antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2012 10 comments

Шударга ёс Н.ЭНХБАЯР, С.БАЯР, Ц.МӨНХ-ОРГИЛ нарыг шоронгийн хаалга татуулж чадлаа

нийтлэсэн Admin

Шударга ёс хүчтэй юм аа. Шинэ “Ганц худаг”-т болсон шүүх хуралд Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар гэрчээр оролцлоо. “Дайсан”-ууд болцгоосноосоо хойш огт уулзалдаагүй тэд нэгэн рүү­гээ эгцэлж ч харахгүй зэрэгцэн сууцгаах нь сонин байлаа. Юу бодоцгоож суусныг чөтгөр л мэдэх байх. Хэрвээ шударга ёс байдаггүйсэн бол эдгээр нөхөд тийшээ хавьтах нь байтугай салхин доогуур нь ч гарахгүйгээ мэднэ. Харин ч бүр хэнийг шоронд явуулахаа ярилцаад өрөөндөө сууцгааж байх хүмүүс. Яагаад гэвэл эд нөхөд дөрөвхөн жилийн өмнө Монголын хаад байлаа, Мон­гол төрийн дээд эрх мэдлийг гартаа бүрэн барьж байв. Тиймдээ ч генерал Баатар, казиногийн гурав, Гүндалай… бүгдийг нь баривчлан “Ганц худаг”-таа хийн залхааж байв. Д.Энхбатыг их тив Ев­ро­поос хулгайлан авчруулж шоронд хөнөөж чадаж байв. Шударга ёс байгаагүй үед энэ хэд Монголын 800 гаруй за­лууг дүүрэг дүүрэгт хуваари­лан, оюутнуудыг сангийн аж ахуйд явуулдаг шиг шоронд ачуулчихаад шоо­лоод сууж байсан хүмүүс юм. Хүн гэдэг амьтан шорон, үхэл хоёроос айдаг нь там байдаг. Үүнийг шоолох нь илүү зан байдаг юм. С.Баяртан Н.Бага­бандийн Тамгын газрын дар­га байхдаа “Одоо энийг, тэрийг шоронд явуулна” гээд хуруугаа тоолж байхыг хар­сан хүн байдаг. Ийм ерөнхий шорончид шорон­гийн хаалга татлаа. Монголын шоронг захиран мэдэж байсан хү­мүүс шоронгийнхоо хаалгыг өөрсдөө татсан нь давахгүй гэсэн даваагаараа гурав дав­дгийг харуулсан үйл явдал болов.

Энэ бол хонзон авалт биш юм. Энэ бол шударга ёс Монголын нийгэмд үйлчилж эхэлсний нотолгоо юм. Шу­дарга шүүхийн өмнө хүний амь бүрэлгэхэд хүргэсэн хү­мүүс очихоос өөр арга бай­даггүй юм аа. Хүн алсан хүн сүүдэргүй гэж ард түмэн ярь­даг. Үнэхээр л хүн алсан хүн сэтгэл санааны хүнд дарам­тад байдаг бололтой. Гэвч хийсэн л бол ялаа хүлээж таарна. Хэрвээ хийсэн бол, тушаал өгсөн бол гэрчээр биш яллагдагчаар таслагдах болно. Эдгээр дөрвөн албан тушаалтан аснууд Монгол төрийн ариун сэнтийг монгол хүний цусаар будсан учир дахин төрд гарах ёс сурта­хууны эрх байхгүй.  Муу хүн үхэхдээ нөхөрсөг гэдэг. Энэ дөрөв өнөөдөр хүн бүрийг өөрсдийнхөө асуудалтай хол­­бохоор оролдож, тэр ч ирэх ёстой, энэ ч ирэх ёстой гэж байна. Жагсаал цуглаа­ныг хэн зохион байгуулсан юм, хэн турхирсан юм, тэр яагаад ирдэггүй юм хэмээн хүн бүр рүү үсчиж, хамсаат­наа хайн, хань татаж байна.

Энд нэгэн том ялгаа бай­гааг зориудаар олж харахгүй царайлцгааж байна. Жаг­сагчдын үйл хөдлөлийг улс төрийн шинж чанартай бай­сан гэж үзэн Өршөөлийн хууль гаргаад өршөөчихсөн. Харин эдгээр хуучин дарга нар болон генерал, хуран­даа нарыг “Яагаад жагсаа­лаас тарж явсан хүмүүсийг хойноос нь элдэн хөөж, буу­дан хороож хонзонгоо авсан юм бэ, яагаад нэг иргэнийг намынхаа байрандаа гавлаж орхин угаартуулж хороосон юм бэ, яагаад энэ бүхнийг шүүхээр шийдүүлээгүй юм бэ” гэдгийг шударга ёс асуу­гаад байгаа юм. Ийм тодор­хой асуудлыг тэд булзааруу­лан, ард түмнийг төөрөлдүү­лэхийг оролдож байна.

Монголд хууль бусаар хийгдсэн  бүх үйл явдал шүү­хийн шүүлтүүрээр орж ший­дэгдэх ёстой. Үүнтэй эрүүл ухаантай хэн ч маргах эрхгүй. Эрхгүй шүү. Дургүй нь хүрлээ, хүрлээ гэхэд дуртай нэг нь монгол хүнийг буудаж алаад байх ёсгүй гэдгийг л шүүх хэлж байна. Харин долдугаар 1-нд жагсаал яагаад хийсэн эсэ­хийг хэн ч тэднээс асуугаагүй байна.

Б.НЯМАА

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (March 30, 2012 10:41:17 am )

    uiliin ur bdag shuu humuusee hezeech hend muu buruu uil buu hii hiisen hun shangaa zaawal hurtdeg

  • Anonymous (March 30, 2012 11:00:07 am )

    Ёстой үйлийн үрийг үрж барнаа Лүндээжанцанг яагаад бичихгүй байна. Дээр нь Ё.Отгонбаярыг нэмэх байх аа. Энэ чинь л шударга ёс мөнгө биш ардтүмэн өглөө болгон сүсэглэн залбирч байдаг Төрийн сүлдийг гутаасан гарууд Энэ үедээ С.Баяр хажуудаа хүчээр суудал зэрэгцсэн Энхбаяртаа нэг юм хэлээд байна лээ ард түмээн одоо л жинхэнэ найзууд болох байх даа. Хүссэн юм хүзүүгээрээ гэж…

  • Anonymous (March 30, 2012 11:25:05 am )

    шударга ёс эднийг шоронгийн хаалга татуулаагүй шүү дээ, сонгуулийн өмнө эрх мэдлээ ашиглан Элбэгдоржийн хийж байгаа улс төрийн жүжиг, ямар элэнцгийн нь ийм шударга ёс байх вэ дээ. Элбэгдорж ийм л жижигхэн хүн. Ийм арчаагүй өшөө хорслоор ажилладаг хүнийг улс төрч гэдэггүй. Үймээн самууныг дэврээж өдүүлсэн хүн нь Элбэгдорж , тиймээс цаг нь ирэхээр өөрөө ч бас энэ хаалгыг татаж ингэж суугаад зургаа татуулах ээлж ирэх л байлгүй дээ, шударга ёс гэж байдаг бол…

  • Anonymous (March 30, 2012 11:50:10 am )

    Иш чааваас, энэ Элбэгдоржийг шүүмжилсэн өт мөрөөрөө л мөлхөөч дээ. Бүргэд мүргэд гэж томроод ч яахав, болжморт идүүлчихэлгүй мөрөөрөө мөлх. Ингэхэд чам шиг заваан өтийг ямар болжмор тоож идэхэв дээ, зүгээр мөрөөрөө машины дугуй доор орж няцар.

  • Anonymous (March 30, 2012 11:56:10 am )

    Элбэгээ шоронгийн хаалга эд нар шиг татаж харагдаач. Горьдчихсон юм. Чаддаг юм бол хийчих. Хэзээ ч чадахгүй. Яг шударга ёс эднийг авчирч байна.

  • Anonymous (March 30, 2012 3:36:14 pm )

    YAG ZUV UURSDIINHUU HIISEN ZUILDEE INGEED UURSDUU OROOGDOJ BGA YUM HEZEE NEGEN ZAGT ED NART SHIITGEL NI IREH BSAN TENGEREEES BUUJ IREHGUI YUM SHIG L AASHILJ BAISAN BIZDEE. JIRIIN ZAGDAA, JIRIIN HUMUUUSIIG HOOROND NI BAILDUULJ ZUS NUJTEI NI HOLICHOOD DUV DUUGUI YU CH HELEHGUI BAISNIIG NI BODOHOOR HEZEE CH TAIVSHIRCH CHADAHGUI. TER UYED GARCH IREEDL ZOHIZUULSAN BOL BUHIMDSAN HUMUUS TEGSGEED L TARAH BSAN GETEL ARD TUMNEE BODNO GEJ BAIDAAGUI BOLOHOOROO GARCH IREEGUI BIDNIIG DOROMJILSON HUMUUS SH DEE

  • Anonymous (March 30, 2012 4:02:21 pm )

    Ene muu HUJAA elbegees bolj mongolchuud 2 huvaagdahiin bna l daa. Ug ni ooroo ehelj shorond baijiih yostoi hun yumsan

  • Anonymous (April 03, 2012 9:17:37 am )

    чи тэгээд хийгээчээ би энэ яваа насандаа элвэгдорж шиг шудрага эрөхнийлөгчтэй байж үзээгүй

  • Anonymous (April 05, 2012 7:54:17 pm )

    4 leng ni hori deer ni nyamdorj pizdaag…

  • Anonymous (April 08, 2012 4:58:22 pm )

    Ard tumne malas dord uzsen humuus odoo yae gehev

antalya rent a car