antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2012 Comments are off

Аюул дагуулсан “уран”

нийтлэсэн Admin

– Ураны цацраг идэвхит бодис хорт хавдар үүсгэдэг –
Манай улсын ураны лицензийн 90 гаруй хувийг гадаадын компаниуд эзэмшдэг. Гаднынхан нутгийнхаа хөрсөнд байгаа ураныг олборлохгүй атлаа Монголынхыг ухаж буй нь учир шалтгаантай гэнэ. Уран дэлхий дээр тийм ч ховор элементэд ордоггүй.
Нөгөө талаар манай улсын нөөц бусад улс орны нөөцтэй адил хэмжээнд байдаг. Харин сүүлийн жилүүдэд бид ураныг олборлон цөмийн эрчим хүч гарган авах, атомын цахилгаан станц барих тухай ярилцаж эхэлсэн. Уг нь уран байгаль дээр буюу газрын хэвлийд байхдаа төдийлөн хор хө- нөөлтэй биш. Харин олборлох үед агаарт цацагдсан тоосонцор болон үлдсэн хаягдал шороог баяжуулж бо ловсруулах үед их хэмжээний хорт хаягдал гардаг байна.
Тэр тусмаа атомын цахилгаан станцад ашиг ласны дараа үлдэх хаягдал нь хүн төрөлхтөнд хамгийн аюултайд тооцогддог. Ийм болохоор өнөөдөр олон улсад онцгой анхаарал татах сэдэв болж, ихэнх орон хаягдлаа хаана, хэрхэн булшлах вэ хэмээн толгойгоо гашилгаж байна. АНУ-ын Засгийн газар 2011 оны хоёрдугаар сард Невада мужийнхаа Юкка ууланд 10 орчим тэрбум ам.доллар зар цуулан, хадан уулыг 300 гаруй метр гүн ухаж, хаягдал зөөх төмөр зам тавьсан ч үүнийгээ таслан зогсоосон.
Өдгөө бусад оронд хаягдлаа булах гэж байна гэсэн шуугиан гадны зарим сонин хэвлэлээр гарах болсон. Энэ аюулт цацраг ялгаруулдаг цөмийн хаягдлыг саармагжуулах шийдэл олсон ганц ч орон байхгүй. Гадны орнууд уранаас ялгарсан шаарыг хэдэн давхар үетэй ган цутгамал торх, чингэлэгт хийж, хөрсний бүх үе, давхаргаас доош 500 метрийн гүнд асар том бетон агуулахад хийдэг. Гэтэл манайд уран олборлож буй компаниуд ямар ч аюулгүй байдлыг хангахгүй, ач холбогдол өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн.
Орон нутагт ажилгүй залуус нь ажилтай боллоо гэж баярлахаас биш хор холбогдлыг нь төдийлөн сайн ухаж ойлгохгүй байх шиг. Арга ч үгүй биз. Ураны цацраг идэвхт бодисууд нүдэнд харагдаж, гарт баригдахгүй болохоор хэн юу ч хэлэх билээ. Харамсалтай нь, энэ аюулт цацраг идэвхт бодис хүний биед нууц байдлаар оршиж 10-15 жилийн дараа хавдар, үргүйдэл үүсгэдэг. Уранаас ялгарах цацраг идэвхт бодис хүний эсийг гэмтээдэг.
Тэр дундаа байгальд байх уранаас ялгарах гамма цацраг хамгийн аюултайг эрдэмтэд хэдийнэ тогтоосон. Энэ аюулд хүүхдүүд илүү өртдөг гэнэ.
Ялангуяа эхийн хэвлийд бойжиж буй урагт цацраг туяа нөлөөлснөөр ихэнх нь амьдрах чадваргүй зулбадаг бол хүн болж төрсөн нь элдэв гаж хөгжилтэй төрдөг аж. Ийм учраас цөмийн энер гийг ашигладаг улс орнууд энэхүү хог хаягдлыг өөрийн нутагт хаяхгүй, хөгжил буурай улс оронд их хэмжээний төлбөрөөр хаяхыг эрмэлздэг байна.

 

АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦАД АШИГЛАХ УС БАЙХГҮЙ

Атомын цахилгаан станцад ура ныг түлш болгон ашиглахдаа хэрэглэдэг цельсийн нэг мянган хэмээс дээш хэмжээний дулааныг зөвхөн гол, газрын гүний болон далайн усаар хөргөдөг байна. Учир нь, энэ их дулааныг зохицуулж хөргөж чадахгүй бол дэлбэрэлт осол гардаг. Энэ мэт зүйлээс бол олон зуун гол горхи хатаж ширгэжээ.
Манай улс хуурай уур амьсгалтай. Дээр нь усны хэмжээ хомс, цөлийн бүс нутгийн хэмжээ ч тэлсээр байгаа. Түүнчлэн гол горхи ширгэж, ой мод ихээр сүйдсэнээс ундны усны нөөц багасах болсон. Бодит байдал ийм байхад цөмийн эрчим хүчний байгууламжийг бүрэн ажиллуулах тэр их ус байхгүй шүү дээ.
Нүүрсний нөөцөөрөө бага улс орон атомын цахилгаан станц хэрэглэж болно. Нүүрсний олборлолт, тээ вэрлэлтийн зардал нь эдгээр улсад нүүрсний цахилгаан эрчим хүчний үнэ өртгийг өндөр болгодог. Харин Монголд нүүрс хангалттай.
Иймээс нүүрсээ коксжуулж боловсруулаад нүүрсний цахилгаан станцаа хөгжүүлэн ашиглах нь эрүүл мэнд, эдийн засгийн хувьд илүү үр ашигтай юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭРUNEN.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car