antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2012 22 comments

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл танаа: Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай

нийтлэсэн Admin

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1,6 дахь хэсэгг заасныг иш үндэс болгон, мөн УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-ийн 12-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг дараахь үндэслэлээр огцруулах саналыг гаргаж байна.

Нэг. Огцруулах үндэслэл нь нэгэнт илэрхий болсон тодорхой зөрчлүүд:

1. Ц.Нямдорж сайд хөрөнгө, орлогоо үнэн шударгаар мэдүүлэх үүргээ хөсөрдүүлэн ихээхэн хэмжээний үл хөдлөх хөрөнгө нуун дарагдуулж, өөрөө гэр бүлийн хамт айлын түрээсийн байранд толгой хорогдцог мэтээр олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа сурталчилсан нь худал байна. Түрээсэлсэн байлаа ч гэсэн өөрийнх нь цалин, орлогоос хэд дахин илүү гарах зардлаар түрээсийн төлбөрийг төлөх шаардлагатай байранд сууж байна. Иймээс аль ч тохиолдолд хөрөнгө, орлогоо үнэн шударгаар мэдүүлэх хуулиар ногдсон үүргээ санаатай биелүүлээгуй нь тодорхой байгаа тул түүнийг хуулийн дагуу шалгаж, хариуцлага тооцох үндэс бүрдсэн байна.

2.Ц.Нямдорж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн албан тушаалтны хариуцлагын хуулийг тухайн үед санаатайгаар орхигдуулсан нь албан тушаалтанд хариуцлага тооцохгүй тухайн үед ял завшсан байна. Үүнд:

– Ми-8, Вако орон сууц захиалапчид, Хадгаламж зээлийн хоршоо, Хонгор сум, Багануурын хордлого гэх мэт олон ноцтой хэргүүдийн эздүүд болон албан тушаалтнууд ял завшсан болно.

3. Ц.Нямдорж сайд нь төрийн албан хаагч хүүтэйгээ хамтран Г.Хийморьсан гэгчхүнээр дамжуулан Тавантолгойн ордоос өдөр бүр 60-100 тоннын даацтай 100 машинаар нүүрс зөөж, гадагш нь гаргах ажилд оролцож, ашиг хонжоо олж байгаа тухай олон түмний дунд удаан хугацаанд ил тод яригдаж байна. Засгийн газрын хурапдаан дээр Тавантолгойн ордоос урагш нь нүүрс зөөх машин явуулахыг зам тавигдаж дуустал түр хугацаагаар хориглосоныг эсэргүүцэж, нүүрс зөөх машинуудыг зам тавигдаж дуусахыг хүлээлгүйгээр явуулах зөвшөөрөл олгохыг ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулгаас удаа дараа бухимдангүй шаардаж байгаа тухай хэд хэдэн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байсан билээ. Энэ нь дээрх хууль бус үйл ажиллагаанд өөрөө оролцож байгааг шууд бус хэлбэрээр нотолсон хэрэг гэж үзэхээс өөр аргагүй юм.

4. ШШГЕГ-ын Хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын хэсэг нь хохирол барагдуулах нэг удаагийн хуулиа зөрчиж дуудлага худалдааг 15-аас дээш дуудаж танил тал сүлжээний улсууддаа борлуулж байна. ХЗДХЯ нь Шийдвэр гүйцэтгэх албанд шууд нөлөөлж ямар ч үнээр хамаагүй заавал худалдан борлуул гэж чиглэл өгдөг нь дуудлага худалдааны хуулиа илтээр зөрчиж байгаа сайдын үүрэг заавар юм.

5. Ц.Нямдорж нь Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын дарга Д.Долгормаатай ойр дотны харилцаа тогтоож, “Үл хөдлөх хөрөнгө хамгаалах сан” гэгчийг байгуулж, хөрөнгөө бүртгүүлсэн компаниудаас хууль зөрчин нэгээс гурван сая төгрөг авдаг байсан төдийгүй энэ зохисгүй байдлыг илчилсэн хэд хэдэн үнэлгээчдийн эрхийг хассан байна.

6. Ц.Нямдорж нь Увс аймгийн нутгийн зөвлөлийн дарга Г.Хийморьсантай найз нөхөр, бизнесийн харилцаатай бөгөөд ХЗХ-ны битүүмжилсэн хөрөнгүүдээс шүүхээс чөлөөлөгдөхөд шууд нөлөөлсөн нь тодорхой байдаг. Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаяр нь Ц.Нямдоржийн дотны найз Г.Хийморьсангийн 232.000.000 төгрөгийн зээлийг урд талын хоёрын тоог хасан 32.000.000 төгрөгийн зээлдэгч гэж битүүмжлэн хөрөнгө Бүтээн байгуулалт ХЗХ-ны байр, Бүрэн бамбай хамгаалалтын дөрвөн давхар байрыг хүчээр чөлөөлсөн, Хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын хэсгийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Энхтайваныг ажлаа сайн хийсэн гэж Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албаны орлогч даргаар томилсон.

7. Нийслэлийн Өмчийн “Спорт цогцолбор”-ын нэг хэсгийг түүнээс салгаж, хувьчлаагүй байхад нь “Улаанбаатар палас” хэмээн нэрлэж, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын дарга Д.Долгормаа, О.Баяраа гэгч хүнд өмчлөх эрхийн гэрчилгээ өгч, түүнийхээ шанд 60 мянган ам.долларыг О.Баяраагаас авсан тухай тодорхой баримтыг 2003 онд ЦЕГ-аас УМБГ шалгах нэрээр авсан боловч шалгалгүй нуун дарагдуулсан байна. Ийнхүү шалгаагүй нь Ц.Нямдорж сайдын хөндлөнгөөс оролцон нөлөөлсөнтэй холбоотой гэж үзэх үндэстэй байна.

8. “АПУ” компанийн тухайн үеийн нийт ашгийг өөрийн хувийн компанийн нэр дээр бүрэн шилжүүлсэн. Мөн “Алтжин” компанийн бүх хөрөнгийг хамтран өмчлөгчөөс нь бултуулан ганцхан Г.Алтангийн нэр дээр шилжүүлэн баталгаажуулах ажлыг Ц.Нямдорж сайд хувийн ашиг сонирхолд хөтлөгдөн цагдаа, шүүхэд хөндлөнгөөс нөлөөлж хийлгэсэн тухай хохирогчийнх нь бодитой мэдээлэл байна. Энэ талаар хууль хяналтын байгууллагууд бодитой шалгалт хийлгүй байсаар байгаа нь Ц.Нямдорж сайдын хөндлөнгийн нөлөөлөлд автсанаас болсон гэж үзэхэд хүргэж байна.

9. Ц.Нямдорж нь УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа УИХ-ын хууль тогтоох онцгой эрх мэдэлд дур зоргоороо халдаж, “Ашигт малтмалын тухай”, “Авилгатай тэмцэх газрын тухай”, “Сонгуулийн тухай”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” зэрэг олон хуульд бодлогын, зарчмын, агуулгын шинж чанартай нэмэлт, өөрчлөлтийг нууцаар оруулж байсан болохыг МУ-ын Үндсэн Хуулийн Цэц шалган тогтоосон төдийгүй тэдгээр үйлдэл нь түүнийг албан тушаалаас нь огцруулах үндэслэл мөн гэсэн дүгнэлтийг 2007 оны тавдугаар сарын 23-ны өдөр гаргасан байна. Харин УИХ-ын хууль тогтоох онцгой бүрэн эрхэд ийнхүү дур зоргоороо халдсан хууль бус үйлдлийн цаад санаа зорилго, ингэснээр учирсан болон одоо хүртэл учирсаар байгаа хохирол, үр дагаварыг өнөө хүртэл шалган тогтоож, засан залруулж, зохих хариуцлага хүлээлгээгүй явж ирсэн байдлыг буруу хэмээн үзэж байна.

10. Ц.Нямдорж сайд нь 2008 оны сүүлийн хагаст Цагдаагийн байгуул-лагыг холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болгох 13.5 сая ам.долларын өртөг бүхий төслийн тендерийн шалгаруулалтыг будлиантуулж, дундаас нь мөнгө завших нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.

Хоёр. Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайдын албан тушаалаас огцруулсан нөхцөлд шалгаж тогтоох ёстой ноцтой асуудлууд

1. Ц.Нямдорж сайд “Оюу толгойн орд”-ын гэрээг байгуулах үед Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайдын үүргээ биелүүлж, Монголын талд ашиггай гэрээний төслийн хувилбарыг боловсруулах ажилд оролцохын оронд гадаадын талд хуулийн зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүлсэн тухай шүүмжлэл нэг бус удаа гарсан. Энэ асуудлыг сайтар шалган тогтоож, хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзэж байна.

2. ХЗХ-ны битүүмжилсэн хөрөнгүүдээс Цагдаагийн битүүмжлэлд байх үед 1.6 тэрбумын 25 мянган хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг ШШГЕГ-т хүлээлгэж өгөөгүй. Тухайн үед ажиллаж байсан Цагдаагийн албан хаагчдад хариуцлага тооцоогүй. Мөн ШШГЕГ-ын битүүмжлэлд байсан хоршоодын үлэмж хэмжээний хөрөнгө болох барилгын материалуудыг шоронгуудын урсгал засварт зарцуулсан бөгөөд төлбөр тооцоо хийсэн нь тодорхойгүй.

3. 2003 онд хүүхдэдээ албаны машинаа хууль бусаар шилжүүлэн бариулж, хүүхэд нь Улаанбаатар-Дарханы замд албаны машиныг нь жолоодож явахдаа онхолдуулсаныг нь нууцалж, эхлээд өөрөө жолоодож яваад онхолдуулсан мэтээр худал мэдүүлж, улмаар тэр үеийн ЗЦГ-ын дарга асан Ц.Амгаланбаяр тэргүүтэй албаны хүмүүст үүрэг өгч, уг хэргийг нуун дарагдуулсан байна. Ингэснээр албаны машин онхолдож эвдэрснийг шалгаж, хариуцлага тооцоогүй, учирсан хохирлыг болон эвдэрсэн машиныг Улаанбаатар хотод чирч авчирахад гарсан зардлыг төлөөгүй зэрэг зөрчил гарчээ. Түүгээр ч зогсохгүй онхолдож эвдэрсэн машиныг ЗЦГ-ын дарга асан Ц.Амгаланбаярт шилжүүлэн өгч, оронд нь өөрийн хэрэгцээнд цоо шинэ жийп машин, нэг бус “Бенз” маркийн автомашин төсвийн хөрөнгөөр авахуулсан байна.

4. 2004 онд сайдын албан тушаалаа урвуулан ашиглаж, Гал командын машин дуудуулж, шат тавиулан гэрийнхээ цонхоор хүн дотогш нь оруулж, дотор нь эхнэртэй нь хамт байсан хүнийг хардан зодож гэмтээсэн байна.

5. Төрсөн хүү Н.Анхбаяртай нь холбоотой Н.Болормаа гэх нэгэн эмэгтэй бие давхар болсныг мэдмэгцээ үүсч болзошгүй хэл амнаас зайлсхийх зорилгоор Иргэний бүртгэл, мэдээллийн төвд ажилд ороод удаагүй байсан тэр бүсгүйд төсвийн хөрөнгөөр байр авч өгүүлсэн нь сайдын эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг болсон байна.

6. Гүнтэд хувийн байшин бариулахдаа Хилийн цэргийн албан хаагч, хоригдлуудыг хууль бусаар ажиллуулсан байдаг бөгөөд Хилийн цэргийн албан хаагч нь хөдөлмөр хамгааллын горим журам хангагдаагүй байсны улмаас барилга дээрээс нисч унаж, нас барсан байна. Уг явдлыг шалгахаар эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч Ц.Нямдорж сайд албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, хөндлөнгөөс нөлөөлсний уршгаар тус хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

7. Одоо ч гэсэн хүүхдүүдийнхээ “зээл”-ийн мөнгөөр бариулж буй гэх байшингуудыг барих ажилд хоригдлуудыг нууцаар дайчилж байгаа нь ёс суртахууны хувьд ч, хууль зүйн хувьд ч ноцтой буруу үйл ажиллагаа болж байна.

8. Хоршооны тухай хууль”-ийг дур зоргоороо засч, уг хуулийн төсөлд дурдсан хяналтын хэсгийг авч хаясанаас улсад 72 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсаныг одоо болтол шалгаагүй, засч залруулаагүй байсаар байна.

9. УИХ “Казиногийн тухай хууль”-ийг хүчингүй болгож, казино байгуулахыг хориглосоор байтал Ц.Нямдорж сайд дур мэдэн, УИХ, Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэлгүйгээр журам гаргаж, автомат тоглоомын газар гэдэг нэрээр нэг ёсны казино болох мөрийтэй тоглоомын газар ажиллуулах зөвшөөрөл олноор нь олгосон байна. Автомат тоглоомын газар ажиллуулах нэг зөвшөөрлийг 50-100 сая төгрөгийн хахуулиар олгодог байсан тухай мэдээлэл байдаг.

10. Олон жилийн турш Ц.Нямдорж сайдтай холбоотойгоор Хятадын тагнуул мөн эсэх тухай хэл ам тасралтгүй гарч байгаа бөгөөд ийм байж болзошгүй талаар тухайн үед МУ-ын Еренхийлөгч Н.Багабанди болон түүний зөвлөхүүд санаа зовнин санал бодлоо ил, далд хэлбэрээр нэг бус удаа илэрхийлж байсан байдаг. Одоо энэхүү Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулсан асуудлыг хуулийн дагуу шалгаж, нэг мөр үнэн худлыг тогтоох цаг хэдийнэ болжээ.

11. Ц.Нямдорж сайд нь До.Чулуунбаатар сэтгүүлчийг “хүний төлөөнөө хоёр, гурван cap шоронд суусан” хэмээн мэдэгдэж, хүний эрхийг ноцтой зөрчсөн ажиллагааг мэдэж байсан мөртлөө түүнийг таслан зогсоох арга хэмжээ авалгүй, харин ч өөгшүүлэн сууж байснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь хуульд харш үйл ажиллагаа мөн бөгөөд түүнийг шапгаж, хариуцлага тооцох хангалттай үндэслэл болж байна.

Ийнхүү нэгэнт илэрхий болсон, түүнчлэн зайлшгүй шалгаж, тогтоох ёстой гэмт хэргийн шинж бүхий дээрх үйлдлүүд нь Ц.Нямдорж нь МУ-ын Засгийн газрын гишүүн, тэр тусмаа ХЗДХ-ийн сайдын албыг цаашид хаших ёс суртахууны болон хууль зүйн ямар ч эрхгүй болсныг харуулж байна.

Хэрэв Ц.Нямдорж сайд өөрөө өргөн ухаан, өндөр ёс суртахуунтай хүн байсан бол сайн дураараа албан тушаалаасаа огцорч, дээрх гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүдээ хуулийн дагуу үнэн шударгаар шалгуулах байсан бизээ. Гэвч олон жилийн турш дээрх үйлдлүүдийн тухай иргэд, улс төрийн намууд, төрийн бус байгууллага, хэвлэл, мэдээллийн байгууллагууд анхааруулан шүүмжилсээр байхад албан тушаалтайгаа зууралдан, эрх мэдпээ урвуулан ашиглаж, өөрийгөө хаацайлсаар байгааг болиулж, “хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх” Үндсэн хуулийн зарчмыг хангаж, нийгэмд шударга ёс тогтоох шаардлагын үүднээс бүрэн эрхийнхээ дагуу өргөн барьсан. Ц.Нямдоржийг МУ-ын Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайдын албан тушаалаас огцруулахыг шаардаж байна.

Хохирогчдын Нэгдсэн Холбооны Тэргүүн Х.Оюунцэцэг
Эх сурвалж: “Нийслэл таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Anonymous (March 30, 2012 10:52:40 am )

    hal bolohgui shuu hyadaduud daramtlaad baigaa yum shuu batbold neentegend ba

  • Anonymous (March 30, 2012 11:02:10 am )

    Ер нь бол энэ муу пизта монголын ард түмэн ба монголын төрийг маш олон жил доромжилж байгаа шүү дээ. УИХ-ын гишүүдийг тэнэг мангарт хүрч хийсэн хуулийг нь би л хууль шинжтэй болгодог гэж засч улс эх орны эрх ашгийг айхтар сүрхий хохироож байгаа. түрээсийн байранд амьдардаг гэж тэнэг хүн шиг юм ярьдаг гээд л. Дээр нь бас Хятадын тагнуул эх орноосоо урвагч. МАН-ынхаан өрөм дотроосоо өтдөг гэж мэднэ биз дээ. Ийм муу муухайгийн үүр болсон этгээдийг хаацайлж хамгаалсаар та нар ч гэсэн цугтаа умаа хум болох өдөр чинь удахгүй болсныг мэдэж байна уу.

  • Anonymous (March 30, 2012 11:02:44 am )

    Лаларын энэ Нямдорж зайлаасай. Гаднаас нь харахад нэг л сайхан намбатай, төрийн хар хүн шиг харагдаж байвч цаанаа төрийн хутгуур, дарамтлагч, төрийн механизмыг хэрхэн хувьдаа яаж ашигладагийн үлгэр жишээч авилгачин, хүн ямар байранд яаж сууж байгааг асуухаар шал хаа хамаагүй юм ярьдаг дүйвүүлэгч. Бахархаж явдаг хийсэн ажил нь энэ улс орныг шоронгоор дүүргэсэн явдал юм шүү, энэ хүнийг даруйхан зайлуулах хэрэгтэй.

  • Anonymous (March 30, 2012 11:09:14 am )

    ene aman deeree yalaatai novsh uheesei

  • Anonymous (March 30, 2012 11:28:48 am )

    бИТГИЙ МӨРӨӨД ТА НАР

  • Anonymous (March 30, 2012 11:45:09 am )

    Нямдорж ахаа та ингэж байхын оронд ажлаа өгөөд, өөрийнхөө яриж байснаар хөдөө гарч мал маллаач МАН нам унаж байна. манны үнэ өндөр болж байна.Аягүй бол өөрийнхөө зохиосон хуулиар аавд ясаа тавина шүү. Манай бөө тэгэж байна лээ.

  • Anonymous (March 30, 2012 11:48:35 am )

    ene menget dolir MGL-iin turuus zailaad ugdug boloosoi

  • Anonymous (March 30, 2012 1:18:22 pm )

    khun doromjlokh khuulitai bdag yum shuu.ene khund khiisen ch yum bgaal bkh shuu.

  • Anonymous (March 30, 2012 2:36:08 pm )

    ehner ni bas suulernee ai he he he

  • Anonymous (March 30, 2012 3:15:12 pm )

    bas khartai ain

  • Anonymous (March 30, 2012 3:49:10 pm )

    YADAJ BHAD NI EHNER NI BARIGDCHIHDAG NI CH YU YUM BILEE,GEHDEE BOOV NI AJILLAHGUI YUM CHIN YADGIIN.FIZIOLOGIIN HEREGTSEE BN A SHTEE.TIIMEE EGCHEE!!

  • Anonymous (March 30, 2012 3:54:38 pm )

    Umhii Durvud MGL-n turiig hutgaj guitslee. Durvud hun hun bish $ shiir hool bish gej ene dee. Hujaagiin tagnuul

  • Anonymous (March 30, 2012 3:55:59 pm )

    Umhii Durvud MGL-n turiig hutgaj guitslee. Durvud hun hun bish 4 shiir hool bish gej ene dee. Hujaagiin tagnuul

  • Anonymous (March 30, 2012 7:28:56 pm )

    ýíý òàãíóóë îëîí ñàéä äàðãà íàðûã àòãàäàã áàéõ áóëõàéí ãàðò íü áàéäàã áîëîõîîð àòãàíä íü îðäîã áàéõ àÿã¿é áîë òýãíóóë áîëãîäîã áàéõ õà õà õà

  • Anonymous (March 30, 2012 9:09:35 pm )

    End durvuduud yamarch holboogui boloi. Ene Nyamdorj gegch etgeed yos bus udur tursun yos bus hyn boloi

  • Anonymous (March 30, 2012 11:57:44 pm )

    Iim teneg hund yuch heled nemergyush de bid nar ingeel yarial heleel bdag oorsdool dorvitoihon arga hemjee avmaar bnash de ! Tcuglaan hiiheer buudna yaltaich yum bilee eooe mongol ruugaa butcdiin biluu gej bodoj bsan iim bolhoor yaj yavhiin be uneheer durgyu hurjiinaaaaaaaaaaa!

  • Anonymous (March 31, 2012 8:07:51 pm )

    ubschuud mini ireh songuuliar ene hvniig unagaj orond ni yadaj duuchin jabhlang songobol mongoliin ard tvmend heregtei shv

  • Anonymous (March 31, 2012 9:57:59 pm )

    Хэргийн материал хангалттай бна шууд шийтэг хохиролгыг төлүүл өөр зам алга

  • Anonymous (March 31, 2012 10:34:27 pm )

    ENE DURVUD UDAHGUI EE MONGOLCHUUDAA NAAD UVGUN CHINE SUUDAG GAZRAA YASAA TAVIAD UNGURUH NE TODORHOI BID UGAASAA DURGUI HEZEE HALHUUD DURVUD HUNEER TURUU HUULIA TOGLUULJ UDAA AJDAA CHAAVAAS DAA UDALGUI DEELEE NUMRUNUU

  • Anonymous (April 01, 2012 8:50:18 am )

    наад нохроо бариад хорих юм бол бух улс торчдын булхайг баримттай нь хэрэг болно гээд цугшллуулчихсан бгаа даа..хуулийнханд ч амар нэг хун барьж аваад олон луйварчдын баримт гарт ороод ирнэ..

  • Anonymous (April 01, 2012 7:06:21 pm )

    Zewuun nowsh huliin oorchlolt huuliin tsoorhoig ashiglag gadaadiihand zowolgoo ogdog ene ni unen. bs jijig kompanuudad bs zowolgoo ogdog ene ug zowolgoonii tolbor 2 say aas 3.5 say gsen jildee 1 udaa hiideg

  • Anonymous (April 01, 2012 10:23:37 pm )

    Хохирогчдын Нэгдсэн Холбооны Тэргүүн Х.Оюунцэцэг ГЭГЧ АВГАЙ ХЭН ЮМ БЭ, ШУНАЛААСАА БОЛЖ, НЭГ ҮГЭЭР, БҮР Ч ТОДОРХОЙ ХЭЛБЭЛ ӨӨРӨӨСӨӨ БОЛОО БИЗ ДЭЭ, ШУНАЛ ИХЭДВЭЛ ШУЛАМ БОЛДОГ ГЭДЭГ ҮНЭН ҮГ БАЙДАГ БАЙХАА. НОТЛОГДООГҮЙ, БАТЛАГДААГҮЙ, ХҮНИЙ АМ ДАМЖИЖ ЯРИГДСАН ХОВ ЖИВЭЭР ХЭН НЭГ ХҮНИЙГ УНТРААЖ, ДООШ НЬ ХИЙЖ, СУУДЛААС НЬ БУУЛГАЖ ОГЦРУУЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЕР НЬ МОНГОЛЧУУД, СҮҮЛИЙН ҮЕД БУСДАД АТААРХАЖ ХҮНИЙГ УЛЫГ ШАГАЙЖ ХИЙХ ЮМАА ОЛЖ ЯДСАН, ЯАВАЛ ХЭН НЭГНИЙГ ЧАДАХ ЮМСАН, ЧАДАЖ БАЙЖ САНАА НЬ АМАРДАГ БОЛСОН НЬ ЭНЭ ЦАГИЙН ОРОО БУСГАА, ОДОО ЦАГИЙН ОЛИГГҮЙ ХҮМҮҮСИЙН ЗАН БОЛСОН ЦАГ ДАА. СОЛИОТОЙ ЮМ ШИГ ҮС ГЭЗГЭЭ ХУСУУЛЧИХААД ШУНАЛААСАА, ӨӨРИЙНХӨӨ АРЧААГҮЙГЭЭС БОЛЖ ЮМАА АЛДСАН БОЛ ЯГ ӨНӨӨДРИЙН ЦАГ ҮЕД ЭНЭ АВГАЙГ ХОХЬ ЧИНЬ ГЭЖ ХЭЛЭХЭД Ч БАГАДАХААР, ТИЙМ Л ҮЕ БОЛООД БАЙГАА БИЗ ДЭЭ. ЭЛДЭВ ЮМ БИЧИЖ БАЙХЫН ОРОНД ӨӨР ХЭРЭГТЭЙ ЮМ ХИЙЖ БАЙМААР ЮМ. ЭНЭ АВГАЙ ШИГ ЮМНУУДЫГ ХҮМҮҮС ОДОО ТООХОО БОЛЬСОН ШҮҮ ДЭЭ. АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛА. МУУ НҮГЭЛ ХИЙВЭЛ БУРХАНЫ ОРОНД ОЧИХДОО ТАМД ОЧИНО ШҮҮ. НҮГЭЛ ХУРААЖ МУУ ХИЙЖ ХИЙЛГҮЙ СЭТГЭЛ САНААГАА АРИУСГАН ЗӨВ БОДОЛТОЙ, ҮНЭНЧ ШУДАРГА АМЬДАРЦГААЯ. ИЙМЭРХҮҮ ЮМ ХӨӨЦӨЛДӨЖ УЛС ТӨРЖИЖ АШИГ ХАЙГЧ АВГАЙ, ЭРЧҮҮД ОДОО БОЛИОЧОО.

antalya rent a car