antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 11, 2012 15 comments

Цэцэрлэгийн хүүхдүүдийн голыг халбага хоолоор зогоохоо больё

нийтлэсэн Admin

Хүү маань цэцэрлэгтээ явах дургүй. Хэчнээн сайхан амлалт, уран гоё үгээр аргадаад ч тусыг эс олно. Уг нь дуу шүлэг сурахаас эхлээд, нийтэч, нөхөрсөг болох зэрэг цэцэрлэгт явахын ач холбогдол их.

Гэтэл хүү маань цэцэрлэггээ, багшдаа дургүйдээ биш ердөө л анги дээрээ өлсдөг учраас дургүй гэнэ. Аяганы ёроол дахь багахан хоол, ганц ширхэг бууз, хуушуурхнаар хөөрхий бяцхан үрсийг хуурдаг учраас тэд өлсдөг аж. Аргагүй шүү дээ. Тэд хэдийгээр жаахан ч гэсэн ходоодтой учраас өлсдөг л байж таарна. Хөөрхий жаалууд халбагахан хоолондоо цаддаггүй учраас жаахан биедээ баймгүй нэг л уцаартай, хүүхдээ авахаар очих эцэг, эхчүүдийн гарыг горьдсон нүдээр ширтдэг.

Уг нь биднийг цэцэрлэгт байхад цадтал нь хооллож, тэр ч бүү хэл тарахад нь баавгайтай чихэр өгдөг байсан. Гэтэл өдгөө юун баавгайтай чихэр манатай, аяга хоолныхоо хэмжээг багасгасаар яг “нэг халбага” гэх хэмжээг тогтоожээ. Төрийн өмчит цэцэрлэгүүдийн хоолны зардлыг улсаас даадаг болсноор хүмүүсийн хүүхдээ цэцэрлэгт өгөх нь эрс нэмэгдсэн. Манайхан яахав үнэгүй юманд дуртай болохоороо гэртээ харах хүнтэй байсан ч хоолыг нь хүртэл төр дааж байхад цэцэрлэгт явуулахгүй бол болохгүй гэх маягтай.

Уг нь 2008 оны тавдугаар сард батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль”-иар төрийн өмчит цэцэрлэгүүдийн хоолны зардлыг улсаас даах тухай тусгасан. Улмаар 2009 оноос эхлэн эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолны мөнгийг төлөхөө больж, улс даадаг болсон юм. Анх нэг хүүхдийн хоолны зардлыг 658 төгрөг гэж тогтоосон бол өдгөө 1300 төгрөгт багтаасан аж.

Махнаас эхлээд хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан өнөө үед өглөөний 08:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл 1300 төгрөгөөр хооллоно гэвэл хэцүүхэн сонсогдож байгаа биз. Үүнийгээ тэд жаахан хүүхдэд бол подхийсэн норм гэж үзэж байгаа бололтой. Өдөрт гурван удаа хооллоход энэ мөнгө яасан ч хүрэхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Ядахад яр гэгчээр улсаас тогтоосон жаахан хоолоо хүргэх гэж хичээхийн оронд багш нар нь бас хоолноос нь “шомбодно”. Өөрөөр хэлбэл бүтэн тогоо хоолноос яг талыг нь багш нар нь идээд та бидний хүүхдэд үлдсэн жаахныг нь өнөөх “нэг халбага” хэмээх нормоороо тараадаг аж. Өөрсдийнхөө ходоодыг борлуулчихаад хүний бяцхан үрсийг өдөржин өлсгөхөөсөө ичдэггүй тэднийг багш гэхэд хэцүүхэн. Төр нь хоолны зардлыг нь дааж байгаа нэртэй, дээрээс нь багш нар нь “шомбоддог” учраас цэцэрлэгийнхэн ийнхүү хагас өлсгөлөнгийн байдалтай өдрийг өнгөрүүлж байна. Ингэж хагас өлсгөлөн өнгөрүүлж байгаа учраас тэд жин хасах нь ойлгомжтой. Бумбайсан хацартай байсан хүү маань хэдхэн сарын дотор эрс турсан.

Ангийнх нь найзууд ч гэсэн “жин хассан”. Томчуудын хувьд бол жин хасах нь сайхан ч бяцхан хүүхдүүдийн хувьд байж болшгүй явдал. Тэгээд ч одоо ид өрнөж буй “Эрүүл монгол хүүхэд” аяны үеэр монгол хүүхдүүд 3-6 насандаа өсөлт хөгжлийн хоцрогдолтой болох нь тогтоогдсон тухай эмч нар ярьж байсан. ”Уг нь хүүхэд энэ насандаа бие бялдар болоод оюун ухааны хувьд хурдацтай өсч, хөгждөг аж. Гэтэл цэцэрлэгийн хүүхдүүд арай л туранхай байна” гэх эмч нарын яриа сэтгэлийг маань өвтгөсөн.

Уг нь бид хоолных нь мөнгийг өөрсдөө даадаг байхад хүүхдүүд маань цодойтлоо идэхгүй ч өлсөхгүй болоод л байсан. Ерөөсөө ингэж өөх ч биш булчирхай ч биш байхаар эцэг, эхчүүдээр хоолных нь зардлыг төлүүлээд цадтал нь хоолловол яасан юм бэ.

Х.Өнөржаргал

Монголын мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Anonymous (April 11, 2012 11:07:17 am )

    uneheer unen yum bichjee. Huuhduudiig olsgoh ni sn hereg bish shvv. tur ulsaa

  • Anonymous (April 11, 2012 11:07:58 am )

    tiim manai huuhed tsetserlegees garch irehdee l hool nehseer garch irdeg.

  • Anonymous (April 11, 2012 11:09:26 am )

    Nyalh amitadiig yum oilgohgui sn helj medehguig ni dalimduulj bolohgui shvv dee.

  • Anonymous (April 11, 2012 12:25:28 pm )

    yag zuv hoonii mungiin etseg ehchuud uursduu garagsan n deer minii huu ch bas tsetserlegeesee mash ih ulsuj irdeg

  • Anonymous (April 11, 2012 12:31:00 pm )

    vnen shvv.mongoliin ireedvi gej yariad bdg xernee xvvxdvvded zoriylsan um yuuch bxgvi.tsetserleg gej xaniadnii yyrxai bolood bna.oyutand 70+21.odoo sai togrog nastangyydad.ogch bgs.xarin ireedvi blson xvvxded yu bn.amtgvi lawshaa.talx.manai xvv bydaatai xool dandaa iddeg gej bsn.4xvrch bgaa xvvxed xydlaa yarin gej bxgvi shtee.gert n xichneen sain amin demtei xool vitamin ogood angi deeree oligtoi um idexgvi bol yaaj ervvl bie xaatai bolox umbee.er n barag xoid solongosiin dainii um bolj bga shtee.xyyli batalj bgaa tenegvvd neg odor ochood bjatsgan vrsiin xooliig ideed vzdegch boloosoi.boloxgvi bol Mongol Yls eej aawas n xoolnii mongiin awaach.vnexeer xvvgee ochood awxaad tsvnx vzeed ix orowdoltei bdg.

  • Anonymous (April 11, 2012 1:55:20 pm )

    цэцэрлгийн багш нарын тараглаад байдаг нь ийм учиртай юм байна л даа

  • Anonymous (April 11, 2012 4:04:27 pm )

    uneen unen manai huu turuu jil tsetserlegeesee ireed hooloo idehgui tsatgalan bn geed hool iddeggui b.j ene jilees oroi ireed udaagui l hool nehej garna daa uchir ni deerhi yria b.j l dee

  • Anonymous (April 11, 2012 4:26:02 pm )

    tal munguun togooch n ger luugee zuudug yum bn lee gertee munguur mah avahgui buh hooloo zuudug gesen

  • Anonymous (April 11, 2012 6:39:56 pm )

    unen shuu ene bas ter surguuliin odriin hool baina tomchuudiin neg mongo ideh arga boljee

  • Anonymous (April 11, 2012 7:29:01 pm )

    za yg unen manai ohin bas ulssun hun l irdeg b.san ezeg ehees ni nemj avah ni mash zuv demjij b.a

  • Anonymous (April 11, 2012 10:00:54 pm )

    муу хар гахайнууд нялх хүүхдүүдийн хоол идэхээс ичдэггүй юм байхдаа.

  • Anonymous (April 12, 2012 1:02:46 am )

    Etseg ehchuudeer ni hoolnii mongiig ni toluulsen ni deer. barag hun bur l tuluh bololtsootoi bgaa sh dee

  • Anonymous (April 12, 2012 1:58:27 pm )

    hoorhii doo byatshan urs mini.

  • Anonymous (April 12, 2012 3:00:46 pm )

    yag unen hoorhii nyalh amitad guij haraigaad ih ulsdug biz gants huuhdiihee hoolnii munguug tuluud l bh blgui deee ugaasaa zunduu mungu tatdagaas hoish

  • Anonymous (April 12, 2012 7:48:30 pm )

    etseg ehchuud hoolnii mungu ugdug bolmoor bn .uursiinhuu huuhdees haramlaad yahav dee zarim etseg ehchuud durguitsdeg t1 bga biz. bi lab tsetserlegt bayarlaj yavdag huuhdee ugchuud setgel amar ajlaa hiideg .urid n etseg ehchuudees mungu gargad bolood bsn shuu dee nyalkh shn urdee hoolniih n mungiig ugmuur bn

antalya rent a car