antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 15, 2011 8 comments

Б.Маралжингоо: Нэгэнт сонгосон бол ямар ч зүйлд бэлэн бай

нийтлэсэн Admin

Багагүй хугацаанд нам гүм байсан дуучин Б.Маралжингоог сонсогч фэнүүд нь үгүйлж, уран бүтээлийг нь хүлээж суугаа. “В продакшнаас өрх тусгаарласнаас хойш тэрбээр ганц хоёр шинэ дуугаа клиптэй болгож аваад хувийн амьдралдаа анхаарч эхэлжээ. Түүнтэй уулзаж ярилцсанаа толилуулья.

-Рок попын ертөнцөд 14 настайдаа хөл тавьж, “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дууг анх үзэгчдэд хүргэсэн. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрч?

-Миний дуу бусадтай харьцуулахад цөөн. Жилд нэг дуу дуулах ч юмуу аль эсвэл клип гаргана. Жүжгийн дуугаар олонд танигдсанаас хойш долоон жил өнгөрчихөж. Би бүр багаасаа дуулах дуртай байсан. “Хэлд ороогүй байхдаа л хөгжим сонсоод аялж явдаг хүүхэд байсан” гэж ээж аав маань ярьдаг. Ес, арван настайгаасаа эхэлж гадаадын алдартай оддын дууг дагаж дуулдаг байлаа. Сонирхлынхоо дагуу төгөлдөр хуур тоглож, сонгодог хөгжим сонсоно. Бүр амьдралын минь бүх зүйл хөгжмөөр хөглөгддөг шүү. Би аавынхаа дуулах дуртай, дуунд хайртай зан чанарыг өвлөж авсан гэж боддог. Тиймдээ ч өдийг хүртэл энэ урлагт хүч сориод явж байна даа.

-Дэлгэцийн бүтээлд тоглох хүсэлтэй юм билээ. Хэрэв боломж олдвол, ямар төрлийн кинонд тоглохвэ?

-Кино бол миний хообий. Дүр бүтээх боломж гарвал юунд татгалзах билээ. Гэхдээ яагаад ч юм бэ, айгаад байна. Би хамгийн их сонирхсон ч юм уу хайртай зүйлдээ их аймхай ханддаг. Кино гэдэг их хариуцлагатай ажил. Хамтын хөдөлмөрөөр бүтдэг учраас уран бүтээлчдийнхээ амжилтаас хойш чангаахыг хүсэхгүй байна. Бас үзэх ёстой киногоо зөв сонгох хэрэгтэй гэж бид нар боддог юм. Солонгосын савангийн дуурийг нэг удаа үзсэнээс “Forrest Gamp”-ийг 20 удаа үзсэн нь дээр. Сэтгэлд үлдэх юмтай, их сайхан кино шүү дээ. Хэрэв кинонд тоглох боломж гарвал миний дотоод ертөнцийг харуулж чадах онцгой дүр байгаасай гэж хүснэ. Сэдэв нь тийм ч чухал биш.

-Сүүлийн үед урлагийнхан бизнест хөл тавих болж. Энэ талаар сонирхдог уу?

-Одоогоор уул уурхайн чиглэлээр суралцаж байгаа. Цаашид өөрийнхөө сонирхдог стиль, гоёл чимэглэлийг багтаасан хувцасны дэлгүүртэй болохыг хүсдэг. “Мetro mall” шиг том биш шүү. Боломжийн хэмжээтэй, жижигхэн дэлгүүр байвал гоё байх.

-Сарын орлого тань хэд байдгийг сонирхож болох уу?

-Тухайн үеэс л шалтгаална. Хоёр зуун мянга ч юм уу хоёр сая төгрөг олж болно. Бүр түүнээс ч их мөнгө олох үе бий. Тэгэхээр орлогын хэмжээг минь тодорхойлох боломжгүй.

-Хамгийн том зэмлэлийн үгийг хэнээс сонсч байв?

-“Нэгэнт чи энэ замыг сонгосон бол ямар ч зүйлд бэлэн бай” гэж аав минь зэмлэж байсан. Энэ үгийг их том алдаан дээр минь сургамж болгон хэлж билээ. Намайг хамгийн сайн шүүмжилж, үнэнчээр дэмждэг хүмүүс бол яах аргагүй аав, ээж хоёр. Тэдэндээ баярлаж, хайрлаж явдаг учраас л би энэ амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байж чаддаг юм. Хайртай хүмүүсээ гомдоосны дараа “Яагаад ийм байдалд хүрэв” гэж их харамсдаг. Гэхдээ энэ бүхнээ ил гаргахгүй өнгөрсөн үе олон бий. Нүгэлгүй хүн гэж байдаггүй шүү дээ.

-Тэгвэл таны хувьд, өөрийгөө яг ямар хүн гэж дүгнэдэг вэ?

-Гэрийнхэн маань намайг “Бүтэлгүй боловч их шударга” гэж дүгнэдэг. Ээжээсээ их зэмлэл хүлээж аваад өөрийгөө тун тааруу хүн юм байна даа гэж бодож байсан үе бий. Гэхдээ үр хүүхэддээ санаа тавьсан эх хүний сэтгэлийг юугаар ч сольшгүй. Ээждээ гомдох шаардлага байхгүй шүү дээ. Найзууд маань “Чи бол тийм хүн” гэж тодорхойлж байгаагүй л дээ. Тиймээс өөрийгөө дүгнэж хэлж мэдэхгүй нь. Ер нь, би итгэл даасан хоёр гуравхан л найзтай. Бусад нь дандаа танил. Үзэл бодол нийлдэг бол эрэгтэй, эмэгтэй нь хамаагүй л дээ. Надтай үргэлж сонирхолтой байж чаддаг, илүү ихийг зааж сургах гэсэн ухаалаг хүмүүс таардаг учраас би их азтай.

-Гэр бүл төлөвлөлтийн хувьд, бодсон зүйл бий юу?

-Нийгэмд эзлэх байр сууриа бэхжүүлж, өөрийн гэсэн амьдралыг цогцлоож чадсан цагт л гэр бүлтэй болно. Хүнтэй суулаа гээд өөрийгөө хаяж болохгүй. Эмэгтэй хүн их эмзэг, танхил амьтан. Гэр бүлтэй болоод өөрийн гэсэн үзэл бодлоо хадгалж, ямар ч асуудалд нухацтай хандах ёстой. Хэнтэй ч суусан бай, хамаагүй. Хэзээд сэтгэл дотроо А, Б гэсэн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй гэж би боддог. Бурханаас ч сайхан ярьдаг залуутай учирч магадгүй шүү дээ. Надаас өөр хүүхэн энэ хорвоод байхгүй юм шиг сэтгэгдэл төртөл ярьж болно. Хүний сэтгэл зүрх гэдэг барьцгүй зүйл. Тиймээс эмэгтэй хүн өөрийгөө аваад явах чадвартай, бие хүн болж төлөвшсөнийхөө дараа л хүнтэй суух талаар бодох хэрэгтэй байх. Энэ ч утгаараа, би яг төдийд хүнтэй сууна гэж бодож байгаагүй. Хуучин найз залуутайгаа хамт нэг гэрт амьдрах дөхсөн удаа ч бий. Гэхдээ гэр бүлийн амьдралын талаар төлөвлөсөн зүйл одоогоор алга.

-Ямар брэндээр гоёх дуртай вэ. Аль эсвэл дуртай стилиэ брэнд харгалзахгүйгээр сонгодог юмуу?

-“Versage”, “Dolge Gabbana” брэндийн барааг сэтгүүлээс сонирхохоос цааш хэтрэхгүй. Таалагдсан зүйлээ худалдаж авах гэж зүтгээд байдаггүй л дээ. Брэндийн ганц цүнх авсан бол “Цайны цүнх” гэж зайлшгүй чухал зүйлдээ л хэрэглээд далд хайрлан хийчихнэ. Цүнхийг олноор нь цуглуулах хэцүү. Миний дуртай брэнд “Zarа”. Энгийн атлаа айхтар зальтай брэнд шүү дээ. Бүхий л төрлийн ажил мэргэжилтэй хүмүүст, тэдний мөнгөнд таарсан бүтээгдэхүүнийг хийж чаддаг. Тэгээд л надад таалагддаг байх. Ялангуяа материал нь. Би ер нь хувцасны стиль гэхээсээ илүү материалыг нь анхаардаг. Бас хар өнгөнд их дуртай. Хамгийн сонгодог өнгө шүү.

-Яагаад дандаа нүдний шил зүүж явдаг юм бэ. Ямар нэг учир байна уу?

-Ямар ч шалтгаан байхгүй. Багаасаа л нүдний шил зүүх дуртай байсан. “Чиний хар шил чинь” гэдэг дуу зохиож дуулж байлаа. Намайг солир нүдтэй болохоор нүдний шилнээс салдаггүй гэж хүмүүс ярихыг сонсоод их гайхсан л даа. Тийм биш шүү. Нүдний шил байнга зүүсээр байгаад бүр дадал болчихсон байна. Би ихэвчлэн эрэгтэй шил зүүдэг. Дээр үеийн “Police cobra” ч юмуу эсвэл “Ray ban”-ий шил авдаг даа.

-Зурагчдын дуранд өртчихвий гэж айдаг уу ?

-Найзуудтайгаа ууж суух үедээ хэвлэлийнхэнээс айх бусаав, ах маань харчих вий гэж сэрэмжилдэг. Яахав, хүн л юм чинь алдаа гаргахгүй явахыг хичээнэ. Алдааг минь бусад хүн буруугаар ашиглах вий гэж болгоомжилно. Бас хааяа вэб сайтад хүмүүсийн үлдээсэн муухай комментыг харах хэцүү байдаг л даа.

Эх сурвалж: “Үндэсний мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (October 15, 2011 1:20:29 am )

    arhi baga uun shyy bysgyi min

  • Anonymous (October 15, 2011 2:08:08 am )

    ene huuhenii shanaa yumuu eruu n neg sogogtoi bhaa dandaa garaaraa yumuu useeree halhalj nuuj baidiin buduun missee

  • Anonymous (October 15, 2011 4:00:52 am )

    neg hun sanagduulaad baidiin, aviastai huurhun ohin shuu. Goyo yariltslaga blaa

  • Anonymous (October 15, 2011 5:04:22 am )

    hooloi unen tasarhai. Jujgiin duun deer tselmuun ene ter duulj bgaad l Maraljingoo orood ireheer shaaal oor bdgiin. UB palaced duureed l yavchihdag yum bilee. Hun bur shan huleej avdag shvv chamg. TASARHAI hooloitoi busgui shvv amjilt. Uein busgui chin blaa.

  • Anonymous (October 17, 2011 10:45:08 am )

    Chadaltai hooloitoi .chamd amijilt hvsie

  • Anonymous (October 18, 2011 2:37:04 am )

    Sanasnig bodxod uxaalag busgui uym bishuu. Iim gej bodoogui. Xooloini xuvid bol ix ovormots goyo xooloitoi shd e. Good luck

  • Anonymous (October 18, 2011 3:28:16 am )

    huurhun engiin atlaa tun dajgui yariltslaga ogchee.Uhaantai bna Maraljingoogiin buh duund ni egch ni durtai chamd amjilt husie

  • Anonymous (October 18, 2011 10:57:29 pm )

    ZA tgd suuld uuj suuh uyed gesniig n mushgiad baivaa.hunl yum chin nz nohodteigee yarij suuh uye garanshdee,marlaa amjilt,duu hiine shuu ed gyalalzah nasan dree

antalya rent a car