antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2011 7 comments

АТГ-т шалгагдаж байгаа ТӨХ-ны дарга Д.Сугар Японд орон сууц худалдан авчээ

нийтлэсэн Admin

Төрийн өмчийг хариуцан, хамгаалж ажиллах үүрэг хүлээсэн Д.Сугар дарга төрийн их хэмжээний мөнгийг гадаадын компанид завших боломж олгосон буюу албаны  эрх мэдлээ урвуулсан  үйлдэлдээ Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа тухай мэдээлэл нэг хэсэг хэвлэлийн бай болж байсан боловч тэгсгээд намдсан. Түүний хэрэг хаагдаагүй одоогоор шалгаж байгаа ажээ. АТГ-ын шалгалт хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй шалгасаар байгаа аж.
Хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Намайг хэн ч халж чадахгүй” хэмээн том дуугарч байсан хүн бол Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар юм. Түүний өөрийнх нь хувийн бизнесийн талаар мэдээлэл тун бага байдаг. Төрийн албанд насаараа ажиллаж багйаа гэсэн түүх намтар нь ил байж байдаг энэ эрхмийн баяжсан түүх нь тун бүдэг бадаг. Гэнэт Монте кристо гүн шиг баярхах болсон байна.
Албан ажил:
1981-1987 онд  Сэлэнгэ аймгийн АДХ-н гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга
1987-1992  Хууль зүйн яаманд хэлтсийн дарга
1992-1996  Хууль зүйн яамны дэд сайд, тэргүүн дэд сайд
1996-2000  Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга
2000-2004  УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга
2004-2005  Монгол шуудан банкинд газрын захирал
2006 оноос  Төрийн өмчийн хорооны дарга
Цагтаа монголын хууль зүйн салбарыг тэргүүлж байсан түүнийг ийнхүү хууль бусаар хэрхэн баяжсаныг шалгавал багагүй но гарч ирэх бололтой. Тэрээр хоёр дахь удаагаа төрийн өмчийн хороог удирдаж байгаа. Түүний нэр Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Полиметалл нэгдэл, Эрдэнэтийн үйлдвэр гээд аль л хөрөнгө мөнгө ихтэй томоохон аж ахуйн нэгжүүдтэй байнга холбогдож, хэл ам дагуулж байдаг нь түүний хөрөнгийн баталгаа мэт.
Хувийн орд харш шиг орон сууцаа телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо баярхан гайхуулж суухад нь сэтгүүлч “Та хэрхэн энэ их баялгийг бүтээв” гэсэн асуултад тоймтой зүйл хэлж чадахгүй, би өөрийнхөө гараар энэ байшинг барьсан” гэж хэлж тэнэгтсэн. Д.Сугар дарга барилгын компаниудад зөвлөх архитектор хийгээд явбал харин ариун цагаан хөдөлмөрөөрөө баялаг бүтээх нигууртай нэгэн байжээ.
Ер нь түүнийг тун буруу албан тушаалд ажиллуулаад байгаан байна л даа. Магадгүй Улаанбаатар хотын ерөнхий архитекторын албан тушаал зохих байсан байжээ.
Тэрээр өнгөрсөн зун нутгийнхаа 80 жилийн ойд  “МИАТ” компанид томоохон албан тушаал хашдаг Сүрэнхоролын хамт нисдэг тэрэг  хөлөглөн очиж, агаараас наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэн, бэлэг сэлт цацсан. Мэндчилгээний үгтэй дугтуй, дугтуйтай чихрийн цаасан дээрээ өөрийнхөө хэрийг биччихсэн байсан. Төрийн өмчийн хорооны даргын энэ баярхсан олон хүний дургүйцлийг төрүүлсэн тул наймдугаар сарын хэвлэлийн баатар болсон билээ. Сэтгүүлчид түүнээс энэ үйлдлийнх нь талаар асуухад би зүгээр л таньдаг хүн явна гэхээр очоод суучихсан, ажил ихтэй байсан, нутгийнхаа наадмаас хоцрох гээд байсан л даа гэж хээвнэг худал залж байсан билээ.
Яарч очсон завгүй эрхэм дарга бүр морь мал уяад, унасан морь айрагдаж байж билээ.
Д.Сугар саяхан хамт онгоцоор зугаалсан Сүрэнхоролын хамт Японд орон сууц худалдан авчээ. Японы Токио хот дэлхийд үнэ өртгөөрөө хамгийн дээгүүрт орох хот. Тус хотод дундаж орон сууц дөрвөн сая долларын үнэтэй байдаг. Томрох тусмаа маш өндөр үнэтэй болдог. Монгол улсын төрийн өмчийн хорооны даргын тансаглал гүрэн дамжиж, намайг хэн ч халахгүй хэмээн томорч суух төрт ёсонд байсан түүх бий билүү.
С.Чинзориг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

7 Comments

  • Anonymous (October 15, 2011 12:05:24 am )

    neeree genet aimaar bayajsan gej jolooch ni yarij bsan

  • Anonymous (October 15, 2011 1:59:28 am )

    Pee. boliosoi.toriin omchiig l gudarch baigaa daa.

  • Anonymous (October 15, 2011 3:43:06 am )

    bitgii ataarh tsgaa ta nar tiim hun bishee sain hun unen yalnaa udahgui harjil bgaaraa sugar gdeg huniig sain medenhgui l bndaa heden hevleliin teneguudiin baahan huurmag hudal medee medeeleld ta buhniig bitgii itgeesee gej husej bn

  • Anonymous (October 15, 2011 10:52:01 am )

    tagnuul atg yu hiij ba bas l hamsaatan bolson s bayriin naiz bold geh nuhuriig solioch elbeg

  • Anonymous (October 17, 2011 2:24:48 am )

    jolooch bsan hun ni [ompaniinh ni zahiral shd

  • Anonymous (October 17, 2011 11:16:20 pm )

    turiin umch ezengui bolson ni ene hund l bgaa baihgui yu ATG saya medee yu ee huurhii uruwdmuur gazar yumdaa

  • Anonymous (October 18, 2011 3:09:23 am )

    ene murui nuurtei hulgaich udahgui bizdee

antalya rent a car