antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 15, 2011 4 comments

Дэлхийн хамгийн залуу хаан харцын охинтой гэрлэлээ

нийтлэсэн Admin

Бутаны 31 настай эзэн хаан Жигме Кесар Намгьял Ванчук 20 настай оюутан охин Жецуне Пематай гэрлэлээ. Бутан улсын тав дахь удаагийн хаан болох тэрээр алтан титэм зүүсэн бол түүний гэргий болох эмэгтэй энх тайвныг бэлгэдсэн торгон толгойны алчуур зүүсэн байжээ. Пүрэв гаригт болсон энэхүү хуримд лам нар ном уншиж, баяр ёслолыг нижгэр  тэмдэглэснээр Бутаны Хималиан жижигхэн үндэстэн хатан хаантай болсон байна.
Хаан Жигме Кесар Намгьял Ванчук нь өөрийн эхнэр Жецуне Пематай гэрлэснээр гэр бүлээ зохиох цаг үе ирснийг олонд харуулжээ.
Бутаны хаан эрх мэдлээ таван жилийн өмнө хүүдээ шилжүүлсэн хэдий ч эхнэр аваагүй байсан юм.
Мянга мянган бутанчууд хаан, хатныхаа гэрлэх ёслолыг харахаар өөр өөр тосгодоос цугларсан агаад улсын хамгийн томоохон сүмийн гадна бүжигчид, дуучид гээд олон арван хүн шинэ хосод баяр хүргэжээ.
Хурим өглөөний 8 цаг 20 минутад эхэлж, Бутаны хаан эрхэм дээд шар өмсгөл алтан тимэм зүүн 17 дугаар зууны сумд орж гэрлэх ёслолоо үйлдсэн байна.
Бутаны хааны гэргий нь харц айлын хүүхэд болох талаар Энэтхэгийн телевизийн сувгууд шуугиж эхэлжээ.
Хэдийгээр харц ардын охин ч гэсэн Пема улсынхаа хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн тоонд багтдаг байна. Лондоны их сургуульд суралцаж төгссөн тэрээр хэд хэдэн хилээр чөлөөтэй ярьдаг боловсролтой бүсгүй аж.
2006 онд Жигме хаан ширээнд залармагцаа боловсролд онцгой анхаарал хандуулж, улс орны аюулгүй байдлыг бүрэн хангасан шинэ эринийг байгуулна гэж амлажээ. Тэрээр иргэдийнхээ амар амгалан амьдралын баталгааг сайжруулахын тулд “Аз жаргалын индекс” гэгчийг бий болгож, байнга хэмжилт судалгаа явуулах болсон байна.
Дэлхийн өнцөг булан бүрээс 1500 хүндэт зочин урьж оролцуулсан Бутаны хааны хурим нижгэр сайхан болжээ.

Г.Одбаяр /www.now.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • διαχείριση πολυκατοικίας (September 08, 2013 11:51:33 am )

    304023 251367But a smiling visitant here to ***re the really like (:, btw wonderful style and style . 734165

  • buy backlinks get ranked (September 11, 2013 9:56:23 pm )

    176205 624867Yay google is my king aided me to discover this fantastic web site ! . 84512

  • Raymonde Pasquin (September 12, 2013 6:18:09 pm )

    I simply want to say I am just all new to blogging and seriously enjoyed this blog site. Probably I’m going to bookmark your blog . You definitely have awesome well written articles. Many thanks for ***ring your webpage.

antalya rent a car