antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 28, 2012 12 comments

Ерөнхийлөгч Н.Багабанди тэргүүтэй “Роял кэстл” хотхоны баячуудын “сүрэг”

нийтлэсэн Admin

Баян хоосны ялгаа өдрөөс өдөрт өсч байгаа энэ үед ард түмний хэтэвчний ялгааг илтгэх хамгийн тод жишээ нь амьдарч буй орон байр нь болоод байна. Яг одоо энэ нийтлэлийг уншиж байгаа иргэн та зургаан хувийн хүүтэй хямд орон сууцны дараалалд дугаарлан зогсож байж мэднэ. Харин улс төр, бизнесийн “томчууд” Монголын хамгийн үнэтэй орон сууц, хаус хороололд “сүрэглэн” амьдарч байна. Ингээд зүгээр л баримт дуръдая. Хөгшин Европ, хөрөнгөтөн Америкт л тэрбумтан, саятнууд дураараа дургиж, дуулиан тарьж, зүүдэнд ч оромгүй тансаглаж, чамирхаж байдаг тухай гайхан шагшицгааж байсан цаг саяхан. Дэлхийн баян орны тоонд зүй ёсоор ордог Швейцарь улсад Монтху гэж баячуудын хот бий. Тэр жижиг хот цаанаа цэмцгэр, ихэмсэг бас дээрэнгүй. Дээрэнгүй гэдэг нь дээрэм биш л дээ. Зүгээр л инээмсэглэн нахилзах атлаа цаанаа азиуд болон гадныхан, өнгө мөнгөгүй нэгнийг дорд үзсэн байдал нь дээрэнгүй санагдана. Энэ хотод хатан хаан Сиси, алдарт жүжигчин Чарль Чаплин, “Куин” хамтлагийн дуучин Меркури гэх мэт алдартан амьдарч байсан төдийгүй тэндээ амьсгал хураасан гэдэг. Тэдний хөшөө тус хотод сүндэрлэж байдаг. Ийн нуршсаны учир өнөөдөр хот дотор хот босгоход гайхах юм алга. Улаанбаатар хотын дотор юмуу захад аль байршил сайтай, агаар болон бусад бүх сайн сайхан нөхцөл бүрдсэн газруудад баячуудын хотхон сүндэрлэсээр байна. Бидний мэдэхгүй соёл, бидний үзээгүй тансаглал, бидний сонсоогүй саятнуудын солиорол өнөөдөр өмнө минь ирж гийгүүлж, гайхуулна гэдэг угтаа бол бахархал баймаар ч юм шиг. Гэвч үгүй юм аа. Харамсалтай нь бусдаас тасарчихаад байгаа хэсэг бүлэг баячууд, бусдыгаа дорд амьдрал руу жийж орхиод, юу бүтээж, ямар буян үйлдэн баяжиж буй нь тодорхойгүй. Ийн баячуудын цуваа уртасч, тэр тоолонгоор ядуусын цуваа өргөжин байгаа нь гайхалтай. Энэ нийгэм, энэ ард түмнээ гээн, амиа бодон цойлогсод чухам бидний бахархах гавьяатнууд уу, гайтнууд уу? Даан ч тодорхой биш. Харин тэднийг хөөргөдөн, тэднийг дөрөөлөн баяжигсад нэмэгдэж буй нь сайшаалтай ч юм шиг. Нийгмээсээ тасарсан гэх, нийгмийн нэг эд эс болох баячууд маань тодорхой хотхон сонгон өөрсдийгөө тусгаарлаж аваад сүрэглэн амьдрах болсон. Үүнийг нь овжин ашиглах наймаачид, бизнесменүүд болон компаниуд тэдэнд зориулж шамдан ажиллаж байна. Томоохонд тооцогдох барилгын компаниуд зөвхөн баячуудад зориулан байшин барилга, хотхон сүндэрлүүлж, сүржин нэр өгөн хамгийн хамгийнаар сурталчилж байна. Хамгийн баян, хамгийн эрх дархтай, хүч чадалтай, хамгийн их хахууль авсан нь л тэнд залрах ёстой. Баяжихын дон, баяжигчдын цуваа, баяжих боломж улам бүр нэмэгдээд байгаа боловч ядуурлын цуваа, ядуучууд гэх халтар хултар хүн сүрэг өвчин зовлонгоо үүрэн, борог амьдралдаа уусах нь улам бүр нэмэгдэж, өнөө маргаашдаа итгэлгүй, өлөн зэлмүүн амьдралд ээрэгдэн байна. Нэгэн дээвэр дор амьдарч буй ч нэг хэсэг нь эд мөнгөнд бялуурч, нижгээд хэсэг нь тартагтаа тулсан тэнэмэл амьдрал, архичдын эгнээг тэлж байна. Ийнхүү ихэс дээдсийн сүрэглэн амьдрах хотхоны эхлэлийг, Сөүл хотхон буюу “Роял кэстл”–ээс эхэлье. Тухайн үед барилгын үнэлгээ нэг м.кв нь 250 ам.доллар байсан 2002 онд “Royal castle” хотхон 1.200 ам.доллараар захиалга авч эхэлсэн. Гэсэн ч үнэтэй гэлгүй захиалга нь зургаахан сарын дотор дуусч байсан. Өдгөө энэхүү хотхоны байр нэг м.кв нь 3000-3500 ам.доллараар зарагдаж байгаа ч олдохгүй байгаа юм. Тус хотхонд байр худалдаж авна, түрээслэнэ гэсэн зар хөвөрдөг ч, санаан зоргоор болохгүй. Учир нь эзэн суусан шинэ цагийн баячууд байраа “суллаж” өгөхгүй байгаа. Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Их хурлын гишүүн Дамба-Очир хоёр энэхүү 12 давхар байрны найман давхрыг эзэгнэн суудаг. Н.Багабандийн хүүхдүүдийнх ч энэ “Роял кэстл”-д амьдардаг байна. Тиймдээ ч Багабандийнх гэх таван машин тэндэхийн гражийг эзэгнэн байдаг гэнэ. Мөн Онцгой байдлын сайд асан Отгонбаяр, “Монгол газар”-ын Мянганбаяр, “Бурхан-Халдун”-ны Мөнхдаш, “Морьт-Хангай” группын Эрдэнэ, Петровисийн Оюунгэрэл, Ерөнхий сайд С.Батболд, “Дорнын говь”-ийн Дэлгэрсайханы залуу эхнэр “усны гүнж” хэмээх Ука энэ хотхонд амьдардаг. Ийнхүү улстөрчид, эрх мэдэлтнүүдийн цуваа хөвөрдөг. Харин хатагтай Алтжингийнх энд долоон жил амьдраад ноднин жил нүүсэн төдийгүй өдгөө Сингапурт амьдарч байгаа сурагтай. Ерөнхий сайд С.Батболд мөн энэхүү байрандаа суурин амьдрахгүй байгаа аж. Төрийн алба залгуулж байгаа тэрээр Их тэнгэрт заларснаас тэр болов уу. “Роял кастл” хотхоны байрнууд давхартаа ердөө хоёр айл байх зориулалттай баригдсан ч, давхараар нь худалдаад авчихсан айлууд цөөнгүй аж. Мөн сарын 5000 ам.долларын түрээс төлж амьдардаг гадаадынхан ч мэр сэр байх аж. Мэдээж, “Роял кэстл” хотхонд мань мэтийн “гадны” хүн нэвтрэнэ гэж санахын ч хэрэггүй. Үүдэндээ 2-3 жижүүр харуул манаатай “хаалттай” энэ бүсэд хэрэв гадны хүн ирвэл, тухайн зорьж ирсэн айл руу утас цохиж лавласны эцэст, хамгаалагч залуу зочныг дагуулан явж бүр үүдэнд нь хүргэж, хүлээлгэн өгч хайр халамжаа буюу бусдаас тансаг гэдгээ тунхаглаж эхэлнэ. Тэд гэрээсээ лифтээ дуудчихна, хананаасаа өндөр хүчин чадал бүхий тоос сорогч гаргаж ирээд цэвэрлэгээ хийнэ. Хог тоос нь шууд ханан дахь хоолойгоор гадагшилна. Доод давхарт нь байрлах саун, бассейн, фитнес клуб нь зөвхөн хотхоныхонд зориулан үнэгүй үйлчилгээ үзүүлдэг. Хэрэв та судалгааны ажлаар ч юмуу, ямар нэгэн ажлын шугмаар яваа бол СӨХ-өөс буюу СӨХ-ийн дарга Гантуяа гэж хүний зөвшөөрөлтэйгээр “Роял кэстл” хотхонд нэвтрэх ёстой. Бидний амьдрах орчин, аюулгүй амьдралын баталгаа хүссэн хүсээгүй ийн ялгаварлагдаж байна. Үүнд хэн ч санаа зовохгүй. Эгэл борог амьдралтай иргэд юун байр… Ноорхой гэр, ноцоох болсон амбаараа барих хашаа ч олдохгүй. Юун эрүүл хүнс, юун брэнд. Олдсоноо идэж, хуучин хувцасны мухлагаас таван мянгын гутал, цүнх хэгэлдрэглэнэ. Машин мөрөөдөх бүү хэл, автобусны мөнгө ч үгүй цас бороо, салхи шороо сөрөн таварцаглан зүтгэнэ. Энэ өлөн зэлмүүн, өрөөл татанга хүн сүрэг үү? Хаа сүрэглэн их хотоо бараантуулах юм бол доо, бурхан өршөөг! Буян заяанд буруу өгөх хэрэггүй. Булхай луйвар, арчаагүй нийгэм ард түмнээ зольж буй хэрэг. Д.Сэндэр Үндэсний мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (March 28, 2012 8:32:37 pm )

    Барон. Багабаньд гэж новш шүү дээ,за яахав удахгүй мажийх биз

  • Anonymous (March 28, 2012 9:33:03 pm )

    Titem ugeer hudlaa neeh soeltoi hun boloh gej zalit shar uneg geh uu deeeeee!!!!!!muur shig holoos titem ug shidsen shigeeeeeeeeee

  • Anonymous (March 29, 2012 2:34:13 am )

    ene buzaruudiin EEJ aav GEJ YA AR HUMUUS BNAA EE BUU UZEGD

  • Anonymous (March 29, 2012 6:56:48 am )

    chi teneg yum uu ali ch niigemd bayan yaduu gej baidag yum bvgd ijil tvnjind bailgah niigem nuguu manai huuchin gedeg niigem tegeed ch bairand amidarch bgaa bvhen bayan baidaggvi gej medeh vv ter setgedel bichij bgaa hvmvvs ni tolgoigvi hvmvvs shig hvn yu gene dagaad davhih yum tom nohoi hutsahiig hvleej bgaad dagaj hutsdag nohod shig. Tegeed ch bvhel bvten ulsiin erunhiilegch bsan hvn iim zergiin bairand amidar ch bgaa ni bas utaggvi ene bairiig tansag gedegvi yum niitiin bair gedeg yum. Bagabanid sentiigeesee buuhad ni ulsaas 100 sayar ene bairiig avch ugch bsan gedgiig unshij bsan yum bna

  • Anonymous (March 29, 2012 8:58:17 am )

    Багабанид хаанаа амьдрах нь бидэнд хамаагүй. Энэ нөхөр улс эх орондоо юу бүтээсэн гэдэг нь чухал. Төрд гарсан эрхмүүд амин хувиа бодож баяжих арга саам хайгаад байгаад бид духгүй хүрч байна. Шудрага бизнес хийгээд түүгээрээ баяжсан хүмүүст юм хэлэхгүй. Энэ эх орноо гадныханд худалдаж идээд баяжаад байгаа новшнуудын гэдсийг хүү татаж нохойд хаяж өгмөөр уур хүрч байна шүү:

  • Anonymous (March 29, 2012 9:31:03 am )

    bayachuud ih baih tusamaa niigem hogjinoo zaa buu ataarh hun bolgon adil gert amidrah estoi yumuu ingej goe amidarch bval goeeeeee bi bol engiin amidraltai hun goe amidarch bfaa ulsuudiig haraad baharhah setgegdel tordog,mongolchuud sain hodolmor hii tegeed l boloo

  • Anonymous (March 29, 2012 10:09:44 am )

    chadaj baigaa yumand arga algo doo huurhii

  • Anonymous (March 29, 2012 6:42:22 pm )

    MANAI ULS DELHIIN TOM HUGJILTEI ORON BOLHOD BOLOHUITS IH MUNGU ZEEL TUSLAMJ AWSAN YM,GEWCH TER IH MUNGIIG HEN N ULSAA HUGJVVLII GJ BODOHGUI DEEGVVRH HVMVVS BVGD HUWAAJ AWAAD VLDSEN HEDHEN TUGRUGUUR N HUDLA VNEN YM HIISEN NER ZVVDEG UUDGUI YMNUUD, ALI CH ULS OROND BAYAN YADUUGIIN YALGAA BNALDAA BNA TERIIG UGUISGEH ARGAGGUI GEHDEE YADAJ EHLEED ULS ORNOO HUGJVVLEED,ARD TVMNIIHEE SAIHAN AMIDRAH NUHTSULIIG BVRDVVLJ UGUH HEREGTEISHD.YADAJ HOTOO BVGDIIG N SAIHAN NOGOON MODJUULAAD,YADAJ TOOS SHOROO BOSGUULAHGUI BJ BOLDOGGUIN BHDA, ENE JIJKEEN ULAANBAATAR HOTIIG BITVV ZVLEGJVVLEED MOD TARICHIHAJ BOLDOGGUIN BHDA,ENE HOTIN ZAHIRGAA,HOT TOHIJILTINHON YU HIIDEG HVMVVS WE?? ULAANBAATAR HOTIIG NEG TOIRII GEWEL YERDOO 30HAN MINUT BOLNO TEHD ENE JIJKEN HOTIIG YAAYDAA GSN HOT BOLOGCHIHOJ BOLDOGGUIN BHDA,

  • Anonymous (March 29, 2012 7:26:19 pm )

    ENE SAIHAN BAIRNAASAA GARCH YAVAHDAA NU DSETGEL NI UVDUDEGGUI L BAIHDAA, MNAI HOT CHIN HOTIIN DAITAI HOT BISH SHUU DEE, IIM SAIHAN BAIRAND AMIDARCHAD ORCHIN TOIRON NI GEJ AVAH YUMGUI, CHULUUTEI CH GUDAMJAAR ALHAJ CHADHGUI UURSDIIGUU SHOROND HIISNEES YALGAA YU BNA, URUVDCHIHLUU, AMODARCH BGA GZAZAR ORCHIN TOIRON HUN ARD GEED BUGD L HUGJIJ SAIHANBJ IIJ SAIHAN AMIDARNAA UU GEHEES UURSDIIGUU JOOHON GAZAR TUSGAARLACHAAD AMIDRAAD BAIVAL URUDVDULYEI L YUM BNA UDAHGU ITER GAZRAASAA HUDULJ CH CHADAHGUI BNO BIZ GADUU RN IDUUREN YADUUCHUUD HOLHIJ BHAD

  • Anonymous (March 29, 2012 9:53:02 pm )

    ЛуйВАРЧДИЙГ ТЭНГЭР ГЭСГЭЭХ ЦАГ ХОЛГҮЙ

  • Anonymous (March 31, 2012 12:00:01 am )

    ҮҮНИЙГ УНШИГЧ ТА САЙХАН АМЬДАРЧ БАЙГАА НЭГЭНДЭЭ БИТГИЙ АТААРАХ МАГАДГҮЙ ТА Ч ГЭСЭН НЭГ ӨДӨР ХҮМҮҮСИЙГ АТААРХУУЛЖ ЯВАХ Ч ЮМ БИЛҮҮ…БУЯНААРАА БОЛОГ

  • Anonymous (March 31, 2012 11:46:41 pm )

    irgen bayan bol uls bayan gehdee shudargaar huuli yosny daguu bayajih heregtei

antalya rent a car