antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 11, 2012 3 comments

Сонгууль болтол цагдаагийн удирдах албан тушаалтнуудыг шүүхгүй

нийтлэсэн Admin

-Ч.ХОСБАЯР, ШҮҮХ ХУРЛЫГ ЭНЭ САРЫН 16-НД ХИЙХЭЭР ТОВЛООГҮЙ-

“Долдугаар сарын 1”-ний үймээний үед албан үүргээ хангалттай биелүүлээгүй хэмээн Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн даргаар ажиллаж байсан, дэд хурандаа Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарыг яллагдагчаар татсан билээ. Гэтэл тэдний өмгөөлөгч Л.Өлзийхүү, О.Алтангэрэл, Ц.Итгэл нарын таван өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ өмгөөлөхөөсөө албан ёсоор татгалзлаа. Энэ талаараа үйлчлүүлэгч нартаа эхэлж мэдэгдсэн гэнэ. Ийн өмгөөлөгчид нь яллагдагчаар татагдсан цагдаагийн генерал, хурандаа нарыг өмгөөлөхөөсөө татгалзаад буй энэ үед анхан шатны шүүх хурал энэ сарын 16-нд болохоор товлогдсон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгджээ.

Энэ талаар Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Ч.Хосбаяраас тодруулахад “Яллагдагчид өмгөөлөгчгүй байгаа. Шүүх хурлыг энэ сарын 16-нд хийхээр товлоогүй. Харин шүүгдэгч нарын өмгөөлөгчийг томилох ч юм уу, дотоод зохион байгуулалтын асуудлаар хуралдана. Түүнээс шүүх хурал болохгүй” гэв.

Харин зарим хуульчид хэрэв шүүх хурлыг ирэх даваа гаригт хийхээр товлосон бол “Долдугаар сарын 1″-ний үймээний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байх” хэмээж буй юм. Сүхбаатар дүүргийн шүүхээс Ч.Амарболд, О.Зоригт, Г.Ганбаатар, Ш.Батсүх нарыг өмгөөлөгч авахыг өчигдөр шаардсан байна. Тэгээд Монголын өмгөөлөгчдийн холбооноос гаргаж өгсөн өмгөөлөгч нарын нэрсийн жагсаалтыг цагдан хорих төвд хоригдож байгаа шүүгдэгч нарт хүргүүлж “Энэ дундаас өмгөөлөгчөө сонго” хэмээжээ. Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлөгч авах боломжоор хангах үүргээ биелүүлж, Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй дөрвөн шүүгдэгчид өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтыг ийн өгчээ. Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаяр цагдаагийн хуучин дарга нарын ар гэрийнхнийг дуудаж уулзсан гэнэ. Ингэхдээ “Шүүгдэгч нарт өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтыг өгсөн. Тэндээсээ өмгөөлөгчөө сонгоно. Өмгөөлөгчөө сонгосны дараа ар гэрийнхэн нь гэрээ хийх бэлтгэлтэй байгаарай” гэжээ. Мөн дараагийн шүүх хурал болтол тэднийг Цагдан хорих төвд нь хорьсон хэвээр байх бөгөөд шүүх хурлыг 461 дүгээр ангийн шүүхийн танхимд хийх аж.

Шүүгдэгчид одоо Монголын өмгөөлөгчдийн холбооны жагсаалт дундаас өмгөөлөгч авах тухай хүсэлтээ гаргах аж. Мөн хувиараа өмгөөлөгч авахаар ар гэрийнхнээрээ хөөцөлдүүлж эхэлжээ. Гэвч өмгөөлөгч авах гэсээр байтал нэг сар болно. Шинээр авсан өмгөөлөгчид нь хавтаст хэрэгтэй танилцах гэж дор хаяж бас нэг сар болно. 28 хавтаст хэрэгтэй танилцах гэж өмнөх өмгөөлөгчид гурван сар болж байсан аж. Ингээд бодохоор аюултай ч энэ хэргийг шүүх анхан шатны хурал 2012 оны УИХ-ын сонгууль болтол шийдэгдэхгүй нь гэсэн таамаг байна. Яллагдагчаар татагдсан генерал, хурандаа нар харин өмгөөлөгч авахыг яарахгүй байгаа гэнэ. Тэд цуварч өмгөөлөгч авах бололтой. Тухайлбал, нэг хурандаа нь 20 хоногт дараагийнх нь дараагийн хорь хоногт гэх маягаар өмгөөлөгч авбал шүүх хурал мөддөө болохгүй нь. Ингэж үзэх болсон шалтгаан бол их энгийн. Анх дээрх хүмүүст холбогдох хэргийн шүүх хурал дөрвөн удаа хойшилсон. Шалтгаан нь зөвхөн яллагдагч нарын өмгөөлөгч нар шүүх хуралд ирэх боломжгүйгээс болж хойшилж байсан. Эхний шүүх хурал О.Зоригтын өмгөөлөгч Л.Өлзийхүү мэс засалд орсны улмаас хойшилсон. Дараагийнх нь Г.Ганбаатарын өмгөөлөгч гадаад явсан гэх үндэслэлээр, гурав дахь нь мөн Г.Ганбаатарын өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэдэг шалтгаанаар хойшилж байв. Цагдан хорих төвд болсон шүүх хурлын үеэр хурандаа нарын өмгөөлөгчид гарч явснаас шүүх бүрэлдэхүүн хурлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Энэ мэтчлэн өмгөөлөгч нар яллагдагчдыг өмгөөлөх бус төрөөр тохуурхаж байна гэдэг шүүмжлэлтэй ч тулгарч байгаа. Яг үнэндээ яллагдагчаар татагдсан хүмүүстээ хугацаа хожих сонирхлоор өмгөөлөгчид өмгөөлөхөөсөө татгалзаж буй нь тодорхой болоод буй юм. Харин өмгөөлөгчдийн энэ үйлдлийг Монголын өмгөөлөгчдийн холбоо өөгшүүлж, дэмжсэн аястай мэдээллүүдийг хийж байгаа юм.

Г.ЯЛГУУН

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (April 11, 2012 11:27:52 am )

    JINKO chi gulug boloh chini ene ELBEGDORJ chamaig gudamjind gargaj baigaa yum chi bol yuch bish ugaadas gordson gulug

  • Anonymous (April 11, 2012 2:17:52 pm )

    Eostoi heleh ch vg alga Bvgdiig halaad davarsan tsagdaagiin general hurandaa nart zohih yalig n uguh heregtei

  • Anonymous (April 11, 2012 3:54:31 pm )

    Сонгосон сонголт нь буруу байна.Сонгуулийн дараа бол бүүр будаа болно МАНам сөнөх нигуур өндөр байгаа өнөөдрийн уушигнаас маргаашийн өөх гэдгийн үлгэр боловоо хө

antalya rent a car