antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2011 1 comment

Шинэ онгоц авах нэрээр мөнгө угаах гээд байна

нийтлэсэн Admin

Олны анхаарлын төвд байдаг газрууд Монголд хэд хэд байдаг. Гэхдээ тэдгээр компаниуд сайнаар хэлэгдэнэ гэж үгүй. Удирлагууд нь ч асуудал үүсгэнэ, ажилчид нь бас асуудал үүсгэнэ. Эдгээр асуудалтай компаниудын толгойд Монголын иргэний агаарын тээврийн комиани явдаг гэхэд нэг хэтрүүлсэн болохгүй биз.

Хамгийн сүүлд л гэхэд хоёр гуравхан хоногийн өмнө өнгөрсөн онд МИАТ-ийнхэн Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээ саатуулснаас болж улсад найман сая ам.долларын хохирол учруулсан хэргийг нийслэлийн Прокурорын газрын хяналтаас түр түдгэлзүүлчихжээ.

Учир нь уг хэрэгтэй холбоотой зарим зүйлийг БНСУ-д шалгах шаардлагатай гэх тэд үзсэн байна. БНСУ-ын хуулийн байгууллагад шалгавал зохих зүйлийн талаар прокурорын байгууллагаас хүсэлт хүргүүлээд байгаа юм байна.

Хэрэг анх гарах болсон шалтгаан их энгийн, ердөө л дарга цэргийн халаа сэлгээний асуудлаас үүдсэн. МИАТ компани инженер техникийн удирдах ажилтнаа ажлаас нь халснаас ажилчид нь эсэргүүцлээ илэрхийлэн ажлаа хаяж дээрх нислэг саатсан юм.

МИАТ-ийн удирдлага ажил хаясан ажилтан ажилчдаа буруутган шүүхэд нэхэмжлэл гаргасан ч ажилчдыг буруугүй болохыг шүүхээр тогтоочихсон юм билээ. Ийнхүү энэ хэрэг хэзээ эцэслэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа юм. Гэтэл дээрх мэдээтэй зэрэгцээд бас нэг таагүй мэдээ чих дэлслээ.

Тодруулбал, МИАТ-ийнхэн хоёр шинэ онгоц авч хуучин хоёр онгоцоо актлах гэж байгаа тухай. Магадгүй энэ мэдээг сонсоод зарим нь “юун сүртэй юм бэ байдаг л зүйл ш дээ” хэмээн хэлэх ч хамгийн хачирхалтай нь шинэ онгоц авах мэдээтэй зэрэгцээд тэд акталсан онгоцоо зарж их хэмжээний мөнгө угаадаг гэх мэдээ сонсогдсон юм.

МИАТ хувьцаат компани нь Боинг 737-800 онгоц хоёр, Боинг-767-300 загварын онгоц хоёр нийтдээ дөрвөн онгоцтой 600 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Бээжин, Сөүл, Токио, Москва, Берлин, Хонгконг хотуудад хуваарьт нислэгүүдийг тогтмол үйлдэж 2010 оны байдлаар Бээжингийн чиглэлд долоон хоногт долоо удаа нислэг үйлдэж байсан бол энэ оноос эхлэн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэн долоо хоногт  10 удаа, аялал жуулчлалын оргил ачааллын үе буюу зуны улиралд Сөүл, Токио чиглэлийн нислэгийн тоогоо нэмж түүнчлэн энэ оны зургадугаар сарын 13-ны өдрөөс Берлин хот руу шууд нислэг долоо хоногт дөрвөн удаа үйлдэж эхэлсэн бөгөөд зургадугаар сарын хоёрны өдрөөс эхлэн Зүүн Азийг холбосон шинэ чиглэл ХонгКонг хотод долоо хоногт хоёр удаа шууд нислэг тогтмол үйлддэг билээ.

Монголын иргэний агаарын тээвэрт шинэ онгоц хоёроор нэмэгдэнэ гэдэг сайхан мэдээ юу гэвэл мэдээж сайхан мэдээ ч уг онгоцыг авахад улсын төсвөөс чамгүй хөрөнгө гаргаж байгаа гэсэн. Шинэ онгоц хэдээр авч байгаа вэ хэмээн үнийг нь асуутал харин ажил хариуцсан нөхдүүдээс хэлээд өгөх хүн олдохгүй байгаа нь хачирхалтай.

Гэхдээ тэд хоёр онгоц бус гурван шинэ онгоц авах гэнэ. “Боинг” компаниас 2013 онд Б767-300 онгоц,2016 онд Б737-800 онгоц хоёрыг гээд нийт гурван онгоц худалдан авах гэрээг өнгөрсөн зургадугаар сард байгуулсан байна. Ингэснээр Монгол Улсын агаарын тээврийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй Европ, Азийн агаарын тээврийн зах зээлд Монголын иргэний агаарын тээвэр өрсөлдөхүйц хэмжээнд үйл ажиллагаа явуулах өргөн боломж нээгдэж байгаа юм байна.

Шинээр авч байгаа Боинг-767 агаарын хөлөг нь бизнес ангиллын 18, энгийн ангиллын 245, нийт 263 зорчигчийн суудалтай бөгөөд ижил төрлийн энгийн агаарын хөлөгтэй харьцуулахад газарт буулгүйгээр 11,000 км нисэх чадвартайгаараа давуу талтай гэнэ.

МИАТ ХК нь зорчигчийн олон суудалтай энэхүү агаарын хөлгөөр тогтмол нислэгийн үйлчилгээ үзүүлэхийн сацуу захиалгат нислэгээр аялал жуулчлалын эрэлттэй бүс нутаг болох Дубай, Саньяа, Сингапур, Ханой, Бангкок, Чежү арал зэрэг хотууд руу нислэг үйлдэх боломж нь нээгдэх гэнэ.

Ерөөсөө МИАТ хувьцаат компани нь агаарын хөлгийн паркаа үе шаттай шинэчлэхийн хэрээр өнөөгийн нислэгийн давтамжаа нэмэгдүүлэн, олон улсын нислэгээ өргөжүүлж Ази-Европыг холбосон стратеги бий болгох, энэ хүрээнд АНУ болон Франкфурт, Шанхай руу нислэг нээх, агаарын тээврийн гуравдагч зах зээлд гарах зорилт дэвшүүлж 2015 он гэхэд агаарын таван хөлөг бүхий онгоцны парктай болж өрсөлдөх чадвараа сайжруулан Монгол орноор дамжуулан тээвэрлэх болон гадаадын гуравдагч орнуудын хоорондох тээвэрлэлтээс ихэнх орлогоо бүрдүүлдэг манай орны бодит эдийн засгийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах нь тодорхой.

АКТЛАГДСАН ОНГОЦЫГ ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭР БОРЛУУЛДАГ
Техник хэрэгслийн шинэчлэлт гээд өмнөхөө үгүйсгэдэг нь жам хойно МИАТ эхний Бойнг 767 онгоцыг шинээр авснаар хуучин нислэг үйлдэж байсан онгоцыг яах вэ гэдэг асуулт урган гарч ирж буй юм. Дээр өгүүлсэнчлэн хуучин онгоцоо акталж хөрөнгө босгох нэрээр мөнгө угаах хэрэгсэл болгоод байна уу.

Эх сурвалжийн хэлж байгаагаар энэхүү яриаг үгүйсгэх аргагүй.

ЗХУ-аас Монгол Улсад бэлэглэсэн ачаа тээврийн Ү-13 онгоц Улаанбаатар хотод газардсанаар 1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр Монгол Улсад нисэх хүчин анх байгуулагдаж байсан тэр цагаас хойш 1956 оны эхээр ЗХУ-аас таван Ан-2 онгоц ирсэн, 1958 он гэхэд Монгол Улсын агаарын тээвэрт Ан-2 онгоц 14, Ил-14 онгоц долоо гээд нийт 21 онгоцтой болсон байсан гэдэг.

Харин 1987 оноос МИАТ компани ЗХУ-аас Ту-154 онгоц түрээсэлж дараа нь анхны дунд оврын онгоц Аэробус 310-300 онгоцыг ХБНГУ-аас шинэ техник технологийн хамт 1998 оны тавдугаар сараас эхлэн түрээслэн авсан байна ХБНГУ-аас түрээслэн авсан уг онгоцоо 2008 онд худалдан авчээ.

Харин 2013, 2016 онд дээрх гурван онгоцыг авснаар одоо үйлчилгээнд явж байгаа онгоцноос аль нэгийг нь тэтгэвэрт гаргах нь тодорхой. Тиймээс энэ талаар МИАТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтнаас хэд хэдэн асуултанд хариулт авсан юм.

-МИАТ компани шинээр гурван онгоц авч байгаа гэлээ. Тэгэхээр одоо үйлчилгээнд явж байгаа онгоцноос алийг нь актлахаар тогтсон бэ?
-Одоо үйлчилгээнд явж байгаа Бойнг A 310-300 онгоцыг актлахаар тогтсон.

-Үнэлгээг нь хэдэн төгрөгөөр тогтоосон бэ. Ер нь яаж үнэлгээг нь тогтоодог вэ?
-Үйлчилгээнд явж байгаад актлагдсан онгоцыг олон улсын зах зээлд үнэлгээ тогтоогоод худалдаалдаг. Одоо актлах Бойнг A310-300 онгоц гэхэд манайд 22 жил үйлчилгээнд явсан байгаа.

-Өмнө нь актлагдсан онгоцнуудыг хэдэн төгрөгөөр үнэлж байсан бэ? Шинээр худалдан авч байгаа онгоцны нэг бүрийн үнэ нь хэдэн төгрөг юм бэ?
-Тухайн үеийн олон улсын зах зээлийн үнэлгээгээр л үнэлэгдэж байсан. Шинээр авч байгаа онгоцны үнийн талаар манай захирал тодорхой хариултыг өгнө” гэлээ.

Харин тэрбээр яг хэдэн төгрөгөөр үнэлэх талаар тодорхой хариултыг хэлэхээс татгалзсан. Гэвч өөр нэг эх сурвалжийн өгүүлж байгаагаар бол хэдийгээр дэлхийн зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ гэдэг ч харин бодит амьдрал дээр тэгж үнэлдэггүй гэдгийг хэлж байна.

Ямар ч байсан шинээр онгоц авч хуучин онгоцыг актална гэдэг мөнгө угаах хэрэгсэл болдгийг эх сурвалж үгүйсгэхгүй байна.

Б.Анар
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 15, 2011 7:28:32 am )

    Tenegee Boeing A310-300 bish Aerobus A310-300 shvv dee6 Manai ergvv setgvvlchid jaaxan yum unshix xeregtei bna.

antalya rent a car