antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 28, 2012 7 comments

Дэд сайд Ж.Цолмонгийн найз Н.Дэмидмаа Наркологийн эмнэлгийг хувьдаа авахыг санаархжээ

нийтлэсэн Admin

Улсдаа ганцхан байдаг Наркологийн эмнэлгийг тойрсон асуудал нэлээд дээрээс шидсэн чулуу бололтой. Гэтэл энэ эмнэлэгт санаархсан зарим нэг хүмүүсийг ашиг сонирхол байгаа нь тодорхой болов. Учрыг тодруулбал “Архидалтын эсрэг үндэстний Итгэл их хөдөлгөөн” нэртэй төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Чинбат Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Н.Туулд энэ гуравдугаар сарын 15-нд нэгэн шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад Наркологийн төвийн дарга Х.Хуланг ажлаас нь чөлөөлөхийг хүссэн байх юм. Тэгэхээр хэн нэгэнд таалагдахгүй байлаа гээд ажлаасаа татгалзах ёстой болж таарах нь. Бүр улсын эмнэлгийн даргыг өөрт нь таалагдаагнүй учир ажлаас нь халуулах тухай даргад нь хов хүргээд байвал төрийн ажил явах уу. Энд нэг зүйлийг онцлоё. Шаардлага хүргүүлэгчид улсын эмнэлгийн шалгалтын дүнг гол баримтаа болгожээ.  Ер нь яахаараа Нийслэлийн эрүүл мэндийн газрын шалгалтын дүн мэдээ төрийн бус байгууллагын гарт орсон байдаг юм бол гэсэн асуулт үүсэв. Асуудлын зангилааг олохыг хичээе.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа 30 гаруй байгууллага байдаг. Эднээс хамгийн бага төсөвтэй нь Наркологийн эмнэлэг. Жилдээ 49 сая төгрөгийн төсөвт багтаан 2011 онд л гэхэд 2300 гаруй хүнд үйлчилсэн аж. Гэхдээ бүтэн жилийн хэрэгцээнийхээ эмийг 1.5 сая төгрөгт багтаан авдаг. Архинаас гарна гэдэг тухайн хүний цэвэр сэтгэлзүйн асуудал байдаг гэж мэргэжлийнх нь хүн хэлдэг. Тэгэхээр тарчигхан төсөвтөө багтаан чадлынхаа хэрээр ажиллаж ирсэн тус хамт олны ажлыг харлуулах гэсэн явуулга эртнээс эхэлжээ.

barimt

Наркологийн эмнэлэг архинд донтогчдыг ямар нэгэн төлбөргүй эмчилдэг цорын ганц газар. Гэтэл 2009 онд тус эмнэлгийг хувьчлах тухай асуудлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Билигтээр дамжуулан “Миннисоталайф” гэх хувийн эмнэлгийн дарга Н.Дэмидмаа  оруулжээ. Гэтэл тэр үеийн Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүү ийм асуудал байж болохгүй, архинаас гарах гэсэн хүмүүсийн сэтгэлийг бизнес болгох нь буруу хэмээн эсэргүүцсэнээр асуудал түр намжсан. Олон хүнийг архинаас гаргасан гээд байгаа Н.Дэмидмээ нь Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонтой арван жилийн ангийн найзууд. Түүнээс гадна дэд сайдын сонгуулийн ажилд тун идэвхитэй оролцсон бөгөөд энэ ажлынхаа шанд Улсын эмнэлгийг хувийн болгохоор улайран зүтгэж байгаагийн нэг илрэл нь энэ ажээ. Тэгвэл Н.Дэмидмаа эмчийн “Миннисоталайф” хувийн эмнэлэг архинд донтсон хүнийг сая орчим төгрөгөөр эмчилдэг тухай нэгэн үйлчлүүлэгч нь ам алдлаа. Гэхдээ ихэвчлэн хатуу юманд нэлээд дуртай боловч санхүүгийн хувьд чадвартай компанийн захирал, дарга нарыг үйлчлүүлэгчээрээ сонгодог гэнэ.

Дэд сайд мэдээж найздаа туслахын тулд өөрийнхөө удирлага дор ажилладаг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Н.Туулд энэ асуудалд анхаарлаа хандуулахыг сануулж л дээ. Ингээд хэрэг мандсан аж. Хэрэг мандсан цагаас эхлэн Наркологийн эмнэлгийг хяналт шалгал тойрохоо байж. Ирсэн шлагалт болгонд нь хангалттай гэсэн үнэлгээ авч бүр өнгөрсөн онд хийсэн ажлынхаа үзүүлэлтээр нөгөө халуулах шаардлага авсан Х.Хулан даргыг бүр эсрэгээрээ цалингын 80 хүртэлх хувиар шагнажээ. Энэ эмнэлгийг арав гаруй жил удирдахдаа түүний хийсэн ажил мэдээж олон байгаа. Архинд донтсон гэхээрээ л өнгө муутай, тав тухгүй орчинд эмчлүүлэх ёстой биш.  Тийм ч учраас эмнэлгийг цагаан хэрэглэл, гудас хөнжил нь хүртэл бусад эмнэлэгтэй харьцуулалтгүй цэвэр цэмцгэр хэмээн эмчлүүлэгчид нь ам сайтай байх юм билээ. Гэтэл хийсэн ажилдаа эзэн нь болсон хүнийг чухам ямар зорилгоор ажлаас нь холдуулах гээд байгаа нь сонирхолтой.

Энэ мэт төрийн өмчийг үнэгүйдүүлэх гэсэн оролдлого газар авлаа. Бид мэдээллийн мөрөөр дахин сурвалжлах болно.

П.Дөлгөөн

Холбоотой мэдээлэл: Наркологийн төвийн дарга Х.Хулангийн зүй бус үйлдлүүдийг зогсоомоор байна

logo-ubtimes


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (March 28, 2012 10:06:46 pm )

    Цолмоон чи хөөрхөн шүү.Чамтай нэгэн нартай өдөр танилцана гэж мөрөөдөж явдаг шүү.Чамд амжилт хүсэе.

  • Anonymous (March 28, 2012 11:04:02 pm )

    Хоеулангийнх хамар хоорогний шурэн толгой шин Монцойсон юм

  • Anonymous (March 28, 2012 11:06:41 pm )

    Хоеулангийнх хамар хоорогний шурэн толгой шин Монцойсон юм гичийнуудийг торб шургуулвал ийм болдог

  • Anonymous (March 29, 2012 12:43:28 am )

    gehdee ene hulangiin tuhai bichsen medeelel unenii ortoi yum shigee, ter duun ajildag aavan ajildag.mergejliin bus ah duu naraa ajilluuldag gedgen unen baih gej bodoj baina.

  • Anonymous (March 29, 2012 7:32:05 am )

    Demidmaa emch yun shunaltai yum ve odoo bolnosh de arhinaas gargah emchilgeend sayaas iluug avdagsh de humuus medelgui yahav de

  • Anonymous (January 08, 2013 6:29:51 pm )

    Demidmaa emch arai denduu shunaltai. Yu ch gej hamaagui hudlaa yaridag, uurt ashigtai bdaliig uusgehiin tuld busdiig zolioslodog aimshigtai huuhen dee. Gaigui hurungu oruulaltt oroh suragaar uhen hatan zutgeed Narkologiin emnelgiin dargiin suudald suusan.

  • Anonymous (January 08, 2013 6:31:16 pm )

    Tegeed ajilchdiig ni huviin baiguullaga shig halsan muuhai nun. Shiitgelee edleh tsag irne dee

antalya rent a car