antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2012 1 comment

НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ “САМАРДАГ”

нийтлэсэн Admin

Нийслэл сая гаруй хүнтэй метро политан хотын хэмжээнд хүрч, түүнийг дагаад замын ачаалал, түгжрэл хэрээс хэтэрч иргэдийг бухимдуулдаг нэг томоохон асуудал болоод байгаа билээ. Өөрөөр хэлбэл, бухимдалтай нийслэлийн нэг том асуудал нь энэ болсоор удаж байна. Аливаа хотын соёл нийтийн тээврийн үйлчилгээнээсээ харагддаг гэдэг. Гэтэл манай нийтийн тээврийн үйл чилгээнд явж байгаа том оврын автобусны жолооч нарын сахилга, соёл хамгийн доод түвшинд байгаа гэдэгтэй олон хүн санал нийлэх биз. Хэдэн жилийн өмнө нийтийн тээвэрт мик ро автобус зорчдог байхад жолооч нар нь замын хөдөлгөөнд тун бүдүүлэг оролцдогоороо гайхагдаж, тэр ч бүү хэл микрог “нисдэг авс” хэмээсэн онигоо хүртэл гарч байв. Холбогдох байгууллагууд микрог нийтийн тээврийн үйлчилгээнээс хасах бодлого баримталж эхэлснээр манайд БНСУ-аас том оврын 400 автобус оруулж ирсэн билээ. Гэтэл хэдэн жилийн өмнө микро барьж байсан жолооч нар өдгөө том оврын автобусыг жолоодож байна. Үүнээс улбаалаад замын хөдөлгөөнийг замбараагүйтүүлдэг хэрэгсэл нь чиглэлийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу том оврын автобуснууд болоод байгааг хэн хүнгүй мэдэж буй.

Хамгийн энгийн жишээ гэхэд том оврын автобусны мөнгө хураагчид микроныхны орилдог нь хүртэл “халдчихаад” буудал болгонд 2-3 минут хашгирдаг болсон. Буудал дээр удаан зогсоход нь зорчигч явах шаардлага тавихад мөнгө хураагч “таксигаа бариад явахгүй юу” гэж омогдох нь энгийн үзэгдэл. Түүнээс гадна том оврын автобусанд мөнгө төлөх хүн эрс багассан. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цагдаа, оюутнаас эхлээд “ард түмний гавьяат” гэж өргөмжлөгдсөн хүмүүс хүртэл тасалбар авахгүй. Автобусанд 10 хүн орж ирлээ гэхэд бэлэн мөнгөө төлж байгаа нь хоёр, гуравхан байх жишээтэй. Амьдрал ийм байгаа учраас жолооч, мөнгө хураагч нар нь өдрийнхөө орлогын төлөвлөгөөг биелүүлэхийн тулд бусадтайгаа уралдаж, тухайн шугамд давхцаж явдаг өөрийн болон өрсөлдөгч компанийн автобустай өрсөлдөн зорчигчоо булаалддаг. Ийнхүү уралдахдаа нэгнийхээ толийг шүргэж, осол гаргахаа юман чинээ тоохгүй. Түүгээр зогсохгүй, замын хөдөлгөөнд оролцогч бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, түгжрэл үүсгэн зогсож буйгаа баатарлаг гавьяа байгуулж буй мэт бодож, замаа чөлөөлж зогсохыг шаардсан жолооч нарыг хэл амаар доромжлох, хуруу, гараа сарвалзуулах нь автобусны жолооч нарын ёс мэт хэвшсэн араншин.

Уг нь автобусны жолооч нарыг тамхи татуулахгүй байх, буудлаа зарлаж хэвшихийг холбогдох дээд байгууллага нь байнга л шахаж, шаардан тодорхой ажил зохион байгуулдаг. Нийслэлийн нийтийн тээврийн газраас авсан мэдээллээр автобусны чанга яригч ажиллахгүй, буудал зарлах автомат төхөөрөмжийн ашиглалт муу байгаагаас буудал зарлах гээчийг бүрмөсөн мартсан. Мөн автобусны дотор, гадна цэвэрлэгээ хийдэггүй, жолооч нар нь автобусанд тамхи татах явдал байсаар буй. МУБИС, Баруун дөрвөн зам гээд “карма”-гүй зогсоолтой замд хэд хэдээрээ давхарлан зогсож, хүнээ буулгаж, суулгах, мөн ардаа байгаа машины хөдөлгөөнийг хаадаг гэх мэт муу “зуршлыг” үгүй болгох талаар өөр бодлого чиглэл боловсруулах нь Нийтийн тээврийн газар, Автозамын газрынхны ажил баймаар. Гэвч тэд төлөвлөлтөө буруу хийдэг юм уу, эсвэл огт төлөвлөдөггүйгээс үү, дээрх замууд “карма”-гүй болсон. Ялангуяа баруун дөрвөн замын автобусны буудал замын нарийссан хэсэгт таардаг. Тиймээс нийтийн тээврийн автобусны жолооч нар замын нэгдүгээр эгнээг түгжин хэт удаан зогсдог. Дээр нь бусад автобус нь давхарлачих юм бол хөдөлгөөн таг зогсоно.

Энэ мэтээр замын хөдөлгөөнийг “самрагчид” нь том оврын автобусны жолооч нар. Уг нь Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, том оврын автобус, троллейбусыг ажлын өдрүүдэд өглөө 08.00-09.30 цаг, орой 17.00-19.30 цагт Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд зорчих хэсгийн нэгд үгээр эгнээгээр явуулж байхаар шийдвэрлэсэн. Гэтэл энэ захирамжийг биелүүлдэг, мөрддөг автобусны жолооч бараг үгүй. Бие биетэйгээ уралдан хүнээ авахын тулд замын 2-4 дүгээр эгнээгээр сүлжилдэн давхих нь хэвийн үзэгдэл болсон. 3-4 дүгээр эгнээнээс “карма” руу орохдоо гэрэл дохиогоо ч өгөхгүй зүтгэх нь бий. Автобусны жолооч нар уралдаж мөнгө олох бодлогыг өөрчилж, дэлхийн жишигт хүрсэн биш юмаа гэхэд дэг журамтай, соёлтой зорчдог болгохгүй бол сахилгагүй жолооч нар түгжрэл үүсгэхээс гадна, осол, хэрэг гаргах явдал байсаар байна.

Тухайлбал, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 20 гаруй компанид маршрут, хугацаа, рейсийг нь зааж, хийснээр нь мөнгийг нь олгодог тогтолцоотой болвол уралддаг үзэгдэл бага ч атугай өөрчлөгдөх боломжтой баймаар. Тэгэхгүй бол хэнэггүй, сахилгагүй, хариуцлагагүй жолооч нар гэрэл дохио, замын тэмдэг, тэмдэглэгээ зөрчин галт тэрэгтэй хүртэл уралдаж зам хөндлөн гарах явдал байсаар л байна. Автобусны жолооч нар олон хүний амь нас хариуцаж явж буйгаа үл ойшоодог нь үргэлжилсээр л байх болно. Хэдхэн хоногийн өмнөдөө, “Тэнүүн огоо” компанийн хэнэггүй жолоочоос болж, галт тэрэг автобусыг мөргөж, хүн гэмтээсэн хэрэг гарч байсан. Нийтийн тээвэрт явж байгаа автобусны жолооч нарыг өглөө бүр тухайн байгууллагын хяналт шалгалтын ажилтан нь шалгаж архи уусан, архи нь гараагүй нөхдийг замд гаргахгүй байдаг хуучин тогтолцоог бас сэргээвэл олон хүнд буян болж мэдэх юм.

Зарим тохиолдолд халамцуу, архи нь гараагүй жолооч нар “Нийтийн тээвэрт явж байгаа юм чинь цагдаа зогсоохгүй” гээд хөдөлгөөнд оролцоод явж байх тохиолдол бий. Автобусны жолоочийн гаргасан осол, хэргийн хохирогч сүүлийн үед олон болж байгаа. Жолооч нар техникийн бүрэн бус байдал, уралдаж мөнгө олдог тогтолцооноосоо болоод хэд хэдэн машины араас мөргөсөн осол гаргаж, олон хүнийг хохироож байсан шүү дээ. Ослыг мөнөөх л “Тэнүүн огоо”-гийнхон гаргаж байсан. Өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд Сансар-III-IV хороолол чиглэлийн автобус есөн машины араас мөргөж, иргэдийг эд хөрөнгөөр хохироож байв. Түүнээс хойш ч хэд хэдэн удаа ноцтой осол гаргаж байсныг иргэд санаж байгаа. Ослын шалтгаан нөхцөлийг жолооч нар нь техникийн бүрэн бус байдал буюу тоормос ажиллаагүйгээс гэж тайлбарладаг. Нийтийн тээвэрт явж буй тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын хариуцлагыг оношлогооны төвийнхөнд тохвол болохгүй гэх газаргүй.

“Хөгширсөн”, утаа их хаядаг, бүрэн бус нийтийн тээврийн автобус нийтийн тээвэрт явж буй нь оношлогооны төвийн хөнтэй хол боотой. Тэд нийтийн тээвэрт явж буй том оврын автобусыг ар өврийн хаал гаар үзлэг, оношлогоонд оруулж, тэн цүүлдэг. Уг нь олон хүний амь насыг хариуцаж, зорьсон газарт нь хүргэхээр зүтгэж байгаа нийтийн тээврийн автобус аюул осолгүй байх учиртай сан. Тиймээс нийтийн тээврийн том оврын автобусыг үзлэг оношлогоонд ар өврийн хаалгагүйгээр оруулж болохыг нь тэнцүүлж, болохгүйг нь хөдөлгөөнд оролцуулахыг хориглож, үүнийгээ зарладаг болох хэрэгтэй. БНСУ-аас хэдийнэ “тэтгэвэрт” гаргасан автобусыг манайхан оруулж ирж ашиглаж байгаа шүү дээ. Түүгээр зогсохгүй татвараас зайлсхийхийн тулд оныг нь “залуужуулдаг” тохиолдол гарч байсныг цагдаагийн байгууллагад шалгаж байсан. Энэ мэтээр замын хөдөлгөөнийн замбараагүйтүүлж байгаа нэг гол хэрэгсэл нь автобус болоод байна.

Тэднийг эмх замбараатай, дээд газраас тогтоосон дүрэм журмаа мөрдд өг болгох арга хэмжээ авах цаг нь хэдийнэ болсон. Харамсалтай нь Автотээврийн газар нь тусдаа нэг бодлого барьж, Нийтийн тээврийн газар нь өөр нэг бодлого боловсруулан тус тусдаа вант улс мэт аашилдгийг автобус компанийнхан ч, жолооч нар ч овжноор ашиглаж байгаа юм. Төрийн бодлогыг нэг чиг шугамд, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх алхам энэ салбарт дутагдсаны тод жишээ нь замын хөдөлгөөний замбараагүй байдлаар илрээд байгаа бус уу. Ер нь цаашид замын түгжрэл улам нэмэгдэж буй энэ үед хөдөлгөөнд оролцогчдыг нийтийн тээврийн автобусаар зорьсон газарт нь хүргэх бодлого барих нь чухал.

Г.ЦОЛМОН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (April 04, 2012 6:07:32 pm )

    bolovcroliin yam curagchdiin xolboo 2 oyutan dund curguuliin curagch 2g yalgj curax arga buu xodolmoriin nasand xurcen oyutan viza kart uzuuleed avtobucand unegui zorchdog dund curguuliin curagchid curagchiin unemlexee uzuuleed 200 togrog tolood zorchdog unemlex baixgui bol zad zagnuulaad jaal doromjluulj avaad 400 togrog tolno ecvel xoogdood buuna odoo 1 ailiin orxiin sariin orlogo xed bilee zarlaga xed bilee bi lav sariin 200000myangan togrogiin tsalintai curguuliin nasnii/dund,axlax/2xuuxedtei odor bur xool unaanii mongo deer n bi ooroo ajildaa yavmaar odor jaaxan ch bolov yum idchimeer bdg tsalin nemlee l gene tuunees n omno orgon xeregleenii bux zuiliin une nemegdsen ingeed bux zuil xuuchnaaraa….toriin tomchuudaa tolgoigoo zov ajilluulaach ex oron chin ajillax xuchgui bolj baina xariinxnii erxsheeld orj duuclaa…

antalya rent a car