Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Хүний хөгжил сангаас олгох хувь хишгийн тухай асуудлыг авч хэлэлцээд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр олгох нэг сая төгрөгийг ирэх дөрөвдүгээр сараас зургадугаар сарыг дуустал олгохоор шийдвэрлэжээ. Тодруулж хэлбэл, дөрөвдүгээр сард 330 мянга, тавдугаар сард мөн 330 мянга, зургадугаар сард мөн 330 мянган төгрөгөөр тус бүр олгох нь зөв алхам болно гэж үзсэн байна. Ингэж гурав хуваасан нь нэгдүгээрт, эдийн засгийн бодит бололцоогоо харгалзан үзсэн, хоёрдугаарт, инфляцийг хөөрөгдөхгүй байх гэдэг зарчмыг барьжээ. Нэг сая төгрөг авах бүлэгт 55 нас хүрсэн эмэгтэйчүүд, 60 нас хүрсэн эрэгтэйчүүд, мөн дээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдаж байна. Үүнд нийт 334 тэрбум төгрөг шаардлагатай, 2012 оны төсөвт хөрөнгийг суулгаж өгсөн. Холбогдох албаны хүмүүс эдгээр мөнгийг олгоход шаардагдах санхүүгийн эх үүсвэрүүд цагтаа орно гэсэн мэдээлэл өгсөн талаар Сангийн сайд Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.
Сангийн сайд Д.Хаянхярваагаас сэтгүүлчид дараах асуултад хариулт авсан юм.
-Хүний хөгжил сангаас олгох нэг сая төгрөгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохдоо журам баримтлах уу?
-Засгийн газраас өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох сая төгрөгийг дөрөв, тав, зургадугаар сард хувааж олгохоор шийдвэрлэлээ. Гэхдээ өмнө нь орон сууцны зээл болон бусад хэлбэрээр зээл авсан бол сая төгрөгийг хасаж тооцно.
-Нэг сая төгрөгийг гурав хуваалгүйгээр нэгдор өгч болдоггүй юм уу?
-Нэг сая төгрөгийг бөөнд нь өгөх боломж хомс байна. Хамгийн их санаа зодоож байгаа асуудал бол өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа, цаашдаа нэмэгдэж болзошгүй байгаа инфляцийг хөөрөгдөхгүйн тулд гурав хувааж олгох шийдвэр гаргасан. Нийтдээ 334 тэрбум төгрөг шаардагдана. Одоо энэ хөрөнгийг цуглуулах ажил үлдээд байгаа.
-Дөрөвдүгээр сард олгоно гэдэг ерөнхий л юм хэлээд байна. Яг хэдний дотор багтааж олгоно гэсэн шийдвэр гарсан юм бэ?
-Ямар ч байсан нэг сая төгрөгийг гурав тэнцүү хувааж олгоно. Ойролцоогоор дөрөвдүгээр сард 330 мянган төгрөг, тавдугаар сард 330 мянган төгрөг, зургадугаар сард 340 мянган төгрөг олгоно гэж ойлгож болно. Харин яг хэдэнд олгохыг хэлэхэд эртдэнэ.
-Санхүүгийн эх үүсвэр хангалттай бий юу?
-Санхүүжилт амаргүй байгаа. Гэхдээ санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэх үүрэгтэй хүмүүс маань эхнийхээ гэрээ хэлэлцээрийг хийгээд байгаа учир дөрөвдүгээр сард мөнгө олгох боломжтой гэж үзсэн.
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэд нэг сая төгрөгөө хэзээ авах вэ?
-Иргэн бүрт Хүний хөгжил сангаас 1.5 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувь хишиг олгох ажлын хүрээнд 500 мянган төгрөгийг ирэх зургадугаар сард олгож дуусна. Харин 160 орчим мянган оюутан 1.5 сая төгрөгөө бэлнээр нь аваад дуусч байгаа. Оюутнууд сар бүрийн 21 мянган төгрөгөөрөө 500 мянган төгрөгөө авчихсан. Бас сургалтын төлбөр хэлбэрээр нэг сая төгрөгөө авчихсан. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр нэг сая төгрөг олгохоор боллоо. Ингэснээр нийт 300 гаруй мянган иргэн 1.5 сая төгрөг авна гэсэн үг. Ерөнхийдөө зургадугаар сар гэхэд нийт иргэдийн дөрөвний нэг нь 1.5 сая төгрөгөө аваад дуусна. Үлдэж байгаа хэсэгт олгох нэг сая төгрөгийн журмыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Дараа нь УИХ-д өргөн барьж, эцэслэн шийдвэрлэнэ. Мэдээж бид иргэддээ сая төгрөгтэй дүйцэх хэмжээний хувьцаа эзэмшүүлэхээр болсон. Тавдугаар сар гэхэд хувьцаа гаргах асуудлыг шийдвэрлэчих байх. Энэ бүхний дараа иргэд маань хувьцаагаа зарж, сая төгрөгөө авах боломжтой. Бидний тооцоолж байгаагаар хувьцаатай холбоотой сая төгрөгийн асуудал 2012 ондоо багтааж шийдвэрлэгдэнэ.
-Сая төгрөгийг банкуудаар дамжуулж иргэдэд олгож таарна биз?
-Тийм ээ, Хүний хөгжлийн сангаас сар тутамд олгож байгаа 21 мянган төгрөгийг яаж авч байна, тэр хүрээндээ л ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мөнгийг нь олгоно гэж ойлгож болно.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 28, 2012 8:00:31 pm )
xayn yagaad said blsniig medkui ym darxandaa l neg ch uildver iig ajild oruulj chadaagui bgiidaa xoorxii yu xiij chadaxvdaa bi l gej tom tenegtddeg noxor sangiin said bolchix ymdaa barilga uildveriin negdeliin bair tsagaan suldiin bair xurimiin ordoni bair ok bar xuuchin oros delguur bsan orosiin uildver baaz bsan gazar ged nileed xeden saixan obegtiig xodoodndoo xiisen suixeeteil erdee ter xurimiin ordnii bair xairan baishin zaluus ger bul bolsnoo ug ni tend goe bataldag bsiimdaa nugel nudeeree garnaa xarj l bydaa ter narantuya gej xuuxen ta 2 g ,.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
-
Anonymous (March 28, 2012 8:21:04 pm )
hurdan tushaagaachee ard tvmnvvd ih ulsuj changarch dee ………..haynhyarvaa guai!!!!!!!!!!!!!
-
Anonymous (March 28, 2012 9:45:57 pm )
Олон түмэн минь 1072 ш хувьцаагаа 100000-аар үржээд үз дээ?Учир нь жижиг 5-н толгойн 1ш хувьцаа 100000төгрөгт хүрсэн.Том 5-н толгойн хувьцаа өснө үү гэхээс буурахгүй шүү.Учир нь дэлхийн баячуудын шүлс нь гоожиж байгаа шүү дээ.Ард түмний толгойг эргүүлж байгаад өөрсдөө эзэн суух санаатай байгаа шүү.Хувьцаагаа хувааж идэж,өвлүүлж,өсгөж,ашгаар нь сайхан амьдарч болно шүү дээ.Луйварчдад алдваа.Ганцхан удаа олдож байгаа эх орны минь хишиг шүү.Сайн бодоорой.Одоо яаралтай борлуулах эрхээ гаргуулж авах хэрэгтэй.
-
Anonymous (March 28, 2012 9:58:40 pm )
Энэ төр засаг маань ард түмэндээ хайртай болохоороо эх орны хишиг хувьцаагаа ашиглаж чадахгүй алдчих бий, наадах чинь насны чинь хөрөнгө гээд 2 жил хав дараад өгөе гэчихээд одоо өөрсдөө яаж ийж байгаад авах гээд байгаа нь юу болж байна аа?Энэ чинь хуульд нийцэх юм уу?
-
Anonymous (March 29, 2012 10:27:11 am )
Ene mongiig ogohgui baisan ch yaadagiin bee avah albatai bish uheh geed avna ogohgui geed l baihiin
-
Anonymous (April 01, 2012 11:06:15 am )
cham shig bayan bish bna mongolchuudinn ten hagas ni 21myangaar amidralaa zalgaj bna amalsan l bol uguh heregtei
6 Comments