antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2011 2 comments

АРДЧИЛСАН ЗАЛУУС FACEBOOK-ИЙГ СОНГОЖ БАЙНА

нийтлэсэн Admin

Ардчилсан намаас 2020 он хүртэл Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх арга зам, мөн монгол хүний хөгжлийг тодорхойлох “Монгол хүн-2020” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэр гарсан билээ.

Уг шийдвэрийн хүрээнд Ардчилсан намын залуучуудын байгууллага болох Ардчилсан Залуучуудын Холбооноос дээрх хөтөлбөрийн үндсэн чиглэлд монгол залуу хүнийг хөгжүүлэх талаар залуучуудаас гаргасан санал санаачлагуудыг нэгтгэн боловсруулсан хөгжлийн бодлого, зорилтуудыг тусгах, улмаар монгол залуу хүний 2020 онд хүрсэн байх хөгжлийн түвшинг тодорхойлох үндсэн зорилго бүхий “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийг эхлүүлээд байгаа юм.

Энэхүү “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд дараах 5 зорилтыг дэвшүүлээд байгаа юм. Үүнд :

  1. Амьдралын боловсролтой Монгол залуу хүн
  2. Ажилтай, орлоготой Монгол залуу хүн
  3. Архигүй Монгол залуу хүн
  4. Авьяас, чадвартай Монгол залуу хүн
  5. Авлигагүй Монгол залуу хүн

Хөтөлбөрийн үр дүнд 2020 он гэхэд мэдлэг боловсролтой, ажилтай, орлоготой, өрсөлдөх чадвартай, баялаг бүтээгч, ёс суртахуунтай, хариуцлагатай, улс орны хөгжлийг тодорхойлогч, дэлхийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулагч, шударга, авлигагүй, эрх чөлөөт нийгэмд амьдрах монгол залуу хүнийг бий болгохыг Ардчилсан Залуучуудын Холбоо зорьж байгаа юм.

“Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд Ардчилсан Залуучуудын Холбооноос оюутнуудтай, хөдөө, орон нутгийн залуучуудтай, хувиараа хөдөлмөр эрхлэгч залуучуудтай, бизнес эрхлэгч залуучуудтай гэх зэргээр цуврал хөгжлийн уулзалт, хэлэлцүүлэгүүдийг зохион байгуулсан бөгөөд энэ удаад залуучуудын үзэл бодлоо, мэдлэг, мэдээллээ хуваалцдаг хамгийн том талбар болсон Facebook сүлжээг ашиглан Монголд анх удаа “Монгол залуу хүн-2020” фэйсбүүк форумыг зохион байгуулахаар болжээ.

Нийт 800 гаруй сая хүнийг өөртөө нэгтгэсэн дэлхийн хамгийн том сүлжээ болох Facebook-д өнөөдрийн байдлаар Монголын 230 орчим мянган хүн нэгдээд байгаагийн дийлэнх хувь нь залуучууд байгаа юм. Иймээс Ардчилсан Залуучуудын Холбооноос орчин үеийн дэвшилтэт технологи болох Facebook сүлжээг ашиглан “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрт залуучуудын санал, санаачлагуудыг тусган ажиллах зорилгоор уг хөгжлийн хэлэлцүүлэгийг зохион байгуулахаар болсон байна.

Хэлэлцүүлэг онлайн хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд “Амьдралын боловсролтой Монгол залуу хүн”, “Ажилтай, орлоготой Монгол залуу хүн”, “Архигүй Монгол залуу хүн”, “Авьяас, чадвартай Монгол залуу хүн”, “Авлигагүй Монгол залуу хүн” гэсэн сэдвүүдээр явагдах юм.

2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14.00 цагт эхлэх тус хэлэлцүүлэгт Ардчилсан нам болон Ардчилсан Залуучуудын Холбооны удирдлагууд урилгаар оролцохоор болжээ.

Цаашид тус холбооноос уг Facebook форумыг тогтмол зохион байгуулах бөгөөд Twitter зэрэг бусад олон нийтийн сүлжээг ашиглан мөн хөгжлийн хэлэлцүүлэг зохион байгуулах ажээ.

Жич : Хэрэв та уг хөгжлийн хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл яг одоо www.facebook.com/demyouth хаягаар нэгдэх боложмтой юм байна.

Эх сурвалж:    www.demyouth.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (October 15, 2011 2:18:35 am )

    Ардчилсан залуучуудын холбооны залуучуудаа та бүхэн яагаад дандаа үргэлж бусдыг дуурайж байдаг юм бэ. Нийгэмд залуучуудад тулгамдаж байгаа маш их асуудлууд байхад өөр бариад авах сэдэв зөндөө байхад арайч дээ. Сэтгэхгүй бол хөгжихгүй ш дээ. Наан чинь МАН-ын НАМЗХ гээд ямар том холбоо ажиллаж байна.Залуучууд бүгд хошуурч байна.Тэдний үйл ажиллагаа залуучуудад үнэхээр таалагдаж байна. Гэтэл бид хүнээс хуулаад л будаа идээд л илүүг сэтгэхгүй.Энэ байдлаараа 2012 онд бид АН ялахгүй ш дээ. Та нар чадахгүй бол суудлаа хийдэг залуучуудад нь өг л дөө. Quiza мэтээр PR-даж үүнийгээ залуучуудыг татах арга гэж бодож байгаа бол үнэхээр том андуурч байна. Харамсалтай байна.

  • Anonymous (October 15, 2011 3:09:55 am )

    orost gazar hodolson gene,harbind 6.6 b medregdjee ub d yasan bol

antalya rent a car