antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2012 37 comments

З.Энхболд: Жагссан иргэд рүүгээ бууддаг хүмүүсийг шоронд хийх ёстой

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.

-Өнгөрөгч лхагва гаригт Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан болж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульд харшилсан байна гэсэн дүгнэлт гаргалаа. Одоо тойргоос намын жагсаалт руу гулсах боломжгүй болчихов уу?

-Сонгуулийн олон систем байгаа юм. Үүнийг бид зохиочихоод байгаа юм биш. Энэ бол тойрог дээр өрсөлдсөн нэр дэвшигч нь гишүүн болдог Германы систем. Гэхдээ хоёр муу зүйлийн нэгийг нь УИХ сонгосон огт өрсөлдөөгүй, намын нэрийн ард нуугдаад гишүүн болчихдог хувилбараас энэ нь арай дээр гэж үзсэн юм. Харин Үндсэн хуулийн Цэцээс энэ нь буруу гэж үзлээ.

Ер нь бол ингэж шилжих нь намуудыг хариуцлагатай бай гэж хэлсэн шийдвэр байсан юм. Намын дарга нь хуйвалдаад олон нийтэд нэр хүндгүй, олигархиараа дуудуулдаг хүмүүсийг оруулчихвал нам нь ямар ч санал авахгүй ялагдана. Тийм учраас тухайн нам өөрийнхөө нүүр царай болж чадах, олон нийтээс намдаа санал аваад ирчих хүмүүсийг сонгож, 28-аа жагсаавал жинхэнэ сонгууль болно гэж үзсэн юм. Цэц ийм шийдвэр гаргасан нь паралель системийг Үндсэн хууль зөрчихгүй гэдгийг хэлж байгаа хэрэг болов уу. Паралель гэдэг нь нэр дэвшигчид нь тойрог болон намын жагсаалтаар тус тусдаа санал авна гэсэн үг.

Харин бид бол нэг жагсаалттай, жагсаалт нь хоорондоо гүйдэг системийг холимог системүүд дотроос Монголын нөхцөлд хамгийн сайн таарах юм гэж бодож хуулиа гаргасан.

-Нэхэмжлэгч талынхан нэг нэр дэвшигч хоёр удаа өрсөлдөх боломж гарч байгаа нь Үндсэн хуулийг зөрчсөн гэх тайлбарыг хийж байсан. Үнэхээр тийм юм биш үү?

-Нэг хүн нэг л жагсаалтад байна гэдэг нь нөгөө паралель системийн шаардлага байхгүй юу. Тэгэхээр нэгэнт паралелийг Үндсэн хууль зөрчихгүй гэж үзэж байгаа бол энэ системтэй холбогдсон хуулийн өөрчлөлтүүд орох болно. Ер нь бол 100 хувь маш сайн систем гэж байхгүй. Хэдэн зуун системээс тухайн улсын онцлогт таарсан аль нэгийг нь л сонгож авдаг.

Манай улсын хувьд цэвэр мажоритар буюу дөнгөж босго алхсан нь бүгдийг авдаг. Харин босго алхаагүй буюу 49 хувь, эсвэл олон өрсөлдөгчтэй тохиолдолд 60, 70 хувийн санал авсан ч тэр нь гээгддэг. Энэ бол мажоритарын гажиг. Монголын ард түмний олонхийн санал аваагүй намын хүмүүс хууль гаргаад явах бололцоог энэ систем олгож байдаг юм. Тийм учраас холимог, хувь тэнцүүлсэн тогтолцоо руу оръё гээд шилжилт хийх үедээ явж байгаа нь энэ.

-Сонгууль болохоос зургаан сарын дотор хуулиаа өөрчилж болохгүй гэж заасан байдаг. Тэгэхээр одоо Цэцийн шийдвэрийг хэрхэх вэ?

-Ийм заалтыг оруулахдаа тухайн үеийн УИХ-ын гишүүд өөртөө нийцүүлэн сонгуулийн хуулиа дураар өөрчлөөд байх ёсгүй гэж оруулсан. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр бол тусдаа. Хэн нэгэн хүний хүсэл зоригоор өөрчлөлт оруулж болохгүй ч нэгэнт Үндсэн хууль зөрчсөн хуулиар сонгууль явуулж болохгүй учраас засвар хийж болно гэж үзэж байгаа. Ер нь бол хаврын чуулган эхлэхээр Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг дахин шүүнэ. Тэр хэлэлцүүлгийн үеэр энэ олон асуултууд хариулттай болох байх даа.

-Тойргоос намын жагсаалт руу шилжих тогтолцоо нь уг нь жижиг намуудад ээлтэй байсан гэж УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл хэлж байсан. Үнэхээр тийм юм уу?

-Тийм. Энэ удаагийн сонгуулийн хууль жижиг намуудад хоёр боломж олгож байсан юм. Таван хувийн босго даваад ирвэл 28-аас тодорхой хүмүүсээ оруул, тойрог дээр унавал түүнээсээ ахиж гишүүн болж болно гэсэн хоёр хувилбар юм. Харин өчигдрийн Цэцийн шийдвэрээр бол жижиг намуудын хоёр дахь боломж хаагдлаа гэсэн үг.

-Өнгөрөгч долоо хоногт долдугаар сарын 1-ний үймээнтэй холбоотойгоор тухайн үеийн цагдаагийн дарга нарын, шүүх хурал болсон. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж цагдаа нар жагсаал цуглаан хийлээ. Та энэ байдлыг хэрхэн харж байв?

-Иргэд жагсах эрхтэй. Түүнийг ямар ч Ерөнхий сайд болиулж чадахгүй. Жагссан иргэд рүүгээ бууддаг улсуудыг шоронд хийх ёстой. Яагаад гэвэл тэдэнд буудах эрх байхгүй. Буудахаас наагуур арга хэмжээ авч болох боломж олон байсан.

Энд нэг зүйлийг хэлье. Нас барсан хүмүүс нь бүгд ар дагзнаасаа буудуулж амь насаа алдсан байгаа юм. Хэрэв тухайн хүн буу гаргаад цагдаа руу буудаж эхэлсэн бол цагдаа өөдөөс нь буудаж болно. Хууль нь тийм. Хэрэв тэгсэн тохиолдолд сум нь ардаас нь биш урдаас нь онох ёстой юм байгаа биз дээ. Гэтэл яг үнэндээ жагсаал тарчихаад зугтаж явсан улсуудыг ардаас нь түүгээд буудаад байсан юм байна лээ.

Ийм зүйлийг шүүхээр шийдэхгүй бол 2012 оны долдугаар сарын 1-нд дахиад л буудаад эхэлнэ. Тав биш тавин хүн буудаж ална. Ийм зүйл гаргахгүйн тулд шүүж байгаа юм. Нийгэм өөрөө хууль биелүүлдэг байна гэвэл буруутай улсуудыг шийтгэдэг л байх ёстой. Аль нам, ямар ажил хийдэг нь хамаагүй шударга ёс, хууль биелэх л учиртай. Тиймээс ийм маргааныг шийд гэж шүүхийг байгуулсан. Энэ шүүх засаглал нь УИХ, гүйцэтгэх засаглалаас хараат бус байна. Ийм хараат бус нөхцөлд шййдвэрээ гарга гэж байгуулсан юм.

Цагдаа нар хэлмэгдэж байгаа гэж байна Гэхдээ хамгаалалтад гараад хэлмэгдсэн цагдаа нарын асуудал аль хэдийнэ шийдэгдчихсэн. Мөн жагсаалд оролцсон гэх хэдэн зуун хүүхдүүдийг шийтгээд ялыг нь өгөөд явуулсан. Хэн гэдэг хүн чулуу шидэж, хэдэн давхрын, аль цонхыг хагалсан бэ гэдгийг нь тогтоочихсон. Тэгсэн мөртлөө тавын таван хүний амь үрэгдчихээд байхад тогтоож чаддаггүй. Тогтооё гээд шүүх, прокурор нь ажиллахаар шүүхийн ажилд саад болоод байж болохгүй шүү дээ. Жирийн иргэн Дорж хүн буудсан бол аль хэдийнэ ялаа аваад явчих байсан. Хэн ч түүнийг өмгөөлж хамгаалдаггүй, шүүхдээ итгээд л явуулж таарна. Гэтэл дарга нарыг шүүх болохоор яагаад шүүхдээ итгэхгүй, ажилд нь саад болдог юм. Шүүхийн ажилд саад болох юм бол авах арга хэмжээ олон бий. Тиймээс шүүх ч гэсэн үүнээс айлгүй авах арга хэмжээнүүдээ авах хэрэгтэй.

-Шүүгдэгчид шүүгчийн ширээн дээр тулж ирээд “биднийг байхгүй бол яахыг чинь харна” гэж заналхийлсэн ч тохиолдол гарсан юм билээ. Та үүнийг л хэлээд байна уу?

-Ер нь бол цагдаа дотор маш том цэвэрлэгээ хийх ёстой. Ингэж давардаг маш олон дарга нар байгаа. Жирийн цагдаа хэзээ ч тэгж хэлэхгүй. Цагдаагийн дунд тушаалынхан хууль хэрэгжүүлэхгүй 20 жил явлаа. Энэ нь цагдаад шинэчлэл хэрэгтэйг харуулж байгаа юм. АН-ыг энэ шинэчлэлийн талаар ярихаар МАН хүлээж авдаггүй юм. Бид бол цагдаагийн байгууллагыг орон нутгийн хэв журмын цагдаа, мэргэжлийн мөрдөн байцаах алба гэж хоёр хуваагаад босоо удирдлагатай болгоё гэдэг юм. Ингэж байж олон улсын жишгээр явна. Манайх шиг бүх цагдаа нь нэг дор бөөгнөрчихсөн, Батлан хамгаалахаасаа илүү бие бүрэлдэхүүнтэй, өргөсөн тангарагтаа бус хэдэн хурандаа нарыг хамгаалаад явдаг цагдаа нартай улс хаа ч байхгүй.

-Цагдаагийн дарга нар шүүхийн өмнө ийм зоригтой байгаа нь ардаа ямар нэг хамгаалалттай байгаагийн илрэл үү?

-Тэдний хамгаалалтыг та бүхэн бүгд харж байгаа шүү дээ. Телевизийн эфирийг орой болгон эзэгнээд байгаа МАН-ын гишүүдийг хар л даа. Тэд “Бид нар та бүхнийг хамгаалж байна. Та бүхэн шүүхийг нулимаад бай” гэж хэлж байгаатай ялгаагүй харагдаж байна.

-Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ярьж байгаа. Гэхдээ зэрэг явуулбал одоогийн орон нутгийн удирдлагын бүрэн эрхийн хугацаа дуусахгүй тул зөрчил үүснэ гэж МАН-ынхан яриад байгаа?

-Ямар ч зөрчил байхгүй. Яагаад гэвэл дараагийн сонгуулийг хамт явуулах тухай энэ хууль 2008 оны дөрөвдүгээр сард батлагдсан. Харин аравдугаар сард нь сонгууль болсон. Тэгэхээр одоогийн байгаа орон нутгийн хурлын төлөөлөгчид, болон сонгогчид бүгдээр энэ сонгуулийг зун, УИХ-ын сонгуультай зэрэг болно гэдгийг мэдчихсэн байсан гэсэн үг.

Нөгөө талаас орон нутгийн сонгууль намар явахаар ирцгүй болчихоод байгаа юм. Одоогийн иргэдийн хурлын хэд нь хүчинтэй байгааг мэдэхгүй байна. Тухайн үед орон нутагт ирц сайн байсан. Харин нийслэлд хүрээгүй. Хоёр, гурван удаа дахиж байж нэг юм Иргэдийн хуралтай болж авсан. Тэгэхээр дээр хэлсэн хүчингүй иргэдийн хурлын нөхдүүд дөрвөн сар дутуу гээд чаргууцалдаад байх шаардлагагүй.

Түүнчлэн Үндсэн хуулийн эрх зүйд УИХ болон Орон нутгийн хурлуудыг тоолохдоо оноор тоолдог болохоос бус сараар тоолдоггүй. 2008 оны их хурал гэж ярьдгаас 2008 оны зургадугаар сарын хурал гэдэггүй.

Ер нь бол иргэдийн хурлын хэдэн гишүүний бүрэн эрхийн хугацаа хэдэн сараар илүү, дутуу байх нь миний хувьд 10, 20 дахь асуудал гэж бодож байгаа. Харин энэ хурал нь ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллаж байна уу гэдэг нь л нэгдүгээр асуудал. Гэхдээ чадаж байсан бол олон түмний төр засаг, эрх баригчдад хандах хандлага ийм сөрөг байхгүй байх байсан. Одоо гудамжинд гараад хамгийн эхний тааралдсан хүнээсээ УИХ, Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэнийг сонгосон бэ гээд асуугаад үз л дээ. Иргэд бол УИХ-д хэнийг сонгосноо мэднэ. Харин нөгөө хоёрыг нь мартчихсан л байгаа болов уу. Тийм учраас Иргэдийн хурлуудын ач холбогдлыг өндөрсгөхийн тулд УИХ-ын сонгуультай хамт явуулъя гэж шийдсэн юм Бүгдийг багаар нь сонгоё гэж. Тэгвэл хариуцлагыг ч гэсэн нэг намаас нэхэх боломж бий болно. Ингэж болгоод өөрчлөлт хийе гэхээр МАН-ынхан үгүй гээд суучихаад байгаа юм шүү дээ.

-Ээлжит бус чуулган завсарлахад АН-ын бүлгээс Засгийн газарт сонгуулийн бэлтгэл ажлыг хангах талаар чиглэл өгсөн. Гэхдээ чуулган эхлэхээр уг хуулийг дахин хэлэлцэнэ биз дээ?

-Хэлэлцэхээс өөр аргагүй. Гэхдээ сонгуулиуд нэг өдөр явна гэсэн хуулийн агуулга өөрчлөгдөхгүй нь тодорхой.

Гэхдээ одоогийн хуулиар бол УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг автомат машинаар тоолоод, орон нутгийнхыг нь гараар тоолох болчихоод байгаа юм. МАН-ынхан гараар тоолдог зүйлд маш дуртай. Болж өгвөл УИХ-д ч гэсэн автомат машин авахгүйгээр гараар тоолчих санаатай байх шиг байна. Түүнчлэн иргэний ухаалаг үнэмлэхийг ч олгохгүй байх санаатай байна. Ингэснээр хурууны хээг шалгахгүйгээр нэг хүнийг олон дахин оруулж, хэд хэдэн санал өгүүлэх боломж бүрдэх учир МАН-ынхан ухаалаг үнэмлэх тараах ажлыг хурдлуулахыг хичээхгүй байна юм. Ийм намаар сонгууль удирдуулах гэж байгаа болохоор л АН шаардаад байгаа юм. Энэ нь өөрсдөө сонгогдчих гэсэн санаа огт биш. Харин ирцтэй, хүчинтэй, хууль ёсны чадамжтай хурлууд үүсээсэй гэсэн бодол л байгаа юм. Тэгэхгүй бол өнгөрсөн сонгуулиар бол хүн амынх нь 50 хувь нь сонгуульд оролцдог. Түүнээс 26 хувийн саналаар гарсан хүмүүсээр Иргэдийн хурлаа удирдуулах болчихоод байгаа юм. Үүнийг нийт хүн амд хуваах юм бол ердөө дөрөвний нэг нь л дэмжсэн хүмүүс байна гэсэн үг шүү дээ.

Үүний оронд 80 хувь цугладаг УИХ-ын сонгуулийн үеэр Орон нутгийн сонгуулиа явуулчих юм бол УИХ-ын сонгуульдаа чирэгдээд Орон нутгийн сонгууль өндөр ирцтэй болно гэсэн үг. Ийм л зүйлийн тухай яриад байгаа юм.

-Гэхдээ 2008 онд хоёр нам хамт сууж байгаад энэ хуулиа баталсан санагдана?

-Үнэхээр тийм. 2008 онд МАХН, одоогийн МАН мөн олонхи л байсан. Тэгээд олонхиороо л зөвшөөрөөд баталсан хууль. Гэтэл яг тэр хуулиа хэрэгжүүлэх цаг хугацаа нь тулаад ирэхээр нөгөө олонхи болсон хүмүүс нь буцчихлаа. Ингэснээр МАН-ынхан хэлсэн үгэндээ хүрч чаддаггүй гэдгээ харуулж байна даа.

-Засгийн газарт өгсөн АН-ын бүлгийн чиглэлийг хэрэгжүүлэх боломжгүй. Хэрэв хэрэгжүүлэх юм бол Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно гэж ЗГХЭГ-ын дарга нь тайлбарлаж байна лээ?

-Үндсэн хуулийн хямрал руу явж байна. Ч.Хүрэлбаатар Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгдэж байна л гэсэн үг. Монгол Улсын хуулийн хэрэгжилтийн эцсийн хариуцлагыг хүлээдэг хүн Ерөнхий сайдаас өөр хэн ч байхгүй. Ерөнхий сайд, Засгийн тазар нь Монгол Улсын бүх хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үндсэн хуулинд орон нутгийн сонгуулийн хуулийг орон нутаг нь хэрэгжүүлнэ, бусдыг нь Ерөнхий сайд хэрэгжүүлнэ гээд заачихсан юм биш. Яагаад гэвэл гүйцэтгэх засаглалын байгууллага нь сонгууль байтугай олон зүйлийг зохион байгуулах үүрэгтэй.

-Засгийн газар Үндсэн хуулийг зөрчиж байгаа ийм тохиолдолд хэнд, ямар хариуцлага тооцох ёстой вэ?

-Огцруулах л асуудал тавигдана. Түүнээс өмнө хуулиа хэрэгжүүлж болно. Харин үгүй гэвэл хууль хэрэгжүүлдэг Засгийн газартай л болохын төлөө л явна.

-Магадгүй хаврын чуулган эхлэнгүүт АН-аас огцруулах асуудлыг тавих уу?

-Одоо бол ярина. Сонгуулиа явуулдаг байх нь чухал байна. Түүнээс бус хэн Ерөнхий сайд байх вэ гэдэг нь дараагийн асуудал. Энэ Ерөнхий сайд нь сонгуулиа явуулж чадахгүй гэвэл дараагийн хүндээ ажлаа хүлээлгэж өгөх ёстой шүү дээ.

Т.ГЭРЭЛМАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

37 Comments

  • Anonymous (March 30, 2012 10:16:43 am )

    suurin tagniiliin gulgiig terees zailuulah heregtei

  • Anonymous (March 30, 2012 10:25:26 am )

    ШҮДЭЭ ЗУУСАН БЭЛТРЭГ . ЯМАР Ч ЮМЫГ ХЭН Ч ӨӨРИЙНХӨӨРӨӨ ДОНГОСЧ БОЛДОГ ЦАГ ЮМ ДАА

  • Anonymous (March 30, 2012 10:33:24 am )

    Газар шагайсан харцтай дандаа хүний мууд дурлана харахаас өөдгүй хүндээ ӨВ,аймгийн ард түмэн минь ахиж гаргавдаа харахаас нүдэнд хүйтэн хүн шүү

  • Anonymous (March 30, 2012 10:37:24 am )

    төрийн өмчийн хорооны дарга байхдаа их луйвар хийсэн бэлтрэг дээ.

  • Anonymous (March 30, 2012 10:46:00 am )

    Harinch unen yum yarisan bn. hun buudsan cagdaa,hurandaa tushaal ogsoniig shalgaj huuliin daguu hariuclaga huleeh estoi shdee!!!!Mongol ulsad huuli baidag boli uneneer n shuuh heregtei!!!Hurandaa nar buruutai yalaa edel tad er yuy yum bee !!!!

  • Anonymous (March 30, 2012 11:14:57 am )

    Yuun jagssan irged tegj jagsdag yum uuuuuuuuu sogtuu deeremchid l baisan sh dee

  • Anonymous (March 30, 2012 11:16:09 am )

    unen shuu tsagdaa tsagdaa bish bolson

  • Anonymous (March 30, 2012 11:16:26 am )

    Хөлсний хийх юмгүй юмнууд тийм газар олз хайж явдаг байх даааааа юуун жагсагчид хөөрхий Бэлтрэг Энх болд андуурчээээээ

  • Anonymous (March 30, 2012 11:21:10 am )

    хүн үнэн үг хэлсэн хүнд дургүй байдаг. Үнэн үгтэй нэгэндээ дургүй байдаг. Би бол З.Энхболдыг дэмждэг. Ер нь эцсийн эцэст нүүрэн дээр ил хэлж чадахгүй мөртлөө ар нуруунаас нь хутга шаадаг нөхдүүд парламентаар дүүрэн л байдаг ш дээ. Харин та нарын хүний мууг хайдаг гээд байгаа энэ нөхөр нүүрэн дээр нь л асуудаг. Үнэнийг нь хэлдэг, баримт нотолгоог нь харуулдаг. Нотолгоогүй юм хэзээ ч ярихгүй.Шударга байя гэдэг мөртлөө чаддаг нь дандаа ад үзэгддэг. Хүний муу хайна гэдэг төрийн түшээ улс төрчийн хувьд өөр асуудал. Тэрний муугаар олон хүн хохирдог учраас мууг нь хайж, сэрэмжлүүлэх хэрэгтэй биз дээ.

  • Anonymous (March 30, 2012 11:21:55 am )

    Эсвэл хаан шалдан байна гээд яваад байх уу

  • Anonymous (March 30, 2012 1:09:12 pm )

    TSagdaagiin buruu

  • Anonymous (March 30, 2012 1:24:13 pm )

    БИ БОДОХДОО ӨӨР Л ХОРЛОН СҮЙТГЭГЧ %ЦАГДАА БИШ% Л ХҮН БУУДСАН ЮУМ ШИГ БАЙГАА ЮУМДАА ИХ НЯГТ САЙН ШАЛГАХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ ШҮҮ

  • Anonymous (March 30, 2012 2:06:21 pm )

    Хохь нь…….. хүн алсан лаларууд ш дээ наадуул чинь.. Цолыг нь хураагаад зовлогыг нь шоронгийн хулгайч нарт гардуулаад өгчихвөл хүн яаж алсанаа, хүүхдүүдийг яаж тамласнаа харин ч нэг яриад өгнө дөө… муусайн алуурчид . Шүүх сайн ажиллаж байна. Ерөнхийлөгч болон Дорлигжав,Тэмүүжин нарт баярлах хэрэгтэй ард түмээн……

  • Anonymous (March 30, 2012 2:07:29 pm )

    ARD TUMEEN ODOO BIDNII BOSLOGO HIIH TSAG BOLJ TSAGDAA NI SHOROND ORNO GEED HUDLUHGUI ENE UER NI BUJAGNUULII BUH LUIBARCHIDIIG ALNAA HARJ L BAIGAARAI UM MANI BAD MI HUM

  • Anonymous (March 30, 2012 2:19:50 pm )

    одоо хийх юмгүй танхай чуудын нар гарах юм шиг байна сахилгагүй хүмүүс л цагдаад өшөөтэй байдаг одоо цагдаа хөдлөхгүй юуу ч хийсэн болно доо харин энүүнд нь гэмгүй хүмүүс өртвөл л хэцүү байна

  • Anonymous (March 30, 2012 2:52:19 pm )

    одоо хийх юмгүй танхай чуудын нар гарах юм шиг байна сахилгагүй хүмүүс л цагдаад өшөөтэй байдаг одоо цагдаа хөдлөхгүй юуу ч хийсэн болно доо харин энүүнд нь гэмгүй хүмүүс өртвөл л хэцүү байна

  • Anonymous (March 30, 2012 7:04:42 pm )

    Áóóäñàíûã íü Ýíõáîëä õàðñàí þì áàéíà òýãýõýýð ø¿¿õýä ãýð÷ýýð äóóäàõ ¸ñòîé þì áèø ¿¿.Òýì¿¿æèíãèéí íýýëòòýé ñîíñãîë ãýã÷ þìààð 2ìàíãàð ãàð òàìàëñàí õ¿÷ýýð õýðýã õ¿ëýýëãýñýí ãýýä óéëààä ÿðèàä áàéñàí ìàðãààø íü 2ãàð íýã íü Áåíçèí òàðààãààä íºãºº íü ÷óëóó øèäýýä øàë ñîãòóó óëààí öàéì ãàð÷ ë áàéñàí.Ýíý áîë íîòëîõ áàðèìò èéìýðõ¿¿ õºãèéí ãàðóóä õèéñýí õýðãýý õèéãýýã¿é ãýýä õýëæ ÷àäíà ãýäãèéã ¸ñòîé ÿðóó òîäîîð õàðóóëñàí.Òýãýõýýð ãýìòýé õ¿ì¿¿ñ ãýìã¿é õ¿íèéã õýðýãò õèéõ ãýæ óëàéð÷ áàéãàà èëò ë áàéíà.

  • Anonymous (March 30, 2012 7:44:58 pm )

    ýíý óëñä õàìãèèí øóäðàãà ñèèðýã óõààíòàè áèå íü áàãà ÷ áýë÷ýýð íü òîì òºðèèí ò¿øýý àðä÷èëñàí íàìûí ãàíö íýð í¿¿ð íü ¿íýò êàïèòàëäàà ºâºð õàãàèä àñàð íýð õ¿íäòýè õ¿í

  • Anonymous (March 30, 2012 8:26:22 pm )

    Z,Enkhbpld gej hulgaich bainaa erdnet uildveriig luivardaj Otgonbilegees bulaaj Dorligjaviig taviad 8000000000say dollor avch idsen luivarchin 2008oni 07sarin 01ni udur uhsen humuusiig buudaj alsan baij magdagui shuu ene nuhuriig shalgah heregtei

  • Anonymous (March 30, 2012 8:29:14 pm )

    ARD TUMEN MINI A,N-IIG ENE JIL BUU SONGOOROI ED NAR MONGOLIIG MINI HYATDAD HUDALDAAD DUUSGAH NI ,SAID BAISAN BATTULAG NI NUUTS GEREEGEER TAVAN TOLGOIG HYATADAD UGUH GEJ BAIJEE

  • Anonymous (March 30, 2012 9:03:33 pm )

    Ulsiin omchiig uren taran hiisen beltreg chamaig bid udahgui shorond hataana za.

  • Anonymous (March 31, 2012 11:05:50 am )

    Ардчилсан оронд Үймээн самуун дэгдээсэн хүмүүсийг газар дээр нь нам бууддаг бас шоронд хийдэг юм билээ, манай монголд эсрэгээрээ үймээнийг зогсоохын төлөө ажилласан нь шоронд ордог болжээ.Улс төрчид эрх мэдэл албан тушаалын төлөө хэнийг ч золисолдогын тод жишээг ард түмэн бид харж байна.

  • Anonymous (March 31, 2012 1:20:18 pm )

    enhbold elbegdorj temvvjin gvndalai dorligjab metiin hvmvvs baihgvi baisan bol ene hvmvvs dyraaraa dyrgij dynd chomogooroo naadah bailgvi harin ch neg

  • Anonymous (March 31, 2012 3:16:32 pm )

    hereggui te1/ adguus. naanaa hun durtei tsaanaar uuriin zorilgoiin tuluu yu ch hiij chadah aimshig

  • Anonymous (March 31, 2012 4:49:35 pm )

    unen helsen hund hun ushuutei uher uhsan hund… ene yalzarsan komnistuudiin huuhed buuduulsan bol yah bsan bol

  • Anonymous (March 31, 2012 5:25:41 pm )

    muusain aluurchin niileed zugeer baigaa tsagdaag heregt hiij uursudiin gemt uildelee nuuh gej baigaa yum E.D.T.E.G.B G .TA NAR UHELIIN MUUGAAR UHEJ TAMD OCHIJ UIL TAMAA UZNEE ,,,,,,,….

  • Anonymous (March 31, 2012 10:14:25 pm )

    uimeen samuun mongold hereggui gol n ene 7 sariin negnii hergiig unen bodit ard tumnii nuden deer shuuh hural iim baidgiin gej metgeltsel gej iim baidgiin barimt notolgoon deer undeslesen shudraga huraliig husej baina. zugeer neg uls turiin zolioos bolgomoorgui baina ard tumeen,bid nar chin uhaantai ulsuud uchir helmegdliig zogsooi tsagdaagaa helmegduulj bolohgui tsagdaagui neg udur boloh um bol jalgaar duuren huur, gudamjaar duuren deeremduulsen ard irged baih baih shuu!!!! SHUDRAGA BAITSGAAYA!! Enhbold bol hun muutai hun shuu uuriinh n tuluu yavj baisan negnii araas jinhen buu shagaigch shuuu!!!

  • Anonymous (March 31, 2012 11:27:54 pm )

    tsagdaag odoo tserelexgvi bolomj garj irlee ene xeden darga nar n shydarga tsagdaa nariin neriin baastaj bna ted nariin abgai nar xvn daramtlaad syrchixsan ychir tor xyyli gedgiig medexgvi shylamnyyd gedgiig ta bvxen oilgo shoron syyx estoi xvmyys sh vv dde

  • Anonymous (April 01, 2012 2:55:56 am )

    mongoliin ard tumnii 70 jel hodolmorloj butiisin ed horongeeg,omch huvichlal neriir ooriinhoo ardchelagch nertei lyivarchdad huvaaj ogson hundii,odoo taraaj ogoh horongo uldiigyi bolohoor mongoliin ard tymniig hoorond ni hagaralduulj,alaltsyylj dyysgah zorelgotoi ys hayj baigaa ni ene,herev ys hayj alaltsyylahgyi bol hyyrtagdsanaa medsen ard tymen ergeed oorsdeenh ni esreg bosno gedegiig medej baigaa uchraas ene ye deer ni hoorond ni alatsuulaad anhaarliig oor teesh ni sarneu;j baigaa ni helsen ygnees ni haragdaj oilgogdoj baigaa bezdii,tsagdaa,ardyydiig alatsuulchehaad hudalaa eh um meddeg hun sheg um yreh umdaa,naadah cheni tsaashed uls ornoo yaj avch yvahaa medehgyi baigaa bezdii medleg ni hurehgyi bolovsrol ni dytna daa,ene huniig uls ornee omch horongiig yren taran heesneeh ni huvid eryygiin hareutslagad tataj shorond yvuulah heregtei

  • Anonymous (April 01, 2012 6:30:44 am )

    CHAMAIG L SHOROND CHINI YAVUULAH HEREGTEIDEE EHLEED

  • Anonymous (April 01, 2012 6:32:58 am )

    Atigar mini chi ali hediin shorond baih hunii neg shuudee. Gehdee udahgui chi bairandaa ochih bailguidee

  • Anonymous (April 01, 2012 10:19:56 am )

    ENE SONGUULIAR YAJ IIJ BGAD ARDCHILSAN NAM YALAH HEREGTEI. TEGEHGUI BOL BIDNII IREEDUI HETSUUDNE. END BICHIGDEJ BGA MUU SN COMMENTUUDIIG HUMUUS SN YALGAJ SALGAJ DUGNELT HIIH HEREGTEI. MAH UGAASA UURTUU ASHIGGUI BOLOOD IREHEER ERGEJ BUTSDAG SHIIDWEREESEE HAZAIJ HELSENDE HURDEGUI ARCHAGUI ZANTAI. MUU MUUHAI BUHNIIG ENE NAM DEMJED HAMGAALAAD SUUJ BGAG BID HARSAAR BJ AH-IIG BURUU OILGJ MUULAAD BDG. AH – IIG MUHAI HARAGDUULAH BODLOGIIG MAH BS ALI CH NAMD BGA OLIGARHIUD HIISER IRSEN GDGIG SAIN SANAARAI. 2012 OND AH YALAHGUI MAH YALWAL B UH ZUIL UURCHLUGDTLUU SN SHAN BOLTLOO IH UDNASHUUUUUU ARD TUMEEEEN .. ILUU IH ZOWLON UURNE

  • Anonymous (April 01, 2012 2:00:07 pm )

    hor nairuulagch oodgui amitan ta nar shig yumnuud tord garsan tsagt ard tumen hezee ch evtei baihgui. shorondoo zalar

  • Anonymous (April 01, 2012 10:08:43 pm )

    Нийгэм өөрөө хууль биелүүлдэг байна гэвэл буруутай улсуудыг шийтгэдэг л байх ёстой. Аль нам, ямар ажил хийдэг нь хамаагүй шударга ёс, хууль биелэх л учиртай. Тиймээс ийм маргааныг шийд гэж шүүхийг байгуулсан. Энэ шүүх засаглал нь УИХ, гүйцэтгэх засаглалаас хараат бус байна. Ийм хараат бус нөхцөлд шййдвэрээ гарга гэж байгуулсан юм. gejee tegbel tanai namaas garsan erunhilogch yagad nolooloh gej oroldod bnaa.deer ni ter byydsan ylsyydiig chin ardaas ni bish yrdaas ni eruund ni byydchihsan yum bishuu?ta nar TSETS -eer damjyylj jijig namyydiin garah bolomjiig ni haalgaad bga yum bishuu? ta nariin batalsan geed bgaa ene songyyliin hyyli chin oorsddoo zoriylsan hyyli bolson ni uneeen

  • Anonymous (April 01, 2012 10:13:59 pm )

    ardchilsan geed bgaa ter ornyydad chin niigmiin heb jyrmiig zorchson bolon hyylia zurhcij byryy arga zamaar bayjsan humuusiig barij shorond hiij yaliig ni edluuldegiin za? manaid l ene bielehgui bgaa.yagad gebel deer ni bgaa yalzarsan myysain ta narshig yumnuud hyylia zorchij hydlaa yaridag bolohoor ter!chi oroo 1 nomeriin toriin omchiig hybida abolon bysdad zabshyylsan gemt heregten monoos mon.bitgii hydla shydarga tsarail

  • Anonymous (April 01, 2012 11:52:33 pm )

    Man-n noshnuud zail

  • Anonymous (April 02, 2012 6:02:09 am )

    hamgiin oodgui horchin hun chanargui novsh chi

antalya rent a car