antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2012 6 comments

Багийн нутгийг бүхэлд нь эзэмшсэн компанийг эсэргүүцсэн Увсынхан суулт зарлаж байна

нийтлэсэн Admin

Увс аймгийн Бөхмө­рөн сумын иргэд хуга­цаагүй суулт зарла­жээ. Учир нь тус сумын Хар алтат багийн ну­таг дэвсгэрийг бүхэлд нь шахуу нүүрс олбор­логч компани эзэм­ших болсон байна. Тиймээс нутгийн иргэд амьдрах газар нутгаа авч үлдэхийн тулд тэм­цэж буй аж. Энэ талаар “Хар алт” ба­гийн Ний­тийн хурлын дарга Ц.Амартайван­тай ярилцлаа.

-Танай суманд юу болоод байна вэ?

-Манай багийн нутагт нийтдээ арваад км газарт дөрвөн уурхай нүүрс ол­бор­лодог байсан. Тод­руул­бал, Хотгорын уур­хайд Солонгосын хөрөн­гө оруулалттай “Хотгор шанага”, Хятадын хөрөн­гө оруулалттай “Ментую”, Баян-Өлгий аймгийн “Эрчим”, “Хотгор” гээд дөрвөн компани үйл ажил­лагаа явуулах эрх авсан. “Ментую” компани 2002-2004 онд олбор­лолт хийчихээд нөхөн сэргээлт хийлгүй яваад өгчихсөн. Ухсан нүх нь өнөө хэр байгаа. Гэтэл Канадын хөрөнгө оруу­лалттай “Си Жи Би И Эм” (CGBEM) компани нэг багийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь авчихсан. Тиймээс хэдэн үеэрээ амьдарч байгаа газар нутгаа авч үлдэхийн тулд Бөхмөрөн сумын иргэд “Баянмөрөн” хөдөлгөөн байгуулж тэмцлээ эхлээд байна.

-Тэр нь юу гэсэн үг вэ. Хэдий хэмжээний талбай вэ?

-Хар алтат баг сумын төвөөсөө 22 км-ийн зайтай. “Си Жи Би И Эм” (CGBEM) компани манай багийн нутаг дэвс­гэрийг бүхэлд нь буюу 4116 га газрыг хайгуулын эрх­тэйгээр авчихсан. Дээр нь 947 га газарт нүүрс олборлож байгаа. Ерөөсөө л манай нутгийг бүхэлд нь авчихсан. Түү­хийн чухал ач холбогдол­той Түрэгийн үеийн хэрэг­сүүр, чулуун хөшөө, өвөг дээдсийн маань шарилыг бүхэлд нь сүйтгэхээр байшин саваа бариад эхэлчихлээ. Манай багт түүхийн ач холбогдолтой таван хэрэгсүүр, буган чулуу зэрэг Түрэгийн үеийн чулуун хөшөө бий. Манай багийн 178 өр­хийн мянга шахам иргэн амьдрах нутаггүй хөөгдөх дээрээ тулчихаад байна.

-Та нар газар нутгийг чинь авчихсан байгааг мэдээгүй байсан юм уу?

-Бидэнд тодорхой мэ­дээ­лэл байгаагүй. Өнгөр­сөн өвөл цас их орсон учраас манай багийн малчид өөр сумын нутагт өвөлжсөн. Ойрын 50-60 жил ороогүй их цас орсон учраас нэг ч айл нутагтаа өвөлжих боломж бай­гаагүй. Хаваржаандаа буух гээд иртэл газар нутгийг нь гадаадын ком­па­ни авчихсан байгааг мэдлээ. Хаваржаандаа буух гэтэл урд нь 50, 60 гэр барьчихсан, том камаз, трактороор газар ухаад эхэлчихсэн байна. Нүүрс зөөсөн олон машин бэлчээрийг талх­лаад бараг дуусч байна. Машины олон зам гарч бүхэлдээ энхэл, донхол болчихсон.

-“Си Жи Би И Эм” компани танай нутагт хэдийнээс үйл ажил­лагаа явуулж эхэлсэн юм бэ?

-2009 оноос хойш хайгуул хийх гэж байна гэж үе үе ирдэг байсан. Гэхдээ бид нутгийг маань бүхэлд нь эзэмшчихнэ гэж арай ч төсөө­лөөгүй. Тус компани өнгөрсөн жил явсан замдаа нөхөн сэргээлт хийгээ­гүй байгаа.

-Танай сумын иргэд хэзээ­нээс тэмцлээ эхлүүлсэн юм бэ?

-Өнгөрсөн сарын 27-нд “Си Жи Би И Эм”  компанийн үйл ажилла­гаа явуулж байгаа Бөх-Өрөг гэдэг газарт жагсаал хийсэн. Харин дөрөвдүгээс сарын 1-нээс хугацаа­гүй суулт зарлаад байна.

-Нутгийн иргэд компанийн техник хэрэгсэлд халдаж, үймээн шуугиан дэгдээгээгүй биз дээ?

-Үгүй. Бид зохих ёсны шаард­ла­гаа тавиад л тайван тэмцэл өрнүүлж байна. Манай багийн бүх иргэнээс гадна сумынхан бидэнтэй нэгдсэн. Мөн зэргэлдээх Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын иргэд бидэнтэй хамт тэмцэж байгаа. Бид арав, арваараа 24 цагийн зайтай суулт хийж байна.

-Зохих ёсны шаардлага гэд­гээ тайлбарлаач. Нүүрс олбор­логч компанийн талаар аймгийн­хаа удирдлагуудад мэдэгдсэн үү?

-Тэдний нүүрсний хайгуул хийж байгаа Бөх-Өрөг гэдэг газар Ямаа­тын голын эрэг шүү дээ. Тиймээс ч “Урт нэртэй хууль”-ийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхгүй. Тэгээд ч бүхэл бүтэн багийн нутгийг эзэмш­чихэж байгаа нь ямар учиртай юм бэ. Биднийг тэмцлээ эхлүүлсний дараа аймгийн Засаг даргын ор­логч, Мэргэжлийн хянал­тын бай­цаагч Н.Цэцэгмаа, Байгаль орчин, бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Ганбат нар ирээд компа­нийн бичиг баримттай танилцсан.

-Тэгээд ямар хариу өгсөн бэ?

-Алт биш нүүрс олборлох уч­раас “Урт нэртэй хууль”-д хамраг­дахгүй гэсэн утгатай зүйл ярьсан. Тэд ерөөсөө л Канадын хөрөнгө оруулалттай компанийг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Та нар жагсаад хэрэггүй гэсэн утгатай зүйл ярьж байна лээ. Тэдний ярьснаар бол ард түмнийг хамгаалсан хууль байдаггүй юм байна. Мал, бэлчээр маань бидний ажлын байр. Ажлын байраа гадныханд булаалгамааргүй байна шүү дээ. Бид хууль мэдэх­гүйдээ тэмцээгүй. Хэдэн үеэрээ нутаглаж ирсэн нутгаа хамгаалж, дүү соёл, ёс заншлаа хамгаалж тэмцэж байгаа юм. Эртний хэрэг­сүүр сүйтгэвэл 200 мянган төгрө­гийн торгууль төлөх хуультай. Гадаадын компани торгуулийг нь төлөөд түүх, соёлыг нь устгачихаад нутгийнхныг нь малтай нь хөөчих­нө гэж эндүүрч байх шиг байна.

-Наана чинь “Си Жи Би И Эм”компанийн хэд орчим хүн байгаа вэ. Та нар үйл ажиллагааг нь хүчээр зогсоочихсон байгаа юу?

-Компанийнх нь удирдлагууд байхгүй. 64 хүн ажилчин нь байгаа. Биднийг жагсдаг өдөр аймгийн төвөөс цагдаагийн хамгаалалт авчихсан байсан. Одоо компа­нийнх нь хамгаалагчид ажиллаж байна. Төрийн цагдаа биднийг биш харийнхныг л хамгаалж байна даа.

-Та нар чухам ямар шаардла­га тавьж байна вэ. Цаашид яах төлөвлөгөөтэй байна вэ?

-Ерөөсөө л үйл ажиллагаагаа зогсоож нутгийг маань чөлөөл гэсэн шаардлага тавьж байгаа. Одоохондоо өрмийг нь хаагаад зогсчихсон байна. Өрмөө ажил­луулж эхэлбэл өлсгөлөн зарлана. Бид тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ц.Ням­дорж, Б.Чойжилсүрэн нарт ханд­сан. Судалж үзье гэсэн хариу өгсөн. Тэднийг судалсаар байтал нутгаа алдах бололтой. Нутгаа алдахаас өмнө шорооныхоо дээжийг эрхэм гишүүдэд явуулсан. Манай нутгаас гаралтай МУГЖ С.Жавхланд бас явуулсан. Төрсөн сумынхаа нутгийг хамгаалж бидэнтэй нэгдээч гэж захидал илгээсэн. Аймгийн Засаг дарга Э.Цасчихэр хотод яваа сурагтай. Бидний тэмцлийг Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийнхөн дэмжиж байгаа. Бэлчээрээ авч үлдтэл тэмцэх болно.

“СИ ЖИ БИ И ЭМ” КОМПАНИЙН ТУХАЙД

Канадын хөрөнгө оруулалттай тус компани Увс аймагт 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулсан гэх. Гэвч “Си Жи Би И Эм” компани 2010 онд албан ёсоор байгуулагджээ. Үндсэн үйл ажиллагаа нь уул уурхайн чиглэлээр хайгуул хийдэг аж. Гэхдээ Увс зэрэг алслагдсан аймагт олборлолт хийх эрх авч дөнгөжээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (April 04, 2012 1:25:55 pm )

    yagaad medee yagaad bnaa pizdakuudaa

  • Anonymous (April 04, 2012 1:39:50 pm )

    ta nar nyamdorjiigoo songood l bai udahgui hyataduud nutagt chini suuh bolno

  • Anonymous (April 04, 2012 1:43:42 pm )

    Нямдорждоо хэлэхгүй юу

  • Anonymous (April 04, 2012 2:50:06 pm )

    hehehhehe hohchin umhii muu baga yastannuud ta nar haytadiin tagnuul nyamdorjdoo helehgui yu

  • Anonymous (April 04, 2012 3:59:44 pm )

    нямдоржийн чинь хятадууд ухаад байгаа юм бишүүү

  • Anonymous (April 05, 2012 8:17:21 am )

    Javhlan ter tursun nutgaa ochij hamgaalaach…. Hotod medrel muutaigaaraa duuduulj yawsnaas hamaagyi ilyy ner turtei sh dee!!!

antalya rent a car