antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2012 Comments are off

ГУРВАН САЯ ОРЧИМ ТОНН ТӨМРИЙН ХҮДЭР ГАДАГШАА УРСАЖ БАЙНА

нийтлэсэн Admin

 “Металл хийц үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги, боломжууд” сэдэвт уулзалт семинарыг Жижиг, дунд үйлдвэрийн газраас өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа. Монгол Улсыг 2012-2016 он хүртэл хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн төсөлд тусгагдсан “Металл, ган хийц үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрүүдэд хөн гөлөлттэй зээл олгох, бодлогоор дэмжих, жилийн нийт үйлдвэрлэлийг 100 мянган тоннд хүргэх” зорилтын хүрээнд энэ асуудлыг хөндөж ярилцсан юм.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осор уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Энэ салбарт шийдэх ямар асуудал байгаа тухай мэдээлэл бага учраас дээрх ажлын мөрийн хөтөл бөрт тусгаж дээд шатны байгууллагаас дэмжлэг авч чадахгүй байна. Энэхүү уулзалтыг та бүхэнтэй санал солилцох зорилгоор зохион байгуулж байгаа” гэлээ. Тэрбээр зарим үйлдвэр, компани улирлын чанартай ашиг олдог хэрнээ жилийн турш татвар төлд өг. Энэ нь тэдэнд ихээхэн дарамт болдог. Тиймээс улирлын татвар буюу татварын ам рал тын тухай ярилцаж бай гаа.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 97.2 хувийг жижиг, дунд үйлдвэр бүрдүүлдэг ч төмөрлөгийн үйлд вэрлэлийнх маш бага байна” гэдгийг онцлов. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны мэргэжилтэн З.Баярхүү энэ үеэр “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” төслийг танилцууллаа. “Аж үйлдвэр хөгжиж байж улс орон хөгждөг. Энэ төсөл хэрэгжсэнээр манай улсын эдийн засгийн хөгжилд чухал алхам болно. Сайншандын цогцолбор нь коксын, хар төмөрлөгийн, нүүрс хийжүүлэх, зэс хайлуулах, барилгын материалын, газрын тос боловсруулах үйлдвэрийг багтаасан байх юм. 2014 он гэхэд техник, эдийн засгийн үндэслэлээ хийж 2019 онд бүх үйлдвэр ашиглалтад орно” гэв.

Энэхүү цогцолборыг байгуулснаар ашигт малтмалаа түүхийгээр нь хил давуулах бус, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох юм. Түүнчлэн 2013-2021 онд манай дотоодын нийт бүтээгдэхүүн 15.8 хувиар өсөх боломжтой гэнэ. Мөн энэ үеэр ган үйлдвэрлэгч томоохон компанийн төлөөллүүд саналаа хэллээ.“ Ган хийц” компанийн ерөнхий захирал М.Даваасүрэн “Манай компани Монголын ган хийцийн 75 хувийг үйлдвэрлэж байна. Бид түүхий эдээ гадагш хямд гаргачихаад, оронд нь чанаргүй барилгын материалыг өндөр үнээр худалдаж авдаг. Тэр чанар муутай арматураар барьсан барилга нь газар хөдлөхөд л нураад унана шүү дээ.

Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр дөрвөн метрийн урттай нэг тонн гулдмай төмрийг 220 ам.доллараар Хятад руу экспортолдог. Тэр бэлдэцийг төмрийн конвираар оруулан задалж гаргаад 670 ам.доллараар бидэнд зарж байна. Өөрсдөө Хятад руу түүхий эдээ гаргачихаад эргэж өндөр үнээр худалдаж авах хэрэг байгаа юм уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй” гэж ярив. Дарханы төмөрлө гийн үйлд вэрийн арматур олон улсын стандартад нийцсэн үнэхээр сайн ч, түүхий эд байхгүй гээд дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа гэдгийг тэрбээр дуулгалаа. Төмрийн хүдрийг экспорт лохоо зогсоож боловсруулах үйлдвэр баривал эдийн засгийн ашигтай нь мэдээж. Хадаас хийх арматурыг Монголд үйлдвэрлэдэггүй болохоор манай хадаасны үйлдвэр ОХУ-аас түүхий эдээ импортолдог гэсэн. Жилийн өмнө “Ган хийц” компаниас Монголд өндөр барилга барих техник технологид шинэч лэл хийх бизнес төсөл боловсруулж Үндэсний хөгжил, шинэт гэлийн хороо, Жижиг, дунд үйлдвэрийн газарт хүргүүлсэн ч одоо хүртэл хариу ирээгүй аж. Эдгээр газар хүмүүсийн ирүүлсэн албан бичгийн хариуг өгөх хэрэгтэйг тэрбээр сануулав. Монголын барилга, металл үйлдвэрлэгчдийн холбооны зөвлөх Р.Бямбажаваас тус зөвлөлгөөний үеэр тодруулга авсан юм.

-Монголд ган хийц, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэдэн компани байна вэ?

-Барилгын материал үйлдвэрлэгч компани олон байгаа. Зөвхөн ган хайлуулж эцсийн бүтээгдэхүүн буюу зэс утас, арматур үйлдвэрлэдэг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай нийт 14 үйлдвэр бий. Тэд жил бүр тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулан зах зээлээ тодорхой хэмжээгээр хангаад явж байгаа. Зах зээлийн хэрэгцээ их байгаа учраас энэ салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Төрөөс бодлого боловсруулж үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, шинэ техник технологиор хангах талд нь дэмжих хэрэгтэй.

-Төр засгийн бодлого дутагдаж байгаа учраас энэ салбар сайн хөгжихгүй байна гэж ойлгож болох уу?

-Төмрийн хүдрийг боловсруулж буй дотоодын ганц үйлдвэр нь “Бэрэн” группийнх. Хүчин чадал багатай ч гэсэн энэ үйлдвэр дотоодын ган хайлдаг үйлдвэрүүдийн гол түүхий эдийг бэлтгэж байна. Эдгээр үйлдвэрээ татвар болон эрхзүйг нь дэмжиж, дотоодын зах зээлээ хангах хэмжээнд өргөжүүлэх хэрэгтэй. Өөрсдийн хэрэгцээнээс илүү гарвал гадагшаа экспортлох боломж, зах зээл байж болох юм.

-Төмөрлөгийн салбарыг хөгжүүлэхэд боловсон хүчний нөөц хангалттай юу?

-Боловсон хүчин хангалтгүй. Сүүлийн үед Мэргэжлийн сургалтын төвүүдэд мэргэжилтнээ бэлтгэж байна. Тиймээс үйлдвэрлэл, боловсон хүчнээ зэрэг хөгжүүлээд явах нь зүйтэй.

-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ бүтээн байгуулалтад танай салбарын үүрэг оролцоо ихээхэн чухал байх, тийм үү?

-100 мянган айлын орон сууц барих төсөл хэрэгжихэд барилгын материал хамгийн чухал. Тэр дундаа барилгын үнд сэн материал болох арматур төмөр их хэрэгтэй. 2011 онд манай улсад 450 тэрбум төг рөгийн барилга угсралтын ажил явагдахад 230-250 мянган тонн арматур хэрэглэсэн гэсэн тооцоо бий. Түүний дөнгөж 35-40 хувийг өөрсдөө хангаж байгаа. Үлдсэн 60-65 хувийг нь ОХУ, БНХАУ-аас импортолдог. Гадагшаа гаргаж буй төмрийн хүдрээ дотооддоо боловсруулан өөрсдийн хэрэгцээгээ хангавал байрны үнэ ч буурах боломжтой. Учир нь дотооддоо үйлдвэрлэсэн барилгын материалын үнэ импортынхоос 30-40 хувь хямд байдаг.

Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр 100 мянган тонн арматур үйлдвэрлэх хүчин чадалтай ч өнгөрсөн онд 36 мянган тонн арматур үйлдвэрлэсэн байна. Яагаад хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй байна гэхээр түүхий эд байхгүйгээс болсон гэдэг. Тэгсэн хэрнээ жилд 2-3 сая тонн төмрийн хүдэр гадагшаа гаргаж байгаа. Арматур үйлдвэрлэх түүхий эдээ гадагшаа гаргачихаад өөрсдөө түүхий эд байхгүй гээд сууж байж болох уу? Үүнд төр засгийн бодлого, зохицуулалт хэрэгтэй байна. Төмрийн хүдрийн экспортод хяналт, хориг тавьж, гадагшаа төмрийн хүдрээр гаргахгүй байх. Тиймээс боловсруулах үйлдвэрүүд байгуулах хэрэгтэй байна” гэв. Энэ удаагийн хэлэлцүүлгээр ган төмөрлөгийн салбарт тулгарч буй асуудлыг олон талаас нь ярилцсан нь үр дүнтэй байна гэдгийг зохион байгуулагчид, оролцогчид онцолж байсан юм.

С.УРАНЧИМЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car