antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2012 53 comments

Ц.НЯМДОРЖ: НАМАЙГ ДУУГҮЙ БОЛГОХ НЭГ Л АРГА БАЙГАА…

нийтлэсэн Admin

“Сэтгүүлч ба сайд” ярилцлагын зочноор УИХын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оролцож, сэтгүүлчидтэй цаг үеийн асуудлаар илэн далангүй ярилцсаныг товчлон хүргэж байна.

-Сүүлийн үед Х.Баттулга сайдтай холбоотой асуудал олны анхаарлыг татаж байгаа. Мөн З.Энхболд гишүүн таныг “Долоодугаар сарын 1”-ний хэргээс цагдаа нараа хамгаалахаасаа илүүтэй тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Сонирхлын зөрчлийн хуультай холбоотойгоор оролцоод байна гэж ярьж байсан. Сонгуулийн өмнө ийм дуулианд нэр холбогдож, голлон оролцох болсон талаараа Та юу хэлэх вэ?

-Миний хувьд сонгууль болгоноор л нэг ийм асуудалтай холбогдох юм байна шүү дээ. Миний хувь заяа ийм юм уу, хашиж байгаа албан тушаал минь ч тийм юм уу, миний зан араншинтай ч холбоотой юм уу, хэлэхэд хэцүү. 1998 онд М.Энхсайханы Засгийн газар УИХ-ын гишүүдийг тагнаж, чагнасан хэргийг тухайн үеийн УИХ-ын гишүүн О.Дашбалбар, С.Зориг, Р.Одонбаатар бид дөрөв шалгасан юм шүү дээ. Эндээс л эхтэй хонзон явж байгаа байхгүй юу. Одоо Дашбалбар нь байхгүй, Зориг нь байхгүй. Одонбаатар нь хаана явж байгаа юм, мэдэхгүй. 2000 онд цагдааг надад ямар байдалтай хүлээлгэж өгснийг та бүхэн мэдэж байгаа байлгүй. АН сонгуульд ганц суудалтай үлдээд, бүгдээрээ Америк руу суралцах нэрийдлээр гараад явчихсан. Цагдаа нь эрүүгийнхнийхээ гарт орчихсон. Монголыг 1990-ээд оны Орос орон болгох тийм нөхцөл байдалд надад ажил хүлээлгэж өгсөн шүү дээ. Үүний дараа манай цагдаагийнхан эрүүгийн чиглэлээр айлгаж, дарамталдаг хэргүүдтэй тэмцсэн. Үүний хонзон чинь 2003 онд М.Энхсайханаар дамжиж намайг гадаадын тагнуул болгох аргаар илэрсэн.

Л.Гүндалай болгоомжгүй, гэнэн тулдаа түүнийг гаргаж тавьсан болохоос биш цаад талдаа хоёр том бүлэглэлийн хариу над дээр ирсэн хэлбэр нь тэр. Дараа нь би 2004 онд УИХ-д сонгогдчихоод Монголбанкны ерөнхийлөгчийг татна, солино гэдэг асуудал дээр хөндлөн хэвтчихсэн хүн шүү дээ. Солихгүй ээ, болохгүй гээд зүтгэсээр байгаад солигдсон орой нь өрөөндөө сууж байтал “250 сая долларын гэрээ нууцаар байгуулчихжээ. 55 сая долларын баталгаа нь дөрвөн удаагийн үйлдлээр гадагшаа гарсан байна. Гуравдагч этгээдэд шилжвэл шууд мөнгө болох гэрээ байна” гэсэн. Тэгээд Монголбанкны шинээр томилогдсон Ерөнхийлөгчийг дуудаж “Тэр гэрээг ол. Юу болоод байгаа учрыг ол” гэсэн. Тэгсэн чинь тэр гэрээ нь банкин дээр байдаггүй. Тэгж байгаад олдсон чинь бас л эх үүсвэр нь ЗТБХБЯ-тай холбоотой, өнөө 40 мянган айлын орон сууц барих мөнгө босгох гээд гадаадад баахан хүмүүстэй уулзаж гэрээ байгуулсан асуудал болж таарсан.

“Гандирс” хороолол барина гээд нэг хэсэг шуугисныг санаж байгаа биз дээ. Тэгээд үүнийг нь хууль зүйн талаас нь хүчингүй болгосноо нөгөө талд нь мэдэгдээд, хөөцөлдсөөр байгаад 230 саяыг нь дарсан. Үүнээс болоод нөгөө хууль зассан хэрэг боссон. Уг нь хууль засдаг чинь УИХ-ын зөвшөөрөлтэй байсан юм шүү дээ. Энэ асуудал одоо ч бүрэн дуусаагүй, Монголын Засгийн газар Швейцарийн шүүх дээр 30 сая долларын өрөнд орчихсон л байж байгаа. Монголбанк хөөцөлдөөд одоо хүртэл дийлэхгүй байна. Гэтэл одоо дахиад л бас нэг гэрээ рүү давхиад орчихлоо. Надад хоёрхон зам л байна. Нэг нь ийм гэрээг ил болгож учир начрыг нь олоод дахин ийм хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх. Нөгөөх нь нууж байгаад хугацаагаа дуусгаад хүнд хал балгүй амьтан болж явах. Ийм л хоёр зам надад байна. Би дандаа л эхнийхээр нь явдаг. Монголд дахин ийм балиар юм болох ёсгүй гэсэн зарчмаар л явдаг хүн.

-Одоо яригдаад байгаа Х.Баттулга сайдтай холбоотой нууц гэрээнээс болоод улс орондучирсан хохирол байна уу?

-Энэ нууц гэрээ бол Монголын Засгийн газар, төмөр замын бодлогыг туйлын хүнд байдалд оруулах ийм асуудал юм. Анхнаасаа л би Засгийн газраар төмөр замын асуудал яригдахад эсрэг байр суурьтай байсан. С.Баярын Засгийн газрын үед анх яригдаж эхэлсэн юм шүү дээ. 2008 онд С.Баярын Засгийн газар дахин байгуулагдах үед Гашуун сухайт, Нарийн сухайтаар тавигдах төмөр замын асуудал бэлэн болчихсон байсан юм. Хоёр компани 2004 онд байгуулагдсан Засгийн газраас зөвшөөрөл аваад нэг нь 240 км нарийн төмөр зам, нөгөөх нь 45 км төмөр зам барих зураг төсөл, ТЭЗҮ-ээ хийлгэчихсэн байсан. Гэтэл тэрийг нь хаагаад оросуудтай хамтарч төмөр зам барина гэдэг үлгэр ярьсан. В.И.Якунин гэдэг хүн Монголд олон удаа ирснийг та нар санаж байгаа байх. Тэр үед оросуудтай яаж хамтрах гээд байгаа юм бэ, хэн нь хөрөнгийг нь гаргах юм, ямар учиртай юм бэ гэж асуусан. Тэгсэн Тавантолгойн ашиглалтын эрхийг нөгөө талд өгөх замаар хамтарч ажиллана гэсэн. Тэгэхээр нь “Тавантолгой чинь стратегийн орд, УИХ-аас зөвшөөрөл авч хийдэг ажил шүү. Төмөр замынхаа бодлогыг та нар батлуулдаг юм байгаа биз. Би түүнд чинь эсрэг байр суурьтай байгаа болохоор оролцохгүй” гээд хаячихаад явсан. 2015 он гэхэд та нар төмөр замаа барьчихсан байх ёстой шүү гэхэд “Төмөр замын бодлого л баталчихвал барина” гэсэн. Тэгээд бодлого батлагдахын өмнө “Дэд бүтцийн хөгжил” гэдэг компани байгуулсан. Төмөр зам барих компани гэсэн. ТУЗ-ийн дарга нь монгол хүн, гүйцэтгэх захирал нь орос хүн гэж тохирсон гэсэн. Монголын талын хүн нь ОХУ-д Элчин сайд байсан Л.Хангай. Оросын талынх нь В.Морозов гэсэн.

Төмөр замын мэргэжлийн хүн энэ компанийг толгойлох ёстой гэж тэр үед нь би эсэргүүцэж байсан. 15 мянган мэргэжлийн ажилчинтай, 60 жил үйл ажиллагаа явуулсан тэр хүмүүсээс удирдлагыг нь тавиач гэж хэлээд ядчихсан. Тэгээд бараагүй. Дээд хэмжээний нэг айлчлалын үеэр солонгосуудтай төмөр замын чиглэлээр бас хамтран ажиллах талаар ярилцана гэсэн асуудал орж ирсэн. Тэгээд та нар оросуудтай хамтарна гээд төмөр замын бодлогоо батлуулчихаад одоо бас солонгосуудтай юу ярих гээд байгаа юм бэ гэсэн. Ингэж явсаар байгаад ноднин тавдугаар сараас Дорнод, Сүхбаатар Дорноговь аймагт хөрс хуулалтын ажлаа эхэлсэн. Энэ талаар бас л Засгийн газарт асуудал яригдаж төмөр замын ТЭЗҮ гарч ирээгүй, компани нь шалгараагүй, хөрөнгө нь яаж босох нь тодорхойгүй байхад ямар ч тооцоогүйгээр газар ухахаа боль гэсэн. Энэ мөнгө чинь хаанаас гарч байгаа юм бэ. Хэрэв улсын мөнгөөр хийж байгаа бол нэг тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй ажилд Тендерийн хуулийн дагуу Сангийн яамнаас зөвшөөрөл авах ёстой гэсэн. Гэтэл С.Баярцогт Сангийн яамнаас зөвшөөрөл аваагүй, хувийн компанийн мөнгөөр хийж байгаа гэсэн. Тэгээд 2011 оны сүүлчээр бас нэг гадаадын хүний айлчлалын үеэр “Өмнө нь яригдсан төмөр зам байгуулах ажлаа хэзээ эхлэх юм бэ. Хугацаа алдаад байна. Гэрээгээ түргэлүүлье” гэсэн яриа гарсан. Тэгээд манайхан учрыг нь олъё гээд үлдсэн. Гэтэл АН-ынхан Засгийн газраас гарсны дараа арай гэж учир нь олдсон.

Өнөө гэрээ нь хүн хүний сейф дамжиж явсаар над дээр нэг юм ирсэн. Эд нар чинь хоорондоо муудалцахаараа нууцаар хийсэн гэрээгээ дамжуулаад бие биенээ дарамталдаг дүр зураг харагдаад байгаа юм. Би болсон юмыг л ярьж байна. Түүнийг нь би олж аваад сайн англи хэлтэй хүн олоод орчуулуулаад, шинээр томилогдсон ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржид өгсөн. “За ийм асуудал болжээ. Би үүнийг барьж нааш цааш нь гүйж чадахгүй. Үүний учрыг ол. Наад гэрээ чинь танай холбогдох газруудад байхгүй бол аюул болох нь байна шүү. Нууц гээд дээд талд нь бичсэн байна шүү. Доод талд нь зөвшөөрсөн сайд Х.Баттулга гээд биччихсэн байна. Эхний төлбөрийг хийсэн тохиолдолд гэрээ хүчинтэй болно гэсэн заалт байна шүү. Хэрэв маргаан үүсвэл Нью-Йоркийн шүүхээр шийдүүлнэ гэсэн заалт байна. Ийм гэрээнд би Засгийн газрын өмнөөс дүгнэлт гаргадаг учиртай юм. Гэтэл ийм юм байхгүй байна. Дээр нь гарын үсэг зурсан З.Бзжинский гэдэг хүний нэр байна. Энэ хүнийг би андуураагүй бол Рейганы билүү, Бушийн үед Төрийн нарийн бичгийн дарга байсан хүн байх шүү, судлаарай. Монгол Улс урд хөршид нүүргүй болсон, хойд талд бас нүүргүй боллоо. Одоо бас Америк тийшээ нүүргүй болох нь байна шүү” гэсэн. 14 хоног судаллаа. Гэтэл байдаггүй.

-Энэ чинь Х.Баттулга сайдын сэтгүүлчдэд харуулаад байсан “танилцсан” гэж гарын үсэг зурсан гэрээ мөн үү?

– Энэ талаар англи хэлний мэргэжилтнүүд маргалдаад “Алтангэрэлийн англи монгол хэлний толь бичиг”-ээс харж, 4-5 мэргэжлийн орчуулагч сууж байгаад “зөвшөөрсөн” гэсэн орчуулга нь зөв гэж тохирсон.

-Улстөрчид өөрсдөө хоорондоо бие биедээ хэтэрхий найр тавьснаас ийм хариуцлагагүй байдал үүсээд байгаа юм биш үү. Монголын төрд хяналт гэж байхгүй болсон юм биш үү?

– Яаж байх юм бэ. Х.Баттулгын хойноос өдөр бүр цагдаа тавилтай нь биш. Миний араас цагдаа тавилтай нь биш, яаж түүнийг хянах юм бэ. Төрд алба хааж байгаа хүн тогтсон зарчимтай байх ёстой. Ийм зарчимгүй хүмүүсийг ажилд аваад байгаа учраас энэ төр чинь алуулаад байгаа юм. Би хоёр, гурван юманд эмзэглэдэг. Нэгдүгээрт, төрд энэ зарчим гэж юм алга болсон. Хоёрдугаарт, хамгийн аюултай нь улс хоорондын харилцаа гэж байхгүй боллоо. Ноднин бензин шатахууны үнэ нэмэгдсэн. Яг үүнээс үүдэлтэй юм шүү дээ. Монголын тал ярьж тохирсон ажлаа ажил болгохгүй байна л гэдэг. Юу л ярина, Тавантолгойтой холбоотой асууд лыг л манайд тавьдаг. Ямар зүйл тохирсон юм бэ аваад ирээч гэхээр л таг болчихдог. Үүнээс болоод л харилцаа байхгүй болоод байна. Гуравдугаарт, яг үнэндээ Ц.Нямдорж Х.Баттулгатай үзэлцээд байгаа юм биш. Тавантолгойг яаж атгандаа оруулах вэ гэсэн бизнесийнхний далд дайн явагдаад байгаа юм.

-Таныг “Энержи ресурс”-ийн байранд амьдардаг гэсэн яриа үргэлжилсээр байгаа. Танд энэ компанитай ямар нэгэн холбоо, харилцаа бий юү?

-Ухаа худаг гэдэг чинь дөрвөн оролцогчтой юм билээ. Европын сэргээн босголтын банк, МCS, “Шунхлай”, “Петровис” гэсэн дөрвөн компанийн хувь нийлүүлж босгосон бүтээн байгуулалт шүү дээ. Эд нар чинь хоорондоо хэн нь баян байх вэ, өөрөөс нь түрүүлээд баяжчихсан хүнийг яаж дарах вэ гэдгийг Засгийн эрхэнд гарсан хүн нь хийгээд байгаа байхгүй юу. Асуудал энд л байгаа. Ухаа худагтай холбоотой сэтэрхий зүү ч надад байхгүй.

-Таны ярьснаас Х.Баттулга ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа хувийн компаниа удирдаж байгаа шигээ улс орны асуудалд ханддаг байсан гэж ойлгогдлоо. Үнэхээр Х.Баттулга эх орны эрх ашгийг ингэж хохироож албан тушаалаа ашигласан юм бол холбогдох байгууллагад нь шалгуулаад хариуцлага хүлээлгэж болдоггүй юм уу?

-Би хувьдаа яг ажлынх нь номоор л явж бай гаа. УИХ-ын гишүүн, сайд гэдэг хүмүүс өрсөлдөгчөө АТГ-т аваачиж өгдөг, өрсөлдөгчийнхөө талаар матаас бичиж өгдөг хүмүүс биш шүү дээ. Манай З.Энхболдоос эхлээд хэдэн хүн УИХ-д байгаа. Захиалга өгөөд өрсөлдөгчөө шалгуулаад, дарж авахыг боддог. Түүндээ хууль хяналтын байгууллагыг ашигладаг балиар арга бий болчихоод удаж байна. Би энэ асуудлыг шалгаж үзээч гэж ЗТБХБын шинэ сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид албан бичиг өгсөн. УИХ-ын даргад ажлын хэсэг гаргаж шалгаж өгөөч гэсэн. Гэрээ хийсэн бол учир зүйг нь олооч гэдгийг танилцуулсан. Миний эрх мэдэл үүгээр дууссан. Би сайн хүн болж харагдахын тулд тэр гэрээг нь олчихоод ширээндээ нуугаад байх уу, болохгүй шүү дээ. Би ХЗДХ-ийн сайдын суудалд суучихаад дээрэм луйвар, ил далд хулгайн шинжтэй үйлдэл хийхийг тэвчихгүй байгаа байхгүй юу. Миний амьдралын зарчим тэр. Би баримжаагаар ярьдаг хүн биш, баримттай ярьдаг хүн. Гарч ирсэн сайд бүр л ийм нууц гэрээ хийгээд байвал улс орон яаж тэсэх юм бэ.

-Хоёр үнэн гэж байхгүй. Тэгэхээр энэ асуудалтай холбоотой эцсийн үнэнийг бид хаанаас хүлээх вэ. АТГ-аас уу, аль эсвэл..

-Би бол эцсийн үнэнийг хэлж байгаа. Асуудал үүсээд баригдаад ирэхээр тэр хүн ийш тийшээ үсчээд байна шүү дээ. Анх тийм гэрээ байхгүй, Нямдорж худлаа хэлж байна гээд байсан. Хар тамхи, зэвсгийн наймаатай холбоотой гэрээ л нууц байдаг гээд байсан. Дараа нь Засгийн газар надад зөвшөөрөл өгсөн. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр мэдэж байгаа гэж булзсан. Гэтэл тэр гэрээ нь УИХ даргад байтугай хэнд ч очоогүй байсан. Тэгээд сүүлд нь ТӨХ мэдэж байгаа гэж дөрөв дэх удаагаа зувчуулж байгаа. Зайлуул, арга ядаж байна шүү дээ. Хүний зовлонг ойлгох хэрэгтэй. Очсон газар болгондоо Тавантолгойн ордын ашиглалтын онцгой эрх олгоно гэдэг нь ямар учиртай юм бэ. Ашигт малтмалын тухай хуулиар ийм гэрээ хийх эрхтэй гуравхан яам бий. ЭБЭХЯ, БОАЖЯ, Сангийн яам. Гэтэл ийм гэрээ хийчихсэн хүнийг яах ёстой юм бэ.

-Та энэ сонгуульд нэр дэвших үү. Дэвшвэл хаанаас вэ?

-Одоогоор шийдээгүй байна. Цэцийн дүгнэлт, сонгуулийн нөхцөл байдал яахыг харна.

-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Эцэст нь та юу хэлмээр байна.

-Төрийн ордонд байгаа балиар юмнуудын хажуугаар би зүгээр, дуугүй өнгөрч хэзээ ч чадахгүй. Гэхдээ би байж л байдаг юм бол шүү дээ. Надаас салах аргыг нь би зааж өгөөд байгаа юм. Юу гэвэл чадал чинь хүрвэл миний аминд халд аа. Өөрөөр та нар миний амыг хааж чадахгүй. Өөр ямар ч арга байхгүй шүү.

Д.ОЮУН-ЭРДЭНЭ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

53 Comments

  • Anonymous (April 04, 2012 1:35:17 pm )

    Яасан ч хэцүү юмбэдээ Энэ төр

  • Anonymous (April 04, 2012 1:37:16 pm )

    Zuitei hu yzeed bai

  • Anonymous (April 04, 2012 1:40:45 pm )

    chi nyamdorjoo yah gej hudlaa buurunhiiluud
    asuudliig uur tiish handuulaad bgaam be ter bank geree geed bga zyil chine dandaa MONGOLIIN BYTEEN BAIGUULALTIIN TULUU MUNGU BOSOGOJ BSN NUUTS BISH SANAMJ BICHIGYYD BGA BIZ DEE
    CHI YAAHAARAA mongoliin esreg byteen baiguulaltiin esreg hudlaa helj ard mymnii tarhiig ugaaj bdg yum be temee geheer yamaa geed yneheeer surchihsan zalitai hyn yumdaa

  • Anonymous (April 04, 2012 1:42:54 pm )

    Явах газаргүй болсон л хүний үг байна даа

  • Anonymous (April 04, 2012 1:46:25 pm )

    HUJAA HAR HULGAICH L BHGUI YU DA ENE NYAMDORJ GEGCH ETGEED ODOO DAHIJ BITIGII SONGOGDOOSOO TEGVEL ENE HUN CH MONGOL ULSAAS URAVSAN BUH YUM GARCH IREN BHDA TSAZAAR AV DURAKIIG

  • Anonymous (April 04, 2012 1:53:05 pm )

    Chi icheech de pizda chin! Odoo neg ih shudraga zarchimch hun bolj yariad bhin chinii buh bulaig UIH-d zarim gishuud barimttai n gargaad bna shu de yasan ichdeggui har al ve

  • Anonymous (April 04, 2012 2:12:40 pm )

    nyamdorj hyatadiin tagnuulch.zailaacheee

  • Anonymous (April 04, 2012 2:13:18 pm )

    өчигдөр ярилцлага өгч байгааг үзсэн ямар их бардам ярьдаг юмбэ энэ улсад өөрөөс нь өөр шудрага үнэнч хүн алга юм шиг л ярьж байнлээ уул нь өөрөө эхлээд орон сууц нийхаа талаар яаж олж авсанаа ард түмэндээ дэлгэрэнгүй тайлбарвал ядаж наад яриад байгаа зүйл чинь арай үнэмшилтэй болно доо хэрэлдээд байгаа талууд аль алин но той л байх гэхдээ НЯМДОРЖ гуай арай л бишээ одоо зайгаа тавьж өгөх болсон байна даа одоо энэ улсийг шинэ гарч ирсэн залуучууд удирдах болсон байна

  • Anonymous (April 04, 2012 2:14:56 pm )

    “2008 онд С.Баярын Засгийн газар дахин байгуулагдах үед Гашуун сухайт, Нарийн сухайтаар тавигдах төмөр замын асуудал бэлэн болчихсон байсан юм.”
    Мэнгэтэй илжиг ээ, энэ замаар чинь чиний биш байж болно, БИДНИЙ Монголын үнэт баялаг ямар ч үнэгүйгээр чиний хамаатан ах дүү хужаа нарын авдарт орох гээд байгаад л хамаг учир байсан юм шүү дээ. Өө бэлэн зэлэн зам байна гээд там руу явсан зам байвал та шүүрч аваад давхих л юм байна л даа. Ер нь чи тэгээд там руугаа тонилчихдог бол эх орон жаахан уужрах л байсан байх даа.

  • Anonymous (April 04, 2012 2:30:18 pm )

    хууль зассан хун.

  • Anonymous (April 04, 2012 2:36:25 pm )

    Nyam saidiig ingej helseniih ni tuluu hen nuhna geech MAN nuhna tegeed AN ru chihehchgui tegeed MAN songuulid yalna

  • Anonymous (April 04, 2012 2:51:13 pm )

    энэ унэхээр мэдрэл муутай болсон гэдэг нь унэн юм байна юу гэнээ Миний амь насанд халд гэнэ уу Чамайг тоож алах буяндаа бузар хийх хун монголд байхгуй ээ Оороо л боож ухдэг юм уу гэхээс

  • Anonymous (April 04, 2012 2:52:40 pm )

    nyamdorjoo chi pizdaa od yumuu hashain damdaal heruul uruul hsen ybj bhiin chi ingej amidarch bsanas ubsdaa ochood nam jim amidraach chi hangalttail mnogoliin turd hangaltail
    bug boloolshteee mengetei ahr pizdaa

  • Anonymous (April 04, 2012 2:55:07 pm )

    ene har mengetei pizdaag harahar buur uur hureed bhiin chi zugeer mongoliin turuus zail umhii baga yastnuud mongoliin turd gai blood

  • Anonymous (April 04, 2012 2:57:31 pm )

    Бузар амьтан Баатар генералыг жинхэнэ хэлмэгдүүлсэн новш байна лээ шдээ энэ яриад байгаа зүйлүүд нь бүгд арьсаа хамгаалсан уваагүй новшийн дүр төрх юм даа ард түмэн тэнэг биш үү. Одоо ухамсараараа болчих хэрэгтэй юм даа асуудал хурцдахаас өмнө аюугүй бол шоронгийн хаалгаа өөрөө татах дээрээ тулна даа чи

  • Anonymous (April 04, 2012 3:00:38 pm )

    ene nyamdorj shig muusain novshnuudiig mongoliin toroos zailuulah yumsan. iim novshiin hunii unergui, humuusiig yum hiilgedeggui dongo bolson, neeh hudlaa shudarga tsarailsan yumnuud dald orvol taarna. ene hunii yu hiij, yaj hor nairuuldgiig humuus daanch medehgui yum daa.

  • Anonymous (April 04, 2012 3:05:58 pm )

    pizda zailaasai

  • Anonymous (April 04, 2012 3:15:32 pm )

    ugaasaa baga yastanuud heruulch unhiagui bdiinsjhtee ymrch hun chanargui

  • Anonymous (April 04, 2012 3:28:12 pm )

    UURIIGUU 1 UDUR UNEND GUIZEGDENE GEJ BODOHGUI BGA YUM BAIH DAA URUVDCHIHLUU, MONGOLIIN ARD TUMNIIG UDAAN DOROMJILOHGUI BAIH SHUU

  • Anonymous (April 04, 2012 3:52:14 pm )

    ìóèñ èèí òàãñºã÷èä áîë õóóëèèí òìñ òºãñºã÷èä íàäààñ ººð õóóëü çàñäàã õ¿í áàèõã¿è ãýæ öàãààí õººñºº ñàõðóóëæ áàèíàëýý ÷àìàèã ò¿ìýí ìýäíý ààâûíõàà àäèëàà𠺺ðèè㺺 áîîìèëîîðîè õ¿í àëäàã õ¿í áàèæ áîëíî çîìáè àëæ ãàðàà áóçàðëàõ õ¿í áàèõã¿è

  • Anonymous (April 04, 2012 4:24:49 pm )

    Юу ч хэлж чадахгүй бөөрөнхийлөөд байгаа биздээ. Их муухай санаатай. Дөрвөдүүд ийм шүүдээ

  • Anonymous (April 04, 2012 4:57:13 pm )

    Nymdorjid odoo uhehees uur arga bhgui um bna daa.Tegeed uuruu muruurrr uhehgui hund gai boloh n ene hun hymarsaar bgaad medrel muutai bolchihson um bish uu?CHi Mongoliin turd um hiij giiguulesen zuil u bgaa um be? Dandaa ulain heruul tegeed neeh ih l enhiin tsagaan tagtaa boloh geed ydah um. Ter orchuulagch nar n shamtai taarsan taar shuudai nar bna.Odoo Mongoliin olon saihan zaluuchuud chinii naad ajilyg chin elbeg hiichne.

  • Anonymous (April 04, 2012 5:00:39 pm )

    Эд нар чинь хоорондоо муудалцахаараа нууцаар хийсэн гэрээгээ дамжуулаад бие биенээ дарамталдаг дүр зураг харагдаад байгаа юм. Би болсон юмыг л ярьж байна. Түүнийг нь би олж аваад сайн англи хэлтэй хүн олоод орчуулуулаад, шинээр томилогдсон ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржид өгсөн. “За ийм асуудал болжээ. Би үүнийг барьж нааш цааш нь гүйж чадахгүй. Үүний учрыг ол. Наад гэрээ чинь танай холбогдох газруудад байхгүй бол аюул болох нь байна шүү.genuu? bolichihbol yasiin!!!! chi ooroo seifendee hiij hab darad BATYLGIIG daramtalah geed bgaa chin unen bizdee har t1 ee,chi ueiin ued danda aiim balair bysdiin bugd yhaha yumiig beldej baidag.mongoliig shoronjson mongol bolgoogui yu chi?!

  • Anonymous (April 04, 2012 5:10:29 pm )

    WFBNAY HGZU;GLNAY MEHGA HTLTLWTTJNAY MGLGGJ YZB;LJR ZBGJ EXGJGGV ;EEUOA DGAYG .T

  • Anonymous (April 04, 2012 5:25:48 pm )

    Bi bol Lenningradad togsson hun gd l chichreed baina le huurhii ulairchihsan b.a

  • Anonymous (April 04, 2012 5:30:01 pm )

    bichsen yum ni uneheer utgaggui baina nyamdorj shig yumnuud turuus zailval taarna bur shorond hiih heregtei durved hun hun bish durvun shiir mah bish gej zugeer ch neg helcheegui baih shuuu

  • Anonymous (April 04, 2012 6:19:11 pm )

    Hujaagiin tagnuul baas shees buuljisunduu hutgaldaad hevtej bsan urvagch menget DULZEN!

  • Anonymous (April 04, 2012 6:36:48 pm )

    Ene huniig harahaas durgui hurch bna………. Muuu luiwarchin , Heruulch, ATaach, Awilgach.

  • Anonymous (April 04, 2012 6:39:23 pm )

    ENE DURVUD PIZDA UHEECH. CHAMAIG ALDAG HEN BAIDIIN. ERGUUTEJ YAVAAD CHADACHVAL HUURHII BATTULGA, Z. ENKHBOLD 2 CHIREGDEH YUM BNA L DAA. MUU AALZ CHIN HUN DARAMTLAH GEED GEMT HERGIIG CH GESEN NUUN DARAGDUULDAG NOHOI BNA SHD. UURTUU HOUSE BARISAN CH GEH SHIG. TEGEED HUNII AMBAART TOLGOI HOROGDOH HOMHOI SETGELTEI DURVUD BNA SHUU ENE CHIN. UNEHEER DURGUI ZEVUU ZEREG HUREED BNA. ZAILAAD UGUUCH HALH MONOGLOOS UMHII DURVUDUU.

  • Anonymous (April 04, 2012 6:43:53 pm )

    Ene ardchilal neriin dor uls guren bujignaj deedsuud artsaldan doodsuud yadarch bna. Tur ni sularch hen durtai ni turiin tolgoid garch olz ashgiin tuluu hoorondoo nohoi met hemleldej bna.Huuli yosiig ulandaa gishgej tur luugee nulimasan uls guren hezee ch uudlun devshihgui busad uls gurnuudiin zuush boldog tavilan Mongol orniig toirch baigaagui. Huuli yosiig tumur met sahij ev eyiig hicheej, unen zuv shudarga yavah yostoi.Uuriin hiisen aldaag hezee ch busdad buu tokh! Alham tutamdaa uuriiguu hyanaj tsegnej yav! Ene ug irgen burd hurtugei! Munkh khukh tenger iveeg!

  • Anonymous (April 04, 2012 8:30:11 pm )

    zaza ern oilgohoo bolivoo huurhii. hereenuud 1niihe hariig gaihaad hereldej bhad zarim 1 yu ch medehgui oilgohgui teneguud n het 1 talaa bariad tuilshirsan bh yum. hevlel medeeleer bidnihe tarihiig sn ugah yumdaa huurhii

  • Anonymous (April 04, 2012 8:49:50 pm )

    Chi muu uuruu Amia horloj buyan boluul ur huuhded chini gaigui tusah bh, cham shig dorwodiig alj hen garaa buzarladiin, hahaha

  • Anonymous (April 04, 2012 9:39:17 pm )

    хужаа дагасан золбин нохой

  • Anonymous (April 04, 2012 9:46:05 pm )

    Nyamdorjiig anh saidiin ajil avahad tsagdaa eruugiinhnii gart oarchihson bsan gej saihan hudlaa shaah yumdaa. Tsagdaa hiideg ajlaa hiigeed yavj bsan shuu.Harin odoo yamar bolood baigaag hen ch haraad helne dee…

  • Anonymous (April 04, 2012 10:10:46 pm )

    нямдоржоо чиний тэр матаас гэж хэлээд байгаа чинь хийсэн хэргээ нуу гэсэн үгүү
    нэмт хэрэгийг мэдээлэхийг матаас гэж үздэг сайд байж болохуу

  • Anonymous (April 04, 2012 10:36:09 pm )

    EH ORNOO HUDALDAJ IDSEN HULGAICH MINI IDSEN UUSANDA HANAJ TSADAH BOLOOGUI YU,MUUHAI HAR BIRD.
    ODOO BOLLOO,ARD TUMEN TENEG BISH SHU.OLON JIL HUURLAA DA BELEN AMALSAN NOVSHOO

  • Anonymous (April 04, 2012 10:58:03 pm )

    Энэ пиздаг зурагтаар харах болгонд миний нерв хүрчих юм. хэлж байгаа юмыг нь.. чамайг ямар дөрвөд вэ гэдгийг ард түмэн аль хэдий нь мэддэг болчихсон шүү дээ муу лалар минь. Дөрвөдийн ард түмэн дотор сайхан сайхан чанартай хүн олон л байдаг энэ гэж ёстой нутгийн нэрээ баастсан хөгийн пизда юмаа.

  • Anonymous (April 05, 2012 1:01:31 am )

    hyadaduudad unetei medeelel zadaad barigdsan hun ter yedee enhbayraas abral haigaad uilj baigaa bichleg baigaa shuu enhbayr hamgaalaagyi bol tsaazaar abhuulah baib

  • Anonymous (April 05, 2012 1:48:51 am )

    muu novshiin dorvodoo chi uvsaas oor gazar songuild oroltsooch garhiig chini harii novshoo

  • Anonymous (April 05, 2012 2:08:02 am )

    snaadag pizda

  • Anonymous (April 05, 2012 11:08:46 am )

    БИТГИЙ ДЕВЧИГНЕ

  • Anonymous (April 05, 2012 12:07:06 pm )

    Uvsiin buleglel hamgiin tom ni bas huchtei gej sonssiin bna! Bugd map uud ! Hen heniigee heleltgui!

  • Anonymous (April 05, 2012 12:36:56 pm )

    ÍßÌÊÀ ¯ÍÝÍ Ë ¯Ã ÕÝËÑÝÍ ÁÀÉÕÀÀ תÒêРÁ¯¯ ÌÝÄ ÁÎËÄÎÃÑÎÍ ÁÎË ÝÇÝÍ ÕÀÀÍÀÀ ÀÂ× ÈÐÆ ÝÍÝ ËÓÉÂÀÐ×ÈÍÃÓÓÄÛà ÕÓÐÃÀ ØÈà ÖÀÂ×ÈÕ ÞÓÌÑÀÍ

  • Anonymous (April 05, 2012 4:38:47 pm )

    muusain novshnuud aa durvud ch mongol halh ch mongol.ta nariin ad uzeed bga ter durvuduud chin ene ulsiinha sor n bolson humuus.ta nar shig muhus setgehuite yumnuud iimhen yum setgej bichne de.chini doromjlood bga durvud chin chini hajuud,chini naiz,chini shuteen,etseg chin bga.ta nar shig yumnuud hezee haana henees unasnaa ch medehgui.henii hajuud zogschood buhel buten ard tumniig doromjlood bgaaga ch medehgui.nyamdorj muu bailaa geed yasiin.er n ene durvud ….geed charlaad baidag muusain yumnuud ta nar mongol bishee..manj huja nar l mongoliig ertnees ingej l salgaj dardag baisan shildeg arga n ene.durvuduud jinhene mongol…………………………………….

  • Anonymous (April 05, 2012 6:05:24 pm )

    Нямдоржийг тоож алах хүн нэг ч байхгүй. Энэ худалч өөрийгөө магтаад явж байна биз. Түүнийг сонсож хайран цагаа үрчихлээ.

  • Anonymous (April 05, 2012 6:24:06 pm )

    bi bol etssiin uneniig helj bna gne uu yaj ingej hudalaa helj chaddag bnaa neg l ih unench ih oronch tsarai gargaad bh yum odoo bolimoor yumaa

  • Anonymous (April 05, 2012 6:28:52 pm )

    yarihdaa ih aij bachuursan shinjtei bna le .bariulsan shine shorondoo oroh gej bga gaa medsen bh

  • Anonymous (April 05, 2012 8:54:16 pm )

    5-р сарын 1-д шинэ хуулиар шорон явах болзлоо хангачихсан нөхөр юм байна Тэгээд наана нь шинэ хэлмэгдүүлэлт эхэллээ гэж чарлаад байгаа гэнэ 5-р сарын 1-ээс ттүнийг шалгаж эхэлнэ Тэхлээр нь би сарын өмнөөс хэлмэгдүүлэлт эхлэх гэж байна гэж хэлж байсан шүү дээ гэж өөрийгөө хамгаалах гэж байгаа юм гэж сайн эр З.Энхболд хэлсэн байна лээ Тэр яах аргагүй үнэн үнэн Чааваас ийм мунхаг сайдтай яанааааа Намынхаа нэрийг гутааж байна даа

  • Anonymous (April 06, 2012 12:23:44 am )

    chadval minii amind haldaa. yaasan ch aimar surduulgevdee. odoo bied n zuu ch oroh zaigui bituu hamgaalalttai yavjeegaadaa. ter zardaliig bas haanaas gargaj baigaa bol ….. shalgah l heregtei. zugeer l tatvar tologchdiin mongoor togloj bgaa hun dee ene nyamdorj

  • Anonymous (April 06, 2012 12:41:40 am )

    HYAMDorjiin tursun ni unen uheh ni unen busad ni bugd hudalch hulchgar hujaagiin buunii nohoi

  • Anonymous (April 07, 2012 10:47:08 pm )

    Нямдорж гуай үхэж болохгүй штэ, орон дотроо хууль засаж биеэ чилээх тан шиг хүн олдохгүй, хүн буудаж, гэмгүй улсуудаар шорон дүүргээд одоо болохоор намайг алаа өөр бусдаар намайг яаж ч чадахгүй гэж инээд алдаад л ард түмнийгээ дэндүү доромжлох юм даа энэ хууль зүйн сайд гуай…тэнгэр бурхнаас ч айдаггүй мах цусанд төрөөгүй, үхэшгүй мөнхийн баатар юм байна л даа

  • Anonymous (April 07, 2012 11:17:27 pm )

    манай энхрий хайрт МАХН ууган хүү МАН-ын Хүрэлсүх минь нөгөө лалын эрээн алчуураа зүүгээд хөлсний оюутанаа жагсаагаад ордонруу Элбэгдоржийг хөөдөг шиг Алтанхуягыг хөө шанд нь М.Энхболдоос газар ав Бадамжунайгаас HOUSE ав Арвин авгайгаар та нар алсан та нар хөөсөн гэж УИХ дээр хэлүүл Манай Хүрэлсүхэд Солонгосд ажилдаг эгч нь өгсөн юм чинь Бид ялна Манай Нам Гоё….!!!!!!

  • Anonymous (April 13, 2012 11:15:53 pm )

    bid ingej bolohgui shdee svirnene tvvh bga shvv mongolchuudaa bid evtei l baih estoi minii hiij chadah zvil ene l bna daa ted bvgdeeree neg teregnii duguinuud ene songuuli shudraga bolvol tor ergene if vgui bol olgarhi heveeree bna aa mongold MAN AN MAHN hereggui bolchloo doo zvgeer l gadniihan shig erdemten doktoruudaa tord gargay aa . erh ashigaa 1 rt taviaad bga hvmvvsiig zailuulah heregt.odoo tsus ursaj magdgui bolchloo shdee ugaasaa ursaj bsan ldaa omno

antalya rent a car