.
-
Anonymous (April 13, 2012 5:18:11 am )
uuchlaarai ene chin manai mongol ulsiin erh medeltnuudiin nuur tsarai shuu dee.bid chin ymar humuuseer udirduulaad yagaa haraad zugeer suugaad bgaa humuus be aimaar bna,bidnii sanalaar garch irchiheed hen bolood ene humuus bidnees ih erh medel edelj bidniig doromjlood bnaa songoltoo zov hiitsgee humuusee
-
Anonymous (April 15, 2012 11:10:28 am )
dagiimaa avgai shig humuus uilee uzeh boltugai
-
Anonymous (April 15, 2012 11:17:27 am )
Энэ хөгийн авгай ажлаа өгөөд нэр цэвэр явмаар юмаа. балай авгай
-
Anonymous (April 15, 2012 11:52:40 pm )
odoo myanga dugaraad nemergvi naad huwalznuud chin toohgvi surtsiimaa odoo harin ene bvgdiig suuriar ni huu hamaj bvgdiig ni ustaghiig ni ustgaad buulgahiig ni buulgamaar bna harin odoo negdeh heregtei bna mongolchuudaa
-
Anonymous (April 15, 2012 11:54:57 pm )
negdej temtseh heregtei erh ni hetersen awilgalchdiig bvgdiig tseerlvvltsgeeyee odoo arai dendej bna
-
Anonymous (April 15, 2012 11:57:25 pm )
hvvhed turhud hvrtel turhiin emch nar awilgal awch bna gej bna bas gemteliin emlegiin emch suwilagch nar ch gesen awilgal awdag yum bilee mungu awch baij uwchitnuu vzdeg yum bilee ene bvgd vnen shvv
-
Anonymous (April 16, 2012 4:22:02 pm )
otgonbayar ovoo sain avilga ugch dee hunii unergui hunii tusiig meddeeggui novshind tuslaad hereggui dee Dagiimaa daraa n tanig hgyana daa trgej ch harahgui dee Otgondayart tuslaj shudarga unenees zugtaad hereggui Omukndgyr bol hun bisn shuu buruu hundee tuslaj bna daa Hunii unergui hun bolohoor tus hurgeed daraa n amaa bariv daa
-
Anonymous (April 27, 2012 3:13:13 pm )
БУЗАР АА. ИНГЭЖ ОЛЖ ИДСЭН ХООЛ ХООЛОЙГООР НЬ ЗҮГЭЭР ДАВААД БАЙХЫГ БОДОХОД СҮНСГҮЙ МАЛ БОЛЖЭЭ. ЭНЭ ОТГОНБАЯР ДАГИЙМАА НАР. ТЭР ТЭНҮҮН БОЛ ХҮН БИШ БАЙНА АА. ХҮНИЙ АМИНААС ҮНЭТЭЙ МАШИНЫ ТОЛЬТОЙ АЙН. ЗАЙЛААЧ ЭЭ. ХҮНИЙ НИЙГМИЙГ БУЗАРТУУЛСАН БАЙЛАЙНУУД АА. ОТГОНБАЯР УГААСАА РЕЦЕДИВ ГЭМТ ХЭРЭГТЭН ШҮҮ ДЭЭ. ИХ ХУРАЛД НЭР ДЭВҮҮЛЭХ Ч ХЭРЭГГҮЙ ХҮНИЙ АДАГ ШААР. ДООДОСЫГ ТӨРД ГАРГАХ ХЭРЭГГҮЙ ЭЭ.
-
Anonymous (May 02, 2012 2:22:06 pm )
Дагиимаа авгаи мөнгө л авсан тэр оилгомжтои тэр гэхдээ тархиндаа сумтаи мангардуу авгаи гэсэн шүү үхсэн хүмүүсд ажилбар хиихгээд тиим болсон юм гэнлээ үндэсээр нь өөрчилөхгүи л бол хэзээч монгол дээшээ гарахгүи оилгомжтои зүгээр нэг ядарсан жириин нэг иргэд юуч биш шдээ танил талгүи мөнгүи бол дуусах нь тэр монголд тиим болоод баина амьд явах батлагааүи баячууд бүх юмыг мөнгөөр хөдлөгж баигаа улсын мөнгөнд цадаагүи жириин нэг иргэдииг ялихгүи юмнаас ял өгөөл мөнгө нэхээл чадна шүүдээ наад цээж баячууд чинь ядарсан аилын хүүхэдүүд их хохирж баина баячуудад чадуулаад
-
Anonymous (May 08, 2012 6:08:35 pm )
dagiimaa avgai otgonbayar aa tenuun ta narig huul shiitgej chadahgui bol burhan shiitgeh bolnoo burhnaas aij yavaarai
-
Anonymous (May 09, 2012 3:02:03 pm )
Энэ хүн хэзээ нэг цагт үйл гэдэг айхтар зүйлд баригдах юм байна. түүндээ яарч ийм хэрэг хийж байгаа юм байна даа
-
Anonymous (November 26, 2012 2:34:37 pm )
одоо яахав дээ ядуу байж тэр мэтрополисын тэнд юу хийж явсан юм бас машиных нь хажууд яах гэж нүцгэн явж байдаг байнаа. шидүүлсэн ч юм уу? өөрөө үсэрчихсэн ч юм уу хэн харсан юм? бдвол бүгд л хоорондоо зодолдож л байсан биз
33 Comments